Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Их буучдын энэ улирлын амжилт?

Премиер лигийн аварга
13
8%
Аваргуудын лигийн аварга
7
4%
ФА Кап л авах байх
14
9%
Энэ улирал 1-2 цом найдвартай.
9
6%
Бүгдийг гайхашруулж 3-ийн 3-н цом авна /ФА, ПЛ, СЛ/
13
8%
Цом авч амжихгүй
105
65%
 
Total votes : 161

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Natedogg » Wed May 13, 2009 3:18 pm

Olzii gishuund saikhan bichleg tavij ogsond ikh bayarlalaa :eek:
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby У.Тэмүүжин » Wed May 13, 2009 3:24 pm

Olzii wrote:Image

TheO wrote:ойлоо ойлоо. тавихаараа хэлээрэй дээ...


TheO гишүүнд амласнаа биелүүллээ шүү. Миний блогоос ороод үзээрэй.

http://my-best-goals.blogspot.com/

nice bichleg bna. setgel hudulchluu. uridnii iim goy togloltuud haachvaaa
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby sOx » Wed May 13, 2009 3:27 pm

Өлзий баярлалаа, бичлэг бол лайтай гоё :eek:
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Gooner » Wed May 13, 2009 3:40 pm

Ажлын нэт бол энд тэндэхийн хамаа намаагүй сайтнаас юм татахгүй блок хийсэн. Тэгэхээр энэ бичлэгийг Өлзий боломжтой бол Gogo дээр аплоод хийгээл өгөөч. Боломжтой бол...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby TheO » Wed May 13, 2009 3:43 pm

Olzii wrote:Image

TheO wrote:ойлоо ойлоо. тавихаараа хэлээрэй дээ...


TheO гишүүнд амласнаа биелүүллээ шүү. Миний блогоос ороод үзээрэй.

http://my-best-goals.blogspot.com/

well done :eek:
"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby TheO » Wed May 13, 2009 3:44 pm

Ali wrote:Image

шинэ эвэй кит юм гэнээ

цагаан өнгөтэй бсан бол :smile:
"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Deck » Wed May 13, 2009 4:45 pm

Ali wrote:Image

шинэ эвэй кит юм гэнээ


Шорт нь цагаан л байх байхдаа. Тэр ногоон бол байгаа хэвээрээ байхаа гэж бодоод байгаа шл тэр нь 3 дагч кит нь болох байхаа.
Deck
 

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby zigo » Wed May 13, 2009 5:09 pm

pele wrote:Пограбняк ч дээ мэдэхгүй ээ. Зүгээр ганц сайн финишэр л хэрэгтэй байгаам. Яг л 16 дотроо тоглодог. Эдуардо уг нь маш мэдрэмжтэй довлогч, сайн финишэр гэхдээ ван Перси Эдуардо хоёрыг гараанд гаргахаар арай л намдах байх л даа.
Манайд одоо маш сайн төвийн хамгаалагч л хэрэгтэй байна. Хэрвээ нэг сайн өндөр хамгаалагчтай болчихвол Турэ сайн тоглоно. Одоо Турэ муу байгаа нь арай л ганцаардаад нэг л ойлголцохгүй байгаатай холбоотой байх. Санья ч энэ улирал тааруухан байсан.


Погребняк бол жинхэн цэвэр төвийн довтлогч хүн. Гоол хийх чадварын хувьд ч мундаг. Дутагдалтай тал нь удаан, гэхдээ түүнийгээ зөв байрлал эзлэх, биеийн хүч, бөмбөг эзэмших чадвар, оновчтой хүчтэй цохилтоороо хангалттай нөхдөг хүн дээ. Романаас дутуу гэж бол бодохгүй байна. Еврогоор гэмтэлгүй байсан бол гараанд тоглох байсан.
Санаа чинь харин ч энэ улиралд манайхаас хамгийн сайн тоглосон хамгаалагч шүү дээ. Сүүлийн 2 3 тоглолтонд л сонин болчихоод байгаа ч эргээд хэвэндээ орчих байлгүйдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby pele » Wed May 13, 2009 7:07 pm

