CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby BilguunRM » Tue May 26, 2009 6:22 pm

Za Barca g l haraad suugaad bhaas...
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Tue May 26, 2009 7:00 pm

Uuganbayar wrote:
tourist wrote:челсий муу л байсаншдээ абромович бүх зүйлийг мөнгөөр шийдэх гээд байхийн ямар ч багийн дасгалжуулагч багтайгаа жил болж байж амжилт гаргадаг харин абромович нэг дасгалжуулагчаа тогтвортой байлгахгүй юм тэгсэн бол одоо амжилт нь оргилдоо хурэхгүй юу гэхдээ одоо барса түрүүлнээ маню-г арчаасай гж

Чэлсийг муу гэвэл сайн баг олдохгүй шүү.
Барсаад ямарч *a*нс байхгүй манайхтай тоглсоншиг Барса + шүүгч = Ману гэж л тоглохгүй бол. :mrgreen:


Хэ хэ Барса+Шүүгч=Хөлбөмбөг эцсийн эцэст ялсан гэсэн л гаргалгаа хийгээд байгаа юм даа.... :mrgreen: Дэлхийн сая сая хүний хүсэн хүлээсэн, одоогоор хамгийн шилдэг 2 багын тоглолтыг үзэх боломжийг олгосон халзан толгойт Норвегид баярлалаа гэжв:beer Энэ 2-ын тоглолт АЛ-ын нэр хүндийг бүр их өсгөсөн үйл явдал болсон.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Wed May 27, 2009 1:55 am

За финал үзэхээр Ром явлаа. Буцаж ирээд зураг хөрөг оруулж, сонин сайхан бичнээ!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цэнгүүн » Wed May 27, 2009 2:15 am

Image

Manchester United vs FC Barcelona Champions League FINAL PREVIEW.





"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цэнгүүн » Wed May 27, 2009 2:20 am

Жавхлан wrote:За финал үзэхээр Ром явлаа. Буцаж ирээд зураг хөрөг оруулж, сонин сайхан бичнээ!


Сайн яваад ирээрэй.ирэхээр чинь сонин сайхан дуулья :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Wed May 27, 2009 4:20 am

Мөнхийн Хот Ром
Аваргуудын Лигийн Финал..

