vs
Мөнхийн хот дахь Мөрөөдлийн финалын эргэн тойронд... Асуултад хариулт авах цаг...
Ла лиг шилдэг үү? ПЛ шилдэг үү? Месси илүү юу Роналдо илүү? гэх мэт батлагдах боломжгүй маргаанууд хөлбөмбөг сонирхогчдийн дунд үргэлж байсаар... тэгвэл 5-р сарын 27 нд энэ бүхний хариу бидэнд харагдах юм биш үү?
Ягаад заавал мөрөөдлийн финал гэж?
Хамгийн сүүлд 1999 онд Барселонад болсон финалын тоглолтонд тухайн жилдээ тус тусын лигтээ тэргүүлээд байсан Байрн ба МАНЮ багууд СЛ-ын финалд зогсож байсан юм... Түүнээс хойш СЛ финалд тус тусын лигтээ аваргалсан багууд таарч байсангүй... Тэр жил Байрн дотоодын лигтээ түрүүлээд нэмж СЛ авахыг хүсч байсан бол МАН трифл-ийн төлөө Каталоны нийслэлийг зорьж байлаа... Харин энэ удаад тэр гайхалтай дурсамжтай цэнгэлдэх Камп Ноу-ын эзэд тэр үеийн МАНЮ байран дээрээс буюу Триблийн төлөө мөнхийн хотыг зорих гэж байна... Хэрвээ тэд энэ удаад трибле хийж чадвал Испаниас анхны трибле хийсэн баг нь болно...
Энэ 2 баг хэн хэн нь Европийн хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг 2 лигийг төлөөлөн Европийн Аврагуудын Лигийн финалд тоглоно...
Дэлхийн гурван том лигийн төлөөллүүд энэ тэмцээнд тус бүр 11 удаа түрүүлсэн байдаг... 14 мөнгөн медалийнхаа ачаар Италийн лиг нэгт харин 9 мөнгөн медальтай Испаничууд 2-т бичигддэг бол Англичууд 5 мөнгөн медалиар гуравт бичигддэг... Ромын финалын ялагч клуб нь эх орондоо Европийн тэмцээнд хамгийн олон түрүүлсэн багтай улс гэсэн эрхэм алдрыг авчрах болно... Испани уу? Англи уу?
1992 оноос хойш буюу тэмцээн СЛ гэж нэрлэгдэх болсоноос хойшхи хамгийн амжилттай клуб нь МАНЮ... тэд нийт 144 тоглолт хийж 267 оноо цуглаасан байдаг бол удаах байранд Реал 248 оноотой Барселона 245 оноотой бичигддэг... хэрвээ Барса энэ тоглолтонд ялалт байгуулах юм бол өөрийн мөнхийн дайсантайгаа оноо тэнцэх болно...
СЛ-ын нэг улиралд хамгийн олон хожил цуглааж түрүүлсэн амжилтыг Барселона 05-06 оны улиралд 9 хожил 4 тэнцээ... МАН 07/08 оны улирал мөн л 9 хожил 4 тэнцээ гэсэн статистиктэй эзэмшдэг...
Барса энэ жил СЛ нэг тоглолтонд дунджаар 2,5 гоол эсрэг багийнхаа хаалганд хийж байгаа бол зөвхөн МАНЮ л тэднээс илүү гоолыг 98/99 оны улиралд өрсөлдөгчийнхөө хаалганд хийж байж... Энэ нь нэг тоглолтонд 2,7 гоол...
Сая МАНЮ Ливерпүүлийн мөнхийн мэт амжилт 18 лигийн аваргатай мөр зэрэгцэх болсон бол энэ удаад СЛ хүртвэл Ливерпүүлчүүдийн 5 удаа СЛ хүртсэн цорын ганц английн баг гэсэн амжилтад нэгээр дөхөж очино... Үүнээс гадна СЛ гурав авсан цорын ганц менежер бол Ливерпүүлийн дасгалжуулагч асан Боб Пайслэй бөгөөд хэрвээ САФ энэ жил энэ цомыг ахин авбал 3 дахиа авч мөнхийн өрсөлдөгчдийнхөө домогт менежерийн амжилттай зэрэгцэх нь ээ...
