MJ wrote:Бамбууш wrote:Нэр мэрээр оролдохгүй байхыг хүсэе!!
Аваргуудын Лигийн Финал дөхөж байхад бандуулж энэ тэр болмооргүй байна
шүү тэр хэнцэр нөхөр зүгээр л байгаарай.
Өршөөж ажаамуу дахиж нэр тонгоруулахгүй ээ.
el payaso wrote:бамбуушийн төлөө за гэж хэлцгээе...
хэ хэ Бамбуу*a* За...гэхдээ чи гэй биш гэж үнэн биз.......
Юунд л за гээд хэлчив дээ .ккк амжилт хөгшөөн гоё багийхаа үүх түүхтэй холбоотой юм оруулаарай, бас яагаад , хэзээнээс коптиэс эн тэр болсон тухайгаа
1998 оны дэлхийн аварга.
тэр үед 6 дугаар ангид орох байсан юм.
Орсын нэг сувгаар( Сувгийн нэрийг санадаггүй бодвол ртр энэ тэр байсан биз)
Аргентин Англи хоырын тоглолтыг гэртээ аав ах эд нартайгаа үзэж байснаа санаж байна. Залуу Майкл Оуэн томдсон жэрситэй талбай дээр гарж ирээд л...
Төд удалгүй пижигнүүлж явсаар энэ зууны шилдэг гоолын тавд бичигдсэн гоолоор Аргентины хаалгыг мялаасан. Майкл Оуэн тэр үеэс даян дэлхийд мэдэгдэж эхлэсэн.
Хөлбөмбөг мэдэхгүй би хүртэл тэрийг хараад л шүтэж байлаа шив. Хэдийгээр Англи хожигдсон ч Майкл Оуэныг би мэддэг болсон.
Тэр Жилийн намар манай ээж Англируу ирсэн юм. Тэгээд төд удалгүй хүмүүсээр
нэг илгээмж илгээсэн дотор нь надад нэг саравчтай малгай байсан нь Ливэрпүүлийн Логотой малгай байв даа. Тэр малгайндаа би жигтэйхэн хайртай байж
билээ. Байнга өмсөөстэй. хамгийн алиа нь Ливерпүүл гэж хөлбөмбөгийн Клуб байдаг эсэхийг мэддэггүй байсан байгаа юм мвуахахахха.
Хожим 2001 онд Монгол Телевизын Спорт цагаар Ливерпүүлийн тухай гарж байсан санагдана. Тэр жилдээ манайх гурван цомд түрүүлсэн байдаг байх. Карлинг кап, ФА Кап, УЕФА Кап гээд. Фа Капын финалд Ливерпүүлийн Майкл Оуэн 2 гоол хийж 1-0 тэгээр хожигдсож явсаныг 1-2 болгож улмаар түрүүлсэн байдаг. За тэгээд л би гэдэг чинь Коп болох замдаан хөтлөгддөг юм байгааздээ.... Дэлхийн аваргаар бол Английг дэмжчихнэ. 2004 онд Англид хөл тавьсан жил байлаа. 12 сарын 8 нд Аваргуудын Лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдсан санагдана.Ливерпүүл- Олимпикс хоёрын тоглолт болж байв
Ливерпүүлд гоолын зөрүү хэрэгтэй байсан. Тоглолт дуусах дөхөөд л Энфиелд ёстой шоргоолжны үүр шиг буцлаж байв.Цаг дуусах дөхсөөр л... Гэтэл бараг өөрийн талбайн голоос Ливерпүүлийн Ахлагчын туузтай нөхөр бөмбөгийг шууд хаалгаруу өшиглөөдхөв. Аймшигтай өшиглөлт. Ямар ч хаалгач байсан хааж чадахгүй байсан биз. Гоол хийчээд гараа савчаад баярлан үзэгчидрүү гүйж очиод ёстой бөөн юм боллоо. Би ч бас хэрэндээ гэртээ орлилж байгаа юм чинь...Тэр бол Стивен Жеррард байсан юм.... Энэ мөчид л би энэ баг юу хийж чаддаг
гэдгийг сайтар ойлгосон юм. Ювентусыг 2-1 дээд Хэнцэртэй шөвгийн 4 т таарав.
