Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ромчууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх бол ?

Скудетто ! тэд үүнийг чадна
4
9%
Аваргуудийн лигт өндөр амжилт гаргана
9
20%
Өнөөх л Италийн цомтойгоо хоцорно
7
16%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй
25
56%
 
Total votes : 45

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon May 11, 2009 10:03 am

Даниел Conti юу ...кальяригийн каптайн байх ...мань бас шууд үзэж чадаагүй ... наад нөхөр чинь манай спорт эрхэлсэн захирал Бруно Контигийн хүүхэд шд......Аваргуудын лигийн сугалаан дээр багуудыг нэрийг сугалаад байсан урт үстэй нөхөр байсандаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Tue May 12, 2009 10:34 pm

I will certainly stay at Roma until 2011 Мексес үлдэнэ гэждээ .... Миланчууд тэхээр наашаа харалтгүй боллоо ...кк
Аквилани маргааш Amsterdam -д очиж хагалгаанд орох юм гэнэ. Энэ улирал манай эрдэнэсийн хувьд үнэхээр хүндхэн өнгөрч байна даа...ердөө 19-н тоглолтод л оролцсон...
дара улиралаас алаад өгөөсэй
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Tue May 12, 2009 10:39 pm

Өө хамгаалагчийн эрэлд гарахаас даа........kkkkk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun May 17, 2009 2:30 am

за ямар ч байсан катаньяг ялж чадлаа .... сүүлийн мөчид Пануччи мөргөөд л лайтай байлаа...... ойрд ийм амттай хожил авсангүй....мань эр ч ер нь гоолдох гээд л байсийма... өмнө нь хэд хэд эвгүй мөргөсөн .....Перротта хоёр гоол. Вучинич нэг гоол ....нилээн удаан бэртэлтэй байсан Вучи, таддэй, менез зэрэг тоглогчдоо харахад сайхан байлаа.....Вучи гоолоо оруулчихаад өөрийг нь асарч, эдгээж өгсөн клубын эмч дээр очиж тэвэрсэн нь сэтгэл хөдөлгөлөө...
Artur, Panucci, Mexes, Pizarro, Vucinic, Totti, De Rossi, Riise, Perrotta, Brighi, Cassetti. гэж гарсан
.... 3 : 1-ээр тэргүүлж байгаа муухай баригдсан шүү ....айлын моримотогоос айж байсан ...хүүр чинь гоолдочдын ....

МоМоор ДДР, Перротта хоёрын нэгийг нэрлэнэ .... ямар ч байсан европын эрхээ бараг халаасалчихлаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Sun May 17, 2009 11:51 am

Тотти гандан буурахгүй гар Маскаратай л маргалдаад байна лээ.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu May 21, 2009 12:29 am

Милантай хийх тоглолтын өмнө баахан л румор гарч .....Силвио Берлускони Тоттиг Миланд авчирна гэж авч хэхэ

өөр нэг мэдээ гэвэл Ил Мессенжерод Хуан, Аквилани, Вучинич гуравтай гэрээ сунгахаар ярилцаж байна. Гурвуулаа 2013 он хүртэл гэрэ хийх аж.

Реалын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гарууд Де Россиг гол хөзрөө болгож байгаа гэнэ. тэдний хөтөлбөрт Ромагаас ДДР-г авчирна гэсэн зүйл багтсан байга аж.

Сүүлд авсан мэдээллээ Сорос манайхыг дахиад сонирхоод эхэлж энэ удаа бүр нилэн идэввхтэй ажиллаж сенсигийн толгойг эргүүлэд байгаа бололтой.
Image

Милантай хийх тоглотонд манайхан бэлдээд л;
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Forza Juve » Thu May 21, 2009 11:03 pm

Тотти Милан руу явбал ёстой Фигу Реал руу явсан шиг юм болох байлгүй хэ хэ.....манай Ювег унахад Виейра, Ибра энэ тэр шигээс ч илүү галав юүлсэн юм болох байлгүй дээ :-o

Хөөрхий Акуйлани сайн тоглохоо хичээхгүй, гэрээгээ бодсоор байгаад л эцсийн эцсийн Роматайгаа гэрээгээ хийх шив дээ...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sat May 23, 2009 11:56 pm

09-10 kappa jersey
Image
Image
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Gankhuu » Sun May 24, 2009 9:51 am

За орой амжилт амжилт
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Sun May 24, 2009 12:00 pm

Та нарт ч бас амжилт.
Миний бодлоор 2006-2007 оны жэрси хамгийн гоё...
Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Funky » Sun May 24, 2009 12:22 pm

энэ мансини-гээ буцаагаад авмаар юм танайд л гоё гялалзсан
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun May 24, 2009 6:35 pm

өнөө шөнийн тоглолтонд Де росси торгуулийин улмаас оролцохгүй .... Doni, Cicinho, Aquilani, Panucci, Tonetto, Perrotta. нар бэртэлтэй байгаа .....

Possible Formation (4-4-1-1): [i]Artur; Motta, Panucci, Mexes, Riise; Taddei, Pizarro, Brighi, Baptista; Totti, Vucinic[/i]

малдинигийн сүүлийн тоглолт гэдэг утгаараа милан ялахыг хүсэж байгаа байх .... тэхдээ танайх угаасаа аваргуудын лигийн эрхээ авчихсан шдаа... мань хэд нь харин Европа лигээсээ мултарчкаад байдаг ялагдаад өгчөөчдөө хамуудаа :mrgreen:
за за амжилт форза рома форза милан форза малдини :italy

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Forza Juve » Sun May 24, 2009 6:52 pm

Милантай хийх тоглолт ч сул тоглолт болохгүй байх аа.....Миланаас манай баг 3 оноо, Фиорентина 4 онооны хоцролттой байгаа, энд оноо алдвал АЛ-д шууд орох эрхээ алдаж магадгүй аюул байгаа.....Ромагийнханд ч сул оноо өгөхгүй л болов уу даа :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Sun May 24, 2009 6:56 pm

танайхыг хүчиндээд гарахаас өөр аргагүй ууганаадах :mrgreen:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon May 25, 2009 11:07 am

ROMA: Artur, Motta, Mexes, Juan (Diamoutene 69'), Riise, Cassetti (63' Filipe), Pizarro, Taddei, Brighi Totti, Vucinic (Menez 76').

Image
Image
Image
зиа палермо ямар ч байсан тэнцчихэж ....тэгэхээр европа лийг ч бараг л гарт орчлоо.....өчдөр рийз үнэн гайхалтай байлаа ....МоМ гэж нэрлэе .... мас сүүлд орж ирсэн Диамоутене ч гэсэн алдаа нэг их гаргасангүй ....залуус сайн байна .... менезийгээ нэг гоолдчоосой гэж бодоод байсан хэхэ сайхан сайхан ....зиа форза рома
Капитаны сүүлийн гоол бас л гайхалтай ....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Mon May 25, 2009 12:23 pm

Менез муу хүүр чинь сүүлд орж ирээд бужигнуулаад хаячлаа шүү............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Deck » Mon May 25, 2009 2:00 pm

Баяраа нэг хүсэлт байнаа. Гарын үсгээ сольчиж болохгүй биз заримдаа мань мэтийн нет гацаад унах юм хэхэ :mrgreen: .
Deck
 

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sat May 30, 2009 12:12 am

Зиаг Дон Жуаныгаа 2013 он хүртэл уячихлаа.... хаалгачтайгаа жоохон ойлголцдоггүйг эс тооцвол дажгүй сайн залуу... тэгдээ энэ улиралд бас л бэртэл гэмтэлд ороогдоод үндсэн тоглолтоо үзүүлж чадсангүй .... жилийн €4.5 сая авах бололтой ......

. юуны түрүүнд хамгаалагчын эрэлд гарсан манай агентууд Фенербахчегээс Диего Луганог авахыг санал болгосон байна. Энэ улиралд фенеpтэй хийсэн гэрээ нь дуусах бололтой .. Роберто Карлос мань эрийг Ром руу очооч гоё газаршд гэж найрч байга сурагтай ...

Ирэх жилээс дээд лигт орж ирэх гэж байгаа Баригийн хагас хамгаалагч Stefano Guberti-г манайхан сонирхож байна. ..энэ жил 24 настай гар юм байна

Трезеге Ювегээс явах гээд л байгаа ....манайд ирж магадгүй л байна... Tuttomercatoweb-д бичсэнээр бол агент нь €10m-11m.” гэж байгаан байна ....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby WALCOTT » Sat May 30, 2009 12:15 am

juan chdee ene jil uzegdsenguidee
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Wed Jun 03, 2009 4:31 pm

Өнгөрсөн улиралын review маягийн юм бичлээ....жоохон урт болчих боллоо ....уучлаарай .... уншихад амар гээд хэд хэд хуваачихсан ....Форза Рома

ялалт, ялагдлын баяр гунигаар дүүрэн хөлбөмбөгийн нэгэн улирал бидний ард хоцорлоо ... өнгөрсөн улиралд манай багийнхан өчнөөн олон адал явдалтай тулгарч, хүнд хэцүү олон мөчүүдийг тууулсны зэрэгцээ аз жаргал, баяр хөөртэй өдрүүд ч цөөнгүй байсан билээ ...
... улиралын 38 тойргийн тоглолтонд бид 18 хожил, 9 тэнцээ 11 ялагдал амссан үзүүлэлттэйгээр 6-р байр буюу Европа лигийн урьдчилсан шатны эрхтэйгээр өндөрлүүлж байна. ....өөрөөр хэлбэл 2004-2005 оны улиралд 7-р байр эзэлж байснаас хойшхи хамгийн муу амжилттайгаар улиралыг дуусгалаа .... тухайн үед ноён Спаллетти ирж биднийг хямралаас гарган эргэн топ шилдэгүүдийн эгнээнд шилжүүлэхэд тусалсан юм .... түүний ур ухаан болон 4-2-3-1 тактик нь гурван жил дараалан лигтээ аман хүзүүдэж, аваргуудын лигийн хасагдах шатанд алгасалгүй шалгарахад гол хөшүүрэг болсон ч , энэ улиралд халзан эрхмийн хувьд үнэхээр бүтэлтэй зүйлээр ховорхон байлаа .... ер нь манай багийн энэхүү уналтын эхлэлийг солилцоо наймаанаас эхлэн хайх нь зүйтэй болов уу .... академаас төрж гарсан Курчи тэргүүтэй ирээдүйтэй залуусаа ихэнхийг нь зарчихсан ... дээр нь Жюли, Мансини, Эспосито гэсэн жигүүрийн хагасуудыг явуулаад орлох хүн авчраагүй....уг Спаллеттигийн тактикийн гол нь хоёр ДМ-тэй , тэгээд гарван хагас хамгаалагчтай тоглож, жигүүрээр гүйдэг атал олигтой вингергүй байж тактикаа өөрчлөөгүй нь маш том алдаа болсон .. дээрээс нь ганц гайгүй наймаа болох Менездээ итгэл хүлээлгэж гараанд гаргахын оронд ... банзанд суулгасаар байгаад таарчихлаа.

... мэдээж хамгийн том алдаа бол Лориаг авчирсан явдал .... . улиралын эхний хэдхэн тоглолтонд л тар нь танигдаад , баг алаад эхэлж байхад гараанд гаргасаар л байсан нь үнэхээр сонирхолтой .... Спагийн хөгшчүүлдээ илүү итгэдэг мухар сүсгийн гай ....
Image
Рийз ч гэж рийз .. ирсэн эхний хэдэн сардаа яачихсэн юм гэмээр үлбэгэр амьтан бөмбөгөн дээр хальтарч унаад л .... зөрөөд л үнэхээр явцгүй харагдаж байв .... улиралын эхний тоглолтоо Напилогийн эсрэг хийхэд л хамсик бараг ганцаараа манай хамгаалалтыг элэглэж байсан ...Тотти ,Перротта, Таддеи гэсэн гол тоглогчид бэртэлтэй ...пануччи, тонетто, кассетти гээд хөгшчүүл бүгд формондоо орж чадаагүй нь бас нэг нэрмээс .... . за тэгээд Палермод 3 : 1-ээр гусуулсны дараа жинхэнэ аймшиг эхэлсэндээ ....Сери А-гийн 2-р тойргийн уг тулааны дараа Аваруудын лигийн хэсгийн эхний тоглолтдоо Клуж хэмээх хэний ч үл мэдэх багт 2 : 1-ээр гусуулж бөөн шуугиан дэгдсэн .... дээрээс нь Давид Пизарро энэ тоглолтонд бэртэл аваад сар гаран талбайд гарч чадахааргүй болсоноор хамгаалалтаас гадна , төвийн шугам бас асуудалд орж эхэлсэн ... гэхдээ нөгөө талаас нь харах юм бол түүний бэртэл Матео Брихид гараанд гарах боломжыг олгосон .....урьд өмнө нь яагаад ч юм Спаллеттигийн итгэлийн олж чадаагүй энэ залуу улиралын турш гайхалтай тоглож багийн лидерийн хэмжээнд очно гэж тэр үед хэн ч бодоогүй .... Сүүлд Спал хэлэхдээ ''Миний хамгийн том алдаа бол Брихиг эрт анзаараагүйд л байна'' гсэн удаатай ....

Клужд гусуулсны дараа мэдээж Тригориа дахь бэлтгэлийн баазад хилэгнэсэн фенүүд дайралт хийж Спагаас гутамшигтай ялагдалдаа дүн шинжилгээ хийж тактикаа өөрчил гэхэд мань эр ''одоо бид ийм байдлаар асуудлыг шийдэж чадахгүй ...тайвширцгаа'' гэхээс өөр зүйл хэлсэнгүй ... энэ бол дөнгөж эхлэл байсан юм ..... тухайн үед би . . . ''минийхээр бол манайхан Клужтэй сэтгэлзүйл хувьд тун хүнд байдалтай тоглосон .... спурс -д бутниргүүлж ,интерт цомоо алдаж ,дараа нь палермо -д ялагдсанаар манайхний дээрээс асар их дарамт ирэх болсон нь дамжиггүй ...италийн сонин хэвлэл болгоноор манайхныг дарамталж ,,, арчаагүйг гайхаж байсан ... энэ хүнд шок.,сэтгэлзүйн байдлаасаа гарч ч амжаагүй байхдаа клужтэй үзсэн .... Румынууд ч боломжоо ашигласан .... тэгээд л тэр ......одоо сэргэлт авах цаг болжээ ..... энэ бол түр зуурын л; хэрэг гэж олон мянган Жиаллросси нар бодож,найдаж байгаа гэдэгт би итгэж байна '' гэж бичиж байсансан ..... гэвч энэ бол түр зуурын хэрэг биш байсан юм гэдгийг тун удалгүй мэдсэндээ.... лигийн 3-р тойрогт Режжинаг 3 : 0-р ялж сэтгэл санаа жоохон сэргэж байтал ...дахиад л новш гэж ... Baptista 3н долоо хоног out .... бүтэлгүйтэл үргэлжилсээр ... 10 сарын сүүлээр хоёр томоохон ялагдал хүлээлээ .... Олимпикодоо Интерийг хүлээж аваад 4 : 0-оор бурргүүлээд ....сэхээ авж ч амжаагүй байхдаа .Челсигийн Стенфорд Брижэд зочилж 1 : .0-оор гусуулав ..... Аваргуудын лигийн А хэсэгтээ арай ч нэг хомоол хамчихалгүй 3 оноотой явж байсан бол лигийн хүснэгтэнд бүр бараа ч байхгүй .... энэхүү ялагдлын цуврал ч цааш үргэлжилж Удине, Юве-д гусуулснаар Спаг халах тухай яриа гарч эхэллээ..... багийн удирдлагууд түүнийг өмөөрсөн аястай үгс цухуйлгаж байсан ч, фанатуууд хэдийна итгэл алдраад байв .... багийн мораль, сэтгэлзүй ч гэж шалан дээр унаад байсан үед .. .... италийн сонин болгоны нүүрэн дээр манайхны баргар царайг ''Хямрал''' гэсэн үгстэй хамт нийтэлж байлаа .... Тоттигийн бэртэл эдгэрч талбайд гарах болсон ч Аквилани зөрөөд бас гэмтлийн эмнэлэг рүү явчихлаа....бэлтгэлийн үеэр бэртэл авсан бололтой .... ер нь Спаллетигийн хүнд хүчир бэлтгэлээс болж цөөнгүй тоглогчид бэртдэг гэсэн яриа гардаг байсан ч ...энэ улиралд арай л дэндчихсэн ....дээрээс нь медикал стаффынхан ч ажлаа маш муу хийж байсныг дурьдаад яахав ...дэлхий нийтийг санхүүгийн хямралтай зэрэгцэн ....манайхыг хямрал нэгэнт нөмөрсөн нь хүн бүхэн ойлгомжтой болоод байв ... .... Ромын тэнгэрт хар үүл хуралдсан , бүрхэг өдрүүдэд үргэлжилж байхад Миланы дасгалжуулагч Карло Анчелотти <<Миний зөвлөгөө бол жоохон тэсэх, хичээх хэрэгтэй. Ювэнтүс хэцүү үедээ Реалтай тулсан шиг, Рома ч бас Чэлситэй удахгүй тулах болно. Биаконэригийн скуадыг харахад тэр тоглолт боломжгүй мэт харагдаж байсан ч тэд хожиж чадсан. Тэгээд комбайк хийсэн. Рома ч бас тэгэх хэрэгтэй. Адилхан тэрэн шиг комбайк хийхийг оролдох хэрэгтэй. Тэд чаднаа>> хэмээн урам хайрласан нь тун удахгүй тэрхүү хар үүлийг хөөх салхи дэгдэхийг зөгнөсөн гэж би боддог ........

Image
2008.11.4 .... энэ өдрийг би хэзээ ч мартахгүй ... яагаад гэвэл энэ өдөр Ромын зүрх болсон Олимпико цэнгэлдэхэд гайхамшиг биелэлээ олж .... Лондоны хүчирхэг Челсиг бид . 3–1-ээр буулган авсан юм .... энэхүү сайхан мөчийг үзэх гэж чамгүй удаан хүсэн хүлээсэн болохоор сэтгэлээ барьж чадалгүй нулимс унагаснаа ч нуугаад яахав ..... манай Цонхынхон ч бас сэтгэл зүрхээрээ надтай хамт байж энэ мөчийг хүлээсэн гэдэгт би огтхон ч эргэлзээгүй .... баярлалаа та бүхэнд , баярлалаа Анчелотти ..... хэмээн гудамжинд гараад хамаг чангаараа хашгирч сэтгэлээ нээмээр тэр үед санагдаж байлаа ... багийн сэтгэлзүй хэмээх амжилтын үндэс суурь болдог хамгийн чухал зүйлээ бид энэ ялалтаар эргүүлсэн авч чадсан юм .... мөн Спаллетти энэ Челсигийн эсрэг 4-4-2 буюу хоёр довтлогчтой хувилбарыг сонгож гаргасан нь цаашид ч хямралын бауйдлаасаа гарахад амин чухал хэрэг болсон .... энэ такикт хамгийн төгс зохицсон хүн бол Матео Брихи .... талбайн төвийг тэр жинхэнэ эзэгнэх шиг болж , ухаалаг дамжуулалтуудын ачаар Челсигийн ялалтаас хойш бид ээлж дараалан өрсөлдөгчөө буулган авч ....фанантууд биднийхээ магнайг тэнийлгэсэн .... ийнхүү лигийн хомоол хамагч байрнаасаа бага багаар урагшилсаар нэг л мэдэхэд бид хүснэгтийн эхний хагаст ороод ирчихсэн байв .... гайхамшиг үргэлжилсээр .... лигийн хэд хэдэн тоглолтонд дараалж ялсны дотор заналт дайсан Лациогоо Баптистагийн гоолоор буулган авч чадлаа ...тухайн үед Зарате тэргүүтэй лациочууд лигтээ маш амжилттай явж байсныг ч хэлэхүү үнэхээр чухал ялалт болсон ....тоглолтын дараа Де Росси ''Де Росси : Энэ тулаан бидний нөхцөл байдлийг өөрчлөх нь тодорхой ,хөгжөөн дэмжигчид фенүүд маань үргэлж гайхалтай байдаг нь ч энэ амжилтад нөлөөллөө. ''' хэмээн хэлжээ ... Аквилани ч бэртлээс эргээд ирчихлээ...Тотти ч формондоо ороод гайхамшигт тоглолтоо үзүүлээд эхэллээ... ийнхүү эргэлт гэж юу байдгийг үзүүлсэн Ромчууд Аваргуудын лигт түүхэндээ анх удаа хэсгээ тэргүүллээ...хэсгийн эхний тоглолтонд ялагдсан Клужыг 1–3-ээр , мөн Бордог Вучиничийн хоыёр гоолоор ялж чадсанаар ийм боломж бүрдсэн юм ..... хэдхэн сарын өмнө хэсгээсээ гарах уу үгүй юу гэж байсан Романиста бидний хувьд үнэхээр үгээр хэлж баршгүй баяр жаргалд умбаж байсныг та бүхэн юу эс андахав .... Тотти бүр ирэх жилийн таван сарын 27-нд Олимпокодоо тоглохыг хүсэж байна гэсэн ярилцлага өгч байв ..... Родриго Таддэй тэр үеийн баяр хөөрөө ингэж өгүүлжээ ''After everything we have been through, we are beginning to get back to playing good football!'' ....Харин Спаллетти '':
энэ 1-р байр бидэнд амар ирээгүй , хүнд үед итгэл найдвараа алдаагүйн ачаар клубын түүхэн дэх хүнд үеийг даван туулсандаа баяртай байна ..;; гэжээ

Image
Зиа тэгээд Аваргуудын лигийн шөвгийн 16-д ч учраа таарсан Арсеналыг буулган авна гэдэгт ихэнх хүмүүс итгэлтэй байв ... буучдын хувьд амжилт тааруу явж байсн болохоор ингэж хэлэх үндэс байсан юм ... .Гэвч ...... гэвч ....өнөөх л бэртэл ....хараал идсэн далдардаггүй бэртэл ....Тотти хоёр сар гаран талбайд гарч чадахгүй гэсэн мэдээг сонсоод толгой дундуураа татуулах шиг л болсон .... арай гэж сэргэж байхад арайчдээ .... 2008 оны сүүлийн тоглолтоо катаньяд 3 : 2-оор гусууллаа ...(моримото муу хүүр) . ...нэг сар гарлаа солилцоо наймааны руморууд ч хөврөөд эхэллээ... за тэр ч яахав ....Капитано бэртсэн ч Баптиста багийн ноё нуруу болж хэд хэдэн чухал ялалтыг нэг сард авчирсан .... ерөнхийдөө нэг сардын баптиста монт гэж нэрлэсэн ч буруудахгүй .... түүний оруулсан хожлын гоолуудын ачаар 4-р байрнаас 4-хөн онооны зөрүүтэй болж ирлээ .... харамсалтай нь италийн цомын их шөвөгт интерт гусуулснаар аваргаа хамгаалах боломжгүй болов .... унсан бөхөд шалтаг энэ тэрэ гэж зарим нэг нь хэлэх л байх гэхдээ тэр тулаанд шүүгч бол үнэн хайнга ажилласан .... тэдний оруулсан гоол отон байсныг энгийн нүдээр харахад ч мэдэгдэнэ .... интер ч бас их бохир тоглосон ... ялалтын цуврал үргэлжилсэээр .... Напилог 3 : 0--дож, Палермог 2 : 1-дэх зэргээр аваргуудын лигийн эрх авахад улам л ойртсоор байв ... энэ үед солилцоо наймааны цонх хаагдлаа .... манайхан италийн шигшээн залуу хамгаалагч Марко Моттаг, мали хамгаалагч Дианмоутенэтэй хамт авч ар талаа хүчирхэгжүүллээ... хэдий улиралын дундаас ирсэн ч Моттагий наймаа энэ улиралын хамгийн зөв сонгол болсон гэж би боддог .... өнгөрсөн авчихсан бол ч .... магадгүй ар тал илүү найдвартай болох байсан байх ... Кристиан Пануччи багаа орхино гэж хэсэг сандаргаад фенүүдээсээ багагүй зэмлэл хүртсэн ..... 2-р сарын 09 ..... Рома 3 : 0 Женоа .... улиралын шилдэг тоглолтуудынхаа нэгийг хийж ....Диего милито тэргүүтэй хүчтэй Женоаг бутниргэлээ. .харамсалтай нь Сисиньо бэртэл авч 2 долоо хоног хэртэй талбайд гарч чадахаасаа өнгөрлөө ... энэ явдал нь шинэ цэрэг ...Моттад гараанд гарах боломжыг бүрдүүлсэн ....

Тэр үед бид сүүлийн 10 тоглолтонд авсан оноогоорооо Интер , Ювентус, Миланы урд гишгэж байв ....
Сери А -н сүүлийн 10 тойргийн хүснэгт ийм байна .... (арсеналчуудаа харжига биз :mrgreen: ) тодруулсан нь манай ирэх 5 тойрогт тоглох багууд ....


