Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ улирал улаан чөтгөрүүдийн үзүүлэх амжилт таны бодлоор?

Примиер лигийн аварга
25
14%
Аваргуудын лигийн аварга
6
3%
ФА цом, лигийн цомын аль нэгнийг авна
23
13%
Өмнөх жилийнхтэйгээ адил 2 цом авна
22
13%
Хэттрикдэх ч юмуу
28
16%
Аваргуудын лиг, примиер лигээ 2-ууланг нь 2 жил дараалж авна гэж байхгүй тиймээс юмгүй үлдэнэ
71
41%
 
Total votes : 175

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby spain man » Wed May 06, 2009 2:04 pm

Гэнэт ман ю гийн фэн гэдгээ саналаа шд ккк .. :mrgreen: За Роналду минь Мэссигээс илүү гэдгээ харуулаарай. .. :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Wed May 06, 2009 2:09 pm

Аагий, Арсеналыг дэмжиж байсан гарууд чинь юун мөнгө төлөх манатай. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай бөөн манарсан нөхдүүд сууж байсан шд. Цогоо Гүүнэр 2 :mrgreen: Мерсер бид 2 дор дор нь мөнгөө ширээн дээр тавиад байсандаг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Gooner » Wed May 06, 2009 2:14 pm

Надад бол тооцоо нтр үлдээгүй шүү.
Би тэкнээс нь очиж бэлнээр өгөөд л авч байсан. :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Цогоо » Wed May 06, 2009 2:17 pm

Тооцоогоо ширээн дээр л тавьсан байсан даа. Сонирхолтой юм. Харин би нэг ундаа авъя гэсэн чинь авчирч өгөөгүйшт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby El Payaso » Wed May 06, 2009 2:38 pm

тийм тооцоо мооцоон дээр асуудал гарсым уу? мэдээгүй ш дээ... нэг кола аваал тэрийгээ кардаараа төлсөн ш дээ... гэгэгэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Wed May 06, 2009 2:41 pm

Тэгвэл чимээгүй суугаад байсан Дек, гоол болгон дээр муухай царайлаад байсан Ууганаа 2 байна хаха. Эсвэл худлаа Аагий өөрөө өнөөдөр уух пяавны мөнгөө гаргуулах гээд л. Ерөөсөө тэгснээс зайлахгүй :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby .boldoo. » Wed May 06, 2009 2:43 pm

10 ах аватараа сольчиж :aain:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Rooney » Wed May 06, 2009 2:48 pm

За манайхан үнэхээр илүүрхэж тоглосон шүү. Сайхан кайф авлаа. :-D :-D
10, mercer 2 дээр тоглолт дуусангуут очсон чинь гараад явчихсан байсан. Ямар хурдан явчихсан бэ? Финалыг хамтдаа үзнээ. :beer :beer :beer
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby El Payaso » Wed May 06, 2009 2:52 pm

Rooney wrote:За манайхан үнэхээр илүүрхэж тоглосон шүү. Сайхан кайф авлаа. :-D :-D
10, mercer 2 дээр тоглолт дуусангуут очсон чинь гараад явчихсан байсан. Ямар хурдан явчихсан бэ? Финалыг хамтдаа үзнээ. :beer :beer :beer

ene neg um heleed bna da? :mrgreen:

МанЮ илүү байна лээ. Гэснээс тэр Айришт үзсэн гарууд хоёрын хооронд жоохон тооцоо энэ тэр орхиж яваад нүүр улалзуулаад. :grin: Зөөгч охин, зб 2 нь хэлээрэй гэсэн шүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Rooney » Wed May 06, 2009 2:56 pm

:-o :-o :-o
2 нөхөрийгөө хэрэгт унагаах гэж байна уу?
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Мөөжө » Wed May 06, 2009 3:05 pm

