Вольфсбургийн довтолгооны хослол аваргын төлөө мөн шинэ амжилтын төлөөТэд одоо ердөө нэг л хожил авбал тэд түүхэндээ анх удаа Германы Бундэслигийн аваргаар тодрох юм.
"Бид Ханновэртай тоглосон шиг тогловол бид аварга болох нь гарцаагүй" гэж тэдний дасгалжуулагч Фэликс Магат ярьж байна.
Тэдний гоолын машин болох Эдин Жэко "Бид Байэрн болон Штуттгартаас 2 оноо илүү яваа. Лигийн хамгийн сүүлийн тойрогт бид талбайдаа Вэрдэрийг хүлээн авч тоглоно. Энэ тоглолтонд бид тэднийг хожиж аварга болохыг үнэхээр их хүсэж байна" гэжээ. Хэрвээ тэд үнэхээр Вэрдэрийг хожвол түүхэндээ анх удаа аварга болох төдийгүй Эдин Жэко болон Графитэ нарын хослол хамгийн шилдэгээр Бундэслигийн түүхэнд бичигдэх нь гарцаагүй.
Мэргэн буучдын жагсаалтын тэргүүндГрафитэ мэргэн буучдын жагсаалтыг 26-н гоолтойгоор тэргүүлж, түүний араас түүний довтолгооны хамтрагч Эдин Жэко 25-н гоолтойгоор удаалж байна. Тэр 2-ийн хийсэн гоолын тоо 51. Вольфсбург энэ улирал нийтдээ 75-н гоол хийснээс 51-ийг нь ердөө Графитэ болон Жэко нар хийжээ.
51 гоол - Энэ бол Хэрта Бэрлин /48 гоол/, Хамбург /46 гоол/, Шальке /45 гоол/ зэрэг багуудын багаараа хийсэн гоолын тооноос ихийг ердөө л Вольфсбургийн 2 довтлогч хийж чаджээ.
Гайхалтай биш гэж үү?
Шинэ амжилт тогтоогдох уу?Энэ хослол одоо ердөө 3-хан гоол хийхэд л 1971/1972 болон 1972/1973 онуудад 2 жил дараалан хийсэн Байэрн Мюнхэн багийн довтолгооны хослол болох Герд Мюллэр болон Ули Хөнэсс нарын 53-н гоол хийсэн амжилтыг эвдэх юм.
Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. Тухайн үед багийн тоглолтоос илүү хувь хүний ганцаарчилсан тоглолт гардаг байсан мөн Герд Мюллэр тухайн үед үнэхээр бусдаасаа "тасархай" байсан. Тэр 1971/72 оны улирал 40-н гоол , 1972/73 оны улиралд 36-н гоол дангаараа л хийчихдэг байж.
Харин түүний хамтрагч Ули Хөнэсс 1971/72 улиралд 17, дараагийн улиралдаа 13 гоол хийж байсан байна.
Графитэ, Жэко нарын хувьд гоолоо бараг 50:50-аар нь хувааж хийсэн гэхээр энэхүү хослол илүү нягт нэгнээ сайн ойлгодог шилдэг нь байж болох юм.
Шинээр тэмдэглэгдсэн амжилтуудГрафитэ, Жэко нарийн Бундэслигийн түүхийн хуудаснаа аль хэдийн тэмдэглүүлсэн амжилтууд бас л бий.
Бундэслигийн түүхэнд нэг багийн 2 довтлогч анх удаа 20-оос дээш гоол хийж мэргэн буучаар шалгарч байсан тохиолдолд үгүй билээ.
Харин нэг багийн довтлогч нар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан ч тэдэн шиг 20+ гоол хийж чадаагүй билээ. 1995/96 оны улиралд Штуттгартын довтолгооны хослол болох Фрэди Бобич мөн Жиованэ Элбэр нар 17 болон 16 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байжээ.
Мөн Жэко 25 гоолынхоо 9-ийг толгойгоор мөргөж хийсэн нь толгойгоороо хир сайн тоглож чаддагаа харуулж байна.
Жэко шинэ амжилт тогтоох уу?Жэзо дахин шинэ амжилт тогтоох боломжтой.
Тэрээр өнгөрсөн тойргийн тоглолтонд Ханновэрт хэт-трик хийж сүүлийн 16 тойргийн тоглолтонд 20 гоол хийжээ.
1976/77 оны улиралд Диетэр Мюллэр 21 гоол /ФС Көлн/, 1971/72 оны улиралд Герд Мюллэр 23 гоол /Байэрн Мюнхэн/ нар л улирлын 2-р хагаст ийм олон гоол оруулж байжээ.
Хэрвээ Жэко сүүлийн тойрогт дор хаяж 2 гоол хийвэл энэхүү түүхийн хуудсанд өөрийн нэрийг бичүүлэх боломжтой.
Тэгэхээр Вольфсбургийн довтолгооны хослол нэлээн олон шинэ рекорд тогтоохын төлөө Вэрдэр Брэмэний эсрэг тоглох нь ээ...