Намайг ирж байхад Хэнцэрүүд жинкэнэ галзуурж байсан үе байх. Лондонгын Метро гээд өдөр дутмын сонин байх. Чэлси тоглосоны маргааш Даравгар Ниггерын гоол хийж байгаа Сэлэбрашн, Лампардын инээмсэглэл, Жозе Мориуногын ихэмсэг зураг хөргүүд энэ сонин дээр битүү... Яагаад ч юм надад лав Челси анхнаасаа таалагдаагүй. Би тоглолтыг нь ч сонирхож үздэггүй байсан. Энд удсан нэг Хэнцэрийг дэмждэг залуу надад - Чэлси энэ жил аварга авна. Танай баг хамгийн сул баг танайхтай таарсанд баяртай байна энэ тэр гэж шар малтаад.
Нутаг дээрээ Луйс гарсиагын гоолоор хожсоны маргааш би залуутай Пабнд тааралдаад - Танай агуу Моприуно энэ тэр яачихваа гэж хэлээд инээж билээ мвуахахах Гэхдээ тэр их сайн залуу одоо ч Чэлсиг үхэн хатан дэмждэг . Майр мэдлэгтэй. За ингээд Станбулын алдарт мартагдашгүй шөнө... Эхний үед 3-0.. Би анх удаа л хөлбөмбөг бишээ ер нь спортоос болж нүдэнд нулимас цийлэгнэж байгаа нь тэр... Креспогоо 2 дахиа хийчээд баярлалдан гүйж байхад наана нь Карра Алонсо Жеррард нар газар ширтэн байгаа дүр зураг *****2.....
2 дугаар үе... Рийсийн дамжуулалтаар Жеррард мөргөөд нэг гоол. Би энэ гоолийг нэр төрийн л гоол гэж бодсон. Гэхдээ Жеррардын гараа савчин фенүүдээ багийнхныгаа хөл дээрээ бос гэж уриалахыг хараад дахиад л нөгөө хараал идсэн нулимас нүдэнд цийлгэнээд явчихав. 2 минутын дараа карра Смайсерт дамжуулсаныг манай хүн 16 гаднаас шууд гусаад гоол. За энэ гоол ороход л сэтгэл нэг л сонин болоод явчихсан. Шууд орон дээрээсээ босоод тоглолт дуусан дуустал хөл дээрээ зогсон үзсэн. дахиад л 2 минутын дараа Ахлагчыг маань 16 д унагав. Би Пеналт гээд л орлисон ээж-Өвчтэй галзуу новш чинь яаж байнаа чи гэж аймар уурладаг байна шд. Би юун тэр ээжийн үглэхийг сонсох мантай. Алонсо пеналт зохисоныг Дида хаангуут би доошоо хараад *****2 гэж орлисон чинь мань хүн нэмээд чихчдэг байгаа. Тооны харьцаа 3-3 ............ Хөлбөмбөгийн бурхан тэнгэр байдаг юм шиг.. 6 минутанд 3 гоол. АС Миланы эсрэг... Шевченко Пеналт цохисоныг Дудек хаалаа. ....... Энфиелдэд Аваргуудын Лигийн цом үүрд хадгалагдан үлдэхээр боллоо. Цэнгэлдэхэд байгаа Коптисийг харуулахад нэгэн эр уйлчихсан Жерсигээ тайлаад даллаж байгааг хараад би ч бас ганц хоёр нулимас дусаасан юм
Гэхдээ энэ бол баярын нулимас байсан... Тэрнээс хойш би ливерпүүл гэх багийн тоглолтыг чадах чинээгээрээ зав зайгаа гарган үздэг болсон...
Ливерпүүлийг дэмжсэн түүх ийм юм. Одоо бол эргэлт буцалтгүй Коп болсон.