СЛ цом хүртсэн менежерүүдийнхээ тоогоор Италичууд 9 удаа авсан гэдгээрээ нэгт байдаг бол Англи ба Испаничууд тус бүр 7н удаа түрүүлж байжээ... Хэрвээ Пеп авбал Испанийн тоо нэгээр нэмэгдэнээ...
МАН энэ тэмцээнд нийт гурав түрүүлсэнээрээ 6 бичигддэг... Харин Барселона 2 түрүү 3-н аман хүзүүтэй 9д бичигддэг... Хэрвээ Барселона түрүүлбэл МАН-ын байрыг тэднээс булааж авна... Харин МАН түрүүлбэл Байрн болон Аяксийн 4 түрүүтэй тэнцэнэ...
МАНЮ бол СЛ финалд ялагдал хүлээж үзээгүй гуравхан багийн нэг... 68/99/08 гээд тоглосон финал бүртээ ялалт байгуулдаг... Нөгөө 2 нь Порту болон Ноттинхэм Форрест... тэд 2, 2 финалд тус бүр тоглож ялалт байгуулж байжээ...
СЛ-ын түүхэнд цорын ганц баг л өөрийн цомоо дараа улиралд нь хамгаалсан байдаг бөгөөд энэ нь Милан... Тэд 89/90 онуудад дараалан СЛ цомыг хүртэж байжээ... Испанийн багуудын финалд ялж байсан магадлал 55 хувь бол Англичуудынх 68%...
Түрүүлсэн жилийнхээ дараа жил финальд үлдэж байсан хамгийн сүүлийн баг нь Юве 96 онд түрүүлсэний дараа 97 оны финалд үлдэж байсан ялалт байгуулж чадаагүйм...
Хамгийн сүүлд Арриго Сакки Миланыг удирдан дараалан СЛд түрүүлж байжээ... САФ хэрвээ энэ жил түрүүлбэл цомоо хамгаалж чадсан 7 дахь дасгалжуулагч болно...
САФ 67 тай... тэгвэл түүнээс ахмад цорын ганц л дасгалжуулагч энэ цомыг хүртэж байсан нь 71 тэй Рэймонд Гойталь юм... САФ 78 оны улиралд Абердеений хамтаар анх удаагаа европийн тавцанд тоглож байсан бол энэ үед Пеп 7 настай байлаа...
Хэрвээ энэ тэмцэлд Пеп ялбал тоглогч ба Дасгалжуулагчийн хувиар энэ цомыг хүртсэн 6 дахь хүн болно... Анчелотти Трапатони Райкаард Кройф Мунез нар түүний өмнө ийм амжилт үзүүлж байж... Кройф болон Райкаард нар Барсатай хамтаар СЛ цомыг менежер байхдаа хүртэж байсан...
Пеп өмнө нь 92 онд Барсатай хамт анхны СЛ аваргыг авч байсан бол дараа жил нь финалд Капеллогийн удирдлаган дахь Миланд хожигдож байлаа... Энэ удаагийн финал түүний хувьд 3 дахь СЛ финал нь...
2 багийн өмнөх статууд:
1.1983/84 UEFA Cup Winners' Cup quarter-final
Barcelona 2-0 Manchester United (Hogg og 35, Rojo 90)
Manchester United 3-0 Barcelona (Robson 21 50, Stapleton 51)
United won 3-2 on aggregate
2.1990/91 UEFA Cup Winners' Cup final
Barcelona 1-
2 Manchester United (Koeman 79; Hughes 67 74)
3.1994/95 UEFA Champions League group stage
Manchester United 2-2 Barcelona (Hughes 19, Sharpe 79; Romário 33, Bakero 49)
Barcelona 4-0 Manchester United (Stoitchov 2 59, Romário 45, Ferrer 88)
Barcelona advance, United eliminated
4.1998/99 UEFA Champions League group stage
Manchester United 3-3 Barcelona (Giggs 16, Scholes 24, Beckham 63; Anderson 47, Giovanni 59pen, Luis Enrique 70pen)
Barcelona 3-3 Manchester United (Anderson 1, Rivaldo 57 73; Yorke 25 68, Cole 53)
United advance, Barcelona eliminated
5.2007/08 UEFA Champions League semi-final
Barcelona 0-0 Manchester United
Manchester United 1-0 Barcelona (Scholes 14)
United won 1-0 on aggregate
Барса 2 ялж, МАНЮ 3 ялж 4 тэнцэж байжээ... 91 оны цомтой багуудын цомын тэмцээний финалаас хойшхи 2 багийн хооронд болж буй 2 дахь финал... Энэ тоглолтонд экс барса Марк Хьюзийн оруулсан 2 гоолын ачаар МАНЮ түрүүлж байсан нь САФ европийн анхны цом байлаа... Энэ тоглолтонд Сэржио Бүскүйтсийн эцэг Карлос одоогийн Барсагийн техникийн захирал Бегирастан нар Барсагийн бүрэлдэхүүнд тоглож байлаа...
