Өнгөрсөн улиралын review маягийн юм бичлээ....жоохон урт болчих боллоо ....уучлаарай .... уншихад амар гээд хэд хэд хуваачихсан ....Форза Рома
ялалт, ялагдлын баяр гунигаар дүүрэн хөлбөмбөгийн нэгэн улирал бидний ард хоцорлоо ... өнгөрсөн улиралд манай багийнхан өчнөөн олон адал явдалтай тулгарч, хүнд хэцүү олон мөчүүдийг тууулсны зэрэгцээ аз жаргал, баяр хөөртэй өдрүүд ч цөөнгүй байсан билээ ...
... улиралын 38 тойргийн тоглолтонд бид 18 хожил, 9 тэнцээ 11 ялагдал амссан үзүүлэлттэйгээр 6-р байр буюу Европа лигийн урьдчилсан шатны эрхтэйгээр өндөрлүүлж байна. ....өөрөөр хэлбэл 2004-2005 оны улиралд 7-р байр эзэлж байснаас хойшхи хамгийн муу амжилттайгаар улиралыг дуусгалаа .... тухайн үед ноён Спаллетти ирж биднийг хямралаас гарган эргэн топ шилдэгүүдийн эгнээнд шилжүүлэхэд тусалсан юм .... түүний ур ухаан болон 4-2-3-1 тактик нь гурван жил дараалан лигтээ аман хүзүүдэж, аваргуудын лигийн хасагдах шатанд алгасалгүй шалгарахад гол хөшүүрэг болсон ч , энэ улиралд халзан эрхмийн хувьд үнэхээр бүтэлтэй зүйлээр ховорхон байлаа .... ер нь манай багийн энэхүү уналтын эхлэлийг солилцоо наймаанаас эхлэн хайх нь зүйтэй болов уу .... академаас төрж гарсан Курчи тэргүүтэй ирээдүйтэй залуусаа ихэнхийг нь зарчихсан ... дээр нь Жюли, Мансини, Эспосито гэсэн жигүүрийн хагасуудыг явуулаад орлох хүн авчраагүй....уг Спаллеттигийн тактикийн гол нь хоёр ДМ-тэй , тэгээд гарван хагас хамгаалагчтай тоглож, жигүүрээр гүйдэг атал олигтой вингергүй байж тактикаа өөрчлөөгүй нь маш том алдаа болсон .. дээрээс нь ганц гайгүй наймаа болох Менездээ итгэл хүлээлгэж гараанд гаргахын оронд ... банзанд суулгасаар байгаад таарчихлаа.
... мэдээж хамгийн том алдаа бол Лориаг авчирсан явдал .... . улиралын эхний хэдхэн тоглолтонд л тар нь танигдаад , баг алаад эхэлж байхад гараанд гаргасаар л байсан нь үнэхээр сонирхолтой .... Спагийн хөгшчүүлдээ илүү итгэдэг мухар сүсгийн гай ....
Рийз ч гэж рийз .. ирсэн эхний хэдэн сардаа яачихсэн юм гэмээр үлбэгэр амьтан бөмбөгөн дээр хальтарч унаад л .... зөрөөд л үнэхээр явцгүй харагдаж байв .... улиралын эхний тоглолтоо Напилогийн эсрэг хийхэд л хамсик бараг ганцаараа манай хамгаалалтыг элэглэж байсан ...Тотти ,Перротта, Таддеи гэсэн гол тоглогчид бэртэлтэй ...пануччи, тонетто, кассетти гээд хөгшчүүл бүгд формондоо орж чадаагүй нь бас нэг нэрмээс .... . за тэгээд Палермод 3 : 1-ээр гусуулсны дараа жинхэнэ аймшиг эхэлсэндээ ....Сери А-гийн 2-р тойргийн уг тулааны дараа Аваруудын лигийн хэсгийн эхний тоглолтдоо Клуж хэмээх хэний ч үл мэдэх багт 2 : 1-ээр гусуулж бөөн шуугиан дэгдсэн .... дээрээс нь Давид Пизарро энэ тоглолтонд бэртэл аваад сар гаран талбайд гарч чадахааргүй болсоноор хамгаалалтаас гадна , төвийн шугам бас асуудалд орж эхэлсэн ... гэхдээ нөгөө талаас нь харах юм бол түүний бэртэл Матео Брихид гараанд гарах боломжыг олгосон .....урьд өмнө нь яагаад ч юм Спаллеттигийн итгэлийн олж чадаагүй энэ залуу улиралын турш гайхалтай тоглож багийн лидерийн хэмжээнд очно гэж тэр үед хэн ч бодоогүй .... Сүүлд Спал хэлэхдээ ''Миний хамгийн том алдаа бол Брихиг эрт анзаараагүйд л байна'' гсэн удаатай ....