За ийгээд өдөр хоног ч харавсан сум шиг өнгөрөөд нэг мэдэхэд л энэ өдөр хаяанд тулаад ирлээ. Хэдийгээр баг маань Хэнцэрт хусагдаж Аваргуудын Лиг хэмээх Аваргуудын аваргууд л тоглодог Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнийг орхисон ч гэсэн Гайхамшигт Каталоны нэр төр, Буданд Албионы цуцашгүй Улаан Чөтгөрүүдийн тулааныг яаж ч бодсон зүгээр сууж өнгөрөөж чадахгүй нь..
Маргааш дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүс хөл бөмбөг сонирхогчид энэ тулааныг амьсгаа даран нүдээ чилтэл харан хүлээж буй бизээ.
Би ч гэсэн нэгэн адил маргаашийг бусдын адил хүлээж сууна.
Тэгээд хоёр багийн харьцуулалт, тоглох арга барил, тоглогчдын сул давуу тал, мөн дасгалжуулагч энэ тэрийн талаар өнөөдөр жаахан сууж уншиж судлаж байгаад нэг юм бичмэр аядлаа.
Барса энэ жил ямар аймшигтай формтой байгааг бүгд мэдэж байгаа.
Тэд Ла Лига, Мөн Копа Дел Рэед аль хэдийн түрүүлээд байгаа ба одоо аваргуудын Лигийн Цомийг 3 дах удаагаа өргөж нэг улирал Гурван цом хожсон цөөхөн багийн тоог нэгээр нэмэхийг хүсч байна. Тэдний довтолгооны гурвал ( Это, Месси, Анри) бүх оролцсон тэмцээндээ нийтдээ 104 гоол хийгээд байгаа нь ямархуу аймшигтай формтой байгааг нь бага ч гэсэн илтгэж чадах биз.
Мөн Дунд шугамд Евро 2008 аар алтан хослол хэмээн нэрийдсэн Шави, Иниеста нар ч гэсэн хэрэгтэй үед хэрэгтэй цагт гоолийн момент гаргаад зогсохгүй өөрсдөө ч гоол хийж чадаж байгаагаа хангалттай харуулсан. Аваргуудын Лигийн Семид Стамфорд Бирж дээр болсон хоёр дах тоглолтон дээр шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Андрес Иниеста 16 гаднаас Аргентин жаалxүү Мессигийн дамжуулалтаар Чэхийн хаалганд гоолдож Хэнцэрүүдийн хүсэл мөрөөдлийг Гүүрэнд нь булшилж орхисон.
Шави бол тоглолтыг голд найруулаад зогсохгүй аюултай аюултай дамжуулалтуудыг урагшаа гаргаж чадна. Миний бодлоор дундын шугам болон довтолгоон дээр
Барса арай илүү байх болов уу..
Харин Барсагын санаа зовох гол асуудал бол ар тал буюу хамгаалалт.
Бразил тоглогч Барсагын баруун жигүүр Данни Алвес Финалыг өнжихөөр болсон нь Барсад таагүй мэдээ болоод зогсохгүй Франц эр Эрик Абидал Хэнцэртэй тоглосон тоглолтонд улаан авснаар Финалыг мөн өнжихөөр болсон нь гай дээр гай гэгч л боллоо.Төвийн ар Рафаел Маркьюз гэмтэлээс болж өнжиж байгаа гэж нэмбэл тэдний ар тал үнэндээ нилээдгүй асуудалтай нь харагдаж байна. Багийн ахлагч арслан зүрхт Пуёол баруунд, Яаяа Туре, Пикью нар төвдөө, Силвьинио зүүндээ гарна гэсэн мэдээлэл байна.
Өрсөлдөгч багийнхаа хамгаалалттай харьцуулахад үнэндээ бага зэрэг жулдахаар харагдаж байна. Ялангуяа тэр Силвьиниог бол би сайн мэдэхгүй юм. Арсеналд тоглож байх үеийнх нь тоглолтыг хальт мульт л санаж байна. Хамгаалалт дундаа хамгийн эвгүй газар нь магадгүй энэ байх миний бодлоор.
Гарааны 11 ийм байх болов уу..
Бaрселона (Боломжтой, 4-3-3): Валдез; Силвьинио, Яаяа Туре, Пикью, Пуёол; Шави, Кэйта, Иниеста; Месси, Этo'o, Анри.
Манчестэр Юнайтед гуравдах дараалласан жилдээ Английн топ дивизион Премьер Лигт түрүүлээд байгаа. Мөн тэд түрүү жилийн аваргаа Ромд хамгаалахаар тулаанд бэлтгэж байгаа. Тэдний довтолгооны тоглогчид Барсатай харьцуулахад арай л дутмаг талдаа болов уу даа. Залхуу Бербатов, цуцашгүй жижиг арслан Тевез, Догшин Скоусер Рүүний,
Рүүний бол довтолгоонд ч тэр хамгаалалтанд ч тэр яг адилхан идэвхитэй оролцдог дайчин шургуу тоглогч мөн Карлос Тевез ч Рүүнийтэй тун адилхан стильтэй. Аль аль нь гоолийг мөн хийж чадна момент үүсгэж чадна.
Бербаг сэлгээгээр оруулж ирэх үү гарааны 11 т багтаах уу гэдэг дээр надад үнэндээ төсөөлөл алга. Милээн залхуу талдаа дүндүүк ч гэсэн бас аюул тариж чадна.
Дундын шугамд Парк, Каррик, Андерсон, Роналдо..
Роналдотой бол олон юм ярих бичих илүүц биз. Стандарт цохилтоос ч, булангаас ч өөрөө өөртөө момент үүсгээд өөрөө ч мөн 16 гаднаас асар хүчтэйгээр гоолдож чадна. дутагдал гэвэл Амбицтай тоглогч. Энэ амбиц нь эгзэгтэй агшинд багаа хөөдөж мэдэх юм.
Парк бас л багийн тоглогч. Нээх сүрхий гоолдоод байхгүй ч гэсэн бөмбөгөө сайн эзэмшихээс гадна нямбай дамжуулалтаар довтолгооны хэсгийг хангаж чадна. Мөн тун хурдан жигүүрээр пижигнүүлээд л ороод ирэх бий вий.
Каррик бас л эвгүй тоглогч доо. Дунд бол тэр зоолттой гарах байх. Найруулагчын хувьд Шавид бол хүрэхгүй ч гэсэн Шавигаас илүү нэг зүйл байгаа нь холоос хүчтэй буудаж чадна.
Андерсон бол өсч яваа залуу тоглогч. Хурд мөн биеийн хүчний тоглолт сайтай.
Миний бодлоор эдний энэ Улирал огцом сайжирасан тоглогч Даррен Флетчэр Финалыг өнжих болсон нь тун харамсалтай хэрэг Чөөгийнүүдийн хувьд л даа.
Хамгаалалт Оши, Фердинанд, Видич, Эвра
Хамгаалалтын ихэр хоёр цамхаг энэ улирал баг нь 14 дарааллан Клийн Шийт хийхэд тун нэмэр болсон. Ялангуяа Видич бол ямарч довтлогчын урам зоригийг хуга дарж цахдах тоглогч. Жигүүрийн хамгаалчигчид нь ч гэсэн хамгаалалт мөн эргээд довтолгоонд тун сайн орж чадна. Рио тоглох эсэх нь ялигүй эргэлзээтэй байгаа ч гэсэн бараг тоглох байх даа.
Дасгалжуулагчид
Пеп САФ аас даруй 29 насаар дүү. Мөн Менежэрийн албыг анхны улиралдаа Ноу Кампд үүрч байна. Тэгсэн ч тэрээр аль хэдийн Ла Лигагын аварга мөн Испаний цом Копа Дел Рэйд түрүүлээд байгаа. Одоо Европын дэвжээн дэх хамгийн том шагнал цом болох Аваргуудын Лигийг авахаар агуу САФ тай нүүр тулахад бэлэн болжээ.
Жосеп Гуардиола 1992 онд Барсатай хамт энэ цомыг өргөж байсан. Тийм ч учраас энэ цомны үнэ цэнийг тоглогчын хувьд аль хэдийн мэдэрсэн одоо харин Менежэрийн хувьд хүртэхийг их хүсч байгаа байх.
Эсэргээр нь САФ 23 жил Улаан чөтгөрүүдийг Олд Траффордод дасгалжуулж байгаа ба энэ цомыг чөөгийнүүдтэй хамт 1999 , 2008 онд хүртээд байна.
Тэрээр хэрэв одоо баг нь түрүүлж энэ цомыг дахин хүртвэл Ливерпүүлийн алдарт Менежэр Боб Пейслигийн дасгалжуулагчын хувьд гурав хүртсэнтэй зэрэгцэн очно.
Мөн улаан хамартай өвөө энийгээ өшөө ахиулахыг ч хүсэх нь лавтай бизээ.
Ямарч маргаангүйгээр тэрээр Клубын дасгалжуулагчын хувьд хамгийн агуу гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ..
Миний бодлоор дасгалжуулагчын тулаанд САФ ялах байх..
За тэгээд нөгөө олон хүний амны уншлага улиг домог болсон
Месси, Роналдогын эсрэг..
Лионел Месси
Аргентины том хамартай энэ жаал энэ жил зөвхөн Барсагын шилдэг тоглогч байгаад зогсохгүй дэлхийн шилдэг тоглогч байгаа гэдэгтэй маргах хүн олон байхгүй л байх.
Марадонагын өөрийн залгамжилагч хэмээн нэгэнтээ нэрлэсэн энэхүү том хамарт
энэ улирал Каталоны нэр төрийн довтолгоо болгоны амин сүнс байсныг бүгд харсан
мэдсэн уншсан мөн статистик ч худлаа ярихгүй.
Бүх тэмцээнүүддээ 37 гоол хийж 16 дамжуулалат өгжээ.
Ирэх жил дэлхийн шилдэг шалгаруулахад хэн болох бэ гэдэг дээр олон хүний санаа бодол энэ хамарт жаалxүү дээр бууж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Мөн Месси өнгөрсөн жил Улаан Чөтгөрүүдтэй тулсан хоёр тоглолтон дээрээ юу хийж чаддагаа тэдэнд хангалттай харуулсан. Тэдний хамгаалалтыг хөнгөхнөөр л аргалчаад байсныг нь би санаж байна. тийм ч учраас хоёр тоглолтон дээр хоюуланд нь МОМ оор шалгарсан.

Кристиано Роналдо
Энэ жилийн дэлхийн ншилдэг тоглогчын титмийг хүртсэн тэрээр энэ жил Юнайтедын хамгийн чухал шилдэг тоглогч ( Минийхээр Рүүний, Видич хоёр) байгаагүй ч гэсэн
тун чухал үед багаа олон удаа ялагдалаас мөн тэнцэхээс аварсан. 25 гоол 8 дамжуулалт түүний хувьд тийм ч муу биш үзүүлэлт. Өнгөрсөн жилтэй нь харьцуулахад мөн тийм ч сайн биш үзүүлэлт юм. Роналдод хөлбөмбөгчинд байх ёстой бүх юм бүрэлдэн тогтсон. Тэрээр чөлөөт цохилтоос гоолдож чадна, мөн булангаас тун чадварлагаар мөргөн гоол хийнэ, 16 гаднаас асар хүчтэйгээр айлын торыг урагдтал гоолдоно, Талбайн голоос бөмбөг аваад айлын хамгаалахцгдыг сүлжин гүйсээр хаалганд хөнгөхөн гоолдоч ч мөн чадна. Мөн түүнд маш том амбиз бий. Түүний талаар яриад байвал энэ муу таамаглалрахуу юм маань утгаа алдана ингээд зогсооё!.
Нэмээд хэлэхэд Роналдо том багуудын эсрэг гоолдож үзсэн мөн өөрийгөө хангалттай харуулсан бол Мессид тийм боломж одоогоор арай л ирээгүй байгаа.


