by Nomer 10 » Sun May 10, 2009 6:15 pm
Багийнхандаа хандаж хэлэх юм байна. Намайг энэ сэдэвт маргалдаж байх үед битгий надад "хүч хавсар". Нөхдүүд өлгөж аваад тэгээд л бөөн юм болчих гээд байдаг. Админ нь Юнайтедын фэн байж болохгүй хэрэг үү.
Бусад багийнханд хэлэхэд би энд админы хувиар биш та нартай адилхан фэний хувиар ордог. Яг л та нар шиг доторхоо гаргаж форумдахыг хүсдэг. Виктор хүү өөрөө л энд тэнд хүн доош нь хийгээд байгаа болохоор нь сүүлдээ дургүй хүрээд мангар бацаанаар нь дуудсан. Өөрөө л тэр бандуулж байсан энэ тэрээ мартаад эвтэйхэн байхгүй бол би хэлсэн үгээ буцааж авахгүй. Нэг бандуулсандаа хорсоод яваад байдаг юм шиг. Эр хүн шиг л бай л даа.
Магадгүй би нээх амгалан амьтан биш байх. Тэгээд л хутгалдаал зууралдаал байгаа байх. Гэхдээ би хөлбөмбөгт үнэнхүү дуртай фэн гэдгийг минь дандаа санаж байгаачээ. Битгий энэ үед нь админтай хутгаад бай. Сөөсгөрүүд, цэнхрүүд, хоосон буунууд гэж хэлээд бахаа хангах надад гоё байдаг. Тэдний хожигдол бүрт би магнай хагардаг. Ингэж байж л надад хөлбөмбөг илүү амттай. Та нар яг л тэгдэг. Нээх худлаа царайлаад яваад байж чадахгүй ээ. Нөхдүүд тэгээд админ гэсэн үүднээс нь хандаад байх юм. Ойлгосон уу, би бол нөгөө 3-аа харахаар нүд хорсдог Юнайтедын ФЭН. Тэгээд ч би форумын дүрэм хэзээ ч зөрчиж байгаагүй. Би өөрөө зөрчвөл юу болох вэ гэдгээ хэнээс ч илүү мэднэ. Энэ Өлзий гэж нөхөр сайт дээр бөөн хараал урсгаж сэтгэгдэл бичдэг нөхөр мөн болтой. Эхлээд форумын дүрэм уншаарай. Хажуугаар нь бас Зиго ч юув дээ. Хаана нэг маргаан гарна, тэнд заавал шомболзож явах юм аа.
Hup Holland Hup