За баяр xүргэе! :-D
Алекс Фергюсон:
Бид xурдан гоал оруулж чадсан тийм учраас манай баг итгэлтэй зоригтой тоглоx боломж гарж ирсэн. Финалийн xувид гэвэл Барса Реалын эсрэг маш сайн тоглолт үзүүлсэн гэвч Челси дээр Пуёол, Маргуэз xоер тоглоxгуй тийм болxоор Лондончууд xожиж болоx юм, үнэнийг xэлxэд би Барса Челси xоерын алинтайн ч таарxыг xүсэxгүй бна гэжээ. Чадлаара орчуулла... Үнэнээ л xэлэxгүйдээ Барсагаас айж бна гд :mrgreen:
Image
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MJ » Wed May 06, 2009 3:09 pm

[quote="el payaso"]quote]

Мэндээ ийн аватар бол тасарчижээ аххаахахах
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby VicKtoR » Wed May 06, 2009 3:29 pm


**н** гарууд тоглолт эхлээд тоглолт сонирхолгүй болгоо хаячих юм аа :grin:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Wed May 06, 2009 3:39 pm

Манайхан цэнгэлдэхээ 20 мянган суудлаар томсгож 95000 болгох гэнүү. Глацер САФ 2 сайшааж байгаа бололтой.
http://www.thesun.co.uk/sol/homepage/sp ... 411603.ece

Энэ манай театр
Image

ЧЛ-ийн тоглолт болох цагаар
http://img225.imageshack.us/img225/8035/otnightbw7.jpg

Лаг харагдаж байгаа биз. Одоо тэгэхээр энийг томсгоно гэхээр бүр аймаар юм болох нь л дээ :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Wed May 06, 2009 3:45 pm

Энэ нэг ногоорсон сонин гар чинь өөрөө харин **н** гар уу гүй юу. Админ биш байсан бол игнор хийчихмээр гар шүү. Чам шиг нусхайд гоё тоглолт болгохын тулд бид нар хожигдох ёстой юм байна тийм үү. Горьд. Ийм илэрхий өдөөн хатгасан бичлэг бүү хийж бай. Ямар 12-хон настай Мики хүү болж байгаа биш. Мики тэгээд ч сануулга авсан. Форумын дүрмэнд илэрхий өтөөн хатгавал шийтгэлтэй талаар заасан байгаа. Чи ер нь олон ингэж байгаа шүү. Улаан авах нь дутаа юу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby mercer » Wed May 06, 2009 4:10 pm

For Sale
57,000 Arsenal flags for sale. Good as new. Only waved for seven minutes.

Арсеналын топикт бичвэл хэтэрхий өдөөн хатгасан болохоор санагдаад ...
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Аагий » Wed May 06, 2009 4:26 pm

Nomer 10 wrote:Тэгвэл чимээгүй суугаад байсан Дек, гоол болгон дээр муухай царайлаад байсан Ууганаа 2 байна хаха. Эсвэл худлаа Аагий өөрөө өнөөдөр уух пяавны мөнгөө гаргуулах гээд л. Ерөөсөө тэгснээс зайлахгүй :mrgreen:


хэхэ, би ямар мөнгийг нь надаа өгчих гэсэн биш дээ. ганц нэг ундаа ч юм уу, пивоны мөнгө юм шиг байна лээ. Харин ч шалихгүй гэхээр нь төлчий гэсэн чинь яахын яахын та харин зүгээр хэлчээрэй гэсийн. :D
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Бамбууш » Wed May 06, 2009 4:57 pm

Nomer 10 wrote:Энэ нэг ногоорсон сонин гар чинь өөрөө харин **н** гар уу гүй юу. Админ биш байсан бол игнор хийчихмээр гар шүү. Чам шиг нусхайд гоё тоглолт болгохын тулд бид нар хожигдох ёстой юм байна тийм үү. Горьд. Ийм илэрхий өдөөн хатгасан бичлэг бүү хийж бай. Ямар 12-хон настай Мики хүү болж байгаа биш. Мики тэгээд ч сануулга авсан. Форумын дүрмэнд илэрхий өтөөн хатгавал шийтгэлтэй талаар заасан байгаа. Чи ер нь олон ингэж байгаа шүү. Улаан авах нь дутаа юу.