Клужд гусуулсны дараа мэдээж Тригориа дахь бэлтгэлийн баазад хилэгнэсэн фенүүд дайралт хийж Спагаас гутамшигтай ялагдалдаа дүн шинжилгээ хийж тактикаа өөрчил гэхэд мань эр ''одоо бид ийм байдлаар асуудлыг шийдэж чадахгүй ...тайвширцгаа'' гэхээс өөр зүйл хэлсэнгүй ... энэ бол дөнгөж эхлэл байсан юм ..... тухайн үед би . . . ''минийхээр бол манайхан Клужтэй сэтгэлзүйл хувьд тун хүнд байдалтай тоглосон .... спурс -д бутниргүүлж ,интерт цомоо алдаж ,дараа нь палермо -д ялагдсанаар манайхний дээрээс асар их дарамт ирэх болсон нь дамжиггүй ...италийн сонин хэвлэл болгоноор манайхныг дарамталж ,,, арчаагүйг гайхаж байсан ... энэ хүнд шок.,сэтгэлзүйн байдлаасаа гарч ч амжаагүй байхдаа клужтэй үзсэн .... Румынууд ч боломжоо ашигласан .... тэгээд л тэр ......одоо сэргэлт авах цаг болжээ ..... энэ бол түр зуурын л; хэрэг гэж олон мянган Жиаллросси нар бодож,найдаж байгаа гэдэгт би итгэж байна '' гэж бичиж байсансан ..... гэвч энэ бол түр зуурын хэрэг биш байсан юм гэдгийг тун удалгүй мэдсэндээ.... лигийн 3-р тойрогт Режжинаг 3 : 0-р ялж сэтгэл санаа жоохон сэргэж байтал ...дахиад л новш гэж ... Baptista 3н долоо хоног out .... бүтэлгүйтэл үргэлжилсээр ... 10 сарын сүүлээр хоёр томоохон ялагдал хүлээлээ .... Олимпикодоо Интерийг хүлээж аваад 4 : 0-оор бурргүүлээд ....сэхээ авж ч амжаагүй байхдаа .Челсигийн Стенфорд Брижэд зочилж 1 : .0-оор гусуулав ..... Аваргуудын лигийн А хэсэгтээ арай ч нэг хомоол хамчихалгүй 3 оноотой явж байсан бол лигийн хүснэгтэнд бүр бараа ч байхгүй .... энэхүү ялагдлын цуврал ч цааш үргэлжилж Удине, Юве-д гусуулснаар Спаг халах тухай яриа гарч эхэллээ..... багийн удирдлагууд түүнийг өмөөрсөн аястай үгс цухуйлгаж байсан ч, фанатуууд хэдийна итгэл алдраад байв .... багийн мораль, сэтгэлзүй ч гэж шалан дээр унаад байсан үед .. .... италийн сонин болгоны нүүрэн дээр манайхны баргар царайг ''Хямрал''' гэсэн үгстэй хамт нийтэлж байлаа .... Тоттигийн бэртэл эдгэрч талбайд гарах болсон ч Аквилани зөрөөд бас гэмтлийн эмнэлэг рүү явчихлаа....бэлтгэлийн үеэр бэртэл авсан бололтой .... ер нь Спаллетигийн хүнд хүчир бэлтгэлээс болж цөөнгүй тоглогчид бэртдэг гэсэн яриа гардаг байсан ч ...энэ улиралд арай л дэндчихсэн ....дээрээс нь медикал стаффынхан ч ажлаа маш муу хийж байсныг дурьдаад яахав ...дэлхий нийтийг санхүүгийн хямралтай зэрэгцэн ....манайхыг хямрал нэгэнт нөмөрсөн нь хүн бүхэн ойлгомжтой болоод байв ... .... Ромын тэнгэрт хар үүл хуралдсан , бүрхэг өдрүүдэд үргэлжилж байхад Миланы дасгалжуулагч Карло Анчелотти <<Миний зөвлөгөө бол жоохон тэсэх, хичээх хэрэгтэй. Ювэнтүс хэцүү үедээ Реалтай тулсан шиг, Рома ч бас Чэлситэй удахгүй тулах болно. Биаконэригийн скуадыг харахад тэр тоглолт боломжгүй мэт харагдаж байсан ч тэд хожиж чадсан. Тэгээд комбайк хийсэн. Рома ч бас тэгэх хэрэгтэй. Адилхан тэрэн шиг комбайк хийхийг оролдох хэрэгтэй. Тэд чаднаа>> хэмээн урам хайрласан нь тун удахгүй тэрхүү хар үүлийг хөөх салхи дэгдэхийг зөгнөсөн гэж би боддог ........
2008.11.4 .... энэ өдрийг би хэзээ ч мартахгүй ... яагаад гэвэл энэ өдөр Ромын зүрх болсон Олимпико цэнгэлдэхэд гайхамшиг биелэлээ олж .... Лондоны хүчирхэг Челсиг бид . 3–1-ээр буулган авсан юм .... энэхүү сайхан мөчийг үзэх гэж чамгүй удаан хүсэн хүлээсэн болохоор сэтгэлээ барьж чадалгүй нулимс унагаснаа ч нуугаад яахав ..... манай Цонхынхон ч бас сэтгэл зүрхээрээ надтай хамт байж энэ мөчийг хүлээсэн гэдэгт би огтхон ч эргэлзээгүй .... баярлалаа та бүхэнд , баярлалаа Анчелотти ..... хэмээн гудамжинд гараад хамаг чангаараа хашгирч сэтгэлээ нээмээр тэр үед санагдаж байлаа ... багийн сэтгэлзүй хэмээх амжилтын үндэс суурь болдог хамгийн чухал зүйлээ бид энэ ялалтаар эргүүлсэн авч чадсан юм .... мөн Спаллетти энэ Челсигийн эсрэг 4-4-2 буюу хоёр довтлогчтой хувилбарыг сонгож гаргасан нь цаашид ч хямралын бауйдлаасаа гарахад амин чухал хэрэг болсон .... энэ такикт хамгийн төгс зохицсон хүн бол Матео Брихи .... талбайн төвийг тэр жинхэнэ эзэгнэх шиг болж , ухаалаг дамжуулалтуудын ачаар Челсигийн ялалтаас хойш бид ээлж дараалан өрсөлдөгчөө буулган авч ....фанантууд биднийхээ магнайг тэнийлгэсэн .... ийнхүү лигийн хомоол хамагч байрнаасаа бага багаар урагшилсаар нэг л мэдэхэд бид хүснэгтийн эхний хагаст ороод ирчихсэн байв .... гайхамшиг үргэлжилсээр .... лигийн хэд хэдэн тоглолтонд дараалж ялсны дотор заналт дайсан Лациогоо Баптистагийн гоолоор буулган авч чадлаа ...тухайн үед Зарате тэргүүтэй лациочууд лигтээ маш амжилттай явж байсныг ч хэлэхүү үнэхээр чухал ялалт болсон ....тоглолтын дараа Де Росси ''Де Росси : Энэ тулаан бидний нөхцөл байдлийг өөрчлөх нь тодорхой ,хөгжөөн дэмжигчид фенүүд маань үргэлж гайхалтай байдаг нь ч энэ амжилтад нөлөөллөө. ''' хэмээн хэлжээ ... Аквилани ч бэртлээс эргээд ирчихлээ...Тотти ч формондоо ороод гайхамшигт тоглолтоо үзүүлээд эхэллээ... ийнхүү эргэлт гэж юу байдгийг үзүүлсэн Ромчууд Аваргуудын лигт түүхэндээ анх удаа хэсгээ тэргүүллээ...хэсгийн эхний тоглолтонд ялагдсан Клужыг 1–3-ээр , мөн Бордог Вучиничийн хоыёр гоолоор ялж чадсанаар ийм боломж бүрдсэн юм ..... хэдхэн сарын өмнө хэсгээсээ гарах уу үгүй юу гэж байсан Романиста бидний хувьд үнэхээр үгээр хэлж баршгүй баяр жаргалд умбаж байсныг та бүхэн юу эс андахав .... Тотти бүр ирэх жилийн таван сарын 27-нд Олимпокодоо тоглохыг хүсэж байна гэсэн ярилцлага өгч байв ..... Родриго Таддэй тэр үеийн баяр хөөрөө ингэж өгүүлжээ
''After everything we have been through, we are beginning to get back to playing good football!'' ....Харин Спаллетти '':
э
нэ 1-р байр бидэнд амар ирээгүй , хүнд үед итгэл найдвараа алдаагүйн ачаар клубын түүхэн дэх хүнд үеийг даван туулсандаа баяртай байна ..;; гэжээ
Зиа тэгээд Аваргуудын лигийн шөвгийн 16-д ч учраа таарсан Арсеналыг буулган авна гэдэгт ихэнх хүмүүс итгэлтэй байв ... буучдын хувьд амжилт тааруу явж байсн болохоор ингэж хэлэх үндэс байсан юм ... .Гэвч ...... гэвч ....өнөөх л бэртэл ....хараал идсэн далдардаггүй бэртэл ....Тотти хоёр сар гаран талбайд гарч чадахгүй гэсэн мэдээг сонсоод толгой дундуураа татуулах шиг л болсон .... арай гэж сэргэж байхад арайчдээ .... 2008 оны сүүлийн тоглолтоо катаньяд 3 : 2-оор гусууллаа ...(моримото муу хүүр) . ...нэг сар гарлаа солилцоо наймааны руморууд ч хөврөөд эхэллээ... за тэр ч яахав ....Капитано бэртсэн ч Баптиста багийн ноё нуруу болж хэд хэдэн чухал ялалтыг нэг сард авчирсан .... ерөнхийдөө нэг сардын баптиста монт гэж нэрлэсэн ч буруудахгүй .... түүний оруулсан хожлын гоолуудын ачаар 4-р байрнаас 4-хөн онооны зөрүүтэй болж ирлээ .... харамсалтай нь италийн цомын их шөвөгт интерт гусуулснаар аваргаа хамгаалах боломжгүй болов .... унсан бөхөд шалтаг энэ тэрэ гэж зарим нэг нь хэлэх л байх гэхдээ тэр тулаанд шүүгч бол үнэн хайнга ажилласан .... тэдний оруулсан гоол отон байсныг энгийн нүдээр харахад ч мэдэгдэнэ .... интер ч бас их бохир тоглосон ... ялалтын цуврал үргэлжилсэээр .... Напилог 3 : 0--дож, Палермог 2 : 1-дэх зэргээр аваргуудын лигийн эрх авахад улам л ойртсоор байв ... энэ үед солилцоо наймааны цонх хаагдлаа .... манайхан италийн шигшээн залуу хамгаалагч Марко Моттаг, мали хамгаалагч Дианмоутенэтэй хамт авч ар талаа хүчирхэгжүүллээ... хэдий улиралын дундаас ирсэн ч Моттагий наймаа энэ улиралын хамгийн зөв сонгол болсон гэж би боддог .... өнгөрсөн авчихсан бол ч .... магадгүй ар тал илүү найдвартай болох байсан байх ... Кристиан Пануччи багаа орхино гэж хэсэг сандаргаад фенүүдээсээ багагүй зэмлэл хүртсэн ..... 2-р сарын 09 ..... Рома 3 : 0 Женоа .... улиралын шилдэг тоглолтуудынхаа нэгийг хийж ....Диего милито тэргүүтэй хүчтэй Женоаг бутниргэлээ. .харамсалтай нь Сисиньо бэртэл авч 2 долоо хоног хэртэй талбайд гарч чадахаасаа өнгөрлөө ... энэ явдал нь шинэ цэрэг ...Моттад гараанд гарах боломжыг бүрдүүлсэн ....
Тэр үед бид сүүлийн 10 тоглолтонд авсан оноогоорооо Интер , Ювентус, Миланы урд гишгэж байв ....
Сери А -н сүүлийн 10 тойргийн хүснэгт ийм байна .... (арсеналчуудаа харжига биз
) тодруулсан нь манай ирэх 5 тойрогт тоглох багууд ....
ROMA ………………25
JUVENTUS…………….22
INTER ………………….22
CAGLIARI …………….18
MILAN ………………..17
GENOA ………………..16
PALERMO …………….16
Аваргуудын лигийн плеи -оффын эхний тоглолт 2 сарын 25-нд Эмиэйтст болж 1 : 0-оор гусуулав ....
хамгаалалтын шугаманд Лориаг гаргасан ч цаадах нь жинхэнэ онигоо болж ..... багаа алах дөхлөө тоглолтын дара манай дэмжигчдин сайтан дээр ийн мутарлажээ... .Simone Loria can never play for Roma ever, ever again !!! уг нь энэ тоглолтонд тэнцчихэд л хангалттай байсан ....Спа гэж юм худлаа довтолдог хүн болж урагшаа орж байгаад ялагдчихсан ....гэхдээ яахав талбай дээрээ ганц гоолын зөрүүтэй ялж болох тул Ромын зүг хэлэх үгтэй буцсан ....
3 сарын 12 ----хариу тоглолт ..... сери А-гийн хүчирхэг төлөөллүүд бүгд дараагийн шатанд шалгарч чадалгүй хасагдсан тул манайхыг тийм хувь заяа хүлээж бу гэж хүн болгон ярьж байв ... хамгаалалт гэж бөөн асуудал ....мексес , кассетти байхгүй .... аргаүйн эрхэнд шинэ цэргүүдээ талбайд гаргсан ч санасныг бодвол муугүй тулалдлаа ....үндсэн цаг 1 : 0-р н харьцаагаар өндөрлөж 11-н метрийн торгуулийн цохилтоор ялагчыг тодруулах эгзэгтэй мөч ирэхэд .... хоёр багийнхан ээлжилж оруулсаар эцэст нь Макс Тонетто алдаж бид Олимпикодоо ялагдал хүлээж, аваргуудын лигээс мултрав ..... энэ ялагдал би одоо болтол харамсдаг ....зөвхөн шөвгийн 8-д шалгарахад авах байсан мөнгийг бодсон ч тэр ....ялах шаардлага маш их байсан.... италийн нэр төрийг ганцаар авч явахыг ч үнэхээр хүсэж байсан .... үнэхээр болоогүй юмыг одоо тэгээд яах ч юм билээ дээ ....
улиралын эхэнд нүүрлэсэн эртэл гэмтлийн аюул дахин нүүрлэж... амжилт уруудаж эхэллээ.... Ювентуст бутниргүүлж 4-р байр ч бас хүнд болоод эхлэв .... дараа нь Лациод бас нэг хүндхэн ялагдал амслаа... таван минутад хоёр гоол алдсан гэж угаа ......
Pipolo , Cicinho , Juan, Cassetti, Aquilani, , Taddei нарын бэртэл бидний аваргуудын лигийн мөрөөдлийг биелэхэд саад болж байв ... Гай газар дороос ....гэж үндсэн хаалгач Дони гурван сард орчим талбайд гарахгүй гэсэн мэдээтэй зэрэгцээд Спаллеттиг халах тухай яриа сэргээд эхэллээ ...
улиралын сүүлийн хэдэн тоглолтуудад орон гаран .гэхэд дэндүү орон гаран байж .... чүүтэй чайтай ...6-р байранд жагсаж байв....палермогоос арай овсгоотой юмнууд байсан бол альхэдийна бидний урд орчихсон байх байсан даа.... Зиа тэгээд домогт Малдинигийн сүүлийн тоглолтыг харлуулан байж Европа лигийн эрхээ 37-р тойрогт өвөртөлж чадсанаар ... Спаллеттигийн халагдах тухай асуудал бага зэрэг намжаад байна ....гэхдээ яг ч тодорхой биш ..... сүүлийн тойрогт Ториног 3 : 2-р буулган авснаар улиралыг 63 оноотойгоор өндөрлүүллээ.... солилцоо наймааны цонх нээгдэхтэй зэрэгцэн топ багуудын анхааралд өртөөд байгаа Вүчинич Хуан, Аквилани , Мотта зэрэг тоглогчидтойгоо гэрээгээ сунгаж айдгаа авдартаа хийж чадсанаар барахгүй ... хэд хэдэн тоглочдыг эгнээндээ элсүүлэхээр ярилцаж байна ....