36-Р ТОЙРОГ........ 5 САРЫН 9-НД………
Ewood Park - 24234
Blackburn Rovers 2 - 0 Portsmouth 31' Morten Gamst Pedersen 1 - 0
58' Benedict McCarthy (pen) 2 - 0
87' John Utaka (pen miss) ПОМПЭЙ
Shots (on Goal) 12(3) 9(1)
Fouls 21 14
Corner Kicks 4 3
Offsides 6 0
Time of Possession 51% 49%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 1 1
Блэкбурн талбайдаа Помпэйг 2-0-длоо.........
31 минутанд эзэн багийн Пэдэрсэн Помпэйн хаалгач Жэймс-н хаасан бөмбөгийг нэмж цохиол эхний гоол 1-0......... энэ улирлын анхны гоол......... Пэдэрсэн ч энэ улирал муу бна даа........... улирал дуусч бхад анхны гоолоо хийгээл...........
8 минутын дараа зочин багийн Hreidarsson холын фрий кик-г 16-с мөргөсөн нь хаалганы гадуур…….
Варнок 16-с баруун хөлөөр цохисон нь хаалганы гадуур......
58 минутанд Помпэйн Hreidarsson 16 дотор бөмбөгөнд гар хүрээд шүүгч Майк Райли пэналти заалаа...... пэналтиг Бэнни цохиж гоол........ 2-0........... лигийн 10 дахь гоол..........
5 минутын дараа Самба 16-с пэдэрсэний кроссыг мөргөсөн нь хаалганы гадуур.....
71 минутанд Помпэй-н сэлгээгээр орж ирсэн Пэннант-н цохилт хаалга оносонгүй ээ..... баруун хажуугаас цохисон нь хаалганы шонгийн хажуухнаар гарлаа даа.......
3 минутын дараа Утака хаалгачийг тойрон гарч хоосон хаалга руу цохисныг Блэкбурн-н Нэлсэн хамгаалчихав.....
Цаг дуусахаас 3 минутын өмнө Помпэй-н Утака пэналти цохиол дээш нь хусчихлаа..........
Сэм Алардайс 12 сард Блэкбурн-д ирснээс хойш home 10 тоглолтонд 1 л хожигджээ........ сүүлийн 3 тоглолтоос 2 хожил аваад бна......
Помпэй сүүлийн 4 тоглолтоос 1 л оноо авчээ...... Блэкбурн 14-т, помпэй 15-т...
БЭННИ ПЭНАЛТИ…….
Reebok Stadium - 24005
Bolton Wanderers 0 - 0 Sunderland Shots (on Goal) 8(1) 17(0)
Fouls 12 5
Corner Kicks 10 3
Offsides 1 1
Time of Possession 38% 62%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 0 1
Болтон талбайдаа Сандэрланд-тай 0-0-р тэнцлээ………
Сандэрланд Ричардсон зүүн талаар авч орон 16-с хүчтэй цохисон нь хаалганы гадуур……..
2-р үе……
Ричардсон ойсон бөмбөгийг 16-с зүүн хөлөөр цохисон нь хаалга оносонгүй……..
Болтоны Дэвис-н мөргөж дамжуулсныг Кахилл 16-с тун эвгүй мөргөснийг Сандэрланд хаалгач Marton Fulop супер сэйв……… мань эр багаа аварлаа даа………
Зочин багийнхан энэ тоглолтонд илүүрхэж бсан ч хаалга онодог амьтан алга аа…….. 17 довтолгоо бүгд хаалганы гадуур…………. Сандэрланд сүүлийн 3 тоглолтоос 1 л оноо авлаа……. Рэлэгшн зооноос 2 оноо дээгүүр 16-т……. Болтон 3 дараалан тэнцээд бна…… сүүлийн 5 тоглолтоос хожил авсангүй…….
САНДЭРЛАНД ХААЛГАЧ ФУЛОП-Н СУПЕР СЭЙВ……….
Goodison Park - 36646
Everton 0 - 0 Tottenham Hotspur Shots (on Goal) 16(0) 4(0)
Fouls 18 12
Corner Kicks 4 5
Offsides 3 1
Time of Possession 52% 48%
Yellow Cards 2 3
Red Cards 0 0
Saves 0 0
Эвэртон СПАРС-тай Гуудисон Парктаа 0-0-р тэнцлээ…….. Эвэртоны гараанд залуу тоглогч Jack Rodwell гарсан бөгөөд Осман гэмтлээс эргэн ирж сэлгээнд суулаа……. Харин Спарс-н хувьд Alan Hutton, Gareth Bale, Tom Huddlestone, Jermain Defoe нар нь эргэн ирж гараанд гарчээ…….
Эхний үед Эвэртон илүүрхэж бсан ч гоол хийж чадаагүй бол Спарс-н аюултай довтолгоо нь Кийн-нх блаа…….
Кийн 16-н шугам дээрээ доогуур цохисон нь хаалганы гадуур……..
2-р үед……
Эзэн багийн Кахилл 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалга оносонгүй……
Эвэртоныхны цохисон булангийн цохилтыг СПАРС хаалгач Гомэз хатгаж ойсон бөмбөгийг эзэн багийн Гослинг 16-с шууд хаалга руу цохисон нь зүүн шон хусчихийм даа…..
СПАРС-н Дэфоэ 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы шонгийн хажуухнаар гарлаа………
0-0-р тоглолт өндөрлөлөө………. Эвэртон 6-т үлдэж, Тоттэнхэм 1 байр ухарч 8-рт орлоо……… тоттэнхэм сүүлийн 5 тоглолтонд 1 л хожигджээ……. Харин эвэртон сүүлийн 6 тоглолтонд 1 хожигдож………
КИЙН…………
ГОЁ ҮСТ…….
Craven Cottage - 25660
Fulham 3 - 1 Aston Villa 6' Danny Murphy (pen) 1 - 0
14' 1 - 1 Ashley Young
46' Diomansy Kamara 2 - 1
60' Diomansy Kamara 3 - 1
Shots (on Goal) 18(9) 11(3)
Fouls 12 11
Corner Kicks 7 6
Offsides 0 2
Time of Possession 51% 49%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 6
ФУЛХЭМ Вилла-н залуусыг 3-1-длээ…….
Фулхэм-н Кончэски-н өгсөн зүүн хажуугийн кроссыг Нэвланд ойроос мөргөснийг Вилла хаалгач Фридэл хаав…….
6 минутанд 16 дотор Вилла-н Милнэр Камараг түлхэж унаган шүүгч Халси пэналти заалаа….. пэналтиг Мурфи цохиж гоол……. 1-0……… лигийн 5 дахь гоол……..
8 минутын дараа Милнэр-н баруун хажуугаас өгсөн кроссыг 16-с Яанг шууд баруун хөлөөр цохиж 1-1…..
Сөрөг довтолгоогоор…… Агбонлахор-н баруун хажуугийн кроссыг Яанг хаалганы хажуугаас цохисон нь хаалганы зүүн шон хуслаа….
46 минутанд эзэн багийн Камара авч орон 16-с /18 яардаас/ хүчтэй цохиж гоол….. 2-1……
60 минутанд Мурфи-н булангийн цохилтыг Хангэланд мөргөж дамжуулсныг Камара хаалганы урдаас өсгийдөөл гоол…. 3-1….. мань эр даблдлаа……. Тэрээр бүх гоолд оролцсон билээ….
ВИЛЛА хаалгач Фридэл 6 сэйв хийжээ…….
ВИЛЛА сүүлийн 5 тоглолтонд анхны ялагдал……… өмнө нь 1 хожил 3 тэнцээ аваад бсан………. Фулхэм ч мөн адил 5 тоглолтонд 1 л хожигджээ…… 3 хожил 1 тэнцээ…. 1 хожигдол……
КАМАРА АЙМААР БНА……..
Kingston Communications Stad - 24932
Hull City 1 - 2 Stoke City 41' 0 - 1 Ricardo Fuller
73' 0 - 2 Liam Lawrence
90' Andy Dawson 1 - 2
Shots (on Goal) 13(5) 10(2)
Fouls 13 18
Corner Kicks 5 3
Offsides 2 5
Time of Possession 63% 37%
Yellow Cards 0 1
Red Cards 0 0
Saves 0 4
ХАЛЛ талбайдаа Стоук-д 2-1-дүүллээ…….. шинэ цэргүүдийн тулаанд Стоук яллаа……. Барнууд энэ хожигдлын улмаас дээд рэлэгшн зоон руу орлоо………… өнгөрсөн оны 10 сараас хойш 26 тоглолтонд 2-хон л хожжээ……. Харин Стоук 42 оноотой болж унах аюулаас холдлоо…….
Стоук-н Лаурэнс 16-с цохисон нь хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганы хажуугаар……..
41 минутанд Стоук-н довтлогч Фуллэр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг 16-с цохиол гоол……. Хамгаалагчийн биед ойсныг шууд цохиж гоол…….. 1-0……… лигийн 9 дэх гоол……..
Эзэн багийн Килбанэ 16-с сулхан цохисныг Стоук хаалгач Сорэнсэн хааж булангаар гаргалаа……
Лаурэнс 16-н шугам дээрээс хүчтэй хөөргөж цохисон нь зүүн шон хуслаа……….
73 минутанд Фуллэр-н дамжуулалтыг 16-н гаднаас Лаурэнс тогтоон баруун хөлөөр хүчтэй хөөргөж цохиж гоол………. 2-0………
Цаг дуусах мөчид 16-н шугам дээрээс фрий кик ХАЛЛ-н Даусон цохиж гоол…….. 2-1…… энэ улирлын анхны гоол……..
Сүүлд Жиовани 16-с цохисон нь хаалганы хажуухнаар гарлаа…… орсон бол тэнцэх блаа………
Энэ тоглолтонд Стоук хаалгач Сорэнсэн 4 сэйв хийжээ………. ХАЛЛ сүүлийн 8 тоглолтонд 2 оноо л авчээ….
ЭЗЭН БАГИЙН КОУЧ ФИЛ БРАУН………..
СТОУК-Н ФЭЙ………..
The Hawthorns - 24741
West Bromwich Albion 3 - 1 Wigan Athletic 8' Marc-Antoine Fortune 1 - 0
17' 1 - 1 Hugo Rodallega
59' Chris Brunt (pen miss)
59' Chris Brunt 2 - 1
73' Marc-Antoine Fortune 3 - 1
Shots (on Goal) 17(9) 18(5)
Fouls 12 8
Corner Kicks 5 3
Offsides 2 3
Time of Possession 55% 45%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 4 6
Лигийн хамгийн сүүлийн байранд яваа ВЭСТ БРОМ талбай дээрээ Виганыг 3-1-дээ……. 1сард Нанси-с лооноор ирсэн Марк Антойнэ Фортунэ даблдаж багтаа том тус хүргэлээ……. Тэд 31 оноотой Боротой ижил оноотой боллоо….. үлдсэн 2 тоглолтоо хожлоор дуусгаж чадуул гэсэн найдвар тэдэнд бий боллоо……. Улаанууд Блэкбурн….. эвгүй л fixture.......
8 минутанд Брант-н баруун хажуугаас өгсөн кроссыг Фортунэ 16-д тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…….. 1-0……..
1 минутын дараа Виганы хаалгач Киркланд гэмтсэн тул сэлгээгээр 2-р хаалгач Кингсон орж ирлээ…….
ВЭСТ БРОМ нөөц хаалгач Киэли дабл сэйв хийгээл……. Нзогбия цохилтыг хааж ойсон бөмбөгийг Шарнэр нэмснийг мөн л хааж чадлаа………
Үндсэн хаалгач Карсон гэмтэлтэй тул тэрээр гараанд гарсан билээ…….
17 минутанд Виганы Колумби довтлогч Родаллэга холоос /25 яардаас/ фрий кик цохиж гоол….. 1-1……….. мань эр 1 сараас хойш гоолдоогүй бсан билээ……….
Лайнэсман ухаан алдаж унаал…………
Виганы Мэлчиот 16-с кроссыг шууд хүчтэй цохисныг ВЭСТ БРОМ хаалгач Киэли хаагаал………
58 минутанд Фортунэ-г Брамбл 16-д унагаж…… шүүгч Пэтэр Валтон пэналти заалаа……
пэналтиг Брант цохиж Виганы хаалгач Кингсон хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмээд 2-1…….. лигийн 8 дахь гоол……….
73 минутанд Валэро-н баруун хажуугаас өгсөн кроссыг Фортунэ 16-д тогтоон цохиол гоол…….. 3-1………. Фортунэ даблдлаа…… 15 тоглолтонд 5 гоол………
9 минутын дараа 71 минутанд сэлгээгээр гарч ирсэн Виганы Заки гэмтээд талбайг орхилоо……
ВЭСТ БРОМ сүүлийн 3 тоглолтонд 2 хожил аваад бна……… Виганы хувьд сүүлийн 5 тоглолтоос 1 л оноо авчээ……. Тэд МАН-тай 3 дахьд тоглоно……..
ФОРТУНЭ ЭЦСИЙН ЦЭГИЙГ ТАВЬЛАА……..
ТОНИ….. БЯСАЛГАЛ ХИЙГЭЭЛ……….
Upton Park - 34951
West Ham United 0 - 3 Liverpool 2' 0 - 1 Steven Gerrard
38' Steven Gerrard (pen miss)
38' 0 - 2 Steven Gerrard
84' 0 - 3 Ryan Babel
Shots (on Goal) 8(1) 19(7)
Fouls 11 18
Corner Kicks 2 4
Offsides 3 1
Time of Possession 53% 47%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 4 1
Улаанууд ВЭСТ ХЭМ-г 3-0-р хожсноор тайтл-н төлөө өрсөлдсөөр л……. МАН-г бүдрүүл тэдэнд боломж гарах билээ…..
Тоглолт эхлээл 76 секундэд Торрис-н урагш өгсөн маш гоё дамжуулалтыг Жэрард гүйн гарч ирж аван хаалгач Грийний эсрэг гарч хаалгачийг тойрон гарч хоосон хаалганд гоолдож 1-0…………
ВЭСТ ХЭМ Нобл-н цохисон хажуугийн фрий кик-г 16-с Ковач мөргөсөн нь дээшээ……..
Боа Мортэг алдаа гаргаж Машэрано унагасан ч шүүгч Алэн Вайли алдаа гэж үзсэнгүй ээ………
38 минутанд Жэрард пэналтиг цохиж Грийн хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмж 2-0………. Лигийн 15 дахь гоол……. Мань эр даблдлаа…….
Улаануудын хамгаалагч Каррагэр эвгүй алдаа гаргаал…….. арай л дэндүү алдаа…… тэрийг нь Дэ Мичэл ашиглаж чадалгүй алдлаа……. Рэйна-н эсрэг гараал хуурах гэж хэт хол туугаад гүйцэхгүй болонгуутаа дайв хийгээд шар карт авлаа………
Торрис 16-с мөргөсөн нь хаалганы зүүн шонгийн хажуухнаар гарав……
2-р үе……..
Куйт 16-с цохисныг хаалгач Грийн хааж булангаар гаргав………
Цаг дуусахаас 6 минутын өмн сөрөг довтолгоогоор Куйт-н баруун талаас өгсөн кроссыг сэлгээгээр орж ирсэн Бабэл хаалганы урдаас мөргөж Грийн хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмж гоол………. 3-0………
Улаанууд энэ хожлыг авснаар оноо тэнцүү болж ирлээ……. Гэхдээ МАН 2 тоглолт дутуу бгаа билээ……. Улаанууд сүүлийн 9 тоглолтоос 8 хожил 1 тэнцээ………
ВЭСТ ХЭМ сүүлийн 5 тоглолтонд 1 л хожил аваад бна……. Үлдсэн 2 тоглолтондоо хожихгүй л бол УЭФА эрх холдоол бна даа………
НОЁН Ж…..
ДИ МИЧЭЛ ПЭНАЛТИ НЭХЭЭЛ……….
5 САРЫН 10-НД…………
Old Trafford - 75,464
Manchester United 2 - 0 Manchester City 18' Cristiano Ronaldo 1 - 0
45' Carlos Tevez 2 - 0
Shots (on Goal) 16(5) 13(2)
Fouls 11 14
Corner Kicks 8 7
Offsides 1 2
Time of Possession 47% 53%
Yellow Cards 1 1
Red Cards 0 0
Saves 2 3
Манчэстэрийн дэбрид…… Юнайтэд яллаа…………. Энэ МАН хожигдоно гэж бхгүйм аа……….
Пак 16-с доогуур хүчтэй цохисон нь хаалганы гадуур……….
18 минутанд 16-н гадна Бэрбатов-г Айрланд унагаж тэндээс Кристиан фрий кик цохилоо……. Хананд чигээ өөрчлөн хаалганд орлоо…… 1-0……….
Робино 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы гадуур………
Тэвэз авч орон 16-н зүүн өнцгөөс хүчтэй баруун хөлөөр цохисон нь хаалганы зүүн шон цохиол буцлаа……….. аймаар цохилт…………
45 минутанд Тэвэз хүссэн гоолоо хийлээ…… Бэрба-н дамжуулалтыг тогтоон 16-н шугам дээрээ баруун хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы зүүн шонд ойн хаалганд орлоо……. 2-0………
2-р үе……… эхлээл 6 минут өнгөрч бхад……..
Робино Элано-н холын дамжуулалтыг 16-д тогтоон баруун хөлөөр цохисон нь хаалга оносонгүй ээ……. Маш сайхан боломж блаа………..
59 минутанд Кристиан суулаа……. Нилээн ууртай сууж бна даа………. Дараахан нь Рууний Пак-р солигдож орж ирлээ………
Робино-н дамжуулалтыг Божинов 16-н шугам дээр тогтоон зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хамгаалагчийн хөлд блокдож хажуугаар бөмбөг гарав.………
86 минутанд Пэтров 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы баруун шонгийн хажуухнаар гарлаа…….
Цаг дуусах мөчид Рууний цохисон булангийн цохилтыг Флэтчэр 16-с мөргөсөн нь хаалганы баруун шон хуслаа…….. Тэвэз нэмж мөргөх гэж бсан ч амжсангүй ээ………
МАН 6 дараалан хожил аваад бна…….. дэрбигээ энэ жил 2 хожлоо…….. дараа жил ч дэрби нь дийлдэхгүй болж магадгүй л юм…..
3 дараалан хожоод бсан Сити хожигдлоо………
КРИСТИАН…….
ТЭВЭЗ…………
Emirates Stadium - 60075
Arsenal 1 - 4 Chelsea 28' 0 - 1 Alex
39' 0 - 2 Nicolas Anelka
49' 0 - 3 Kolo Toure (og)
70' Nicklas Bendtner 1 - 3
86' 1 - 4 Florent Malouda
Shots (on Goal) 20(6) 18(5)
Fouls 19 14
Corner Kicks 6 2
Offsides 1 3
Time of Possession 49% 51%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 5
Ганнэрс-г талбайд нь ЧЭЛСИ будаа болголоо….. 4-1……….. манайхныг 11 сард Стамфордод 2-1-дэж бсан бол хариугаа сайхан авлаа…….. Ганнэрс-н 21 тоглолт unbeaten run-г будаа болголоо............
эзэн багийн үндсэн хаалгач Алмуния шагайны гэмтэлтэй тул Фабиански түүнийг ороллоо…… гэрээгээ саяхан сунгасан Валкотт, Ван Пэрси нар довтолгоонд гарсаан……..
Тоглолт эхлээл талбайн эзэд илүүрхээл……
Насри-н урагш өгсөн дамжуулалтыг хаалганы зүүн талаас Валкотт шууд цохисныг Чэх хааж булангаар гаргав……
Диаби-н зүүн жигүүрээс өгсөн маш сайхан кроссыг 16-с Валкотт шууд цохисон нь хаалганы хажуугаар…… маш сайхан боломж бсан даа…….. Валкотт арай л……. болоогүй бна…… хурдны хувьд ч ярих юм алга аа……..
Хаалганы өмнөх бужигнаанаас ойсон бөмбөгийг Сонг шууд зүүн хөлөөр цохисон нь хаалга оносонгүй ээ….. эзэн баг олон аюултай довтолгоо хийж бсан ч чи хийхгүй бол би хийнэ гэдэг хөлбөмбөгийн алтан дүрмийн дагуу……
28 минутанд 16-н гадна Дрогба Фабри унагаж шар карт……. Тэндээс Дрогба-н цохисон холын фрий кик-г хаалганы урдаас Алэкс мөргөж бөмбөг дээд хөндөлд ойн гоол……. 1-0…….
11 минутын дараа Анэлка талбайн төвөөс бөмбөгийг тууж орон холоос /20 яардаас/ баруун хөлөөр хүчтэй цохиж гоол……… 2-0……. Сайхан цохилт…….. Франц эр лигид 17 гоолтой боллоо………. Тэрээр өмнөх тойрогт гоолдсон билээ……..
Дараахан нь мань эр даблдсан сайхан боломжийг алдчхийм…… хамгаалагчаас ойсон бөмбөгийг 16-с шууд зүүн хөлөөр цохисныг эзэн багийн хаалгач Фабиански хаачихав………
2-р үе…….
49 минутанд зүүн талаас өгсөн А.Коул-н кроссыг Тоурэ өөртөө хийж 3-0…….
Ван Пэрси авч орон 16-с доогуур цохисныг Чэх хаачихлаа…….
70 минутанд сэлгээгээр орж ирсэн Бэнтнэр баруун талаас өгсөн кроссыг хаалганы урдаас мөргөж 3-1……… Бэнтнэр-н 9 дэх гоол…….. сүүлийн 2 тоглолтонд 3 гоол……….
Силвэстри гоолдох дөхөв…… хаалганы хажуухнаас цохисон бөмбөгийг Чэх хааж чадлаа…….
Цаг дуусахаас 4 минутын өмнө Лампард маш гоё урагш гаргаж өгснийг Малоуда авч хаалгачийн эсрэг гаран 16-с цохисныг Фабиански хааж ойсон бөмбөгийг Анэлка шууд хаалга руу цохисон нь хаалганы зүүн шон хуслаа…….. харин шонгоос ойсон бөмбөгийг Малоуда нэмээл 4-1……….. Малоуда сүүлийн 2 тоглолтонд дараалан гоолдоод бна…….
1960 оноос хойш Ганнэрс талбайдаа Чэлсид анх удаа том тоогоор нухууллаа даа……….. манайхан сүүлийн 6 тоглолтоос 5 хожил 1 тэнцээ……..
Ирэх тойрогт Ганнэрс олд траффордод тоглоно…………
АЛЭКС ГООЛ……….
АНЭЛКА ЦОХИЛТ……….
ГАННЭРС-Н НЭР ТӨРИЙН ГООЛ………..
5 САРЫН 11-НД………..
St James' Park - 51252
Newcastle United 3 - 1 Middlesbrough 3' 0 - 1 Habib Beye (og)
9' Steven Taylor 1 - 1
71' Obafemi Martins 2 - 1
86' Peter Lövenkrands 3 - 1
Shots (on Goal) 19(6) 11(3)
Fouls 8 17
Corner Kicks 11 1
Offsides 1 5
Time of Possession 51% 49%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 3 3
Шаазгайнууд үхлийн тулаанд яллаа……… 2-уулаа рэлэгшн зоонд бгаа 2 баг тулж Шаазгайнууд талбайдаа 3-1-р буулган авлаа……… энэ хожлыг авснаар тэд рэлэгшн зооноос дээшиллээ....... өнгөрсөн оны 12 сарын 21-ноос хойш анх удаа талбайдаа хожил авлаа.......
Тоглолт эхлээд 3 минутанд БОРО-н Тункай-н цохисон бөмбөг хаалгач Харпэрт ойсныг эзэн багийн хамгаалагч Бэйэ өөртөө хйиж талбайн эздэд санаанд оромгүй зүйл болсон ч..........
6 минутын дараа Гутрэ-н цохисон булангийн цохилтыг Тэйлор 16-с маш гоё мөргөж тоог тэнцүүлж..... Сэйнт Жэймс Паркт ирсэн 51 мянга гаруй фанатуудаа баярлууллаа........ toon-уудын стадион ч аймаар болсон доо.............
27 минутанд Оуэн 16-с мөргөснийг БОРО хаалгач Жонэс хурууны үзүүрээр хаалаа.......
36 минутанд БОРО-н Алвэс гэмтэж Марлон Кинг орж ирлээ.........
57 минут Гари Онэл-н эвгүй цохилтыг эзэн багийн хаалгач Харпэр тун сайн хаалаа........
8 минутын дараа Шаазгайнуудын домог Ширэр Ловэнкрандс-г оруулж Гутиэрэз суулаа.......
70 минутанд Оуэн-г суулгаж Мартинс-г орууллаа..... 1 минутын дараа л сэлгээ үр дүнгээ өглөө.......... Видука-н мөргөж дамжуулсан бөмбөгийг Мартинс хаалганы урд тогтоон нэг даран хамгаалагчийг хууран хаалга руу цохиж гоол.......... 2-1........ Нигер эрийн лигийн 8 дахь гоол стадионыг бүүр галзуурууллаа.......
Цаг дуусахаас 4 минутын өмнө Ноланы баруун хажуугаас өгсөн ойрын кроссыг Ловэнкрандс хаалганы өмнөөс шууд хаалга руу цохиж гоол..... 3-1....... гайхалтай ялалт...........
Toon-ууд сүүлийн 11 тоглолтонд анхны ялалтаа авснаар рэлэгшн зоон-н дээхнэ 17-т бичигдэж эхэллээ...... тэд 36 тоглолтонд 34 оноо авч 18-т бгаа ХАЛЛ-тай оноо тэнцүү ч....... бөмбөгний харьцаагаар дээр нь гарсан......
БОРО-н хувьд ч хүнд бдалд орлоо доо....... 31 оноотой тэд...... 19-т бгаа бөгөөд гол довтлогч Алвэс-аа Жэймс паркт алдлаа....... энэ улирал тоглохгүй болсон аж...........
Ширэр ч бөөн баяр бна даа………
ТЭЙЛОР……….