manuuhai wrote:За манайхаан сайтынхаа ажилд орцгоое манай хөршүүд ажилдаа шаргуу ороод эхлэж ...
зээ тэгхээр хостингийн асуудал гэж байгаа ..
Энгийн нэг хост авлаа гэхэд ямар нэгэн байдлаар асуудал үүсдэг ... тийм учираас dedicated server авсан ... манай байгууллагийн provider болхоор хуучин хэдрүүгээ refer гэж заагаад сарын гайгүй үнтэй авч байгаан (22$) ... үндсэн үнээ бодвол гайгүй байгаа ...
тэгээд сайтыг хийж эхлүүлсэн боловч 15 ICT EXPO хүртэл тун завгүй болсон учираас 15 хойш л хийж дуусгана ... харин та хэд domain ээ авчих ... 35$ дээр унжиж байгаа юм биш бүгдийг нь өөрөө гэвэл хэн нэгэн хүмүүсийн биш хэн нэгн хүний бүтээл болчих гээд жаахан тиймхэн санагдаж байна ...
гадаадын ямар ч сайтыг хамаагүй адилтгаад жишээ олоорой ... ямар нэгэн бэлэн юм ашиглахгүй хийх учираас бүр зүйл боломжтой ... goal.com шиг result гардаг гэх мэтчилэн
Сарын 22 ногоон юм уу. Миний бодлоор их үнэтэй байна. Сарын 10 орчмоор олдох байх оо. Зүгээр л сайт болохоор ачаалал гайгүй байх байлгүй дээ. Форумдахаараа ийшээ ороод байх юм чинь. Тэгээд зураг видеонуудаа хэмжээг нь нэлээн багасгаад оруулаад байна. Яахав яваандаа томроод ирэхээр серверийнхээ чадлыг нэмж болох байх. Тэгээд заавал мн гэдэг домэйн нэйм авий гэж үү. Хэрэв жилийн 35 гэвэл нэлээн үнэтэй юм байна. нэт, ком энэ тэр гээд домэйнүүд сарын 1 ногооноор зөндөө л байна. mongolunited.com гэдэг ч юм уу өөр нэг гоё нэр бодож болоод эдгээр өргөтгөлүүдтэй хавсаргавал бас нэг боломж. Гэхдээ заавал мн байх хэрэгтэй гэвэл татгалзах юм алга. Миний хувьд жүүмлаг нэлээн нухсан. Нэлээн дээхнэ хтмл кодууд бичиж байсан. Гэхдээ бөөн ядаргаа. Адаглаад л засварлах хэрэг байнга гарна.
Тэгэхээр мануухай ингэх үү. Энд нэг сэдэв нээгээд тэгээд зөвхөн Юнайтедын фэнүүд ордог болгий. Тэгээд тэндээ ярилцаж байя. Бусад багийнхан энийг бас уншиж байгаа бол энэ саналыг өөрсөд дээрээ бас тусгаж болно. Би нөхдийн нууцыг хадгална.
Одоо лиг өндөрлөх дөхөөд яг л торгон мөч нь ирээд байна. Тэгэхээр сайт энэ тэр бодох зав үнэндээ алга. Зунаас нэг уулзаад танилцангаа сайн ярий. Тэгээд нөгөө нууц сэдэвтээ бас хөөрөлдий. Хүн болгон өөрийнхөө гаргасан хувилбараа скрийн шотоор дэлгээд л. Тэгээд домэйн нэрнээс авахуулаад л зөвлөх хэрэг маш их гарна. Миний санаа бол 6 сар гаргаад нэг сэдэв нээгээд тэгээд хөөрч байгаад шинэ улирлын өмнө нэг часхийсэн юм гаргая. Вэбийн талаар ойлголтгүй байж болно, тэгвэл оруулах материалд нь даалгавар авч болно. Нэг нь үүх түүх, нэг нь аль нэг тоглогчийн тухай, нэг нь түүхэн тоглолтуудын тухай гэх мэтээр хуваарилж аваад тэрийгээ бичий. Бүр бичих ч авьяас байхгүй гэж өөрийгөө голоод байвал одоо тэгээд мөнгө төгрөгөн дээр л тусал даа хэхэ. За та нарын санаа оноо?