by Бамбууш » Thu May 07, 2009 6:11 am
Андрес Иниеста Челсигийн зүрхэнд хутгаллаа.
Испанийн үндэсний шигшээн тоглогч Иниеста нэмэлт цаг дээр гоолдсоноор
Майкл Эссиены эхний хагаст хийсэн гайхалтай гоолийг няцаагаад зогсохгүй эвэй гоолийн дүрмээр финалд шалгарлаа. Тэд Ноу Кампд 0-0 ээр хуурай тэнцээ түрүү 7 хоногт хийгээд байсан билээ.
Челсигийнхэн тоглолт дууссаны дараагаар шүүгчид магадгүй зүй ёсны уураа гаргацгаав. Учир нь хэд хэдэн удаа Пеналт өгөх шийдвэр дээр шүүгч тоглолтыг цааш нь үргэлжлүүлсэн билээ. Дидер Дрогба сүүлчийн шүгэл дуугарсны дараагаар Норвег шүүгчид өөрийн үзэл бодлоон хэлээд зогсохгүй камер луу харан шүүгчийн шүүлтийг буруутгасан үйлдэл үзүүлэв.
Эзэн баг тоглолтын явцад цааш шалгарах магадлалаар нилээн өндөр байлаа.
8 минутанд тэдний хийсэн гоол ,мөн 25 минут дутуу байхад өрсөлдөгч баг нь 10 хүнтэй үлдсэнээр 2 жил дарааллаад тэднийг Аваргуудын Лигийн финалд үлдэх шаансийг нэмэгдүүлсэн юм. Гэхдээ Андрес Иниестагын нэмэлт цагт зүүн буланд хийсэн гоол нь ( энэ нь 90 минутын турш тэдний цорын ганц удаа хаалга руу цохисон цохилт байлаа) Гүүс Хиддинкын удирдсан багийн хүсэл мөрөөдлийг шороо шавагтай нь хутгаж хаялаа. Өнгөрсөн 7 хоногын Ноу Кампд тоглосон тоглолт дээр Челсигийхэн өөрсдөд нь тун үнэ цэнэтээгээр хамгаалж 90 минутыг хуурай тэнцээгээр дуусгасан нь Каталоны зүгээс тун их шүүмжлэл хүлээгээд байсан юм. Гэвч Гүүс Хиддинк бол тоглолтын үр дүнг чухалчилдаг хүн болохоос найрсаг харьцаа, найз нөхөдтэй болдог хүн огтхон биш..
Челси тоглолтыг өмнөх тоглолт шигээ шигүү хамгаалалт алдаа мадаггүй дамжуулалтаар эхлүүлсэн бол Каталоны бахархал бөмбөгийг талбайн хай сайгүй
эзэн багаас илүүтэйгээр эзэмшиж байв. Челсигийнхэн холын дамжуулалтаар эсрэг багийнхаа хамгаалалтыг цочион түүн дээр дөрөөлөн үр дүнг хүртэхээр тоглож байв. Петр Чехийн яг ийм дамжуулалт 8 минутанд тэднийг Гоолд хөтлөсөн юм. Хаалгачын дамжуулалтыг Дрогба мөргөсөн нь Лампардын өмнө ирэв. Лампард хоёр алхаад хаалгаруу 16 өнцөг дээрээс өшиглөсөн нь Барсагын хамгаалагчын биенд ойгоод 16 гадна талд унахаар доошлов. Энэ үед Чэлсигийн Хар алмааз Майкл Эссиэн бөмбөгийг агаар дээр шууд хаалгаруу гайхалтай цохисон нь Барсагын Хаалгач Валдесд ямар ч боломж өгөлгүй торонд түрхийн орлоо. Стамфорд Брижд байсан мянга мянган хөгжөөн дэмжигчид чухамхүү ийм мөчийг хүлээж байсан гэлтэй тэр аяараа тэсрэв. Энэ Гоол Челсид өөрсддөө итгэх итгэлийг мөн тайвшралыг өгсөнөөр тэд бөмбөгийг илүү итгэлтэй чөлөөтэй эзэмшиж эхлэв.
Тэдний хүчин чармайлт бүүр хэд хэдэн удаа үр дүнгээ өгч ч болох байсан нь Шүүгч Овербо тэдний нэг биш хоёр биш гурав биш бүүр дөрвөн Пеналтын хүсэлтийг үл тоосон нь байлаа. Эхний удаад эрч хүчтэй Бразил тоглогч Барсагын баруун ар Даниел Алвэс 16 дотор ( За энэ бол ёстой духлаа Малуудаа бааш аашсан) Малудаг унагаасан ч шүүгч 16 гадна гэж үзээд Челсид чөлөөт цохилт өглөө. Дидер Доргабгын хүчирхэг цохилтыг энэ үдэш тун нямбай тоглож буй Валдес холдуулсан нь булан болоодхов. Буалнгын цохилтыг Терри мөргөсөн ч хамгаалагч Алекс тэр мөргөлтийг гүйцээж чадсангүй бөмбөг хаалганаас ойрхон зайтай өнгөрөн талбайгаас гарав.
Челсигийнхэн бөмбөгөө алдаа мадаг гаргалгүй эзэмшиж байв. Тун удалгүй тэдний хоёрдох пеналт гэж үзэж болох оролдлого бүтэлгүйтэв. Доргба бөмбөгийг чадварлагаар Лампардаас аван 16 д ороход Абидал түүнийг 16 д унагалаа. Тэгсэн ч шүүгч пеналт бас л өгсөнгүй ээ. Энэ үнэхээр буруу шийдвэр байх байсан болов уу хэрэв тэдэнд Пеналт өгсөн бол. Гэсэн хэдий ч Франзын шигшээн тоглогч маань эх орон нэгтэн Николас Анелкаг 66 дах минутанд унагааснаар тоглолтоос хөөгдлөө.( Энэ **н** шүүгч Муу Пидаа шал худлаа урьд нь Пеналт өгөөгүйдээ бантаад Абидалыг хөөсөн л дөө). Ингээд зочин баг 10 хүнтэй үлдэснээр Челсигийн боломж ихээхэн өссөн юм. Абидалын улаан карт авахаас нилээдгүй өмнө Дидер Дрогба багтаа 2 гоолын давуу тал олгож цахдахаар бөмбөгийг харамсалтайгаар салхинд хийсгэсэн билээ. Николас Анелка түүнд бөмбөг дамжуулсаныг тэрээр 16 дотор хүлээн аваад хамгаалагч Пикьюг хуураад хаалгаруу цохисон боловч Валдес ажилаа тун сайн гүйцэтгэж бөмбөгийг хаахад бөмбөг ойн 16 зүүн талд байсан Малуудаа дээр очсоныг Франц эр өшиглөсөн боловч торны хажуудахыг оноодохлоо.
Челсигийн 3 дах оеналтын хүсэлт 82 дах минутанд ирлээ. Николас Анелка бөмбөгийг хамгаалагч Жерард Пикьюг давуулан хөнгөхнөөр өлгөхсөнийг Пикью гараараа хаан бөмбөг талбайн гадна гарав. Шүүгч мөн л тоглолтыг цааш нь үргэлүүлэх дохио өгөв. 2 дах Ггоол Челсид Ромын Финалд хүрэх тицкетыг нь захиалж өгнө гэдгийг мөн барсагынхан нэг л гоол хийх юм бол энэ хүсэл нь тун хурдан ууршан алга болно гэдгийг зүүн лондонгын баг дэндүү сайн мэдэж байсан юм. Андрес Инеста , энэ орой өөрийн тоглолтыг бүрэн утгаар нь харуулж чадахгүй байгаа Мэссигээс 16 гадна бөмбөг хүлээн аваад өшиглөсөн нь Өдий хүртэл нэг ч хаалт хийгээгүй петр Чехийн хажуугаар өнгөрөн торонд ороодхов. Үүнээс илүү драма хөлбөмбөгт юу байхав. Дасгалжуулагч пеп хүртэл тэр холоос гүйн ирж багийнхантайгаа энэ гоолын сэлэбрэшнийг хийлээ.
Чэлсигийн 4 дэх Пеналтын хүсэлт нэмэлт цагийн сүүйлчийн минутанд шүүгчийн эсэргүйцэлтэй тулгарав. Майкл Баллак 16 дотор ойсон бөмбөгийг өшиглөсөн нь Барсагын хамгаалагчын гарт ойн одов. уур цухалдаа багтаж ядсан Баллак шүүгчитээ хатуу ширүүнээр маргалдсан маргалдаан түүнд шар карт өгсөнөөр өндөрлөв. Баллак Финалын тоглолтыг өнжих боллоо мөн Чэлси ч адил...
Эх сурвалж Лондон Метро/Майк Хайтер
Хөрвүүлсэн Бамбууш....
За бүх Барсагын Куленүүдэд чин сэтгэлээсээ баяр хүргэе!! Танайхыг тултал балиалсан. Танайх өнөөдөр азтай одтой байлаа гэж хэлэхэд буруудахгүй байх..
Түрүүлэх баг цаанаа л аз од нь гийдэг гэсэн тэгэхээр танайх түрүүлэх байх. Мөн хэнцэрүүдийн зүрхэнд хутга Шаасанд чинь талархая... Реалыг хожсон багийг хожсон баг түрүүлдэг гэсэн утгагүй балай яриа хоосон хүүдүүг танайх таслав...
Сайхан амарцгаагаарай
Last edited by
Бамбууш on Thu May 07, 2009 6:13 am, edited 1 time in total.
SIX is da number...k Is da Code
G is da Mode