ROMA ………………25
JUVENTUS…………….22
INTER ………………….22
CAGLIARI …………….18
MILAN ………………..17
GENOA ………………..16
PALERMO …………….16

Аваргуудын лигийн плеи -оффын эхний тоглолт 2 сарын 25-нд Эмиэйтст болж 1 : 0-оор гусуулав ....
хамгаалалтын шугаманд Лориаг гаргасан ч цаадах нь жинхэнэ онигоо болж ..... багаа алах дөхлөө тоглолтын дара манай дэмжигчдин сайтан дээр ийн мутарлажээ... .Simone Loria can never play for Roma ever, ever again !!! уг нь энэ тоглолтонд тэнцчихэд л хангалттай байсан ....Спа гэж юм худлаа довтолдог хүн болж урагшаа орж байгаад ялагдчихсан ....гэхдээ яахав талбай дээрээ ганц гоолын зөрүүтэй ялж болох тул Ромын зүг хэлэх үгтэй буцсан ....

3 сарын 12 ----хариу тоглолт ..... сери А-гийн хүчирхэг төлөөллүүд бүгд дараагийн шатанд шалгарч чадалгүй хасагдсан тул манайхыг тийм хувь заяа хүлээж бу гэж хүн болгон ярьж байв ... хамгаалалт гэж бөөн асуудал ....мексес , кассетти байхгүй .... аргаүйн эрхэнд шинэ цэргүүдээ талбайд гаргсан ч санасныг бодвол муугүй тулалдлаа ....үндсэн цаг 1 : 0-р н харьцаагаар өндөрлөж 11-н метрийн торгуулийн цохилтоор ялагчыг тодруулах эгзэгтэй мөч ирэхэд .... хоёр багийнхан ээлжилж оруулсаар эцэст нь Макс Тонетто алдаж бид Олимпикодоо ялагдал хүлээж, аваргуудын лигээс мултрав ..... энэ ялагдал би одоо болтол харамсдаг ....зөвхөн шөвгийн 8-д шалгарахад авах байсан мөнгийг бодсон ч тэр ....ялах шаардлага маш их байсан.... италийн нэр төрийг ганцаар авч явахыг ч үнэхээр хүсэж байсан .... үнэхээр болоогүй юмыг одоо тэгээд яах ч юм билээ дээ ....

улиралын эхэнд нүүрлэсэн эртэл гэмтлийн аюул дахин нүүрлэж... амжилт уруудаж эхэллээ.... Ювентуст бутниргүүлж 4-р байр ч бас хүнд болоод эхлэв .... дараа нь Лациод бас нэг хүндхэн ялагдал амслаа... таван минутад хоёр гоол алдсан гэж угаа ......
Pipolo , Cicinho , Juan, Cassetti, Aquilani, , Taddei нарын бэртэл бидний аваргуудын лигийн мөрөөдлийг биелэхэд саад болж байв ... Гай газар дороос ....гэж үндсэн хаалгач Дони гурван сард орчим талбайд гарахгүй гэсэн мэдээтэй зэрэгцээд Спаллеттиг халах тухай яриа сэргээд эхэллээ ...
улиралын сүүлийн хэдэн тоглолтуудад орон гаран .гэхэд дэндүү орон гаран байж .... чүүтэй чайтай ...6-р байранд жагсаж байв....палермогоос арай овсгоотой юмнууд байсан бол альхэдийна бидний урд орчихсон байх байсан даа.... Зиа тэгээд домогт Малдинигийн сүүлийн тоглолтыг харлуулан байж Европа лигийн эрхээ 37-р тойрогт өвөртөлж чадсанаар ... Спаллеттигийн халагдах тухай асуудал бага зэрэг намжаад байна ....гэхдээ яг ч тодорхой биш ..... сүүлийн тойрогт Ториног 3 : 2-р буулган авснаар улиралыг 63 оноотойгоор өндөрлүүллээ.... солилцоо наймааны цонх нээгдэхтэй зэрэгцэн топ багуудын анхааралд өртөөд байгаа Вүчинич Хуан, Аквилани , Мотта зэрэг тоглогчидтойгоо гэрээгээ сунгаж айдгаа авдартаа хийж чадсанаар барахгүй ... хэд хэдэн тоглочдыг эгнээндээ элсүүлэхээр ярилцаж байна ....
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jun 04, 2009 1:16 pm

Де Росси, Брихи хоёр Италийн шигшээд, Хуан, Баптиста хоёр Бразилийн шигшээд дуудагдаж Конфедерэйшн капт орох юм байна ..

Вучинич Монтенгерогийн шигшээд , Рийз Норвегийн шигшээд, Мексес Францын шигшээд дуудагдаж ДАШТ-н урьдчилсан шатны тоглолт хийнэ ....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Jun 08, 2009 11:53 am

Зиа ойрд чинь их чихэнд чимэгтэй мэдээнүүд хөврөөд байх чинь ... энэ сарыг дуусгаад Шаазгайнуудтай хийсэн гэрээ нь дуусах Майкл Оуэнийг манайхан сонирхож байна ...миний дуртай тоглогчдын нэгдээ ....авчуул баярлах л байна .... ер нь оуэнээс болж ньюкаслыг хардаг болсон гэхэд болно ..

өөр бас биелэхэд хэцүү ч биелэчихвэл үнэхээр баярлахаар нэг мэдээ байга нь ... Клас Ян Хунтелаарыг Хуанаар тулна гэнээ ...хэхэ Хуан саяхан шигшээдээ гоолдоод хийморьтой л яваа .... уул нь саяхан 4 жилийн гэрэ хийсэн ... тэхдээ юу ч болж магдгүй...манай ч уул нь аяакс байхаас нь л Клаасыг сонирхдог байсийн

манайхан пануччи. Брихи хоёртой гэрээгээ сунгахаар ярилцаж байна ... саяхан болсон италийн андэр 21-ийн бэлтгэлийн үеэр манай Ултранууд Балотелли рүү банана шидэж мидээд баллаж өгсөн сурагтай ...ер нь манайхан ч гэлтгүй бусад багийнхан ч тэрэнд ам муутай байдийн байлээ ...

манай капитан Тотти Ромын музеид wax model болсон гэнээ ... сайн мэдэхгүй л юм тэхдээ гоё л юм байдаг байх ахаха :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jun 11, 2009 10:28 pm

Image

Спагаа угийн халзан гэж боджийсан үстэй байсан л юм байнашд гага

Роман Павлюченког манайхан сонирхож байгаа гэнэ....Рашшиан интернэшнлийн төлөө 10 сая еврог санал болгосон гэж Ил Мессенжерод мэдээлжээ. ...манайхаас гадна реал сонирхоод байгаамуудаа...Руудыг хавчуулаад авчих гээд байх шиг байгаан ...

Де Росси '' эдийн засгийн хямрал манайхыг төдийгүй дэлхийн олон клубыг хамраад байна. магадгүй интер л энэ хямралаас ажралгүй гарч чадах байх...

Би Ромад үнэнч үлдэнэ .... одоохондоо залуу байна . цаашид амжилт гаргах ч жилүүд хүлээж байгаа ... намайг сонирхож байгаа багуудын хувьд клубын удирдлагатай л учраа ололцоно биз ... ирэх улирлаын бидний зорилго бол мэдээж аваргуудын лигийн эрх .... үүнд хүрэхэд бидэнд спаллетти туслах болно ....тоттигийн адил би түүнийг үлдээхийг хүсэж байна ...

Ториногийн вингер Росинаг авахаар манайхан үзэж байна .....баг нь доошоо унацан болохоор бараг л үгүй гэхгүй байха ....гэтэл Лацио бас шавар хаагаад байгаа бололтой ....
At this time I can say that there are a couple of interested clubs, mainly Lazio, however Alessandro isn’t interested in this move at the moment.

Трезегегийн агент нь ирэх баасан гаригт бүх зүйл тодорхой болно гэнээ ..... сенсигийн фамалид их дуртай гар гэж угаа ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Mojul » Fri Jun 12, 2009 2:31 am

танай Де Россиг авчуул сайхандаа...
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Tue Jun 16, 2009 4:52 pm

Конфедерешнс капт оролцож байгаа манай залуус амжилттай байн аа.....
Image
Хуан Египетийн хаалганд мөргөж гоолдсон бол ДДР АНУ-н хаалган 36 орчим яардаас гайхалтай гоол оруулжээ....мань эр ч ер нь
Америкчуудад халгаатай лда ... 2006 оноос хойш л хэхэ ....гоол нь энэ байна үзээгүй хүмүүс нь үзээрэй ....


Манайхан зуны анхны наймаагаа хийлээ....Сери Б-д түрүүлсэн Бари багийн 24 настай хагас хамгаалагч Стефано Губертиг 2 сая еврогоор авч байгаан баина....

манай дараагийн бай Удинезегийн жигүүр Симоне пепе гэнээ .... мөн Andrea Espositoгийн төлөө Фиорентин манай 2 үзэж байга сурагтай ... тэгсэн леччегийн захирал 7 саяар зарна гэж үзэрхсэн байх юм ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 79 guests