Погребнякийн нийлээд олон тоглолтыг үзэж байсан юм байна. Манайд бол арай л биш ээ. Одбаяраас нээх дээрдэхгүй ээ. Өөр тоглогч хайсан нь дээр гэж бодож байна.
Санья энэ жил тааруу байсан шдээ. Сүүлийн 2-3 тоглолт биш өвлөөс хойш л тааруухан байсан. Гэхдээ энэ нь мэдээж өнгөрсөн жилтэй харьцуулхад. Өнгөрсөн жил үнэхээр сайн байсан.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Natedogg » Wed May 13, 2009 8:10 pm

The Togolese striker is asked by the BBC Africa Sports editor, Farayi Mungazi: ‘How important is money to footballers? A lot of them say it is not about the money. Is that true?’ to which the player, heavily linked with a move to AC Milan and Barcelona, replied:

“It is not true, it is about money.”

“You are talking about in life and it is about money. When we are young, of course we played because we loved the game, we play because we were passionate about the game.”

“But now as soon as you reach a stage where you are professional and playing Champions League, after all those things we are talking about money.”

“If it is not because of money, what am I going to be playing for Arsenal for? If it is not because of money I don't think I would go to Arsenal to play. I would stay in my country, I would stay Lome where everyone loves me.”

“If its not because of money, I would not have come to Europe.”
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby El Payaso » Thu May 14, 2009 9:48 am

Пограбнек уг нь надад Романаас илүү л санагддаг тэгэхдээ манайд ирэхгүй байхоо... Одбаяраас дээр л гэж бодод байгаа ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby El Payaso » Thu May 14, 2009 9:57 am

за цаад МАНЮ нухчихаж... одоо хэрвээ манайтай тэнцэх эсвэл нухахад цомоо халааслана... бид нухаж ямар нэг байдлаар цом авах хугацааг нь хойшлуулах хэрэгтэй байна... МАНЮ угаасаа түрүүлэх л байх гэхдээ манайхаас оноо салгаж түрүүлбэл энэ жил манайхыг арай л доромжилсон хэрэг болно... ямар ч үнээр хамаагүй нухах л хэрэгтэй байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Бамбууш » Thu May 14, 2009 10:14 am

el payaso wrote:за цаад МАНЮ нухчихаж... одоо хэрвээ манайтай тэнцэх эсвэл нухахад цомоо халааслана... бид нухаж ямар нэг байдлаар цом авах хугацааг нь хойшлуулах хэрэгтэй байна... МАНЮ угаасаа түрүүлэх л байх гэхдээ манайхаас оноо салгаж түрүүлбэл энэ жил манайхыг арай л доромжилсон хэрэг болно... ямар ч үнээр хамаагүй нухах л хэрэгтэй байна...

Чи зүгээр шулуун л Улаан шувуунуудад туслая гээд хэлчихээч..
Тэгтээ тэргүй чамайг Зиго Миго Буучдыг дэмжих эрхийг чинь хасчихсан
биз дээ мвуахахахах..
Танайх заавал хожоорой. Би нээрээ энэ үгийг энэ сэдэвт хэддэхээн биччихвээ?
Бараг 50-60 дөхсөн байхаа..
За за сайн тоглоорой
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Simon » Thu May 14, 2009 11:56 am

Arshavin togolohiim boluu ? Go Gunnerz!
~You'll Never Walk Alone~
Simon
 
Posts: 240
Joined: Mon Mar 10, 2008 5:59 pm
Location: C:\WINDOWS\System32\...

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Nomer 10 » Thu May 14, 2009 1:42 pm

pele wrote:Манайд одоо маш сайн төвийн хамгаалагч л хэрэгтэй байна. Хэрвээ нэг сайн өндөр хамгаалагчтай болчихвол Турэ сайн тоглоно. Одоо Турэ муу байгаа нь арай л ганцаардаад нэг л ойлголцохгүй байгаатай холбоотой байх. Санья ч энэ улирал тааруухан байсан.


Наадах чинь л хамгийн чухал. Африкууд угаасаа толгой муутай. Тэд аливаа юмыг удирдаад сайн тийш эргэсэн түүх маш ховор. МанЮтд-д гэхэд Рио удирдаад явдаг, Челсид Терри. Хэн хэн нь байхгүй байсан ч Видич Карвальо 2 бас чадна. Тэдэн шиг нэг сайн хүн авчихад түүний команданд Турэ маш сайн тоглож чадна. Галлас ирэх жилээс нас нь дийлэхгүй болоод ирнэ. Санья ер нь Санья ч гэлтгүй энэ залуу хүүхдүүд баг нь тэр чигээрээ муу тоглоод дээрээс нь Венгерийн нүдэнд урьдынх шигээ оч гялалзахаа больсон болохоор тэрийгээ дагаад санаагаар яваад байх шиг. Венгерт ч тэр залууст ч тэр нөгөө 3-ынхаа ямар ч нуман тулгуураас гарахыг хүсдэг эрмэлзэл л дутаад байна даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Nomer 10 » Thu May 14, 2009 1:49 pm

Нэт ухаж яваад дээр ийм нэг юм олсон юм. Орчуулах зав гарахгүй л яваад байлаа. Юнайтедын фэн гээд Арсеналын тухай бичихгүй гэвэл бидний хувьд утгагүй юм даа. Ямар англи талх идэж, англи ус ууж байгаа биш. Манчестерт төрж өссөн бол яаая гэхэв. Танай нэг фэн Челсигийн дараа бичсэн байсан. Их гоё бичсэн байлаа.


Хагас бурхан буюу Зоригжуулагч төрх

Image

Өнөөдөр нөгөө том тоглолт боллоо. Эмиратст Челсигийн эсрэг дерби. Бидний хувьд бүх тоглолтын оргил нь.

Дахиад л бүтэлгүйтэл. Дахиад л нөгөө 3 багийнхаа нэгээс нь гашуун ялагдал амсав. Би алгуурхнаар залхаж эхэлж байна. "Keep the Faith" плакат эсвэл "Arsène Knows" гэсэн дуулал энд огт хэрэггүй. Арсенал яг одоогийн нөхцөлд МанЮтд, Челси, Ливерпүүлд хүйтэн ус цацаж чадахгүй нь. Үүнийг сая харлаа, ЧЛ-ийн хагас шигшээгийн 2 тоглолтод харлаа. Бас Энфилдэд харлаа. Аршавины ганцаарчилсан үзүүлбэргүй байсан бол энд ч гэсэн бас л нөгөөдүүл шигээ явдал болох байсан.

Энэ багт итгэх итгэл минь алдагдав. Уг нь би багт ингэж хэлэхийг хүсэхгүй байна. Өнөөдөр тэд боломжийн тоглолт гаргасан. Эхний хагаст удаан хугацаанд хөхүүдээс илүү хөлбөмбөгийг харуулсан. Гэхдээ эцэст нь үр дүн нь өөр байлаа. Энэ бол сүйрэл.

Челси хайр найргүй, сийрэг, ашигтай байсан тул амжилттай байлаа. Арсенал ирээдүйд маш ихийг хийх болно гэсэн нь надад огтхон ч хамаагүй. Энэ залуус хамт байгаад байвал 3, 4 жилээс амжилт гаргах болно. Гэвч энэ бүтэхгүй. Тоглогчдоос зарим нь явах нь тодорхой. Тэгээд л Венгер дахиад л бүгдийг нойлоос эхлэх хэрэгтэй болно. Ингээд л нөгөө эргэлзээ эхэлж байна даа.

Венгер нэг талаас хагас бурхан. Арсеналыг лиг дэх яг одоогийн байгаа өндөрлөг рүү хөтөлсөн эр багийг Английн топ багийн нэг болгосон төдийгүй олон улсад ч гэсэн том байр суурьтай. Зөвхөнмагтаал хэлж, хүндэтгэл үзүүлмээр өндөр эцэг. Гэхдээ одоо түүний философид эргэлзэж эхэлж байна. Фэнүүд бид цомыг маш их хүсч байна. Карлинг кап байсан ч хамаа алга. Харин энэ залуу баг энэ хүслийг гүйцэтгэж чадахгүй нь ээ. Туршлагагүй захын хамгаалагч халтирч унаад л финалыг мартах ёстой болсон. Хэдий манайх илүүрхэж байсан ч өрсөлдөгч баг гоолдсон. Тэгэхээр магтаал хэрэггүй.