Аааая 10 майр уурласан. Мвуахахаххахах
Наад ногоорсон данбийн оош чинь угаасаа нэг иймэрхүү гар шд.
Бас болоогүй тайтл мөрөөдөөд байгаа юм.
Ингэхэд Рүүд Ван Нистелрүүю хаашаа алга болчив???
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby CR7 » Wed May 06, 2009 5:04 pm

Бэкхамын зургийг хайж байж энийг оллоо Тоглолтын дараа

Image

Тамбууш гачин инээнээ ядаж байхад м үсэг тавиад вуа хахахахаха айн чам шиг инээх гэсэн болдоггүй ээ хахахаха
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby mercer » Wed May 06, 2009 5:12 pm

CR7 wrote:Image


Just like good old days. :eek:
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Аагий » Wed May 06, 2009 5:19 pm

Өчигдөр Бекс нээрээ алгаа ташаад л, үрээд л аймар баярлажийна аа.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby CR7 » Wed May 06, 2009 5:28 pm

Аагий wrote:Өчигдөр Бекс нээрээ алгаа та*a*д л, үрээд л аймар баярлажийна аа.


харин тийн би яг наад зургийн чинь хайгаад пихлуу олдоггүй
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Funky » Wed May 06, 2009 5:40 pm

2 дугаар хагас эхлээд харимаар санагдсан шүү хэхэ эртхэн унтмаар санагдаад л чигшэээк
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Wed May 06, 2009 5:41 pm

Тоглолтын өмнө орой нь хүргэн дүүтэй ПЭС 2009 дээр Арсенал МанЮтд-аар нэг үзлээ. Би уг нь голцуу хожигддог. Гэтэл 5-2-оор хожчихдог юм байна. Манайх шөнө будаа болгох юм байна гэж ярьж байлаа. Тэгээд шөнө нь Айриш явах гэсэн чинь машин аваад хөдөө явсан дүү ирдгүэ. Гараад алхчихлаа. 1 цаг дөхөж байсан гэхэд гадуур ямар их хөлтэй байв аа. Энэ тоглолт нөлөөлсөн байх аа. Залуучууд их харагдаж байсан. Монголын хахир хатуу өвөл, хулгай дээрмээс нь болоод өвөлжингөө шөнөөр алхаж үзээгүйм байна. Нөгөө аймаар утаа нь алга болсныг сая л мэдлээ. Яахав мэдээж бохир агаартай л байгаа л даа. Гэхдээ л цээж дүүрэн амьсгалахад утаа ер үнэртэхгүй байсан. Миний нутгийн агаар ямар ч сайхан тэнүүн юм бэ дээ. Өөр шороон дээр бол хэчнээн уужим амьсгалсан ч нэг л багтраа санагдаад байдаг юм. За тэгээд Айриш руу орлоо. Ихэнх суудал нь эзнээ олж. Арсеналын жерситэй 2 залууг төвөггүй оллоо. Цогоо Гүүнэр 2 цоглог харагдаж байнаа. Тэгж байтал Рүүний маань ирж, багийн хүнтэйгээ танилцав. Нөгөө атаман Ууганаа ч Гүүнэр лүү Айсуй гэсэн ганцхан үгээр смс илгээгээд хүрээд ирлээ. Аагий бас найзуудтайгаа ирсэн байсан. Сураг сонсохнээ Али бас байгаа гэнэ. Би түүнийг Лондонд байдаг залуу л гэж боддог байлаа. Яагаадыг мэдэхгүй. Тэгсэн эмэгтэй юм байнаа. Болд9 гээд Ливерпүүлийн фэнтэй танилцав. Тэгж байтал увж цувраад Мерсер Мэндээ 2 ирсэн. За тэгээд тоглолт болтол юу эсийг ярихав. Ууганаатай Ливерпүүл МанЮтд, Гүүнэртэй ПЛ Ла лиг, Мерсертэй МанЮтд-ынхаа тухай, Цогоотой Абидалын тухай гээд л. Маргааш Абидал төвд гарах байх аа гэсэн чинь Цогоо урдаас сонин хараад байсан. Тэгсэн Маргааш гэдгийг манай Абидал гэж сонсоод тэрүүхэн зууртаа пааниктчихсан байж :mrgreen: Ер нь Арсеналыг дэмжиж байсан нөхдүүд анхнаасаа л буруу зөрүү сонсож, баг нь бүтэлгүйтэхийг ёрлоод байсан байх аа. Ууганаа бас юуг билээ юм нь ирээд гэж сонсоод хаха.

За тэгээд тоглолт ч эхэллээ. Гарааг хараад анхандаа бага зэрэг цочирдов. Тэвэз Берба 2-ын хэн нэг нь зоолттой гэж бодож байсан. Гэтэл аль нь ч байдаггүй. Гиггз Скоулз 2-ын хэн нэг нь энэ чухал тоглолтод туршлагаараа тусална гэж бодож байсан, бас л аль нь ч байхгүй. Тэгээд их сонин гараа гарсан байсан. Урдаа ганц КР-г тавиад, 2 захаар нь Рүүний Парк 2 дэмжих юм гэнэ. Хамгаалагчдын өмнө Каррик байрандаа бат байсан. Тэгээд 2 талд нь Андерсон Флетчер 2. Эхлээд гайхсан ч төд удалгүй САФ-ын бодлыг ойлгосон. Тэр 1-0 гэсэн давуу талаа хадгалж, энэ хэвээрээ 0-0 гэж дуусгахыг зорьсон мэт. Рүүний Парк 2 айлын хаалган дээрээс эхлээд л очиж бужигнуулна, туршлага нимгэн өнөөдүүл нь самгардаад урагшаа олигтой пасс өгч чадахгүй. За тэгээд төвд иртэл яаая даа гэсэн 3 хамгаалалтын хагас байна. Андерсон үнэхээр зүтгүүр. Шотланд залуу бол аймаар мотор. Хаана ч хамаагүй гүйгээд л айлд дарамт өгдөг тоглогч. Андерсоноор довтлох хуурах тал дээр жаахан дутуу байж магад, хурдаар ч гэсэн арай удаан. Гэхдээ Андерсоноос хол илүү стаминатай. Карриктай ч юу ярихав. Араас довтолгоог жинхэнэ эхлүүлж чаддаг хүн. Зай гарвал өөрөө 2-р эгнээнээс дэлбэртэл өшиглөчихнө. Элдэвтэй дээ элдэвтэй.

Тоглолт эхэллээ. Арсеналын фэнүүдийн дуу чимээ аймаар аймаар. Хажууд нь Айриш өсгөгчөө эцэс дээр нь тавьцан мэт чих дүлийрүүлчих гээд л. Тэгж байтал манайх гайхалтай довтолгоон хийвээ. КР үнэхээр том тоглогч гэдгээ харуулж зүүн талаар бужигнуулж ирээд л талбайн төв рүү хаясан. Гиббс хүү нь салгах учиртай байтал халтираад уначихваа. Парк ч олдсон боломжийг алдсангүй, шууд л 1-0. Хөлбөмбөгт энэ л хамгийн чухал. Боломжийг алдах л юм бол өөрсдөө дараа нь нядлуулна. Айл шууд л чимээгүй болоод явцан. Манай фэнүүдийн дуу галзуурч байнаа. Айришт ч мөн ялгаагүй. Мерсертэй алгаа хорстол цохилцлоо. Төд удалгүй КР-д нэлээн холоос фрий кик цохих боломж гарлаа. Элдэв юм юу ч бодоогүй. Тэгж байтал гэнэт сүнхийж ирээд орчихдог байгаа. Үнэхээр сэтгэл сэргэтэл хуссан. Асар хүчтэй ирж торыг сагсайлгасан. Хүмүүс Месси Месси гээд л манай хүнийг дайвер дайвер гээд л байдаг. Дайвер нь үнэн ч тэр Мессигээс олон юмаар хол илүү. Мессигээс дагуулахгүй фрийкик цохино. Түүнээс өндөр тул толгойгоороо гайхамшигтай. Тоглолтон дундаа холоос тэсрэлттэй буудна. Мессигээс дутаад байхгүй техниктэй, адилхан л дриббл сайтай. Багийн тоглолтоороо Мессиг гүйцэхгүй ч өнгөрсөн жилээс эхлээд багийнхандаа илүү их пасс хаядаг болоод байгаа. Яагаад дэлхийн шилдэг болсон гэдгээ дахиад л баталлаа. Порто дээр багаа авч гарсан. Ноднин финалд хожил руу хөтлөх гоолыг хийсэн. Сая эхний пассыг өгөөд дараа нь гайхалтай гоолдлоо. Том тоглогч ийм л байдаг. Месси одоогоор том тоглолтод цоороогүй хэвээр л байгаа. Шигшээдээ ч адил. Саяны Реалтай хийсэн тоглолтыг би том тоглолт гэж бодохгүй байна. Яахав цар суугаараа дэлхийн шилдэг класико. Гэхдээ саяны хувьд Реал скаудын хувьд үнэн асуудалтай байсан. Би нэг л юман дээр бүр гайхаад байдаг юм. Реал 17 хожчихоод Барсад талбай дээрээ ингэлээ гэж үү. Тэгэхээр бусад 18 баг нь одоо юу болж хувирах вэ. Испаний лигт би дуртай. Гэхдээ одоо үнэхээр ойлгохгүй байна. 17 тоглолтоос 51 оноо авсан баг гэж байгаа. Ядаж 40 оноо авсан байсан бол бас яаая гэхэв. Ялгаагүй л тааруухан скаудаар хожоод байсан. Ийм сайн бус багт хожигдоод байсан тэр бүх багууд юу болж хувирч байна аа. За хадуурах нь. Мессигийн хувьд тэр хэн гэдгээ харуулах мөч нь чухам л өнөөдөр. Гэхдээ тэр өнөөдөр бас дэлхийн шилдэг гэдгээ баталж чадна гэдэгт би найдаж байна. Шигшээгийнхээ хувцсыг өмсөхөөр тэр надад Португалтай Роналдогоос илүү их нүдэнд тусдаг. Түүний нэгэн дэмжигч нь билээ. Ирээдүйн Мара болохыг нь их хүсч явдаг. МанЮтд-даа эргээд орьё. 2-0 болонгуут л Эвра Рүүний 2-ыг суулгаасай гээд Мерсер бид 2 яриад л байлаа, яриад л байлаа. 2-р үед тэгсэн тоглож л байх юм.

2-р үе эхлээд ч байдал өөрчлөгдсөнгүй. Манайх талбайн эзэн мэт байлаа. Нөгөө уран тоглолттой ирээдүйн Зидан гэгдээд байсан Насри хүү хаачваа. Үнэндээ ч түүний буруу биш, Венгерийн буруу шд. Марсельд тэр Зиданы байранд янзтай найруулж байхыг нь хэд хэд харсан. Уг нь тэдний анхны гарааг хальт хараад эмээж байсныг нуух юун. Хурдтай Валкотт, туршлагатай ван Перси 2 голдоо зогсох горзгор хар луу пасс өгөөд гээд л бодохоор эвгүй л байсан. Тэгээд харцаа хойш гүйлгэтэл Насри тээр хойно байнаа. Надад бол таатай л санагдаж байлаа. Манай 3 дахь гоол дээр жинхэнэ тасархай контр аттакыг хүмүүс харсан. 10 жилйин сургуульд Хөлбөмбөг гэж хичээл байгаад сурах бичиг нь хэвлэгддэг бол тэнд оруулмаар довтолгооны хувилбар байлаа. КР талбайн баруун хойноос ойр байгаа Парк залууд маш чадварлаг хаяад өөрөө гүйсэн. Гэтэл Парк түүнд өгсөнгүй ээ. Манай сахалтай муур Шрек тээр баруун талд таваргаж явна. Парк тэрийг эхэлж хараад элдвийг бодсонгүй шууд л урт коридороор түүн рүү чулуудлаа. Өнөөх нь ч түрж гүйснээ багийнхнаа нэг хараад тэгээд шууд л хаалгачий урдуур хөндлөн гүйлгэлээ. Тэгсэн чинь тэр хаа байсан холоос гүйсэн Роналдо орж ирээд чихчихвээ. Хурд ч гэж байнаа. Энэ гоол энэ жилийн Вольфсбургийн нэг гоолтой маш төстэй байлаа. Тэдний супер трио болох Мисимович нь Жекод яг тэгж урт хонгилоор явуулаад өнөөх нь талбайн төв рүү хаяад Графитэ нь гоолдсон. Тэр үнэн тас гоол байсан. Тиймдээ ч тэд одоо Бундэслигийн шилдэг довтолгооныхон гэгдэж байгаа. Паркийн тэр Рүүнийд хаядаг нь Еврогоор Италид хийсэн Холландын супер контрыг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Ван дер Ваарт баруунд гүйж явсан ван Бронкхорстод хаясан. Гэхдээ дээгүүр. Өнөөх нь баруун тал руу хаяад Койт мөргөөд буцаасныг нь Шнайдер Буффоны өөдөөс маш нарийн оруулж байсан. Хөлбөмбөг өө гэж. Ийм л гоё уран довтолгоонуудаар хүн төрөлхтөний мэлмийг баясгаж байдаг гайхамшигтай зүйл дээ. Энэ гоол бол манай баг өнөөдөр ямархуу хүчтэй вэ гэдгийг бүрэн утгаар нь мэдрүүллээ. Богино пасстай довтолгооноос гоолдсон бол дараагийнхийг нь стандартаас чадсан. Энэ удаад контрыг ч гэсэн аймшигтай хийдэг гэдгээ баталлаа.

Тэгээд удалгүй дараа дараагаар яг хүсч байсан сэлгээнүүд боллоо. Амьд домог Гиггзи минь домогт 802 дахь тоглолтоо хийлээ. Рүүнийг сольсон. Бас Эвраг Рафаэлаар. Одоо ингээд 2-уулаа финалд тоглох эрхтэй боллоо. Одоо нөгөө талд Баллак нэг шар аваадхаасай. Тэгвэл 2002 оны дэлхийн аваргынх шиг финалд тоглохгүй. Стандартаас ирэх нэг аюул нь холдоно. Гэхдээ байсан нь ч зүгээр юм уу хэхэ. Тэр тоглоод л дахиад л нөгөө мөнхийн 2-догч нэрээ баталгуужуулаад л :RD

Ийм аймшигтай тоглолттой, ийм сайн скаудтай баг өнөөдөр байна уу. Барса л ганцхан дүйнэ. Гэхдээ тэднийх манайхаас стандарт байдлын тоглолтуудаараа дутуу. Дээрээс нь учиргүй хаалганыхаа өмнө хэвтчихээр ганхдаг баг гэдэг нь харагдсан. Ийм үед стандарт байрлалууд л давуу талыг авчирна. Манайд Вида гэж мөргөлтийн мангас байна. Роналдо ямар ч нөхцлөөс бөмбөгөнд толгой нь хүрч л байдаг. Өчигдөр тэр үсэрсэн болгондоо л хүрээд байсан. Би Барсагаас дээр үеэс хойш их айгаад байсан. Яг цаг нь тулаад ирсэн чинь Челсигээс айгаад байх юм. Тэднээс хамгийн их айж байгаа юм нь өшөө авалтаас нь айж байна. Уламжлалыг харахад өшөө авалтууд дандаа биелээд байдаг. Милан Ливерпүүл, Челси Ливерпүүл, МанЮтд Порто гээд л. Бас тэднийд стандартаас мөргөчих хүн маш их байна. Дрогба, Баллак, Терри, Карвальо, Иванович, Алекс гээд л. Харин скаудаараа тэд манайхыг гүйцэхгүй. Довтлогчоор хомс баг. Мөн тэднийд манай Роналдо шиг өөр дээрээ хамаг хүмүүс татаад бусаддаа боломж гаргах хүн үгүй. За тэгээд гэхдээ Челси хожоод гараад ирвэл тэр л биз. Угаасаа энэ жил бид маш олон бичигдээгүй хуулиудыг эвдээд байгаа. Портог талбайд нь хожиж чаддагүй байсан Английн эмгэнэлийг зогсоолоо. Аварга баг финал байтугай 1 давдаггүй шахам байсныг эвдлээ. Арсенал хасагдах тэмцээнд хагас шигшээд 6 удаа үлдээд бүгдэд нь хожиж байсныг үгүйсгэлээ. Реалыг хожсон багийг хожсон баг аваргалдаг гэдгийг буруутгах гээд зогсож л байна. Аварга болсон баг хамгаалж чаддаггүй гэдэг. Яагаад бид чадахгүй гэж.

Гэхдээ үнэнийг хэлэхэд би Барсатай финалд тогломоор байна. Хамгийн шилдэг 2 баг одоо бол яах аргагүй энэ 2. Ер нь их олон утга байна л даа. 2 өөр улсын баг тогловол гоё ч гэдэг юм уу, Челси бол бидний заналт дайсан асар их мөнгөөр бидний 2 жилийн түрүүг хулгайлсан тэд бидний хүчтэй ривал тул ямар ч тоглолтод бай хожигдож л байвал баярлана гээд л их олон утга байна. Челси гараад ирэхэд САФ ямар тактик барихаа маш сайн мэдэж байгаа. Гэхдээ Барса гарахад бүр ч сайн тактик хийнэ. Тэд манай тоглолтыг Челсигээс илүү мэднэ гэж түүхэнд үгүй. Угаасаа сугалаа гарангуут САФ 2 нүүдлийн цаадахыг хараад Челси Ливерпүүлийн хожсон нь энэ жилийн бидний хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж байсан. Яг л түүний хэлснээр болж байна. Тэр үнэхээр агуу юм. Португалын хүчирхэг аварга , чадварлаг залуустай Арсенал 2 санаанд нь багтаад л байж дээ.

За тэгээд айлын тэр гоол дээр бол яалт ч гүй пеналти л дээ. Гэхдээ улаан карт бол шаал худлаа. Би эхэндээ шүүгчийг зөвтгөсөн. Учир нь хойноос харахад яг л алдаа байсан. Гэтэл дахилт харуулахад тэр нөхөр яг ард нь байсийм билээ. Флэтчерийн хөл харагдаагүй ч бөмбөг хажуу тийшээ болсон гэдгээс энэ нь улаан карт биш нь тодорхой байсан. Түүний италичууд лигтээ дандаа иймэрхүү юмаар карт авдаг. Росетти нэгэн адил маш мэдрэмжгүй шүүгч. САФ үнэхээр уурласан. Тэгээд сүүлд нь УЕФА-ын хажуугийн нөхөртэй яриад толгой дохиод байсан. Бодвол заалдаад хүчингүй болох нөхцөл байгаа бололтой. Пеналти цохиход улбар шарын эсрэг улбар шар. Уг нь хоосон буунуудыг хоосон чигээр нь хожмоор байвч Зиго гэж нөхрийг санаад ВП-г оруулчаасай гэж бодсон. Тэр ороогүй бол нөхөр өнөөдөр муу холланд гэж ирээд л баталгаатай бичих байсан. Холланд түүнд яагаад муу юм хийчихсэн юм бол оо. Бүтэн улирал багийг нь чирсэн хүнээ ганц муу тоглонгуут нь новшийн холланд гээд л. Койтыг өтөн толгойт холланд ч гэх шиг. Халл сити мултраасай гээд биччиж чадахгүй, улбар шар хувцастнууд мултраасай гэнүү. Бабелийг ч бас юу гэсэн байлаа. Сонин гар шүү. Тийм болохоор би холланд залууг гоолдоосой гэж үнэхээр хүссэн.

Флэтчер ялангуяа Барса гарсан тохиолдолд маш хэрэгтэй хүн байсан юм. Төвд Шави Иниеста 2-ыг зогсооход Каррикт туслах ёстой хүн нь Андерсон тэр 2. Андерсон 2-р үед ядраад ирнэ. Цаг ч сунгаж магад. Скоулз болохоор хурд нь одоо арай л гүйцэхгүй. Гэхдээ яах вэ. Манайх скауд сайтай тул яаж л бол яаж зурж чадна. Флэтчер улаан авсан гэдгээс илүүгээр бид нэгэн заналт дайснаа нутагт нь нухчин дарж чадсан нь тэр картыг дарахаар их баяр хөөр байлаа. Намар Насри манайхыг даблдэж элэглээд тэгээд дараа нь Рафа хүү гоолдсон. Тэгсэн тоглолтын дараа Цогоогоос Танай Рафаэл хүү чинь л яахав дажгүй юм гэсэн смс авч байсан. Тэгэхэд их муухай хожигдсон. Бүүр нэг ингээд нэг хожоосой гэж бодоод яваад байсан юм. Санаагаар болдог бол Ливерпүүлтэй л финалдмаар байлаа. Даанч тэд чадсангүй. За яахав, юм нэгээр дуусах биш. Тэднийхийг сургах өдөр манайд ирж л таараа.

Чухал тоглолтыг гадуур үзэхээр л манайх алаад байх юм аа. Холланд баллаж баллаж байгаад гэртээ үзэнгүүт Орост тавиулцан. МакЭдаг эгчийндээ үзсэн. Ливерпүүлийг гэртээ үзсэн. Финалыг гадуур үзнээ. Өчигдөр Тевезээ гарна гэж бодоод аргентин малгайгаа өмсөөд очлоо. Тэгсэн байхгүй шүү. Одоо финалд холланд малгайгаа өмсөнөө :mrgreen: Гэхдээ Барсад одоо холланд байхгүй ч тэдний түүх улбар шартай нягт холбогддог тул Барсагийн фэн болоод харагдчихдаг юм болов уу хаха. Челси гарвал тэднийд аргентин байхгүйм чинь цэнхэр малгайгаа өмсөнө дөө :D

Тоглолтын өмнө Цогоо бид 2 өнөөдрийн үр дүнгээс хамаарч маргааш гадуур үзэх эсэхээ шийднэ гэж ярьж байсан. Тоглолтын дараа сэтгэл хөөрөөд тэр яриагаа мартчиж. Цогоогоос салахдаа маргааш яахийн гэж асуугаад жаахан уурлуулчихвуу яав. Сорри шүү :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby avarga » Wed May 06, 2009 5:44 pm

Ёооё өчигдөр тоглолт үзээд ядраад байгааг ч хэлэх үү? 10-ын бичлэгийг уншихаас бүүр залхуу хүрэв. Яасан ч урт юм...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests