by Nomer 10 » Mon May 11, 2009 1:31 am
Танай манай 2 ривалдаа яг адилхан муухай авахууллаа даа. Гэхдээ манайх огт хөдлөөгүй бол танайх хажууд нь их сайхан тоглолоо. Ингэж нэг хожигдох нь зөв өө. Тэгэхгүй бол ингэж тэгсгээд нэг хожцон бол нөгөө боссууд нь бас жаахан тайвширчихна. Хамгаалалтын хагас үнэхээр ус агаар шиг хэрэгтэй нь энэ жилжингээ харагдлаа. Ливерпүүлд Алонзо Маше, Челсид Эссиен Микел, манайд Каррик Флэтчер гэж байхад танайд юу ч алга. Сонг Диаби 2 тоглож чадах юм шиг байгаан уг нь. Гэхдээ дээрх хэдийн энд яагаад ч хүрэхгүй. Дээрээс нь энд тэнд нөхөөсийн байрлалуудад яваад байх шиг. Виера Жилберто гээд л дэлхийн шилдгүүд л тоглодог байсан цаг хуучны юм болоод баларч дээ.
Фабрегас их жудаггүй нөхөр юм. Рүүнийгийн цамцыг газар хаяхад шал дургүй хүрч байсан. Сая тэгсэн Лампард дээр бас л муухай зан гаргах юм. Унагачаад уучлал гуйгаад татаад босгох гэж байхад учиргүй уурлаж гар луу нь цохиж ч байх шиг. Спортын хүн биш юм аа. Логог нь хараад л нүд хорсмоор цамц байсан ч гэсэн тэр чинь өөртэй нь адилхан л тамирчин хүний хөлс шингэсэн эд шүү дээ. Мөрөн дээрээ тавьдаггүй юм аа гэхэд зүгээр гартаа атгаад явж болноо доо. Тэмцэлдэж байхдаа асар их хор шараар үздэг ч бусад үед хүн шиг байх хэрэгтэй. Энэ чинь угаасаа спортын алтан дүрэм. Фабрегас энэ спортын шударга байх гэдэг спортын үндсэн элементийг уландаа гишгэсэн хүн юм гэж санагдаад байх юм.
Танайх уг нь гоё хөлбөмбөг үзүүллээ. Гэхдээ сайн хөлбөмбөгийг эсрэг баг чинь үзүүллээ. 2 дахь гоол л орчихвол 3 дахь нь яг орох гээд байсан. Челси аргагүй аранга заасан. Залууст сэтгэлийн хат гээч юм алга. Барса дээр Лион Байерн гээд үүх түүхээ бодсон ч Челсигээс том, бүрэлдэхүүний хувьд нэг их дутаад байхгүй багууд санаагаар яваад л мяарсан. Челси тэгэхэд сэтгэлийн тэнхээгээр Барсаг нуман тулгуурт яаж хийлээ. Арсеналд яг ийм тэмцэгч чанар дутаж байна. Фабрегасыг уг нь унагасан, 11 байсан. Гэвч энэ чинь англи хөлбөмбөг, одоо яаая гэхэв. Адьяа харин 2 ч удаа дайв хийгээд л. Энэ харууд дайвдахаар үнэн утгагүй харагдах юм аа. Хар хүн бол ажлын мал, тиймээс хүдэр чийрэг гэсэн соц нийгмийн сэтгэхүй толгойд байсаар л байдаг тул ингээд худлаа унахаар бүр ч муухай харагддаг.
Бүтэлгүй залуу орж ирээд харин жаахан шинэ салхи үнэртүүлсэн. Өөр дээрээ хүн татаж байгаад нөгөөхдөө зай гаргаад хаяж энэ тэр. 2 дэх удаагаа мөргөх шахсан бас. Аргагүй дэлхийн шилдгүүдийн нэг нөгөө хаалган дээр байсан тул өнөөдөр Арсеналд хэцүү байсан. Польш залуу их сайн хаалгач болох ирээдүй дээрээс хойш харагдаад л байгаа юм. Өнөөдөр хөөрхий яаж ч чадсангүй. Ялангуяа 3 гоол дээр нь бол түүнд ямар ч боломж байсангүй. Байрлалаа л буруу эзлээд байх юм. Туршлага нимгэн нь л харагдаад байгаа. Гэхдээ энэ хэвээрээ байвал 2 жилээс Чехийн толгой дээр цахиур хагалах залуу байна.
Ирэх жилээс тэгээд энэ дугаар хуваарилалтыг шинээр хиймээр юм. Бусад багууд 7 номер нь кросс хийж, 10 номер нь найруулж, 9 номер нь довтолдог байхад танайх хамгаалагч байх учиртай хүн найруулаад ч байх шиг. Довтолж байгаанууд нь 2 оронтой тэхдээ бүр 20 30 гарсан номертонгууд. Насрид 10 өгөөд байранд нь зогсоовол гоё л баймаар. Сая урагш түрээд тоглосон чинь гоё л байна лээ. Ирэх жилээс шал өөр баг ирэх болтугай. Энэ жилийнх шиг эхэндээ цоороод сүүлдээ ЧЛ-ийн эрх алдах дээрээ тулсан баг биш шүү. Вилла суугаагүй бол эвгүйтэж л байсан газар. Хамгаалалтандаа л гол нь анхаараарай даа. Энэ жил танай тоглолт дээр огт коммент хийж байгаагүй юм байна. Эхний бөгөөд эцсийнх нь болог. Ирэх жил олон сайн тоглолт хийж, олон коммент бичнэ гэдэгт найдаж байна. Нэг номерын дайсан байсан ч одоо бол нөгөө 2-оосоо илүү нүдэнд дулаан харагддаг болоод байгаа.
Hup Holland Hup