CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby barsa68a » Thu May 07, 2009 8:23 pm

...BRILLIANT BARSELONA... :spain :spain :gold :gold :-D :-D :D :D
...MANU,CHELSEA,LIV,ARS... :bronze :bronze :silver :silver :england: :england: :sad:: :sad:: :sad:: :sad::
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Эрдэ » Thu May 07, 2009 8:24 pm

..BRILLIANT BARSELONA...



barcelona гэж бичдэг юм :grin:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Thu May 07, 2009 8:25 pm

Лорди хүү нээрээ манайх манайх л гэж Шаана.
Тэр дундаасаа Чөөгийд арай илүү бололтой юм.
Аз нь гийсэн Иваны хоёр мөргөлт манайхыг балласан.
Гэхдээ тал тохой таталгүй хэлэхэд манайх барсатай тоглосон бол
шаар өөр тоглолт гарах байлаа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Эрдэ » Thu May 07, 2009 8:26 pm

тоглоогүй юмыг яах гэж тэгнэ вэ.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Hristos » Thu May 07, 2009 8:54 pm

Барса МЮ гаар хөл бөмбөгийн дараагийн 10 жилийн зам шийдэгдэх бөлөй. Аль ялсаных нь стилийг Европод шүтэн дууриана.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бээгий » Thu May 07, 2009 9:36 pm

Чэлси ямар азгүй хожигдоо вээ
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby MJ » Thu May 07, 2009 9:38 pm

Хм..... ядаж дуртай багийхаа нэрийг зөв бичиж сураасай.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby VicKtoR » Thu May 07, 2009 10:05 pm

MJ wrote:Хм..... ядаж дуртай багийхаа нэрийг зөв бичиж сураасай.



Борооны дараахь мөөгнүүд нэг иймэрхүү л байдий ш д :mrgreen:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby MJ » Thu May 07, 2009 10:06 pm

хахахаха :-o Ёстой үнэн гэж байдаг бол энэ л бх даа. Ямар онож хэлэвээ :eek:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Nomer 10 » Fri May 08, 2009 2:27 am

2 багийн сэдэвт алаан болсон байна. Модууд харин овоо жаахан цэвэрлэсэн болтой. Энд ч гэсэн бас л маргаантай байх чив. Аргагүй л дээ. Энэ жилийн хамгийн шуугиантай тоглолт болчихлоо. Тэр халзан нөхөр Челси Ливерпүүлийн 4:4 гэсэн тоглолтоос ч илүү шуугианыг тарьж чадлаа. Гэхдээ ганцхан тэр ч биш. Бүх юмны эхлэлийг Штарк гэж герман нөхөр тавьсан. Тэр л анх Онрид пеналти өгөх ёстой байсан юм. Тэр бас нутгийн үзэл гаргалгүйгээр хэтэрхий ширүүн орж ирээд байсан Баллакт 2 дахь шарыг нь өгөх ёстой байсан юм. Тэгсэн бол өчигдөр ийм их маргаан гарахаар тоглолт болохгүй байсан байх. Челси 1 гоол хийгээд л хамгаалцан. Тэдний түмэн зөв. Гэтэл сүүлийн минутад сэрэмж алдаад гоол алдцан. Хэрэв Штарк эхлэлийг нь зөв тавьсан бол Челси хариу тоглолтод маш нээлттэй тоглох байсан. Челси хамгаалахдаа мундаг ч довтолж бас чаддаг. Тэрийг нь Ливерпүүл дээр хангалттай харсан. Маш гоё тоглолт болно гэж хүлээсэн үзэгчид дундаас нь хохирчихлоо. Челси гоолдонгуут тактик хийж хамгаалаад л, Барса тэгэнгүүт нь яаж ч чадахгүй дэмий л баахан бөмбөг эзэмшээд тэгээд бусад багийн тоглолтуудтай харьцуулахад их уйтгартай тоглолт болсон. Үзэгчид ямар ч цаг үед нээлттэй тоглолтыг хүсдэг. Гэхдээ ЧЛ гэдэг хамгийн том тэмцээн тул тактик хамгийн чухал.

Гуус эхний тоглолтод 100 хувь ялсан. Өчигдөр бүтэн тоглолтын турш тэр мөн л ялагч байлаа. Гэвч эцсийн мөчид тоглогчид, фэнүүд бас дасгалжуулагч бүгд л санаа бодол нь Мөнхийн хотод ердөө ганцхан хором шилжих төдийд л цэв хүйтэн усаар шавшуулчихав аа. Энэ бол хөлбөмбөг. Гэхдээ энэ тоглолт шударга болсон гэж би хувьдаа үзэхгүй. Барсаг 100 хувь дэмжиж байсан ч шүүлтийн хувьд бол энэ удаад Челсигийн талд орлоо. Сая нэг германы форумд жаахан суулаа. Тэгсэн доод лигт шүүдэг 2 шүүгч нэгийгээ үгүйсгээд л. Хэнийх нь ч зөв юм бүү мэд. 2-уулаа дүрэм татаж яриад л. Тэгсэн хэрнээ 2-уулаа Барсагийн фэн. Харин Дрогба Баллак 2-ын үйлдэл дээр ижил санаатай байсан. Тэднээр сая сая хүүхэд үлгэр авдаг. Гэтэл тэдэндээ хандаж Ф хэлэхээр чинь юу болох вэ гээд л. Аль аль нь том шийтгэх хэрэгтэй гэнэ. Өөрсдийг нь тоглогчид тэгж их дайрдаг гэнэ, тэгэхээр шийтгэлийг чангатгах тал дээр юм бодож явдаг болтой. Ер нь хаана ч гэсэн доогуурх лигүүдэд бол зурагт энэ тэрээр гарах биш, тэгээд ч хяналт сахилга энэ тэр дээд лигтэйгээ харьцуулахгүй тул шүүгчдийг цохиод авах ч нэлээн л болдог юм шиг байгаан.

Өчигдөр Дрогба бол арай болохгүй юм хийсэн л дээ. Зурагтынхан дараа нь тэр хэсгийг нь дамжуулчихсандаа үзэгчдээс уучлалт гуйсан байна лээ. Нөхөр харин дараа нь Баллак Терри 2-тойгоо нийлж байгаад бүдүүн гялааныг хананд шахаж зүрхийг нь амаар нь гаргах шахсан байна лээ. Дрогба нүүр лүү нь явуулсан бололтойм. Хэдхэн см зөрсөн гэнэ. Терри хорьсон юм уу даа. Терри багийн ахлагчийн хувиар гэдэг утгаараа тэр 2-той байсан бололтой. Нөгөө 2 нь бол ялангуяа Дрогба зүгээр цохиод алчий л гэсэн байртай нүд нь улаанаар эргэлдээд харсан хүнд үнэн аймшигтай байсан гэнэ. Гүүрэн дээр байгаа болохоор хамгаалалтынхан юу юугүй хорихыг хүсээгүй болтойм. Тэд ч гэсэн Челсиг дэмжиж байсан нь мэдээж. Италийн нэг л телевиз тэр хэсгийг нь хальт бичиж чадсан гэнэ. Гэтэл хамгаалалтынхан саад хийгээд устгасиймуу хаашайм. Яг л дэлхийн аваргад швейцарчууд Туркт очоод алуулангаа алдсан санагдаж байна. Гэхдээ ялгаа нь тэгэхэд халуун цуст түргүүд өөрсдөө хожиж чадаагүйдээ тэгж байсан бол челсичүүдийн ялгаа нь өөр хөндлөнгийн хэн нэгэн тэднийг тийм байдалд хүргэсэн байлаа. Энэ явдлаас Баллак Дрогба 2 их том шийтгэл хүлээх нь тодорхой болсон. Гэхдээ багийн эздээсээ маш том лоб авах болов уу. Багийн төлөө тэмцсэн гэсэн утгаараа. Дрогба гэхдээ өөрийгөө арай л барьж дийлэхгүй юм аа даа. Угаасаа ч харууд жаахан юу л даа. Арьсны үзэл гаргаж байгаа ч юм биш. Сонин сонин юм яриад л их сонин. Юм үзээгүй ч гэх юм уу. Это ч гэсэн нэг хэсэг яаж байлаа даа. Энэ шүүгчийн ирээдүй одоо бүрхэг болсон. Тэр магадгүй аллагаар сүрдүүлэгдэж ажлаа орхино. Челсичүүдэд тийм түүх бий. За тэгээд тоглолтыг бүгд үзсэн тул олон юм хэлэлгүйгээр эгзэгтэй тэр мөчүүдэд өөрийн дүгнэлтээ хийе.

Малудаг унагадаг агшин.
Энэ бол хэзээ ч пеналти биш. Ийм юман дээр пеналти өгөөд байх юм бол энэ хөлбөмбөг гээч чинь юу болох юм бэ. Эрчүүдийн спорт шүү дээ, энэ чинь. Яахав, Испани Италид ийм юман дээр пеналти их өгч харагддаг. Гэхдээ энэ чинь тэдний дотоодын лиг биш. Хамгийн гол нь шүүгч огт байж болохгүй хувилбар болох фрийкик заасан. Өгөх дээрээ тулсан бол пеналти байсан. Яг түүний нүдэн дээр шугамны дотор болсон явдал шүү дээ.

Дрогбаг унагадаг мөч. Миний харснаар энэ жинхэнэ өгөх ёстой шийдвэр. Дрогба хэт их дайв хийж маягладаг нь гэхдээ шүүгчид нөлөө үзүүлсэн байхыг үзүүлэхгүй. Хэдий би МанЮтд-ын фэн ч гэсэн манай Роналдо дээр яалт ч гүй алдаа хийхэд пеналти өгөхгүй тохиолдолд заримдаа гайхдаггүй. Учир нь шүүгчид зарим нь түүнийг дандаа унадаг гэсэн бодолтой байдаг. Жаахан нэр хүндгүй болчих гээд байдаг тал ажиглагддаг. Энэ пеналтиг өгсөн бол Барса мэдээж эсэргүүцэх ч тэгсгээд хүлээн зөвшөөрөхөөр л байсан болов уу.
Image

Абидалын улаан. Шаал худал. Анелка унахаа эрхэмлэсэн. Өөр хэн нэг шударга нь жишээ нь манай Рүүний ч юм уу байсан бол шууд зүтгээд л гоолдохоо урьтал болгох байсан. Гэтэл нөгөө гялаан бүр ч **н** шийдвэр гаргах нь тэр. Ингээд Челсид маш том давуу тал гарлаа даа. Одоо тэд айх юмгүй адилхан дайрах хэрэгтэй. Гоолдож чаддаггүй юм аа гэхэд хаалганаасаа хол бөмбөгийг байрлуулаад байх хэрэгтэй.

Гар хүрэлт.
Пикю санаатай гар хүрээгүй байж болох. Гэхдээ гарны байрлал, довтолгоо ирж байсан мөчид гаргасан шийдвэр нь шууд л 11 заахыг шаардсан. Тэр гараа татах боломж хангалттай байсан.

Image

Гэтэл бүдүүн халзан дахиад л худлаа шүүх нь тэр. Энэ ч ёстой бантанг нь хутгаж байна даа. Дэлхийн аваргаар нэг иван манай улбар шаруудыг ганцаараа булшилчихсан. Тэрнээс дутуугүй жонхуу болж байна даа. Бас тэр Вэбб байна. Хорват дээр Хэртагийн Симуничэд 3 удаа шар карт өгч тэнэгтэж байсан. Сая манайхыг Тоттэнхэмтэй тоглоход сүүлд бичлэгээс харахад худлаа пеналти өгсөн байна лээ. Росетти, Родригез, Штарк, Фандел, Хойцер, Английн мулгуу шүүгчид гээд л яахаараа долоо хоног болгон буруу шийдвэр гаргаад л байхад ФИФА юу ч хийхгүй байна вэ. Мерк гэж зэвхий нь зодог тайлж алга болсон. Дэлхийн шилдгээр 2 шалгарсан гээд байгаам даа, түй.

ФИФА үнэхээр юм бодох цаг болжээ. Техникийн дэвшлийг ашиглах цаг ойрын ирээдүйд мөдгүй байх л даа. ФИФА дотроо асар их зөрүүтэй бодолтой байдаг гэсэн. Видео бичлэг үзээд маргаантай үеүүдэд шийдвэрээ гаргаад явахад болно. Гэтэл энэ нь яг тулаад ирэхээр боломжгүй. Тэгээд л байсхийгээд л видео хараад бүх тоглогчид тэрийг хүлээгээд зогсчихвол үзэгчид бүгд алга болно. ФИФА өөрөө дампуурах болно. Тиймээс хамгийн боломжтой хувилбар дахин 2 шүүгч 2 хаалганы харалдаа нэмэх хэрэгтэй. Хажууд нь байрлуулсан ч болно. Теннис ийм болоод асар их үр дүн өгсөн. Тэнд маргаан одоо бараг гардаггүй. Америк хөлбөмбөг хараад сууж байхад тэр хажуугийн 2 шүүгч нь асар их рольтой юм билээ. Хөлбөмбөгт энэ спортуудаас үүнийг нь аваад хэрэгжүүлэхэд яагаад болохгүй гэж. За за дараагийн агшинг ярья.

Анелкаг унагадаг. Пеналти биш. Шүүгч энэ дээр харин зөв ажилласан. Анелка Дрогба 2-ын тоглолтыг харахад яаж ийгээд пеналти авахыг хүсээд байгаа юм шиг л сэтгэгдэл төрөөд байлаа.

Это гар хүрдэг хэсэг.
Шүүгч яг нүдэн дээр нь болсон явдлыг зөв шийдсэн. Этогийн байрлал нь нуруугаа бөмбөг рүү харуулахыг хичээснийг тодорхой харуулж байна. Тэр Пикю шиг харж зогсоод гар хүрээгүй. Мөн ийм ойрхон зайнаас тэр хүчтэй бөмбөг ирж байхад яагаад ч гараа залах боломжгүй. Ямар хугацаагаар ажилладаг реле хамгаалалт байгаа биш дээ. Хүн шүү дээ.
Image

За ингээд эцэст нь бидний хүсч байсан 2 тоглолт 2 чадваргүй шүүгчийн буянаар жонхуу болоод эцэст нь мөнхийн маргааны үрийг тариад дуусваа гэж. 2 багийнханд аль алинд нь баяр хүргэх нь зүйтэй байх. Барсачууд эцсийн мөчөө хүртэл ялахыг асар их хүсч байсан тэмүүлсэн. Энэ нь тэдэнд үр дүнгээ өглөө.
Image
Image

Гэхдээ Челситэй тоглосон 2 тоглолтын дараа би өнөө цагийн хамгийн шилдэг баг бол Манчестер Юнайтед гэж баттай бодох болсон. Баталгаа хэрэгтэй байх. МанЮтд-ын давуу талыг бусад багтай харьцуулбал:

Барса - Хамгаалалтаар илүү, стандартаар мөн адил илүү. Барсаг бодвол хаалттай цохилт, алсын буудалтаар тоглолтыг эргүүлэх чадвартай.

Челси - Довтолгооноор дагуулахгүй. Дор хаяж л Челсид Дрогба Анелка гээд довтлогчийн сонголт дуусах бол МанЮтд-д Бербатов, Рүүний, Тевез Роналдо гээд энэ 2-ыг дагуулахгүй супер дөрвөл байна.

Ливерпүүл - Хамгаалалтаар хол хаяна. Мөн Торрес гэмтэхэд л нөөц үгүй. МанЮтд-д бол өөр.

Сул тал гэхээр нүдэнд торохоор юм нэг их харагдахгүй л байгаам даа. Бусад багуудтай өнөөдрийн байдлаар ярих хэрэггүй. Өнөөдөр бол энэ 4 баг л Европын хамгийн хүчирхэг багууд. Гэхдээ ингэж хэлснээрээ МанЮтд финалд баттай түрүүлнэ гэж хэлж байгаа хэрэг бол огтхон ч биш. Хөлбөмбөгт юу ч болж болдог. Барсаг хаа сайгүй чухам хядаад байхад л Челсиг тэднийг хожино гэж олон хүн бодоогүй. Гэтэл Челси гайхамшигтай тактикийн хүчээр сулавтар баг нь хүчирхэг багаа яаж занганд оруулдгийг яруу тодоор харууллаа. МанЮтд 11 дараалж хожоод л аймаар байна гэж байхдаа талбай дээрээ Ливерпүүлтэй яалаа даа. Тэгэхээр финалд юу ч болж болно.

Өчигдөр Барсаг дэмжиж үзсэн тул 6 хүн дунд ганцаараа байсан бяцхан залууг хараад өрөвдөх ч шиг, бас бахархах ч шиг. Харин яагаад ч юм Баллакыг шүүгчийг элдэж байхад үхтлээ инээлээ. Америк кинон дээр гардаг цэргийн дарга араншингаа гаргаж байгаа мэт. Нөгөөх нь анчны буун дуунаар чихээ хулмайлган ум хумгүй чавхдаж яваа боохой мэт.
Image

Их хөгжилтэй агшин шүү. Амбицаар асар их Баллакт би дургүй. Гэхдээ өчигдөр тэр хөөлтөн дээр түүний талд байлаа. Этогийн гар дээр тэгж байгаам биш, харин буруу шүүлтэнд нь тэр. Гуусын хэлсэн ер нь үнэний ортой. УЕФА магадгүй туршлага бараг үгүй хөгшин норвегийг элчээрээ томилсон. Нахисан Английн финалаас залхсан хүмүүс байж болох. Уран гоё тоглолттой Барсаг сонгодог хөлбөмбөг гаргаж байгаа Манчестертай тоглохыг харахыг хүссэн хүмүүс их байсан. Өнөө цагийн хамгийн шилдэг 2 баг нь яалт ч үгүй энэ 2. Энэ тоглолт бөмбөрцөг дээр УЕФА-гийн маркетингийг асар өндөрт өргөх нь тодорхой. Энэ мэтээс үүдээд тэд шууд нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй. Нэлээн дээрээс хойш би УЕФА-г харддаг болсон. Тухайн үеийн хамгийн хүчирхэг 2 баг 3 дараалаад таарахыг санамсаргүй тохиолдол гэж боломгүй мэт. Ер нь үргэлж шуугиантай сугалаа болдог. Гэхдээ миний буруу ч байж болох. Хий дэмий хардлага байж мэднэ. Зүгээр л миний бодол ийм байдаг.

Жигд 2 багийн шүүлт аль нэгэнд нь жаахан хэлбийхэд л тэр тал давуу болчихно. Тэгэхээр болж өгвөл хамгийн сайн нь гэвэл тоглолтоороо энэ бүхнийг няцаагаад баймаар байгаа юм. Өчигдөр Челсид бол хангалттай боломж гарсан. 10 хүнтэй болсон хойно нэгийн эсрэг нэг л болоод байсан. Торрес, Рүүний ч юм уу эсвэл Роналдо арай дөмөгхөн нэг нь байгаад байсан бол нэг байтугай гоол хийх боломж гарах л байсан. Гуусын Дрогбаг суулгадаг ёстой буруу юм болсон. Юмыг яаж мэдэхэв, нэг гоол нөгөө талаас орчиход тэгээд заавал дахиж хийх хэрэгтэй болно. Дрогбагүйгээр энэ маш хэцүү. Довтолгоонд номер нэг сонголт нь тэр. Бусдаар бол Гуусын сэлгээ хийхгүй байгаад байсан нь маш зөв. Маш сайн хамгаалж байсан, мөн урагш боломж гаргаж чадаад байсан. Сүүлд Пэптэй цуг сэлгэнэ гэдэг бол дэмий л гоол хийх гэсэн хүслээ багасгах үйлдэл байх байлаа. Талбай дээрх тоглогчид гоол хийхээр улайрсан үед энэ дэмий хэрэг. Харин Дрогбаг л эрт суулгацан.

Би ч эхний гоол оруулуут л За Гуус үүргээ хангалттай биелүүллээ. Пэп хүүхдийг аваад туучихлаа гэж бодсон. Гэхдээ цаг дуусч байхад хийгээд дуусах ч юм шиг санагдаад. Тэгснээ Челси дахиж хийгээд дуусах ч юм шиг дахиж нэг бодогдоод л. Эцэст нь залуу насных нь хийморь лундаа аваад явчихваа. Мань нөхрийг Гуусыг хүзүүдэж байхад хожигдолтойгоо эвлэрчээ гэж бодсон. Тэрнээс өмнө Абидал улаан авахад л эвлэрсэн болов уу. Үйл хөдлөл нь тэгж санагдсан. Сүүлд гоол ороход өөрийгөө дасгалжуулагч гэдгээ мартсан. Силвиньо аргагүй туршлага зааж түүнийг ухааруулсан. Тэр буурал үст үүгээрээ хожлыг авчирахад их нөлөө үзүүлэх шиг болсон. Сэлгээгээ цаг барьж 2 удаа хийгээд л.

Том тоглолтод хожигдох ямар хүндээр тусдгийг мэднэ. Тэр тусмаа шударга бус шүүлтээр хожигдох ямар гашууныг Холланд Португал дээр мэдэрч билээ. Челсид өчигдөр тийм явдал л боллоо. Гэхдээ тэд нэг явдлыг умартах учиргүй. Тэр жил Карвальогийн Валдест хийсэн саадыг би одоо хүртэл санаж байна. Тэр бол миний бодлоор яалт ч үгүй алдаа байсан. Тэр үед Барсагийн фэнүүдэд ямар хэцүү байгаа бол оо гэж бодож байсан. Юм гэдэг ээлжтэй байдаг. Тэр ээлж нь өчигдөр Барсагийн талд ирсэн байх. Мөн энэ ээлж гээч юмаар Челси удахгүй хүссэн цомоо гардах мөч ирэх ч юм бил үү. Хөлбөмбөг гэж угаасаа ийм. Англи Герман 2 бүтэн 43 жилийн турш нэг иваныг ярьсаар л яваа. Хожигдсон талд нь хэдий гашуун ч эвлэрэх хэрэгтэй. Хөлбөмбөгт алдаанууд дээр үеэс хойш байсаар ирсэн, үүгээрээ төр өөрөө амьдарч байдаг. Сайнтай ч муутай ч энэ бол бидний 2 дахь амьдрал. Зөвхөн энэ л үнэн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цоомоо » Fri May 08, 2009 3:12 am

