Челси дэлхийн шилдэг бага гэдгээ дахиад л харууллаа гэвч үр дүн нь эсрэгээрээ. Учир нь бид энэ жилийн дэлхийн шилдэг гээд нэрлэгдээд байсан багт та нар шилдэг нь биш манайх шилдэг нь гэдгийг хангалттай харуулсан гэж бодож байна. Эхний тоглолтонд 10 уулаа хамгааллаа л гээд байсан тэр бол гоол алдахгүй хамгаалангаа хажуугаар нь айлын тактикийг судлах тоглолт байсныг зарим нэгэн хүмүүс (бусад багийн фанатууд) сайн ойлгоогүй байх. Энэ удаа харин Баарсаад зориулсан шатраа өрөөл тоглоход ямарч хүндрэл гарсангүй (мэдээж энэнд шүүгчийн өгөх боломжтой байсан 4 ширхэг пиналт, за болиг ээ 1 пиналт). Учир нь Челсид ямарч тактикаар тоглож чадах дэлхийн хэмжээний шилдэг тоглогчууд болон тактик боловсруулагч дасгалжуулагч байна. Хамгийн их харамсаж байгаа зүйл бол манай үндсэн гарааны хэд маань нас нь бүүр явчлаа ш дээ. Ялангуяа Баллак маань 33 хүрнэ дараа жил. Энэ бол маш том гарз, яаж тэр шүүгч ийм олон дэлхийн шилдэг тоглогч нарын карийрт сэв суулгаж чадаж байнаа. Дэлхийн классик ангилалын тоглогч, дээр нь авах боломж нь хангалттай гарчихаад байхад Аваргуудын лигийн цомгүй дуусгана гэдэг харамсалтай шүү дээ.
Бусад багийн фанатууд бидэнд урмын үг хайрлах нь зөв болов уу. Байнга л муулах, өө сэв харах чинь лав форумын зорилго бишээ.
- Халзан бүдүүн залуулыг туйлын зорилго Барсад давуу тал гаргах байлаа (Баарсаагаас мөнгө авсан уу, UEFA official аас даалгавар авсан уу, Эсвэл хувийн зан нь ийм доройтолтой юу гэдгийг мэдэхгүй юм),
- Гэтэл эхний үе дээр яах аргагүй Малуда дээр алдаа хийхээр нь шүхлээ үлээчихэжлдээ, тэгсэн алдаа 16 дотор байлаа. Яаж шийдэхэв маш мэргэн санаа олов яаг 16 зураас дээрээс цохилт өгүүлэх. (Энэ одоо юу вэ хошин шог үзэж байгаа бишдээ)
- 2 дугаар үе Анелка Пикүэ тэй өрсөлдан бөмбөгөө өөртөө аваад баруун тийшээ даялсан биеийг нь хуураад бөмбөгөө нөгөө талд нь гаргах гэтэл гараараа хаачихийн (харсан мөртлөө дахиал пиналт өгсөнгүй).
энэ 2 бол миний хувьд 100% ийн пиналтын шийдвэр гэж бодож байна. Үлдсэн 2 нь ч гэсэн 70-80% тай байсан болов уу.
Эцэст нь энэ тоглолтын хувьд багийн гишүүдийн тэр нь ингэж алдаа хийсэн тэр тэгэх ёстой байсан юм гэж бичих илүүц шүү дээ. Тэртээ тэргүй шүүгч бидэнд ингэж хандаж байхад. Бид бахархах хэрэгтэй Челси гэж ийм аугаа бага байдаг харин бид энэ багийн фанатууд, 12 дахь тоглогч гэдгээрээ!!!
Aваргуудын лигийн цомын төлөө урагшаа.