CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Aagii_03 » Wed May 13, 2009 4:40 pm

Бат-Оргил wrote:
Becks wrote:Герман Францын аваргууд угаасаа энэ жил аваргаа хамгаалж чадахгүй юм шиг байна тэгэхээр муу байна. Сайн байгаа Италын хошоо аврагыг хожлоо, мөн энэ жил сайн байгаа Англичуудынхаа дээр гарч Title аа хамгааллаа, одоо энэ жил онцгой сайн байгаа Spain-ны аврага болж байгаа багийг хожоод Аваргуудын Аваргаа хамгаалчихвал аз гэж хэлэхгүй байлгүйдээ.

тэгвэл аз гэж би л лав хэлэхгүй э. Эсрэгээр нь манайх хожвол бас аз гэж битгий хэлээрэй. :mrgreen:


Танайхыг шаачихвал аз гэхгүй санаа зоволтгүй. УЕФА үнэхээр хүчтэй юм аа (хүссэнээ түрүүлүүлдэг) л гэнэ...
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby J@x » Thu May 14, 2009 12:01 pm

Aagii_03 wrote:
Бат-Оргил wrote:
Becks wrote:Герман Францын аваргууд угаасаа энэ жил аваргаа хамгаалж чадахгүй юм шиг байна тэгэхээр муу байна. Сайн байгаа Италын хошоо аврагыг хожлоо, мөн энэ жил сайн байгаа Англичуудынхаа дээр гарч Title аа хамгааллаа, одоо энэ жил онцгой сайн байгаа Spain-ны аврага болж байгаа багийг хожоод Аваргуудын Аваргаа хамгаалчихвал аз гэж хэлэхгүй байлгүйдээ.

тэгвэл аз гэж би л лав хэлэхгүй э. Эсрэгээр нь манайх хожвол бас аз гэж битгий хэлээрэй. :mrgreen:


Танайхыг *a*чихвал аз гэхгүй санаа зоволтгүй. УЕФА үнэхээр хүчтэй юм аа (хүссэнээ түрүүлүүлдэг) л гэнэ...

:eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Thu May 14, 2009 8:55 pm

Саяын семид Челси хожигдвол хөлбөмбөг үзэхгүй гээд хүмүүс нээрэн юу болсон вэ? Үзэхгүй болсон хүн байна уу :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sat May 16, 2009 12:41 pm

зидан барсагийн хэт формлог байгаад нь их дургүй байх шиг байгаам. Барсагийн амжилт надад таалагдахгүй байна гэсэн утгатай юм бичцэн байсан. Эзэн хааны багийн хар цуврал дуусчихсан бол ирэх жилээс сайн байх бээлгүй дээ. АЛигийн топ баг буцаад ирэн болтугай. ирэх жил ч тээд гигантууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан сайхан улирал болох дог шүү. өнөөдрийнхөөр бол
1. МанЮ Ливерпүүл Челси Арсенал
2. Барселона Реал Севилла Валенсиа
3. Интер Милан Ювентус Фриорентина
5. Марселл Бордо Лион
4. Вольфсбүрг Бавари Херта

Аваргуудын лигт хил залгаа Казакстаны баг ордог гэхээр гоё ийн тэээ
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Seikoni » Tue May 19, 2009 8:32 pm

хил залгадаггүй...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby RBK » Tue May 19, 2009 8:47 pm

Агаарын чийгшилт нь??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Tue May 19, 2009 9:43 pm

[quote="lordington"]

тиймүү? :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby tourist » Tue May 19, 2009 10:01 pm

челсий муу л байсаншдээ абромович бүх зүйлийг мөнгөөр шийдэх гээд байхийн ямар ч багийн дасгалжуулагч багтайгаа жил болж байж амжилт гаргадаг харин абромович нэг дасгалжуулагчаа тогтвортой байлгахгүй юм тэгсэн бол одоо амжилт нь оргилдоо хурэхгүй юу гэхдээ одоо барса түрүүлнээ маню-г арчаасай гж
миний сонирхолийг спорт дэндүү татаж байна Амидралийг утгатай болгох юм
tourist
 