4 пенальти энэ тэр байхгүй гэдэгтэй 100 хувь санал нийлж байгаа. Пике дээр бол шууд пенальти, Дрогба дээр ер нь пенальти. Бусад нь бол худлаа...10-тай санал нийлж байна.
Ер нь сайхан дүгнэлт хийсэн байна. Гэхдээ нөгөө 3 шар өгдөг гар чинь Вэбб биш, Грэм Пол шиг санагдаж байна...
Нээрээ юм ээлжтэй гэснээс 2002 онд Хиддинкийн баг 4 жилд 1 болдог ДАШТ дээр Италийг, Испанийг ямар айхтар булхайцаж, арай дэндүү хожлоо доо. Тэрэнтэй харьцуулахад бол хэт нэг талыг барьсан тийм аймаар шүүлт байгаагүй л гэж бодож байна...
Үнэхээр л нэг талыг барьсан бол Абидальд улаан өгч, 10-ууланг нь үлдээхгүй л байсан. Зүгээр л тэр шүүгч буруу шийдвэрүүд гаргасан, муу ажилласан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Bibby » Fri May 08, 2009 3:18 am

энэ шүүгч Голланд, Португал 2ыг шүүдэг Иванаас арай дээрч юмуу лол
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Аагий » Fri May 08, 2009 3:31 am

4 пеналти гэдэг ч яахав, ер нь бол манайд ганцыг нь өгөхөд л хангалттай байсан. Тэхээр Дрогба-г унагахад, Пике-г гар хүрэхэд пеналти өгөөгүй юм чинь сүүлд Этүү -н гараараа хаасанд зааж болох байсан гэж бодож байгаа. Тэгээд ч ер нь яг ийм тохиолдолд пеналти өгөх нь элбэг. Малуда-г унагадаг ч яахав хаашдаа 16-н гадаа гэж үзээд алдаа заасан. За тээд өнгөрч дээ, одоо амьдралаа бодъё. :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цоомоо » Fri May 08, 2009 3:42 am

Зорилго нь зөв ч арга нь буруу бол тэгээд л дарангуйлал ккэ.
Өмнөх алдаагаа цайруулахын тулд пенальти биш юман дээр пенальти заавал утгагүй. Этүгийнх бол пенальти огт биш.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цэнгүүн » Fri May 08, 2009 3:43 am

Цоомоо wrote:4 пенальти энэ тэр байхгүй гэдэгтэй 100 хувь санал нийлж байгаа. Пике дээр бол шууд пенальти, Дрогба дээр ер нь пенальти. Бусад нь бол худлаа...10-тай санал нийлж байна.
Ер нь сайхан дүгнэлт хийсэн байна. Гэхдээ нөгөө 3 шар өгдөг гар чинь Вэбб биш, Грэм Пол шиг санагдаж байна...
Нээрээ юм ээлжтэй гэснээс 2002 онд Хиддинкийн баг 4 жилд 1 болдог ДАШТ дээр Италийг, Испанийг ямар айхтар булхайцаж, арай дэндүү хожлоо доо. Тэрэнтэй харьцуулахад бол хэт нэг талыг барьсан тийм аймаар шүүлт байгаагүй л гэж бодож байна...
Үнэхээр л нэг талыг барьсан бол Абидальд улаан өгч, 10-ууланг нь үлдээхгүй л байсан. Зүгээр л тэр шүүгч буруу шийдвэрүүд гаргасан, муу ажилласан.


үнэн үнэн.шүүгч хэт нэг талыг бариагүй зүгээр муу шүүсэн магадгүй мүү шүүгч ч юм уу...

10 Ах гоё бичжээ :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цоомоо » Fri May 08, 2009 3:45 am

Хиддинк "Шүүгчийн ийм буруу шийдвэрүүдийг кареертаа харж байгаагүй" гэж авч. Солонгосын шигшээтэй яасан гэдгээ санадаггүй юм байх даа. Итали, Испанийг яаж мулталж байлаа даа. Тэр нь бол цэвэр шүүлт байсын байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цоомоо » Fri May 08, 2009 4:19 am

Норвег нөхрийн Осло дахь гэрийг цагдаа нар хамгаалж байгаа юм байна...
Челсигийн фэнүүд ална тална гээд зайлуул гэр бүлийнхнийг нь ч сүнсийг нь зайлуулж байгаа л даа.
Facebook дээр хүртэл түүнийг үзэн ядагчид баахан групп нээсэн гэнэ. Шүүгч ч аюултай ажил юм даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Nomer 10 » Fri May 08, 2009 4:32 am

Оо нээрээ Полл байлуу. Гуус тэгэхэд хожоод байсан болохоор юу гэж тэгж хэлэх вэ дээ хэхэ. Тэр ч ёстой **н** дэлхийн аварга шүү. 2006 онд Австрали Италид хожигддог дээр Гуус бас л аймаар нэрвтсэн дээ. Заавал видео давталт харна гэж дайраад. Тэгээд хөөгдөж байсан. Тэгэхэд ч жаахан шударга бус юм болсон л доо. Цаг сунгаад пеналтиэс Австрали хусах ч байсан юм билүү. Тэгсэн бол Зидан дахиад цомтой зогсож байсан байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby orangeman » Fri May 08, 2009 6:26 am

Дугаар 10 гоё бичжээ... браво...
Энэ тоглолтын маргаан ч хэдэн жилдээ тасрахгүйэ...
Ирэх жил Барса-Челси 2 дахиад таарч магадгүй шүү...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Barcik » Fri May 08, 2009 7:51 am

гоол.ком -ын артиклууд нэг их таалагддаггүй... Гэхдээ энэ маш үнэн юм бичжээ.
----------------
CL Special: There Is No Barcelona-Chelsea Conspiracy - Guus Hiddink's Korea 2002 Hypocrisy

The referee for Chelsea's Barcelona tie might have been stupid, but he certainly wasn’t shady - and it belies belief that Hiddink, considering his past at the 2002 World Cup, should perpetuate the idea of a campaign against his side, writes Goal.com's Carlo Garganese...

http://www.goal.com/en/news/1717/edi...-guus-hiddinks

“When people say it's all very suspicious then I get rather angry,” roared Guus Hiddink on June 23, 2002.

“Italy and Spain should look at themselves and their shortcomings rather than the referee’s.

“It's easy to go on blaming referees or linesmen. Of course they make mistakes, but coaches make mistakes, players make mistakes, and the press make mistakes. They go for you and against you.”

If you haven’t already worked it out, this was then South Korea coach Hiddink’s angry response following widespread claims that there had been a conspiracy at the 2002 World Cup to send his co-hosts through at the expense of Italy, Spain and, to a lesser extent, Portugal.

The 2002 World Cup has gone down in footballing infamy, and indeed the majority of supporters in Italy and Spain refuse to even acknowledge that tournament’s legality. The Azzurri had five perfectly good goals disallowed in three games for non-existent offsides, while they were eliminated by Hiddink’s Korea in the second round after an extra time Golden Goal. During that clash, Ecuadorian referee Byron Moreno awarded Korea a questionable penalty, harshly sent off Francesco Totti for diving, and disallowed a good Damiano Tommasi Golden Goal. Spain were the next victims of Korea in the quarter final, losing on penalties after they had had two legitimate strikes chalked off.

Fast forward seven years to May 6, 2009. Hiddink, now interim manager of Chelsea, had just been denied a place in the Champions League final following a dramatic injury time equaliser by Barcelona’s Andres Iniesta in West London.

In the post-match interview, Hiddink, referring to five penalty claims that were turned down by referee Tom Henning Ovrebo, clearly implied on both English and Italian television that there may have been a sinister plot by those in positions of power.

“I won't say what we really feel, but it's an injustice. It's not just one doubtful call. Ask the people who put the referee in charge of this game,” the Dutchman moaned to Sky Sports.

“When all these things happen, then you start thinking,” he added to Sky Italia.

I know what I'm thinking Guus, and it is not conspiracy, but hypocrisy. The regularity and enormity of the events at the 2002 World Cup were more than enough to form a conspiracy theory, yet Hiddink shrugged them off as Italian and Spanish sour grapes. What took place last night at Stamford Bridge was just plain bad officiating that penalised both sides in equal measure.

Of the five incidents that Chelsea have complained about, only one was a penalty – the clear handball by Gerard Pique. Dani Alves’ obstruction on Florent Malouda may have been inside the area, but obstruction is only a penalty offence when it is really serious, and this was not. The same can be said for Eric Abidal’s slight pull of Didier Drogba’s shirt before half time, which preceded a one second delay before the Ivorian catapulted himself onto the floor like he’d caught the plague.

In the episode involving Drogba and Yaya Toure on 56 minutes, both players were wrestling each other, and even if Kolo’s younger brother did draw back the Chelsea hitman, it was well outside the area. When the two players entered the box, Toure won the ball with a fair tackle. Finally, regarding Michael Ballack’s last-gasp appeal against Samuel Eto’o, the Cameroonian may have had his arm higher than usual, but it was clearly ball-to-hand (the very top of his arm and back), while he also had his back turned. FIFA’s ‘Laws of the Game’ are cr ystal clear on this.

It is amusing that Chelsea have conveniently overlooked the fact that Abidal was wrongly red carded on 65 minutes for a ‘professional foul’ when Anelka had tripped over his own feet. This forced Barcelona to chase the last 25 minutes of the game with just 10 men. As a result the space opened up for Chelsea on the counter-attack, and it was only after this dismissal that the stonewall Pique penalty incident occurred. It is also peculiar how Chelsea have discarded the performance of referee Wolfgang Stark in the first leg at Camp Nou. During that game, Stark waved away an excellent Thierry Henry penalty shout, failed to send off Michael Ballack, and also harshly booked Carles Puyol, forcing Barcelona to start a left back at centre back, and a centre midfielder at left back last night.

Over the course of the two ties, the appalling refereeing decisions evened themselves out. Had Iniesta not scored that late goal, it would have been Barcelona doing the complaining, just like they did after the first leg when coach Pep Guardiola sniped that “referees need to take a look at themselves”, and Eto’o sarcastically shrugged that “you’d have to ask the referee about his controversial performance.”

The red card of Abidal would have killed many lesser sides, but not Barcelona, who actually continued to dominate possession despite being a man short. Hiddink may have chosen the right tactics against Barcelona over two legs, and Chelsea are undoubtedly unlucky to go out (just as they were last year when they deserved to win the title), but it must also be recognised just how negative the Blues were in both legs. It was Catenaccio stuff that would have had Helenio Herrera dancing around in his grave.

When Hiddink’s Australia were defeated by Italy in the second round of the 2006 World Cup, the Dutchman remarked after the game, “We tried to play another style, a style that is more attractive for the spectators to see. The Italians wanted to play defensively, they love to play with a wall - they don’t think about attractive football, they just think about the result.”

Like your Chelsea side in both legs against Barca, you mean? There was no conspiracy Guus last night, but there sure was an absurd amount of hypocrisy.


------------
Дахиад хэлхэд, Karma is a bitch!
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby BuG » Fri May 08, 2009 9:20 am

Тэгээд одоо юугаа давтаад яриад байгаан... Болоо юм биш үү.:.. цаашаа Маню-тайгаа тоглохыг нь ярьна биз... Нээх их мундаг экспертүүд... зүгээр.. :grin:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Barcik » Fri May 08, 2009 9:25 am

Аа бас энэ артикл-д дурдаагүй байна лээ... Нэмээд хэлчихэд, Хиддинк эхний лэг-ийн дараа шүүгч Барсад пк өгөөгүй тухай асуухад, "It's a man's game" гэж байсан. Харин 7 хоногийн дараа бүх л контактууд пк болчих болтой...

хэн ч эксперт болж жүжиглээгүй байна. Hypocrisy гэж юмны тухай ярьж байна.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby MJ » Fri May 08, 2009 9:40 am

10 гоё бичжээ. Яг л миний бодож байсанийг гоё найруулаад биччиж.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby rednasca » Fri May 08, 2009 10:04 am

асуудлын гол нь Гүүсдээ байгаам биш ш дээ...
гол нь Челси гэдэг баг, түүний тоглогчид, түүний хөгжөөн дэмжигчид хохироод үлдсэн...
гэтэл заавал Гүүсийг гол баатар болгох ямар хэрэг байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Fri May 08, 2009 10:15 am

10 тай санал нийлж байна... өчигдөр челсигийн сэдэвт бичихдээ Пикегийн гараас бусад нь пен гэхэд хэцүү гэж байсан орой ахиад тойм харсан Дрогбад нэг пен өгч болохоор байсан байна лээ... Гүүст зайлуул өмнөх булхайнуудых нь нүгэл нь эргээд ирчих вүү хэхэхэ... Испаничууд түүнээс хариугаа авлаа хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 62 guests
cron