Венгер нөгөө талаас одоо багийн жадны үзүүр биш болов. Тэр фэнүүдийн дунд зоригжуулагч төрхөө алдсан. Халдашгүй дархан байдалтай л байлаа, уг нь. Зарим нь одоо түүнийг Реал руу явж, дасгалжуулагчийн суудлыг чөлөөлөх талаар яриад эхэллээ. Эргэлзэх нь зөв. 11 залуу хүнээр ЧЛ авч чадахгүй гэдэг нь үргэлж харагдав. Түүнд мөнгө хангалттай байгаагүй байж болно. Гэхдээ Фламиниг үлдээх эсвэл түүнийг яг таг орлох хүн олох боломж байсан уу?

Байсаан. Гэвч франц эр өөрийн замаа сонгосон. Wenger-Way of Football. Гэвч удаан хугацаанд түүний буруу байсан гэдэг нь харагдсаар л ирлээ. Европын хамгийн үзүүштэй хөлбөмбөгийг Арсеналаас Барселон булааж аваад удаж байна. One-Touch-Football-ыг маш ховор хардаг болсон. Гайхамшигтай богинын пасстай тоглолт зорилгогүй довтолгоо, торгуулийн талбай эргэлдсэн гандболоор солигдов. Венгерийн Залуусыг мандуулагч эсвэл Оддыг бүтээгч гэсэн нэрнүүд хүмүүст мартагдаад эхэллээ.

Би өөрийгөө хуучин зогсоол дээр байлгахыг хүссэн: Венгерт сохроор итгэх, түүний зорилгыг бусдад сайн дамжуулах, алтан ирээдүйгээрээ бахархах, Премиер лиг эсвэл Аваргуудын лигийн бүтэлгүйтэл удахгүй арилах.

Гэвч болохгүй нь ээ. Би дахиад лигийн аваргаар баярлалдаж байгаа гүүнерүүдийг хармаар байна. Манчестерийн баярлалдсан фэнүүдийн царайг дахиад хармааргүй байна. Жинхэнэ цомоор л баярламаар байна. Рэйнжерстэй тоглоод авдаг Эмиратсын цом биш шүү. Амжилтаар ангаж байна. Гэвч Венгерийн дор бүтэхгүй нь. Толгойд элдэв бодол хөвөрч байна, толгойд эргэлзээ ихэсч байна. Шинэ улиралд найдсан хэвээр үргэлж явахыг би хүсэхгүй байна.

Arsène Knows - Please in Future.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Эрдэ » Thu May 14, 2009 2:10 pm

Гоё бичлэг байна шүү. :eek:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Mr S » Thu May 14, 2009 2:33 pm

би Ганнэрс-н амжилтын нь эх үндэс Анри гэж бодоол бгаа ш дээ......
Анригүй болоод Вэнгэр хог дээр үсэржийна доо........ :mrgreen:
дараагийн Анри хэзээ ч гарч ирэхийм юм бүү мэд........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Mr S » Thu May 14, 2009 2:40 pm

өвгөн өөр бодолтой явдгийм бна даа........

"We have a team which is 22 years old (on average), why should we look for revolution?" "That would be stupid and not responsible.
"I still believe that when you have responsibilities, you have to make decisions and stand up for that. Until now we have not done too badly
"I do not think that the team needs major investments."

танай экс Пэтит
"Arsenal have not won anything in four years,"
"Everything was done to bring together a young team and make it progress step by step, after [Thierry] Henry's departure.
"But, at the end of the day, the transition did not work out.
"Arsene Wenger was always protected by David Dein, but today the shareholders, the fans and the press are doing soul-searching.
"Arsene is extremely intelligent, he is a visionary. I am not saying that he should change his ways, but if he made slight changes and managed to find a compromise between youth and experience, like Manchester (United) and every dominant team in Europe do, he would find the right mix.
"But it means spending more money."
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Gooner » Thu May 14, 2009 2:43 pm

Ойрд зав тааруу мэдээ оруулах ч зав байсангүй.

Боордоос бол Вэнгэрт нэлээн шахалт үзүүлээд эхэлсэн бололтой. Аргагүй л дээ. Тэдэнд бол тоглолт болгоноос орох орлого чухал биш, жэрсиний борлуулалт ч чухал биш, зүгээр л цом хэрэгтэй. Манай багийн хувьд Азид нөлөөгөө тэлэх зорилготой ажиллаад байгаа ч тэгээд ингээд амжилт гаргахгүй байгаа болохоор хаа хаанаасаа шахалт үзүүлээд байх нь зөв.

Боордоос бол мөнгө бол хангалттай, өгье гэсэн яриа гараад байгаа. Бүр Усмановын хувьд 318-н саяын фунтын төсөв гаргаж өгье гэсэн яриа гаргасан бололтой. Гэхдээ Вэнгэр бол **н** зөрүүд зангаараа л туугаад байгаа бололтой. Сүүлийн үеийн ярилцлага бол энэ баг залуу баг тэдэнд хугацаа хэрэгтэй гэсэн юмнууд гараад байгаа ч яг цаанаа бол мань хүн нэлээн олон хүнтэй ярилцаж санаа оноо авч байгаа бололтой.

Хэрвээ дараа жил ингээд гөлийгөөд байж байвал бүх юм дуусна гэдгийг өвгөн мэдэхийн дээдээр мэдэж байгаа учир энэ зун мааааш чухал шийдвэрүүд гарсан зун байх нь ойлгомжтой.
Дараа зун юу ч үгүй хоцорвол Вэнгэр бол нэр хүндээ алдахын дээдээр алдана, түүний философийг шүтэн биширдэг дагаж дуурайх гэж оролддог хүмүүст бол нэлээн сургамж болох нь ойлгомжтой, дээр нь Арсенал шилдэг баг биш зүгээр СЛ-д орох гэж тоглодог баг болно. Бид ийм юм хүссэн гэж үү...?? Мэдээж үгүй.

Хэрвээ дээрээс Вэнгэрт дахин боломж олгоод мнөгө төгрийг нь гаргаад байхад тэнэгтээд дуусвал үнэндээ Гүүнэрүүдийн хэлэх дуртай In Wenger, We trust гэдэг үг мартагдаж Вэнгэр хэн ч биш болно.

Одоо бол зүгээр л тэр сонирхоод байсан Алонсогоо мөнгийг нь хангалттай гаргаад ав.
Турэтэй хослох төвийн хамгаалагч ав.
Алийн болгон гэмтэлтэй Росицкиг хүлээхэв дээ. Зараад сайн орлон тоглогч ав
Фабриг гэмтэхэд хагас хамгаалалтыг аваад явах сайн ПМ ав.
Торрэсийг сонирхож байгаад авах дээрээ таталдсан шигээ битгий таталдаарай даа урд хэсэгт. Энэ хэсэгт тийм ч олон хүн шаардлагүй, хэрвээ РВП-тэй гэрээгээ сунгах бол түүнд тохирох хүн ав. Хэрвээ РВП-г явуулах бол урд шугаманд 2 хүн аваадах.

Тэгээд тэр хэнд ч хэрэг болохгүй Дэнилсоныг зар.
Хэзээ лаг болох нь тодорхогүй Журуг зар эсвэл лоонд.
Сэндэросийг Миланд үлдээ.


Тэгээд хуучин шигээ хагас хамгаалалтын триплийн гоё довтолгоо найруулдаг тоглолтыг хармаар байна.
Тэдний гайхалтай комбинацаар нарийн нямбай хийгдэж байгаа дамжуулалтуд, гүйцэтгэл нь төгс, хүн бүхний сэтгэлийг гижигдмээр тийм л довтолгоотой Арсеналыгаа санаж байна. Ялангуяа энэ улирал бол тийм тоглолт үнэхээр харсангүй. Тийм тоглолтоор цангаж байна шдээ.


Вэнгэрийг хангалттай харлаа шдээ. Үүнээс илүү яааж Арсеналыг өөрчлөх гэсийм бэ. Вэнгэрийн философи сайхан ч бүх юм өөрчлөгдөж байна шүү дээ өвгөн минь. Бил фом авахыг л хүсэж байна. 4-нхөө төлөө алалцдаг Астон Вилла, Эвэртон биш шүү дээ бид. Бид бол Арсенал... бид бол Гүүнэр...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Gooner » Thu May 14, 2009 2:47 pm

Анчэлотти цэнхэрүүдийг удирдах нь тодорхой болсон юмаадаа.
Тэгсэн Адэбайорыг авчий гээд байгаа бололтой. Зүгээр л зарчихаач дээ. Түүний гэрээний хугацаа дараа жил дууслаа өвөө минь...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Funky » Thu May 14, 2009 3:02 pm

энэ зун гоё юм болохнээ хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby haka » Thu May 14, 2009 3:04 pm

Gooner wrote:Анчэлотти цэнхэрүүдийг удирдах нь тодорхой болсон юмаадаа.
Тэгсэн Адэбайорыг авчий гээд байгаа бололтой. Зүгээр л зарчихаач дээ. Түүний гэрээний хугацаа дараа жил дууслаа өвөө минь...

Дрогбагаар солих гээд байгаам уу даа.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Gooner » Thu May 14, 2009 3:06 pm

Нэйл Банфилд /Нөөц багийн дасгалжуулагч/ нөөц багаасаа 4-н тоглогч дараа улирал зээлдүүлэх болжээ.

Тэд хэн бэ?

1. Марк Рандалл
Image
Төвийн хагас хамгаалагч. Гэхдээ зуны бэлтгэлийн үеийн үнэхээр сайн байвал үндсэн багт боломж олгоно.

2. Гэвин Хойтэ. Баруун хамгаалагч.
Image

3. Хэнри Лансбэри
Image


4. Насэр Баразитэ.
Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby pele » Thu May 14, 2009 7:20 pm

Nomer 10 wrote: Европын хамгийн үзүүштэй хөлбөмбөгийг Арсеналаас Барселон булааж аваад удаж байна. One-Touch-Football-ыг маш ховор хардаг болсон. Гайхамшигтай богинын пасстай тоглолт зорилгогүй довтолгоо, торгуулийн талбай эргэлдсэн гандболоор солигдов. Венгерийн Залуусыг мандуулагч эсвэл Оддыг бүтээгч гэсэн нэрнүүд хүмүүст мартагдаад эхэллээ.


Энэ чинь л ёстой үнэн байна даа. Яаая манайх ямар гоё тоглолт гаргадаг байлаа. Тэр нь сүүлдээ дээр хэлсэн шиг яг л гандбол болсон доо. Гэхдээ тэр гандбол ч бас л гоё байсан шдээ. Энэ улиралд тэр гандбол ч байхгүй :sad:
Манай гоё тоглолт байхгүй болсон нь мэдээж хагас хамгаалалтанд тоглодог байсан 4 хүний 3 нь байхгүй болсонтой шууд холбоотой. Фабригас аргагүй ганцаардсан. Гэхдээ ирэх улиралд Хлебийг нөхөөд тоглочих Насри байна Росицкийг нөхөөд тоглочих Аршавин байна Фламинийг нөхөх хүн л хэрэгтэй.

Манайхан энэ зун олон наймаа хийх байх гэж горидоод байх шиг байна. Миний бодлоор олон наймаа хийхгүй бизээ. Турэтэй гар нийлэх маш сайн төвийн хамгаалагч заавал авах хэрэгтэй. Одбаярыг явуулаад нэг сайн финишэр авах хэрэгтэй. Ингэхэд л баг сэргээд ирнэ.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests