by Бамбууш » Wed May 06, 2009 7:12 am
Манчестэр Юнайтед Ромын Финалд шалгарлаа.
Эхний хагаст оруулсан хоёр гоол тэднийг хоёр дах жилд дарааллан Финалд хүргэхэд их дөхөм болов. Тэд Нийлбэр дүн 4-1 ээр Хойд Лондонгын баг өөрсдийн сүүлийн 10 жилдэх өстөн дайсан Арсеналыг ялсан юм.
Жи Сунг Паркын 8 дах минутанд оруулсан гоол эхлэл болсон бол түүний дараагаар Кристиано Роналдогын чөлөөт цохилт орсоноор Залуу буучдын хувьд Финалд шалгарах магадлал тун бага үлдсэн юм. Хоёрдугаар хагаст Парк, Рүүний, Роналдо гурвын гайхалтай хослон дамжуулалт, Роналдогын энэ үдшийн хоёр дах Гоолоор дууссанаар хэн бүхний хувьд хэн ялах нь бараг эргэлзээгүй болсон билээ.
Робин Ван Персигийн Пэналт Буучдад нэр төрийн нэг гоол бэлэглэсэн бол
Даррен Флетчерын улаан карт хүртсэн нь Манчестэр Юнайтедын энэ үдшийн ялалтын баяр хөөрийг бага зэрэг сулруулсан юм.
Гэртээ өстөн дайснаа хүлээн авч тоглож байгаа Буучдын фенүүд багаа уухайн дуунаар дэмжин маш эрч хүчтэй эхний 5 минутыг эхлүүлсэн боловч 8 да минутанд Киеран Гиббсийн 16 дотор гаргасан бяцхан алдаа Жи Сунг Паркыг зочлон тоглож байгаа багийг оноогоор тэргүүлэхэд хүргэснээр ширээний байрлаал үндсэндээ өөрчөлдөв.
Энэ гоол нь Зочин багийн итгэл найдварыг бат араанд нь хийгээд зогсохгүй
Арсенал бараг л боломжгүй гэж хэлж болох 3 гоол заавал хийх шаардлагатай боллоо. 3 минутын дараа 30 аад яардаас цохисон Роналдогын чөлөөт цохилт
Буучдын энэ үдшийн мөрөөдөлд эцсийн цэгийг тавьсан юм.
Гайхшралд автсан Арсенал Эврестын ноён оргилд гарахтаа адил хэцүү давааг давах шаардлагатай болов. Эсрэгээр Юнайтед тэргүүллээ хадгалан зүгээр л хамгаалаад суухыг хүссэнгүй ээ. Юнайтэдын чямбай дамжуулалт төмөр бахь мэт хамгаалалтууд эзэн багт өчүүхэн төдий ч гоол хийх боломж өгсөнгүй яг л төмөр хаалгаар залуу буучдын нүүрэн дундуур хаах мэт тэдний довтолгоон болгоныг зогсоож байв.
Зочин багийн хөгжөөн дэмжигчдын баярын уухай алдарт Эмиратсаар аль хэдийн цууриатаад эхлэжээ. Зочин баг дахиад л гоолийн зөрүүг улам холдуулах шахав.
18 минутанд Рүүнийгийн зохисон хүчтэй бөмбөгийг Алумниа хатгаж гарргасан бол өнөө гайхал Роналдогын 32 минутандбас нэгэн чөлөөт цохилтыг Алумниа бариж авлаа. Арсеналын Менежэр Арсен Венгэр эхний үед ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй.
Хоёрдугаар хагасыг гайхал чөтгөрүүд дахиад гоол хийхэд гайхахааргүй эхлүүлсэн юм.
52 дах минутанд Роналдогын зүүнээр цохисон цохилтыг Алумниа гайхалтаагаар хаав.
Зочин баг одоогын байдлаар тоглоомыг тайвнаар бүрэн хяналтандаа байлгаж байв.
Юнайтед дахин аюултай довтолгоог эхлүүлээдхэв. Арсеналын булангын зохилт амжилтгүй болж бөмбөгийг Роналдо аваад Паркд арагшаагаа ганган дамжуулалт өглөө. Парк тайлбайн гол хүртэл бөмбөгийг эзэмшин гүйж байгаад энэ орой зүүн жигүүрт тоглож буй Английн довтлогч Рүүнийд сайхан дамжуулалт өглөө.
Рүүний бөмбөгийг аваад урагшаа хэд алхаад төврүү газраар ддамжуулалт хаясаныг энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин ямар ч алдаагүйгээр айлын хаалганд хийлээ. Энэ гоол орсноор ямар ч эргэлзээгүйгээр энэ тэмцээний ялагч хэн бүхэнд тодорхой болсон юм.
Тэгсэн ч Арсеналын залуу буучид нэр төрийн нэг гоолны төлөө довтолсоор... Тоглолт дуусахаас 20 минутын өмнө Даррен Флетчэрын Ван перси дээр хийсэн алдаа тэдэнд нэр төрийн нэг гоолыг нь авчирлаа. Удаашруулсан бичлэгээс харахад Флетчэр бөмбөгөнд түрүүлж хүрсэн нь харагдсан ч шүүгч ямар ч эргэлзээгүйгээр түүнийг талбайгаас хөөлөө. Ван Перси Пеналтыг тун тайвнаар өөртөө итгэлтэй цохив. Тэгсэн ч энэ нь тэдний өст дайсныхаа хаалганд оруулсан цорийн ганц гоол байлаа.
Эмманюл Адебаёр сүүлчийн хэдэн минутанд гоол оруулах бага зэргийн оролдлого хийсэн ч энэ нь бэлтгэл сургуулилатын үед байдаг шиг ямар ч идэвхигүй байсан юм.
Үр дүн Арсеналын хувьд 2005 оноос хойш 4 дэх жилдээ дарааллан ямар нэгэн цом авсангүйгээр дууссан бол Улаан Чөтгөрүүдийн хувьд тэд аваргуудын лигт түрүүлсэн ахны баг Аваргаа Ромд хамгаалан үлдэхээр дууссан юм.
Эх сурвалж. Евро спорт/ Тоби Кийл
Бамбууш орчуулав.
Чөөгийнүүдэд баяр хүргэе!! Өнөө орой та нар гайхалтай байлаа.
Гэхдээ Роналдо бол гөбсний хорхой гэдгийг мэдэж байгаа биз дээ.
SIX is da number...k Is da Code
G is da Mode