Posts: 22
Joined: Sat May 16, 2009 9:10 pm
Location: ub

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Uuganbayar » Tue May 19, 2009 10:34 pm

tourist wrote:челсий муу л байсаншдээ абромович бүх зүйлийг мөнгөөр шийдэх гээд байхийн ямар ч багийн дасгалжуулагч багтайгаа жил болж байж амжилт гаргадаг харин абромович нэг дасгалжуулагчаа тогтвортой байлгахгүй юм тэгсэн бол одоо амжилт нь оргилдоо хурэхгүй юу гэхдээ одоо барса түрүүлнээ маню-г арчаасай гж

Чэлсийг муу гэвэл сайн баг олдохгүй шүү.
Барсаад ямарч шаанс байхгүй манайхтай тоглсоншиг Барса + шүүгч = Ману гэж л тоглохгүй бол. :mrgreen:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Ortiz » Wed May 20, 2009 3:01 am

хмм одоо ч хэдхэн хоног үлдлээдээ... хурдхан болоод өнгөрчихөөсэй билээ... их хүлээлттэй дарамттай юмаа... мань мэтэд ийм байгам чинь тоглогчдод бас л халуухан байгаадаа айн... :smile:

энд нэг жижэгхээн юм хавсаргав :mrgreen:

Image
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Eternity » Wed May 20, 2009 3:19 am

Барсагийн фэнүүдэд урьдчилан эмгэнэл илэрхийлж л сууя гсн :mrgreen:
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Wed May 20, 2009 11:37 am

Алийг нь ч дэмжмээр юм дээ. Барсаг дэмжихээр арай дээр санагдаад тэгэхгүй бол маню 4 удаа аваргалж манайхтай тэнцэх гээд бдаг
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Thu May 21, 2009 11:02 am

4 болгочоосой. тэгүүл ч дараа жил улаанууд энэ жилийнхээсээ хэд дахин илүү тоглох байх аа. арсенал уржинангийнхаа амжилтын ахиулсан. Челси шүүгчийн буруугаар доошилсон ирэх жил заналтайгаар оролцоно. Барса Челси 2 дахин таараасай гэх хүмүүс олон байгаа байхаа. Авлигийн Топ№2 гигант буцаж ирнэ. герман английн клубуудын эрлэг буцаж иржаагаа гэж болох байх.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Thu May 21, 2009 3:01 pm

:spain vs :england:

Мөнхийн хот дахь Мөрөөдлийн финалын эргэн тойронд...

Асуултад хариулт авах цаг...
Ла лиг шилдэг үү? ПЛ шилдэг үү? Месси илүү юу Роналдо илүү? гэх мэт батлагдах боломжгүй маргаанууд хөлбөмбөг сонирхогчдийн дунд үргэлж байсаар... тэгвэл 5-р сарын 27 нд энэ бүхний хариу бидэнд харагдах юм биш үү?
Ягаад заавал мөрөөдлийн финал гэж?

Хамгийн сүүлд 1999 онд Барселонад болсон финалын тоглолтонд тухайн жилдээ тус тусын лигтээ тэргүүлээд байсан Байрн ба МАНЮ багууд СЛ-ын финалд зогсож байсан юм... Түүнээс хойш СЛ финалд тус тусын лигтээ аваргалсан багууд таарч байсангүй... Тэр жил Байрн дотоодын лигтээ түрүүлээд нэмж СЛ авахыг хүсч байсан бол МАН трифл-ийн төлөө Каталоны нийслэлийг зорьж байлаа... Харин энэ удаад тэр гайхалтай дурсамжтай цэнгэлдэх Камп Ноу-ын эзэд тэр үеийн МАНЮ байран дээрээс буюу Триблийн төлөө мөнхийн хотыг зорих гэж байна... Хэрвээ тэд энэ удаад трибле хийж чадвал Испаниас анхны трибле хийсэн баг нь болно...
Энэ 2 баг хэн хэн нь Европийн хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг 2 лигийг төлөөлөн Европийн Аврагуудын Лигийн финалд тоглоно...

Дэлхийн гурван том лигийн төлөөллүүд энэ тэмцээнд тус бүр 11 удаа түрүүлсэн байдаг... 14 мөнгөн медалийнхаа ачаар Италийн лиг нэгт харин 9 мөнгөн медальтай Испаничууд 2-т бичигддэг бол Англичууд 5 мөнгөн медалиар гуравт бичигддэг... Ромын финалын ялагч клуб нь эх орондоо Европийн тэмцээнд хамгийн олон түрүүлсэн багтай улс гэсэн эрхэм алдрыг авчрах болно... Испани уу? Англи уу?

1992 оноос хойш буюу тэмцээн СЛ гэж нэрлэгдэх болсоноос хойшхи хамгийн амжилттай клуб нь МАНЮ... тэд нийт 144 тоглолт хийж 267 оноо цуглаасан байдаг бол удаах байранд Реал 248 оноотой Барселона 245 оноотой бичигддэг... хэрвээ Барса энэ тоглолтонд ялалт байгуулах юм бол өөрийн мөнхийн дайсантайгаа оноо тэнцэх болно...
СЛ-ын нэг улиралд хамгийн олон хожил цуглааж түрүүлсэн амжилтыг Барселона 05-06 оны улиралд 9 хожил 4 тэнцээ... МАН 07/08 оны улирал мөн л 9 хожил 4 тэнцээ гэсэн статистиктэй эзэмшдэг...

Барса энэ жил СЛ нэг тоглолтонд дунджаар 2,5 гоол эсрэг багийнхаа хаалганд хийж байгаа бол зөвхөн МАНЮ л тэднээс илүү гоолыг 98/99 оны улиралд өрсөлдөгчийнхөө хаалганд хийж байж... Энэ нь нэг тоглолтонд 2,7 гоол...

Сая МАНЮ Ливерпүүлийн мөнхийн мэт амжилт 18 лигийн аваргатай мөр зэрэгцэх болсон бол энэ удаад СЛ хүртвэл Ливерпүүлчүүдийн 5 удаа СЛ хүртсэн цорын ганц английн баг гэсэн амжилтад нэгээр дөхөж очино... Үүнээс гадна СЛ гурав авсан цорын ганц менежер бол Ливерпүүлийн дасгалжуулагч асан Боб Пайслэй бөгөөд хэрвээ САФ энэ жил энэ цомыг ахин авбал 3 дахиа авч мөнхийн өрсөлдөгчдийнхөө домогт менежерийн амжилттай зэрэгцэх нь ээ...

СЛ цом хүртсэн менежерүүдийнхээ тоогоор Италичууд 9 удаа авсан гэдгээрээ нэгт байдаг бол Англи ба Испаничууд тус бүр 7н удаа түрүүлж байжээ... Хэрвээ Пеп авбал Испанийн тоо нэгээр нэмэгдэнээ...

МАН энэ тэмцээнд нийт гурав түрүүлсэнээрээ 6 бичигддэг... Харин Барселона 2 түрүү 3-н аман хүзүүтэй 9д бичигддэг... Хэрвээ Барселона түрүүлбэл МАН-ын байрыг тэднээс булааж авна... Харин МАН түрүүлбэл Байрн болон Аяксийн 4 түрүүтэй тэнцэнэ...

МАНЮ бол СЛ финалд ялагдал хүлээж үзээгүй гуравхан багийн нэг... 68/99/08 гээд тоглосон финал бүртээ ялалт байгуулдаг... Нөгөө 2 нь Порту болон Ноттинхэм Форрест... тэд 2, 2 финалд тус бүр тоглож ялалт байгуулж байжээ...
СЛ-ын түүхэнд цорын ганц баг л өөрийн цомоо дараа улиралд нь хамгаалсан байдаг бөгөөд энэ нь Милан... Тэд 89/90 онуудад дараалан СЛ цомыг хүртэж байжээ... Испанийн багуудын финалд ялж байсан магадлал 55 хувь бол Англичуудынх 68%...

Түрүүлсэн жилийнхээ дараа жил финальд үлдэж байсан хамгийн сүүлийн баг нь Юве 96 онд түрүүлсэний дараа 97 оны финалд үлдэж байсан ялалт байгуулж чадаагүйм...
Хамгийн сүүлд Арриго Сакки Миланыг удирдан дараалан СЛд түрүүлж байжээ... САФ хэрвээ энэ жил түрүүлбэл цомоо хамгаалж чадсан 7 дахь дасгалжуулагч болно...

САФ 67 тай... тэгвэл түүнээс ахмад цорын ганц л дасгалжуулагч энэ цомыг хүртэж байсан нь 71 тэй Рэймонд Гойталь юм... САФ 78 оны улиралд Абердеений хамтаар анх удаагаа европийн тавцанд тоглож байсан бол энэ үед Пеп 7 настай байлаа...
Хэрвээ энэ тэмцэлд Пеп ялбал тоглогч ба Дасгалжуулагчийн хувиар энэ цомыг хүртсэн 6 дахь хүн болно... Анчелотти Трапатони Райкаард Кройф Мунез нар түүний өмнө ийм амжилт үзүүлж байж... Кройф болон Райкаард нар Барсатай хамтаар СЛ цомыг менежер байхдаа хүртэж байсан...
Пеп өмнө нь 92 онд Барсатай хамт анхны СЛ аваргыг авч байсан бол дараа жил нь финалд Капеллогийн удирдлаган дахь Миланд хожигдож байлаа... Энэ удаагийн финал түүний хувьд 3 дахь СЛ финал нь...

2 багийн өмнөх статууд:
1.1983/84 UEFA Cup Winners' Cup quarter-final
Barcelona 2-0 Manchester United (Hogg og 35, Rojo 90)
Manchester United 3-0 Barcelona (Robson 21 50, Stapleton 51)
United won 3-2 on aggregate
2.1990/91 UEFA Cup Winners' Cup final
Barcelona 1-2 Manchester United (Koeman 79; Hughes 67 74)
3.1994/95 UEFA Champions League group stage
Manchester United 2-2 Barcelona (Hughes 19, Sharpe 79; Romário 33, Bakero 49)
Barcelona 4-0 Manchester United (Stoitchov 2 59, Romário 45, Ferrer 88)
Barcelona advance, United eliminated
4.1998/99 UEFA Champions League group stage
Manchester United 3-3 Barcelona (Giggs 16, Scholes 24, Beckham 63; Anderson 47, Giovanni 59pen, Luis Enrique 70pen)
Barcelona 3-3 Manchester United (Anderson 1, Rivaldo 57 73; Yorke 25 68, Cole 53)
United advance, Barcelona eliminated

5.2007/08 UEFA Champions League semi-final
Barcelona 0-0 Manchester United
Manchester United 1-0 Barcelona (Scholes 14)
United won 1-0 on aggregate

Барса 2 ялж, МАНЮ 3 ялж 4 тэнцэж байжээ... 91 оны цомтой багуудын цомын тэмцээний финалаас хойшхи 2 багийн хооронд болж буй 2 дахь финал... Энэ тоглолтонд экс барса Марк Хьюзийн оруулсан 2 гоолын ачаар МАНЮ түрүүлж байсан нь САФ европийн анхны цом байлаа... Энэ тоглолтонд Сэржио Бүскүйтсийн эцэг Карлос одоогийн Барсагийн техникийн захирал Бегирастан нар Барсагийн бүрэлдэхүүнд тоглож байлаа...

Барса английн багуудын эсрэг: W20 D17 L15.
Юнайтед Испанийн багуудын эсрэг: W10 D16 L11.

Сүүлийн дөрвөн СЛ-ын улиралд 3-т нь Барса Английн багуудад хасагдаж тэмцээнийг орхиж байлаа. Челси, Ливерпүүль, МАНЮ... 95 онд 2 баг СЛд таарч тоглоход Райн Гиггз болон одоогийн барсагийн дасгалжуулагч Пеп нар багийн бүрэлдэхүүнд тоглож байлаа...
Англи Испаничуудын европийн тавцан дахь финалууд...

2006 UEFA Champions League, Barcelona 2-1 Arsenal
2006 UEFA Cup, Sevilla FC 4-0 Middlesbrough FC
2001 UEFA Cup, Liverpool 5-4 Deportivo Alavés
1995 UEFA Cup Winners' Cup, Real Zaragoza 2-1 Arsenal
1991 UEFA Cup Winners' Cup, Manchester United 2-1 Barcelona
1981 European Cup, Liverpool 1-0 Real Madrid
1980 UEFA Cup Winners' Cup, Valencia CF 0-0 Arsenal (5-4 pens)
1971 UEFA Cup Winners' Cup, Chelsea 2-1 Real Madrid (replay after 1-1 draw)
1963 UEFA Cup Winners' Cup, Tottenham Hotspur FC 5-1 Club Atlético de Madrid

Месси английн багуудын эсрэг 10 тоглож байсан ч нэг ч удаа гоол хийж байсангүй... Үүнтэй адилаар Роналду Испаничуудын эсрэг 6 тоглолт хийхдээ нэг ч удаа гоолдож байсангүй... Түүний гоол хийхэд хамгийн ойртсон нь өнгөрсөн жил Камп Ноуд алдсан торгуулийн цохилт байлаа...

Сильвино, Анри нар Арсеналын төлөө Эйдур Челсигийн төлөө ПЛт тоглож байсан бөгөөд тэд хуучин багийнхаа Ривалуудын эсрэг энэ финалд тоглоно... Анри нийт 18 тоглолт МАН-ын эсрэг хийж 9 гоол оруулж байжээ... Мөн Пике МАН-ын бүрэлдэхүүнд 4н жилийг өнгөрөөж байсан...

Барса Олимпикт 1976 онд Лациотой тоглож 3-0 ээр ялж байсан бол дараа нь 2001 онд СЛ-ын 2 дахь группт Роматай энэ цэнгэлдэхэд тоглоход мөн төдий хэмжээний гоолоор ялагдаж байжээ...

Харин МАН Олимпикт 2 удаа тоглосон бөгөөд эхний тоглолтонд 2-1 ээр ялагдаж байсан бол өнгөрсөн улиралд 2-0 ээр ялж байжээ... энэ 2 тоглолтонд хоюуланд нь Рүүний гоолдож байсан байна...
Пеп Роматай хамт 01/02 оны улирлыг энэ цэнгэлдэхэд өнгөрөөж байжээ...
Олимпийн цэнгэлдэхэд өмнө нь болж байсан финалууд...

1976/77 Liverpool 3-1 VfL Borussia Mönchengladbach
1983/84 AS Roma 1-1 Liverpool (2-4 pens)
1995/96 AFC Ajax 1-1 Juventus (2-4 pens)
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Devil 7 » Thu May 21, 2009 3:09 pm

Payaso :eek: Gehdee chi nuguu toglogchdiin talaar,tactic-n talaar bichidgee bichvel iluu sonirholtoi bnashd
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Thu May 21, 2009 3:14 pm

тэрийг бичнээ....

стат
тэгээд тоглолтын явц
тэгээ хэн юу хэлэв гэсэн гурван нийтлэл оруулах санаа байна... финалыг тохиолдуулж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Devil 7 » Thu May 21, 2009 3:23 pm

Aan.teguul harin goy.tesen ydan huleej baiy
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Maslo » Thu May 21, 2009 3:34 pm

Хамгийн инээдтэй нь Van Der Sar маань Стадио Олимпико-д 96 онд аваргаа хамгаалах гэж тоглоод хожигдож байсан байна. Энэ жил тийм юм бүү тохиолдоосой л гэж найдаж суухаас. Хэрвээ тийм зүйл болвол Edwin-ий хувьд дахиж тэр ёрын стадион уруу зүглэхийг ч хүсэхгүй байх. Sorry Г. Баяраа стадионыг чинь доромжилж байгаа бус шүү. :mrgreen:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Thu May 21, 2009 10:47 pm

Ерөнхийдөө энэ финалаар энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодрох байх аа...ДАШТ, ЕАШТ болоогүй жилүүдэд ихэвчлэн жилийн эхний хагасын буюу аваргууд тодордог үед шилдэг байсан тоглогчид дэлхийн шилдэг өрсөлдөөд байдаг. Хэрвээ Барса түрүүлбэл Шави, МЮ түрүүлбэл Роналду энэ оны шилдэг болох байх гэж харагдаад байгаа шүү...Месси бол чухал тоглолтуудад нэг л сайн тоглохгүй байгаа :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Fri May 22, 2009 12:08 am

Роналдо нахьчих байх л даа. Барса-н хамгаалалт гэж бөөн асуудал
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Fri May 22, 2009 3:19 am

Салбадай сайхан бичжээ...
Тэр тоглогчдын харьцуулалт ямар арга хэрэглэх
талаар мөн өөрийн таамаглал энэ тэрээ хурдан бичээд
оруулаарай... Би нэг юм бичих гэж байсан
чи бичиж байгаа юм болиод Самгийнхээ талаархи
юманд анхааралаа хандуулья да! :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby rednasca » Fri May 22, 2009 6:04 pm

http://extras.timesonline.co.uk/pdfs/messi.pdf
энд Мессийг яаж хамгаалах талаар сонирхолтой зүйл гарч...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sat May 23, 2009 1:21 pm

Энэ жил барса сайн байгаатай хүн болгон санаа нийлж байгаа биз. тэд челсийн буулгаж авсныхаа дараа бид европын тавцанд жинхэнэ хөлбөмбөгийг мэдэрүүлж байгаа гээд онгирцгоогоод байгаа. Клубээс илүү клубын талаар муу юм боддоггүй байсан ч гүүрэн дээрх тоглолтоос хойш барсаг ойлгох ойлголт эсрэг хандлагатай болсон. тэдэнд шудрага хожил чухал биш үр дүн чухал бололтой. энэ асуудлыг сөхмөөргүй байгаа ч европын хөлбөмбөгийн сайтууд руу орох болгон барсагийнхны хийсэн ярилцлага болгон иймэрхүү утгатай юм бичэцгээцэн байна. Өмнө бол энэ тоглолт чухал, бид хичээнэ, бид одоо байгаа байр сууриа хадгална, бид айхгүй байна гэх мэт тиймэрхүү мэдээлэл хийдэг байсан бол одоо тэдний үг яриа бүүр тэнгэрт хөөрцөн бололтой. лиг эхлэхийн өмнөх Ювентусынхний хэлж байсан үгийг хэлцгээж эхэллээ. лигийн төгсгөлд хэлж байгаа нь бас ч хоосонгүй үг л дээ. гэхдээ Лиг арай дуусаагүй байгаа. финал байгаа. Олон хүн том амлаж байсан гэхдээ үр дүн нь эсрэгээрээ гарсан тохиолдол олон байх. магадгүй одоогийн Гарселоначуудын бардамнал тэрийг зөгнөж байгааг үгүйсгэхгүй.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Sat May 23, 2009 1:41 pm

Лорди хүү хэтэрхий бүү туйлшир..
Тэд шүүгчийн шийдвэртэй ямарч хамаагүй.
хахуульдсан барьсан ч үндэс байхгүй. Буруутгамаар байгаа
бол шүүгчийг л буруутга..
Тэр л тоглолтыг алсан.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Mon May 25, 2009 2:20 pm

Эль Паяасогийн мэдээлэлтэй зарим нь давхацчих шиг боллоо. За яахав

МЮ болон Барселонагийн тоглолттой холбоотойгоор зарим нэг баримт, мэдээллийг Ройтерс мэдээлсэн байна.
Энэ удаагийн шигшээ тоглолт нь 1955-1956 оноос эхэлсэн энэ тэмцээний 54 дэх шигшээ тоглолт болж байгаа бөгөөд Барселона 5 удаа, МЮ 4 удаа шигшээ тоглолтод шалгарчээ. Энэ шигшээ тоглолтын хувьд хамгийн сүүлийн 7 хоногын дундуур буюу Лхагва гаригт болж байгаа тоглолт бөгөөд ирэх улиралд Мадридад болох шигшээ тоглолтоос эхлэн цаашдаа Бямба гаригт тоглодог жишиг рүү орох юм.

МЮ-ын хувьд шалгарсан шигшээ тоглолтууд болох 1968, 1999, 2008 онуудад бүгдэд нь хожиж байсан бол Барселона 2-д нь хожигдож, 1961, 1994 онуудад хожигдож байжээ.

Барселонагийн хувьд Европын цомтой багуудын цомыг хамгийн олон буюу 4 удаа, УЕФА цомыг Ювентус, Ливерпультэй хамтаар хамгийн олон түрүүлсэн рекордыг эзэмшдэг. Эсрэгээр МЮ Европын цомтой багуудын цомыг 1 удаа, УЕФА-гийн цомыг хэзээ ч авч байгаагүй.

Энэ шигшээ тоглолтыг оруулаад Английн багууд 5 дахь улирлаа дарааллаж АЛ-ын шигшээд шалгараад байна. Ливерпуль, Арсенал, Ливерпуль, Манчестэр, Челси, Манчестэр гээд л….

МЮ-ын хувьд энэ удаа аварга авч чадвал 1992-1993 онд тэмцээн шинэчлэгдэж, АЛ гэж нэрлэгдэх болсоноос хойш аваргаа хамгаалсан анхны баг, 1990 оноос хойш Милан дарааллан түрүүлснээс хойш анхны баг болох юм. АЛ шинэчлэгдсэнээс хойш 1996 онд Аякс, 1997 Ювентус гэсэн багууд аваргаа хамгаалах тоглолт дээрээ хожигдож байсан билээ.

МЮ-ын хувьд АЛ-ын сүүлийн 25 тоглолтод хожигдоогүй бөгөөд энэ үзүүлэлтээрээ тэмцээний рекордыг шинэчлээд байна. Тэд нар хамгийн сүүлд 2007 онд аварга болсон Миланд айлчилж тоглоод ялагдаж байжээ.
Ром хотын хувьд АЛ-ын шигшээ тоглолтыг өмнө нь 3 дэх удаагаа буюу 1977, 1984, 1996 онуудад хүлээн авч байсан бөгөөд эдгээрийн 2-т нь буюу 1977, 1984 онуудад Английн баг түрүүлж байсан гэсэн талтай үзүүлэлт МЮ-д байгаа юм байна. 1984, 1996 оны сүүлийн 2 шигшээ тоглолтод аварга багууд болох Ливерпуль, Ювентус 2 баг торгуулийн цохилтоор аваргын цомоо авч байсан.

Английн Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэн бусад цэнгэлдэхээс илүү олон шигшээ тоглолтуудыг буюу 1963, 1968, 1971, 1978, 1992 онуудад хүлээн авч байсан. Парисын хувьд 5 удаагийн шигшээ тоглолтыг хүлээн авч байсан боловч цөмыг нь өөр өөр цэнгэлдэхэд зохион байгуулж байсан байна. Уэмблид 2011 оны АЛ-ын шигшээ тоглолт дахин болно.

Өнгөрсөн улирлын хувьд МЮ-ын менежер САФ АЛ-ыг 2-оос дээш удаа авсан 16 дахь менежер болсон бөгөөд анх удаа 1999 онд гайхамшигтай, итгэмээргүй, азтай ялалтыг байгуулж гараагаа эхэлжээ.

Хэрвээ МЮ энэ Лхагва гаригт түрүүлбэл Ливерпулийн алтан үеийн менежер Боб Пайслигийн 3 удаа АЛ-ыг авсан менежертэй амжилтаараа зэрэгцэж очих юм байна. Тэрээр анхны Европын цомын тэмцээнд 1983 онд санаанд оромгүй Абердинтэй түрүүлж байжээ.

САФ-ын хувьд одоо 67 настай бөгөөд өнгөрсөн жил багтаа АЛ-ыг авчирсанаар түүхэнд насны ахмадаараа 2-т орох үзүүлэлтийг үзүүлсэн. АЛ-д багаа түрүүлүүлсэн хамгийн өндөр настай менежерийн рекордыг Бельгийн Рэймонд Готалс 71 настайдаа 1993 онд Марселийг энэ амжилтад хүргэснээрээ эзэмшдэг юм байна.

Хэрвээ Пеп Гвардьола Барсад аваргыг авчирч чадвал сүүлийн 49 жилд энэ амжилтийг гаргасан хамгийн залуу менежер болох бөгөөд энэ амжилтаараа хамгийн залуу гэсэн төрөлд 3-д орох юм байна. Гвардьолагийн хувьд 38 нас 129 өдөртэй байгаа бол хамгийн залуу гэсэн рекордыг 1956 оныд Реалыг түрүүлүүлж байсан Жозе Виллалонга 36 нас 185 өдөртэй эзэмшдэг бол дараа нь мөн л Реалыг 1960 онд удирдаж байсан Мигель Муноз 38 нас 121 өдөртэйгээр удаалжээ.

Энэ удаа дасгалжуулагчийн хувиар аварга авбал энэ төрөлд энэ амжилтыг тоглогч, дасгалжуулагчийн хувиар аваргалсан 6 дахь, нэг клубд ийм амжилтыг гаргасан 3 дахь менежер болох юм байна. Өмнө нь Реалийн Муноз Реалтай тоглогчийн хувьд 1956, 1957 онд, дасгалжуулагчийн хувиар 1960, 1966 онд, Карло Анчелотти Милантай тоглогчийн хувиар 1989, 1990, дасгалжуулагчийн хувиар 2003 онд аваргалж байсан. Гвардьола 1992 онд тоглогчоор түрүүлсэн байгаа.

Тьерри Анри Арсеналын тоглогчийн хувиар Ромийн Олимпикийн цэнгэлдэх хүрээлэн АЛ-ын анхны хэт трикээ хийж байсан байна.

МЮ-ын хаалгач Эдвин ван дер Сар өнгөрсөн жилийн АЛ-ын шигшээ тоглолтын баатар, багын анд Харгрийвзтэй хамт бусад 12 тоглогчийн хамт АЛ-ыг өөр өөр багуудад тоглож түрүүлсэн амжилтыг гаргасан. Сарын хувьд 1995 онд Аякстай, өнгөрсөн жил МЮ-тай, Харгрийвзийн хувьд 2001 онд Баваритай, 2008 онд МЮ-тай түрүүлж байсан.
МЮ-ын Бербатовын хувьд Байер Леверкузены хамт шигшээд шалгарч Реалд 2002 онд, Эвра 2004 онд Монакотой Портуд ялагдаж, дээрх амжилтад хүрч чадаагүй бол Барселонагийн Анри, Хлеб хоёр 2006 онд нэг багт байж байхдаа одоогийн багтаа ялагдаж, гашуун сургамж авчээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 40 guests
cron