За за ингээд миний урдчиласан таамаглал дууслаа. Ла Лига энэ тэр хэр барагтай үздэггүй болохоор ийм юм бичнэ гэж үнэндээ духлаа юмаа. 10, Салбадай энэ тэр шиг хүмүүс л бичэхээс ч аргагүй юм байна. Мань мэтийн нимгэн мэдлэг шууд л ингээд унтраж байна шд. Нэг гоё нийтлэл орчуулаад тавьдаг юмуу гэж бодсоноо
за за энэ чинь форум өөрийн санаагаар өөрөө бичээд алдаа оноогоо бусдаар заалгаж авбал зүгээр юмуу гэж бүдүүн зүрх бөгтөр нуруу гаргаж тэрлэж дуусгав.
Урд жилүүдэд Аваргуудын Лиг сэдэв дээр 8/1 ээс авахуулаад л Урдчиласан таамаглал дүгнэлт мөн тоглолтын дараа тойм энэ тэр бичигддэг байсансан.
Энэ жил бараг тийм юм тун ховор харлаа. 10 ч тэр салбадай ч тэр завгүй байгаа байх.
Уг нь тэрийгээ үргэлжлүүлээд явбал зүгээр л юм.
10 ч улсын ажил гээд мөн урамгар хэдэн багачуулаа тэжээх гээд завгүй гүйж байгаа байж.
Энэ салбадай нохой л завтай байж залхуураад байх юм. Чөөгий Уянгаад дуу муу шүлэг энэ этр зориулах болохоороо яасан ч завтай байдаг юм зүгээр.
Сэлгээний тоглогчид болон зарим тоглогчдыг үнэндээ бичиж чадсангүй. Нуугаад яахав мэдлэг дутлаа ..
За за аль ньч түрүүлдэг бай шударга сайхан өрсөлдөөнтэй тоглолт болоосой
битгий аалзны шүүгчийн буруу шүүлтнээс ялагч нь тодороосой гэж хүсье дээ!!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Nomer 10 » Wed May 27, 2009 5:54 am

Бамбууш гоё л бичсэн бншд. Яагаад ч юм эрт сэрчихлээ. Тоглолтоо хүлээгээд сэтгэл хэт хөөрсөн болтой. Өчигдөр бараг дуусгаж байсан привийвээ гүйцээлээ.

Бидний баяр ирлээ


Хөлбөмбөгийн улирал болгоны хамгийн сэтгэл догдлуулсан мөч Аваргуудын лигийн шигшээ тоглолттой зэрэгцэн ирдэг билээ. Энэ удаад өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг 2 багийн тулаан болох нь ээ. Аль аль нь улсынхаа лигт цагаасаа өмнө түрүүлсэн. Аваргуудын лиг гэсэн нэрэндээ үнэхээр зохицсон финал хаяанд иржээ. Хөлбөмбөг сонирхогчдынхоо энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж буйг сайн мэдэх тул хоолны өмнөх зууш болгон нэгэн тойм бэлдлээ.

Статистик, түүх

Барселон 5 удаа финалд үлдсэнээс 1992, 2006 онд түрүүлсэн. Аваргуудын лиг өмнө нь Улсуудын аварга багуудын цом нэртэй байсан. 1992 онд энэ нэртэйгээр хамгийн сүүлд тэмцээн болоход Барселон Италийн Сампдориг 1-0-оор хожиж аваргалж байлаа. Барселоны амьд домог Кройффын удирдлаган дахь Стоичков тэргүүтэй блауграначуудын тэр жилийн бүрэлдэхүүн үнэхээр гайхамшигтай байлаа. Одоо тоглож буй бүрэлдэхүүнийг тэр үеийн бүрэлдэхүүнтэй харьцуулж болох юм. 2006 онд энэ багийн нэгэн домог Райкаард багт 2 дахь цомыг эргүүлэн авчирсан билээ. Финалд Арсеналыг илүү хүнтэй хэдий ч хожигдож яваад, барьж улмаар хожсон. 3 удаа финалд хожигдсон нь 1961 онд Бенфика, 1986 онд Стяуа Бухарест, 1994 онд Милан багуудад хожигдож байв. Миланд тэд 4-0-оор бут ниргүүлсэн нь Аваргуудын лиг нэртэй болсноос хойшхи тэмцээний хамгийн том финалын ялагдал.

Манчестер Юнайтед 3 удаа финалд үлдэхдээ гурвууланд нь хожсон. 1968 онд Бенфика, 1999 онд Байерн, 2008 онд Челсиг хожиж аваргалсан. Тэд тэмцээний 25 тоглолт дараалан ялагдаагүй яваа нь нэгэн шинэ рекорд. Одоо финалд хэдий хожигдож болох ч энэ нь мөнхийн рекордоор үлдэх өндөр магадлалтай. Тэд хамгийн сүүлд 2007 оны хагас шигшээд Миланд 3-0-оор хожигдож байжээ. Гэхдээ өнөөдрийн бүрэлдэхүүн тэр үеийнхээс илүү хүчирхэг болсон. Фэргюсон саяхан энэ багийг өөрийнхөө дасгалжуулсан бүх багаас хамгийн шилдэг нь хэмээн нэрлэсэн билээ.

Барсагийн дасгалжуулагч Жосеф "Пэп" Гуордиала Аваргуудын лигийг тоглогч болон дасгалжуулагчийн хувиар хожсон түүхэн дэх 6 дахь хүн болох юм. Барсагаас өмнө нь Кройфф Райкаард нар ийм амжилтыг үзүүлж байжээ. Пэп 1992 оны домогт бүрэлдэхүүнд багтан аваргалсан. Дараа жил нь аваргаа бататгахаар дахин финалд үлдсэн ч Миланд хожигдсон билээ.

МанЮтд харин өдийг хүртэл олон баг оролдсон ч чадаагүй аваргаа хамгаалах оролдлогыг хийх гэж байна. Хэрэв чингэж чадвал Сэр Алексын нэр анхных болон болон бичигдэх болно. Мөн бүх түүхийг нь аваад үзвэл ийм амжилт гаргасан 10 дахь дасгалжуулагч болох юм. 1986 онд МанЮтд-д ирсэн Фэргюсон багтайгаа 33 цом хэдийнэ халаасалчихаад байгаа. Одоо ялж чадвал 34 дахь нь болохоос гадна Ливерпүүлийн домогт дасгалжуулагч Боб Пайслитай мөр зэрэгцэх юм. Тэр 1977, 1978, 1981 онуудад багаа түрүүлүүлж байжээ.

Хоорондын дуэлийг аваад үзэхэд түүх Манчестерийн талд байна. 1991 онд Цомтой багуудын цомын финалд Сэр Алекс МанЮтд дахь карриерийнхаа анхны цомыг хүртэж байсан бол Пэп тэр үед багийн бүрэлдэхүүнд байсан ч уг тоглолтод нэр нь дуудагдаагүй ажээ. 2008 оны хагас шигшээд Сэр Алекс дахин ялалт байгуулжээ.

10 жилийн өмнө аваргалсан бүрэлдэхүүнээс Юнайтедад одоо 2-хон тоглогч бий. Эд бол Райан Гиггз болон Гэри Нэвилл нар. Пол Скоулз тэр үед финалд торгуулийн улмаас тоглоогүй юм.

Ромын цэнгэлдэхийг 2 хүн маш сайн мэднэ. Пэп Ромад тоглогч байсан бол ван дер Сар 1996 онд Аякстай тоглоод Ювентуст хожигдож байжээ. Энэ тоглолт финалын тоглолт байсан юм. Өмнө нь 2 удаа Мөнхийн хотын стадион финалын тоглолтыг зохиож байхад 2-ууланд нь Ливерпүүл аваргаар тодорч байжээ. 1977 онд Гладбахыг хожиж байсан бол 1984 онд талбайн эздийг дийлж байсан аж.

Мессигийн эсрэг Роналдо


Энэ тоглолтыг хамгийн их чимж буй зүйлсийн нэг нь яахын аргагүй өдгөө цагийн хөлбөмбөгийн нүүр царай болсон 2 тоглогчийн хэн нь илүүгээ нотлох явдал. Энд тэндхийн санал асуулгуудаас харахад Месси толгой цохисон байсан. Английн фэнүүд ялангуяа big 4-ын нөгөө 3 нь Роналдогийн эсрэг санал өгөх нь мэдээж байсан болов уу. Гэхдээ бүх юм зөвхөн талбай дээр л шийдэгдэнэ. Аль аль нь өөрийн гэсэн давуу талуудтай. Хэн нь түүнийгээ илүү гаргаж чадна, тэр нь маргаашийн тоглолтод ялагч байх болно. Роналдо толгойгоороо маш сайн тоглодог, хаалттай цохилтоос болон тоглолтын явцад асар холоос маш хүчтэй цохиж тоглолтыг шийдэх магадлалтай. Месси харин Роналдо шиг өөр дээр нь 2 тоглогч хүрээд ирвэл бажгадахгүй, түүний хөлнөөс бөмбөг салгана гэж маш хэцүү. Марадона нэгэнтээ "Бөмбөг бол түүний нэгэн эрхтэн, бөмбөг Месси 2 сална гэдэг боломжгүй" гэж хэлсэн байдаг. Холын зайнаас төдийгүй ойрхон зайнд тэр хэдэн ч хүн хуураад гарах чадвартай. Мөн алсын пассыг тогтоож авахдаа тэр хэнийг ч дагуулахгүй. Манчестер яг Челси шиг хамгаалбал Мессид ялгаагүй хэцүү байх авч тэр үүгээрээ бусаддаа хаалга руу цохих боломж гаргаж чаддаг гэдгээ харуулсан. Тоглолтын хувьд ингээд өөр өөр. Гэвч бага насных нь амьдрал төстэй ажээ.

Роналдо болон түүний 3 ах эгчид цэцэрлэгч аав тогооч ээж 2 нь гэртээ унтах талбай гаргахын тулд угаалгын машинаа байнга нааш цааш болгодог байлаа. Роналдо 11 настайдаа түүний шүтээн болсон Луиш Фигогийн өсч хүмүүжсэн Спортинг Лиссабоны хүүхдийн академид ирэв. Тэр тэнд үргэлж л хөдөөний хөөсөн мантуугаараа дуудуулж, байнга л зодуулдаг байв. Эцэст нь тэр тэвчиж чадсаан. Өнөөдөр түүний хийсэн гоол бүрийнхээ дараа гаргадаг эмоц нь чухамхүү тэр хэцүү бэрх үеүүдийг хэрхэн давж энд ирсэнээ санадагтай холбоотой. Хүмүүс түүнийг амбицтай гэдэг. Энэ ч үнэний хувьтай. Гэвч түүнийг өөрийнх нь оронд тавиад үзвэл бас нэг өөр бодол төрдөг. Спортын хүн болгон асар их хор шараар амьсгалж амьдардаг. Тэр олон доромжлол, зодуур нь түүнийг ийм байдал руу хөтөлсөн. Тэр үргэлж л тоглолтоороо хариуг нь өгч, шилдэг нь байхыг хүсдэг байсан. Яв явсаар мөрөөдөлдөө хүрч, дэлхийн шилдэг тоглогч болж чадсан юм. Тэр одоо амьдаа Роналдо, домогт Зидан нарын эгнээнд багтахыг хүсч буй. Тэд 3 удаа дэлхийн шилдэг болсон. Роналдо энэ жил мөн л өндөр магадлалтай яваа. Саяхан Премиер лигийн нэгэн тоглолтон дээр түүнийг сэлгээгээр суулгахад тэр маш их дургүйцсэн. Хүн бүр л түүнийг буруушааж байлаа. Гэвч тэр мэргэн бууч болохыг хүссэн, ингэж чадвал тэр 2 дахиа дэлхийн шилдэг болоход маш их түлхэц өгөх байлаа. Хүмүүс харамсалтай нь түүний дотоод санааг ойлгосонгүй. Гэхдээ түүнд одоо энэ тэмцээнийг ялж чадвал давхар цохилт хийх боломж нь бүрэн нээгдэх болно.

Месси багаасаа өсөлт багатай хүүхэд байлаа. Хормоны эмчилгээг дийлэх мөнгө аавд нь байсангүй. Дээрээс нь Аргентинд тухайн үед хямрал нүүрлэснээр өчүүхэн цалинтай төмөрлөгийн ажилчин эцэг нь гэр бүлээрээ Испани явах шийд гаргав. 2000 онд 13 настай Барселонд ирсэн Месси ам бүл зургуулаа. Бөмбөгөнд хэтэрхий дуртай, ердөө метр 40 см хүүг аав нь Барселоны хүүхдийн академид шалгууллаа. Энэ бол түүний сүүлчийн найдвар байсан юм. Хөлбөмбөгөөс гадна эндээс л тэд Мессигийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой байлаа. 4 жил эмчилгээ хийлгэв. Найдвар талаар болов оо. Хүсэж байснаар 1 метр далыг давсангүй. Гэвч нөгөө талаар тэд энд ирснээрээ гайхамшигтай учирсан гэж болно. Тэр өнөөдөр хар зах дээр 150 сая еврогоор үнэлэгдэж байна. Хэзээ ч, хэнд ч ийм өндөр үнийг санал болгож байсангүй ээ.

Өрсөлдөгчийг нь өнгөрсөн зун Реал 100 саяар авах гэж оролдсон нь тухайн үедээ мөн л рекорд үнэлэмж байсан юм. Гэвч тэр Мессигийн нэгэн адил багтаа үнэнч үлдэхээ мэдэгдсэн. Үүгээрээ тэд мөн л адилхан. Бас нэг төстэй юм нь тоглолтын өмнө хэн хэн нь адилхан үг хэлсэн байсан. Роналдо "Манай баг байхгүй байсан бол би энд ирэхгүй байсан" гэсэн бол Месси "Миний хэрхэн тоглох нь хамаагүй, баг илүү чухал" гэсэн байв. Бяцхан статистик харвал Месси толгой цохиж байгаа. Тэр лигтээ 23, ЧЛ-т 8 гоолтой байгаа бол Роналдо 18 ба 4 гоол хийсэн. Гэхдээ Роналдо бэртлээс шалтгаалж 2 сар тоглоогүй гэдгийг бодох хэрэгтэй байх. Хэн нь шилдэг гэдгийг тэр өдрийн тэнгэр л мэдэх буй заа. Түүнээс хэн хэн нь өөрийн гэсэн арга барилтай, ялгаагүй дэлхийн шилдэг тоглогчид билээ.

Багуудын форм, гараа

Дасгалжуулагчдаас эхлэе. Пэпийг Сэр Алексийн дэргэд нялх ногоо гэж хэлж болно. Гэхдээ тэр лигтээ хэдийнэ 103 гоол хийчихээд байгааг хэрхэвч мартаж болохгүй. 2 баг хагас шигшээ тоглолтыг ялснаас хойш аль аль нь адилхан тоглолт хийсэн. Барса лигийнхээ цомд нэг илүү тоглолт хийсэн бол Юнайтед ялгаагүй Вигантай хийх ёстой байсан дутуу тоглолтоо хийсэн. Хоёулаа сүүлийн үед гарааны тоглогчдоо амраагаад байгаа. Барса шинэ залуусаараа Осасунад хожигдсон бол МанЮтд-ын залуус Халл ситиг хожсон. Гэхдээ гарааны тоглогчид нь тоглоогүй бол энэ нь сэтгэл зүйд нөлөөлөх нь үгүй. Харин удаан амарсан 22 тоглогч сайхан сэргэлт авсан уу, эсвэл нөгөө гайхамшигтай формуудаа жаахан гээчихсэн үү? Өнгөрсөн Европын аваргаар Португал Холланд улсууд үндсэн 11-ээ амраачихаад тоглуулахад аль аль нь формоо гээчихсэн байсныг санаж байна. Гэхдээ энэ удаад адилхан амарсан тул ялгаагүй ээ. Ямар ч байсан гайхамшигтай финал болох болно гэдэг нь тодорхой.

Талбай дээр гарах 22 тоглогч нийлээд хэчнээн янчаан хүрэхийг сонирхлоо. Тэрбум евро хүрч байна аа. Эндээс харахад л үнэхээр дэлхийн сор болсон тамирчдыг бид харах нь ээ. Үүнээс гадна тэд өөр нэгэн юмаар ижил. Энэ нь багийн бүрэлдэхүүнд өөрийнх нь академийн хүүхдүүд олноороо байгаагаар харагдана. Яахав Барсатай харьцуулахад Юнайтедын Скоулз, Нэвилл, Гиггз нар талбайд гарах магадлал бага ч ван дер Сарыг эс тооцвол бусад нь толгой дараалан Манчестерт хүүхдээрээ ирээд, энд л жинхэнэ од болж өндийсөн.

2 багийн тоглолтын арга барил тэс өөр. Өнөөдөр дэлхийн аль ч буланд очоод ямар баг хамгийн гоё тоглолт үзүүлдэг вэ гэвэл бүгд л хамгийн түрүүнд Барса гэж хэлнэ. Тэд газраар ойрхон пасслаж тоглодог. Бөмбөгөө алдангуут баг тэр чигээрээ маш хурдан хамгаалалтад орж, бөмбөгөө буцааж эзэмшихийг хүсдэг. Асар их хурд нь тэдэнд үүнийг хялбархан болгож өгдөг. Тиймдээ ч тэд тоглосон тоглолт бүртээ 75 хувийн бөмбөг эзэмшилттэй байдаг юм. Харин Юнайтед хамгаалах талдаа илүү голлосон баг. Тэдний хамгаалалтын дуо өнөөдөр дэлхийд шилдэг нь. Цэвэрлэгч нар нь ч гэсэн гайхалтай хамгаалдаг. Энэ нь гэхдээ тэд бага довтолдог гэсэн үг огтхон ч биш юм. Тэд хүлээж байгаад гайхамшигтай контр хийдэг. Арсенал дахь тэр контр бол энэ хувилбарын сонгодог жишээ. Контроос гадна тэд бөмбөгөө илүүтэйгээр эзэмшиж, өөрсдийн довтолгооны хувилбараа гайхалтай хийдэг. Лигтээ тэд хамгийн өндөр бөмбөг эзэмшилтийн хувьтай тоглодог. Барсагаас ялгаатай нь тэд агаараар их тоглодог. МанЮтд хэрэв нэг гоол хийчихвэл Барсад маш амаргүй байх болно. Өнгөрсөн жил яг ийм юм болсон.

Гарааг нэг таамаглах гэж оролдов. Барса дассан сурснаараа 4-3-3-аараа л тоглох болов уу. Хамгаалалтын эгнээ л асар их санаа зовоож байгаа. Милито Маркуиз 2 гэмтэлтэй бол 2 жигүүрийн хамгаалагчид болох Абидал Алвес нар торгуулийн улмаас тоглохгүй. Тэгэхээр баруунд Пуёол гарч таарах байх. Төвд энэ улирлын нээлт болсон Пикю хуучин багийнхаа эсрэг тоглох бол түүний хамтрагчаар Челси дээр байсан шиг Турэ гарах байх. Харин зүүн жигүүр дээр Пэпийн толгой хамгийн их өвдөж байгаа. Силвиньог гаргая гэтэл тэр Роналдог барьж чадахгүй. Кэйта гарч тун мэдэх юм. Ингэсэн тохиолдолд 6 номерын байрлал дээр асуудал босоод ирнэ. Өвөл шаггүй тоглож байсан Бускетс яах бол. Тэр гэхдээ Челси дээр маш муу байсан билээ. Гэхдээ л тэр магадгүй юм. Өмнөх 5 нь тодорхой. Цагтайгаа амжиж Онри Иниеста 2 эдгэсэн нь онцгой сайн хэрэг.

Юнайтедын талаас хараад үзвэл таамаглахад нэлээн төвөгтэй. Чухал тоглолтод Фэргюсон үргэлж хүний бодоогүй гараа гаргадаг. Өнгөрсөн жил гэхэд л Рүүнийг баруун хагас дээр зоосон байсан. Энэ удаад Сэр Алекс Барсатай адил 4-3-3 гэж тоглох нэлээн өндөр магадлалтай. Ноднингийнх шигээ Роналдог төвийн довтлогчоор тавьж магадгүй. Контр хийхэд энэ нь гайхалтай үр дүнг өгдөг. Түүний 2 талд Рүүний Парк 2-ыг гаргах байх. Энэ нь анхнаасаа эхлээд хамгаалах тактикийг харуулаад байгаа. Ядарч цуцахыг мэддэггүй тэр 2 Эвра О'Ши нарт тусалж, онцгой хурдан Месси Онри 2-ыг барихад нэмэр болно. Тевез Бербатов нарын хэн нэг нь сэлгээнээс орох байх. Магадгүй 2-уулаа ч орж мэднэ. Төвд бол уг нь Фергид хангалттай хөзөр бий. Гэхдээ энэ удаад өрсөлдөгч багийн онцлогоос шалтгаалж, Флэтчер нэлээн их үгүйлэгдэх болно. Тэр хагас шигшээд авсан торгуулийн учраас тоглохгүй. Тэгэхээр Карриктай цуг Андерсон Гиггз нар гарах болов уу. Скоулзыг гаргая гэтэл 3 хамгаалах чиглэлийн хүн болчих гээд байдаг. Хөгшин үнэг ер нь чухал тоглолтод хашир бурхинуудаасаа хэн нэгийг нь залуусын дэргэд заавал тавьдаг. Хамгаалалтад Видич бол баталгаатай. Фэрдинанд гэмтлээсээ болоод олон хоног тоглоогүй. Сая Халл сити дээр гаргана гэж байсан ч гараагүй. Өмнө нь хэлэхдээ Сэр түүнд форм хэрэгтэй гэж байсан. Гэмтэл нь бүрэн илааршаагүй юм болов уу даа. Формгүй хүнийг Сэр тоглуулах онцгой дургүй байдаг. Эсвэл тэр ам мэх хэрэглэж байна уу? Ямар ч байсан Рио байхгүй тохиолдолд Юнайтед орлох хүнтэй. Тэр нь залуухан, туршлага нимгэн хэдий ч авьяаслаг Эванс. Эвра зүүн жигүүртээ гарах нь тодорхой болсон бол О'Шиг баруунд гарах эрхтэй гэж Сэр ам гарсан. Эцэст нь нэмж хэлэхэд Фэргюсоны гарааг хэн ч таашгүй.

Тоглогчдын харьцуулалт/байрлалаар/

Гарааг өөрийнхөөрөө таамагласны үндсэн дээр бичлээ.

Хаалга.
Барса. Валдесын хувьд заримдаа маш их алдаа гаргаж тоглодог. Хаалган дээрээ хөдөлгөөнгүй зогсож байхын оронд орхиод урагшаа хэт их түрдэг. Гэхдээ тэр өнөө цагийн шилдэг хаалгачдын нэгэнд баттай орно.

МанЮтд. Ван дер Сар байрлалаа гайхалтай эзэлдэг. Мөн хаалгач хүнд байх ёстой урт чац нь түүний давуу тал. Өнгөрсөн өвөл он дамнаад 14 тоглолт хаалгандаа гоол алдаагүй. Британи төдийгүй Европын эрхийг эвдсэн. Пеналтид ялах магадлал өндөр.

Хаалгачийн хувьд МанЮтд ялимгүй давуу талтай дүр зураг харагдаж байна.

Хамгаалалт.
Барса. Сэвильягаас 14 саяар ирж байсан Кэйта цэвэрлэгчийн байрлал дээр маш сайн тоглодог. Алсаас хүчтэй цохино. Гэхдээ Роналдог зогсооно гэдэг амаргүй даваа Барсагийн домогт ахмад универсал нэгэн. Турэ яг ижил. Пикю 5 саяар Юнайтедад очиж байсан ч өнгөрсөн зун яг тэр үнээрээ буцаад Каталондоо ирсэн. Арал дээр сурсныгаа Каталонд гайхалтай гаргаж байгаа. Пуёолын залгамжлагч залуу.

МанЮтд. Эвра Монакод байхдаа Челсид гоолдон финалд үлдэж байсан нь Сэрийн нүдэнд торсон. Дриббл гайхалтай, Роналдотой ялангуяа гайхалтай ойлголцдог. Хамгаалалт ч гэсэн муугүй. Видич Сэр Алексын бас нэгэн нээлт. Энд тэд дэлхийн топ хамгаалагч болсон. Стандарт нөхцлүүд дээр хамгийн их аюултай этгээд. Эванс ван дер Сарын гайхалтай рекордуудад маш том үүрэг гүйцэтгэсэн. Сул тал нь туршлага нимгэн, Барсагийн хурдтай довтолгоонд самгардаж мэднэ. О'Ши чадвараар тааруухан ч туршлага нь түүнийг чимдэг. Хамгаалалтын аль ч байрлалд тоглох чадвартай. Бүр хаалган дээр ч зогсож байсан удаатай.

Барсагийн үндсэн бүрэлдэхүүн байхгүй тул Риогоос хамааралгүйгээр Юнайтед харьцангуй давуу юм.


Хагас хамгаалалт.
Барса. Бускетс Дээр хэлсэнчлэн нэг хэсэг сайн байсан ч Турэ Кэйта нар ирснээр банзанд суух болж, формоо алдаж эхэлсэн. Чави ба Иниеста. Европын аваргыг олон жилийн дараа эх орондоо авчирсан багийн амин сүнс болсон хослол довтолгооны салшгүй хэсэг. Тэдний мэдрэмжтэй сэтгэлгээ л бусдыгаа гоол оруулахаас аргагүй байдалд хүргэдэг. Хамгаалалтад мөн л гайхалтай. Бөмбөгөө арагш алдахгүй төвд таслахыг үргэлж хичээдэг.

МанЮтд. Каррик бол Премиер лигийн төдийгүй Европ дахь нэгэн underrated тоглогч. Юнайтед гэхээр бүгд л Роналдо, Рүүний, Тевез гэдэг ч хар ажлыг энэ залуу хийгээд байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Холоос буудаад тоглолтыг шийдэж мэднэ. Барса шиг багийн өөдөөс түүнд хамгийн их хань болох хүн нь Флэтчер байсан. Андерсон бол жинхэнэ бразил тоглогч. Хэт урагш цөмөрч байгаад ардаа зай гаргаад байдаг. Хурд, дриббл мундаг. Гиггз хэдий нас нь явж байгаа ч алдарт дриббл нь яг тэр хэвээрээ. Тоглолтыг туршлагаараа уншдаг.

Уг нь бол Барса давуу харагдаж байвч Бускетс хүчийг нь жаахан сулруулаад байна.

Довтолгоо.
Барса. Ярих юм юу ч алга. Түүхэн дэх цөөхөн супер трио.

МанЮтд. Тевез юм уу Бербатов ороод ирвэл дээрхээс дутна гэж үгүй. Гэхдээ минийхээр Рүүний Парк 2 жигүүрт гарсан. Тэд Онри Месси 2-ыг pressure-т хийнэ гэж тооцсон болохоор энд аль ч талд нь давуу үнэлгээг өгч чадахгүй нь.

Нөөц. Сэлгээгээр орох магадлалтайг нь л дурьдая.
Барса. Боян авьяаслаг залуу. Яг л Барса стилд тохирсон бүтээгдэхүүн. Гэхдээ Райкаардын үеийг бодвол Пэптэй бага тоглож байгаа. Форм бага зэрэг алдагдсан нь харагдаад байгаа. Хлэб мөн ялгаагүй, форм муутай байгаа. Уг нь хурд, дриббл гээд л их л чадварлаг тоглогч доо. Силвиньо туршлагаар арвин ч өөрөөсөө үе мултарсан дүү шижигнэсэн залуусын эсрэг хэцүү.

МанЮтд. Нөгөө талаас байдал харин нэлээн өөр харагдаж байна. Сэр үргэлж ротэйшн хийж байдаг тул тоглогчид нь формоо алдах нь бага. Скоулзын туршлага агуу. Сайн хамгаалахаас гадна алсын буудалт нь осолтой. Тевез Бербатов нар өнөө цагийн хөлбөмбөгийн нүүр царай болсон тоглогчид. Бербатов төвийн довтлогч гэхэд байнга хойш орж тоглодог, багийнхандаа боломж их гаргадаг. Виган эсвэл Вэст Хам дээр хийсэн гайхалтай пасснууд нь youtube дотор бий. Түүний хөлнөөс бөмбөг салгана гэдэг бараг л боломжгүй. Тевез огт ядрахыг мэддэггүй тоглогч. Чухал гоолууд багтаа бэлэглэдэг. Браун Нэвилл нар бэртэл нь эдгэсэн. Гэхдээ форм тааруу байгаа. Рафаэл бас л авьяаслаг нэгэн. Гэхдээ Европын дэвжээнд одоохондоо хэт ногоон. Туршлага нимгэнээсээ болоод алдаа нэлээн гаргадаг ч хамгаалалт довтолгоог хослуулсан, яг л жигүүрийн хамгаалагч байхаар заяагдсан тоглогч.

За ингээд зөвхөн хүлээх л үлдлээ. 2 шилдэг багийн ялах магадлал яг тэнцүү. Тэр өдрийн тэнгэр л мэдэж. Билет гадуур шагаар 1300 евро хүрсэн л гэж байна, Английн Дотоод хэргийн сайд Ромд очсон 30 мянган фэнүүддээ болгоомжлол төрүүлсэн байна, хуурамч билет 10 мянган ширхэг зарагдсан л гэж байна гэх мэтээр том үйл явдлыг дагаж бий болдог аахар шаахар хэргүүд энэ тоглолтын эргэн тойронг улам л хурцалж байгаа бололтой.
Хүн төрөлхтөнд хөлбөмбөг заяасан нь ямар их аз вэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Mojul » Wed May 27, 2009 9:23 am

10 сайхан бичжээ......
Өнөөдөр улаан чөтгөрүүд ялнаа :beer
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby gbaagii » Wed May 27, 2009 9:45 am

onoodor bol ulaanuudiin odorshdee nzuudaa. tegeed Ronaldo maani 2dahia avdagaaraa avna goy bnaa togloltoo huleegeed bur hicheel deerh tsag ongorhc ogdoggui shuuL: :gold
gbaagii
 
Posts: 3
Joined: Tue May 05, 2009 9:45 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Realist » Wed May 27, 2009 10:51 am

БАРСЕЛОНА 8:17 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД
(2009-05-25)
Ийм санал асуулга хийжээ ТЦ
Европын клубийн хөлбөмбөгийн хааны титмийн төлөө халз тулаанд шалгарсан Испанийн Каталон мужийн алдарт “Барселона”, хойд Английн хосгүй дайчин “Манчестер Юнайтед” багуудын тоглолтыг дэлхий даяар дэнслэн хүлээсээр… “ТЦ” сонин олны танилуудаас “Барса” юу, “МЮ” юу гэдгийг асууснаа толилуулья.

Х.Цагаанбаатар (Монгол Улсын гавьяат тамирчин)
-Английн багууд хурд хүчээр илүү шүү дээ. Ер нь “МЮ”-ыг түрүүлнэ гэж бодож байна. Тэд илүү илүү. Та нар харж л байгаарай.

Э.Бадар-Ууган (Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин)
-“МЮ”-ыг түрүүлнэ гэсэн мэдрэмж төрөөд байх юм. “МЮ” энэ жил Аваргуудын лигт дөрөв дэх удаагаа аваргын цомыг хүртэх байх.

Ш.Даваадорж (“Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч)
-“МЮ”. Яагаад гэвэл Английн багуудыг их дэмждэг. Тэднээс ганцхан “МЮ” үлдлээ. “Барса” бол гэмтэлтэй тамирчид ихтэй. Дээр нь улаан жавтий хүртчихсэн тоглогчид байгаа. Руни, К.Роналду хоёрын ур чадвар энэ тоглолтод яг харагдана. Тийм болохоор англичууд хожно.

Г.Аким (Төв номын сангийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн)
-Хөлбөмбөгөөс хол хөндий ч ширээний теннис тоглож, С.Магсар зэрэг спортын гавьяаттай эртний танилын хувьд өвөрмөц соёлт Испанийн баг илүү байх аа! гэж хэлмээр байна.

Де Бо (БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтан)
-Хөлбөмбөгт үхэн хатан дурлаад байдаггүй. Яг аль нэгийг нь дэмж гээд суулгачихвал “Барселона” юм уу даа.

Б.Батсуурь (Монгол улсын бодибилдингийн гурван удаагийн Мистер)
-Би угаасаа л “МЮ” шүү дээ. Асуух хэрэг юун билээ!

И.Отгонбаяр (Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Анхны шүтээн баг маань Киевийн “Динамо”. Английн “Манчестер Юнайтед” бол миний хоёр дахь шүтээн!

С.Цогтбаяр (Шог зураач)
-Сагс байсан бол шууд хэлэх байлаа. Би Ливерпульд очиж, М.Барош надтай гүйн ирж уулзаж байсан. Яг дэмждэг “Челси” маань мултарсан нь харамсалтай. Тэгэхээр “буухианы мод” Манчестерт гэсэн үг.

Ш.Даваахүү (Гавьяат тамирчин, үндэсний сурын даяар дуурсах мэргэн)
-Яг одоо бол “Барса”-гийн од нь гийсэн үе! Тэгэхээр “Манчестер”-ийн хаалга руу над шиг мэргэн харваад л “конец фильм” болгоно.

“Аглуу” буюу Л.Баттулга (“Х-ТҮЦ”-ийн хошин шогийн жүжигчин)
-Өчүүхэн би бээр К.Роналдуг шүтдэг нэгэн билээ л. Саяхан төрсөн охиндоо Роналдумаа гэдэг нэр өгөхөөр гэрийнхээ “тендерт” үзэх гэж байна. Тэгэхээр ойлгомжтой бус уу.

Б.Болдсайхан (Зүрхний эмч)
-“МЮ” бол класс өндөртэй баг шүү дээ. Стандартын үзүүлэлт дээгүүр.

Г.Хонгорзул (Гавьяат жүжигчин, уртын дууч)
-Би хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд монгол ардын уртын дуугаа дэлхий дахинд хүргэснээ их хувь завшаан гэж боддог. Хөлбөмбөгийн тааврын хувьд гэвэл Испани улс, “Барселона” багийг дэмжинэ ээ!

Ж.Ганболд (Монгол Улсын гавьяат тамирчин, нийслэлийн БТСГ-ын дарга)
-Английн багуудыг дэмждэг юм. Яагаад гэдгээ мэдэхгүй. Энэ жил “МЮ” аварга болно.

Гончигсүрэн (“Дашпэлжээлин” хийдийн хамба лам, маарамба)
-Сая сүмод Харүмафүжи түрүүлсэнд баярлаад сууж байна. Хөлбөмбөг сонирхдоггүй. Гэхдээ заавал хариул гэвэл А, Б гээд үсгийн дарааллаар “Б”-г заая даа.

Н.Ганбаатар (Монгол Улсын гарьд)
-Дөнгөж сая озэки Д.Бямбадорж ах маань Японы сүмод түрүүлээд бид нар ахан дүүсээрээ цуглаад бөөн баяр! Энэ амжилт бас надад нэгэн дохио өгөх мэт… Би бол “Барса” шиг эрч хүчтэй, эрэмгий багт л дуртай.

Д.Болд (“Камертон” хамтлагийн дуучин)
-Энэ тоглолтод Испанийн “Барселона” хожино. Испанийн багууд сүүлийн үед их уран чадварлаг тоглолт үзүүлээд байгаа. Иймд тэд Английн “МЮ”-г буулгаж авна.

Ч.Бат-Эрдэнэ (Гавьяат жүжигчин, дуучин)
-Говь-Алтайн бор хүү би Английн “МЮ”-гийн улаан фэн билээ. Иймд Будант Альбионы баг Испанийн “Барса”-г хожих болно.

Ц.Хулан (Яруу найрагч, хүүхэлдэйн театрын дарга)
-Би бол хөгжчихөөд, хөшүүн болсон ихэмсэг багийг бол “NO” шүү дээ. Хөдөлгөөнтэй, хөөрүү, хөгжиж буй “Барселона”-г үхтлээ дэмжинэ.

О.Бахыт (Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга, “Рома” олимпийн зөвлөлийн тэргүүн, гавьяат тамирчин, улсын начин)
-Харин ээ… манай “Рома”-д үзүүр түрүүний тоглолт болох нь бэлгэшээлтэй л юм. “Манчестер” багийнхан дугтарчих байх аа!

Ц.Төмөрбаатар (Төрийн соёрхолт жүжигчин)
-“МЮ” энэ жилийн Аваргуудын лигт түрүүлнэ. Ер нь Английн багууд их сайн байгаа. Би энд бол итгэлтэй байна.

Ч.Бат-Эрдэнэ (Олон улсын даамын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын даамын холбооны ерөнхийлөгч)
-Английн “МЮ”-г 3-4 жилийн өмнөөс дэмждэг болсон. Ялангуяа К.Роналду энд ирснээс хойш бүр ч илүү. “Манчестер”-ийн төлөө!

Х.Костя (Мэдрэлийн мэс засалч)
-Английн “Манчестер” түрүүлж яагаад болдоггүй юм бэ? Яадаг юм!

О.Уянга (Олон улсын нийслэл хотуудын миссийн тэмцээний III байрын шагналт, загвар өмсөгч)
-Хөлбөмбөг нэг их сонирхдоггүй ч энэ удаа “МЮ”-г дэмжинэ.

Шин Сан Кюнь (БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтан)
-Нутаг нэгт Пак Жи Сүн тоглодог болохоор бүх солонгосчууд “МЮ”-г дэмжиж байгаа.

Д.Эрдэнэцэцэг (Драмын эрдмийн театрын жүжигчин)
-”МЮ” түрүүлнэ.

Ийнхүү шуурхай санал асуулгад оролцсон 25 шинжээчийн үнэлгээгээр энэ мөчид “МЮ” “Барса”-г “Монгол”-д 17:8-аар “хожиж” явна!

ШҮҮГЧ: Таван Цагариг (Монгол)
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Wed May 27, 2009 11:03 am

Хэ хэ Монгол иймэрхүү юм асуух ч хэрэггүй дээ :mrgreen: Нэг бол мэдэхгүй, нэг бол Англи, тэгээд холбогдоод МЮ....тод харагдаж байна :RD
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby zigo » Wed May 27, 2009 11:29 am

Би уг нь МАНУ-г хожчоосой, хожихдоо бүр 2-оос дээш бөмбөгөөр хожоосой гэж бодоод байгаан. Гэтэл энэ хэдэн фанууд нь арай л эрт доргиод байх юм. Жаахан даруухан байхгүй бол хар цагаан, хэл ам энээ тэрээ бол хэцүүшдээ. Барса ч тэгээд дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг нь, бас л мундаг шүү дээ. хэхэ Ингэж л өмнөөс нь зам засахаас.... нтр ккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Lucifer » Wed May 27, 2009 12:03 pm

Монголд шал худлаа хүмүүс Англи англи гээд хөлөө хугалчих гээд байдаг юм.
Ялангуяа шинээр үзэж эхэлж байгаа хүүхдүүд бол.
Итали, Испанийн лигийн талаар юу ч мэдэхгүй. Хэдэн грандуудыг нь гадарладаг
ч юм уу даа.
Яг үнэхээр сонирхдог фенүүд зөндөө бий. Тэд нарыг оруулсангүй. Гомдохгүй биз. :mrgreen:

Жишээ нь: Английн 4 багийг зэрэг дэмждэг 2 нөхрийг ерөөсөө ойлгодогүй.
Ла Лигийн 2 ривалийг зэрэг дэмждэг хүн байна гэвэл би л лав тэр хүнийг шууд
шар хаданд хүргэж өгнөө.

Тэрэн шиг МАНЮ- Арсенал, Челси-Ливерпүүл гэсэн голын 2 эрэг шиг хэзээ ч
нийлэх үндэслэлгүй багуудыг дэмжинэ гэдэг чинь эрүүл хүний ухаанд орохгүй
үйлдэл биз дээ.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Maslo » Wed May 27, 2009 1:13 pm

Одоохондоо тогтсон үзэлтэй болоогүй л байгаа байхгүй юу даа. Тэрнээс яг аль нэгийг нь үнэхээр дэмжээд эхэлбэл яалт ч байхгүй нөгөөдөхийг нь үзэн ядаж л таараа. Simple as that :mrgreen:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby .boldoo. » Wed May 27, 2009 1:15 pm

moses wrote:Монголд шал худлаа хүмүүс Англи англи гээд хөлөө хугалчих гээд байдаг юм.
Ялангуяа шинээр үзэж эхэлж байгаа хүүхдүүд бол.


Одоо тэгээд тэднийг яалтай ч билээ. Ямар фэнүүдийн дунд магадлан итгэмжлэх шалгалт явуулалтай нь биш дээ. Чи дэмжиж болно. Чи болоогүй байна гээл :-o Яваандаа хөлбөмбөгт үнэн голоосоо дурлаад ирэхээрээ өөр болох байлгүй дээ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Maslo » Wed May 27, 2009 1:17 pm

Болдоо чи болоогүй байна :mrgreen:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Тэрри_10 » Wed May 27, 2009 1:24 pm

Fair Play

Хэн нэгийг нь ялаасай гэж дэмжмээргүй байна. Гол нь үр дүн шудрага байгаасай. Хэн хүчтэй, итгэлтэй байж чадсан нь :gold

Миний хувьд өглөө эртхэн ирж Фантазигаа харах л чухал байна. Head to head-д аврага авах гэж байгаа :mrgreen:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Suugii » Wed May 27, 2009 1:29 pm

хэн нь ч хожихгүй..... Хоорондоо зодолдоод тэгээд цомоо хураалгаад..... тэгээд бла бла бла болно...
Падлийгүй ФИНАЛ гэж энийг хэлэх байх :mrgreen:
Last edited by Suugii on Wed May 27, 2009 4:15 pm, edited 1 time in total.
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby mick » Wed May 27, 2009 4:05 pm

Хаха.
Ноёны 2 бөх барилдах гэж байгаа хойно доо. 60 чавганцийн үлгэр болох биздээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Suugii » Wed May 27, 2009 4:16 pm

Өө энэ санал асуулга дээрээ цомоо хураалгана гэсэн сонголтыг нэмээчэээ :mrgreen:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby haka » Wed May 27, 2009 4:50 pm

Үндэсний Телевиз шууд дамжуулах юм байна шдээ. Аль хожсон нь хөдөө орон нутагт фэнүүдийнхээ хүрээг нэмэх нь ээ :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby boboZ » Wed May 27, 2009 5:28 pm

haka wrote:Үндэсний Телевиз шууд дамжуулах юм байна шдээ. Аль хожсон нь хөдөө орон нутагт фэнүүдийнхээ хүрээг нэмэх нь ээ :mrgreen:

чөөгий л биш байгаасай... 8+)
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Wed May 27, 2009 5:34 pm

за бас догдолж байна шүү аль алиных нь фэн биш ч гэсэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby suldees » Wed May 27, 2009 5:37 pm

хэлэхийн арга биш аймар аймар
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby gbaagii » Wed May 27, 2009 5:48 pm

oo laitai manu guschih blguidee gehdee l Barcag tegej ih basaj bolohgui shuu tsaaduul chini evguitvel bas l bujignuulna shuudee. bi bol Manu-g demjseer irsen.
gbaagii
 
Posts: 3
Joined: Tue May 05, 2009 9:45 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 60 guests
cron