Барса английн багуудын эсрэг: W20 D17 L15.
Юнайтед Испанийн багуудын эсрэг: W10 D16 L11.
Сүүлийн дөрвөн СЛ-ын улиралд 3-т нь Барса Английн багуудад хасагдаж тэмцээнийг орхиж байлаа. Челси, Ливерпүүль, МАНЮ... 95 онд 2 баг СЛд таарч тоглоход Райн Гиггз болон одоогийн барсагийн дасгалжуулагч Пеп нар багийн бүрэлдэхүүнд тоглож байлаа...
Англи Испаничуудын европийн тавцан дахь финалууд...
2006 UEFA Champions League, Barcelona 2-1 Arsenal
2006 UEFA Cup, Sevilla FC 4-0 Middlesbrough FC
2001 UEFA Cup, Liverpool 5-4 Deportivo Alavés
1995 UEFA Cup Winners' Cup, Real Zaragoza 2-1 Arsenal
1991 UEFA Cup Winners' Cup, Manchester United 2-1 Barcelona
1981 European Cup, Liverpool 1-0 Real Madrid
1980 UEFA Cup Winners' Cup, Valencia CF 0-0 Arsenal (5-4 pens)
1971 UEFA Cup Winners' Cup, Chelsea 2-1 Real Madrid (replay after 1-1 draw)
1963 UEFA Cup Winners' Cup, Tottenham Hotspur FC 5-1 Club Atlético de Madrid
Месси английн багуудын эсрэг 10 тоглож байсан ч нэг ч удаа гоол хийж байсангүй... Үүнтэй адилаар Роналду Испаничуудын эсрэг 6 тоглолт хийхдээ нэг ч удаа гоолдож байсангүй... Түүний гоол хийхэд хамгийн ойртсон нь өнгөрсөн жил Камп Ноуд алдсан торгуулийн цохилт байлаа...
Сильвино, Анри нар Арсеналын төлөө Эйдур Челсигийн төлөө ПЛт тоглож байсан бөгөөд тэд хуучин багийнхаа Ривалуудын эсрэг энэ финалд тоглоно... Анри нийт 18 тоглолт МАН-ын эсрэг хийж 9 гоол оруулж байжээ... Мөн Пике МАН-ын бүрэлдэхүүнд 4н жилийг өнгөрөөж байсан...
Барса Олимпикт 1976 онд Лациотой тоглож 3-0 ээр ялж байсан бол дараа нь 2001 онд СЛ-ын 2 дахь группт Роматай энэ цэнгэлдэхэд тоглоход мөн төдий хэмжээний гоолоор ялагдаж байжээ...
Харин МАН Олимпикт 2 удаа тоглосон бөгөөд эхний тоглолтонд 2-1 ээр ялагдаж байсан бол өнгөрсөн улиралд 2-0 ээр ялж байжээ... энэ 2 тоглолтонд хоюуланд нь Рүүний гоолдож байсан байна...
Пеп Роматай хамт 01/02 оны улирлыг энэ цэнгэлдэхэд өнгөрөөж байжээ...
Олимпийн цэнгэлдэхэд өмнө нь болж байсан финалууд...
1976/77 Liverpool 3-1 VfL Borussia Mönchengladbach
1983/84 AS Roma 1-1 Liverpool (2-4 pens)
1995/96 AFC Ajax 1-1 Juventus (2-4 pens)