by Бамбууш » Wed Apr 29, 2009 10:57 pm
Манчестэр Юнайтедын хөгшин цэрэг төвийн хагас болох Райн Гиггз анх удагаа Мэргэжилийн Хөлбөмбөгийн Холбооноос олгодог Жилийн шилдэг тоглогч шагналыг хүртэв.
Асон Виллагын Эшли Яанг шилдэг залуу тоглогчын шагналыг мөн хүртлээ.
Энэ улиралд 12 удаа л гараанд гарч тоглосон, мөн нэг л гоол хийсэн ч гэсэн Юнайтедын гараанд бараг 800 аад удаа гарсан, үргэлж чадварлагаараа байдаг Уэльс хүн маань 18 жилийн дараа эцэст нь нэг энэ шагналыг гардаж авлаа.Тэрээр
Бусад өрсөлдөгч болох багийн тоглогчид Неманжа Видич, эдвин ван дэр Сар, Кристиано Роналдо, Рио Фердинанд болон Ливерпүүлийн ахлагч Стивен Жеррард нарыг орхин энэ шагналын эзэн болсон юм. Райн Гиггз 1991 онд Юнайтедын довтлогч асан Марк Хьюз энэ шагналыг авснаас хойших анхны Уэльс хүн боллоо.
35 настай төвийн хагасын энэ улиралд оруулсан ганц гоол нь Вест Хамын эсрэг хийсэн гурван ч хамгаалагчийг бойтоглуулаад хаалгаруу нарийн хэмжиж цохисон гоол юм.
- Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж юм. Бусад Хөлбөмбөгчидийн санал асуулгыг авч энэ шагналыг гардана гэдэг сайхан хэрэг хэмээн Лондонд болсон шагнал гардуулах ёслол дээр Гиггз хэллээ.
- Би үнэхээр олон олон цом шагналууд хожиж байсан азтай хүн, Би 2 ч удаа Залуу тоглогчын шагнал авч байлаа. Гэхдээ энэ шагнал бол яах аргагүй том зүйл.
-Энэ улирал сэтгэл хөдлөлөөр дүүрэн улирал болж байна. Би бодохдоо улирал дуустал энэ их сэтгэл хөдлөл баяр хөөр харуусал үргэжилнэ гэж итгэж байгаа. Том тоглолт дуусав уу үгүй юу дараагийн том тоглолт залгуулаад угтаж байна. Манчестэр Юнайтед гэсэн Клубээс хүмүүс ийм л зүйл хүлээж байдаг нь зүйн хэрэг юм.
улаан Чөтгөрүүдийн Менежэр СЭр Алекс Фергусон чухал болон том тоглолтууд дээр Гиггзыг гаргасаар байгаа ба Хөгшин цэрэг маань өөрийнх нь бүх л хөлбөмбөгийн Кареерын турш дасгалжуулагч нь байсан САФ-д хүндэтгэл үзүүлэн хэдэн үг хэллээ.
- Би 13 настай байхдаа л анх түүнтэй уулзаж байснаас хойш Менежэр миний бүх л кареерт гайхамшигтай ихээр нөлөөлсөн хүн, Сууниасан 20 жил өнөгөрсөн ч бид хоёрын хоорондох нөхөрлөл болон бие биенээ ойлголзох ойлголзох одоог хүртэл сайжирсаар л байна. Би ийм агуу Клубд кареераа өнгөрөөж байгаагаа маш азтайд тооцдог, САФ байхгүй байсан бол гэсэн бодол толгойд минь орж ирэх байтугай нэг минут ч төсөөллөгдөж байгаагүй ээ.
Би гэмтэл бэртэлгүй Гарааны 11 т багтасаар байгаа цагт үргэлж аз жаргалтай байх л болно. 35 насан дээр хэн ч энэнээс алсыг харж чадахгүй. Зүгээр л чадахгүй шүү дээ.
Багийн анд Кристиано Роналдог 3 дах жилдээ энэ шагналын эзэн болоход Райн Гиггз саад болсон юм. ПЛ -н түрүүгийн 11 медалтай хөгшин цэрэг маань энэ жил 12 дах түрүүгээ авна гэдэгт итгэж байгаа гэнэ ( Үүнд чинь би эргэлзэж байна энэ тэр)
Тэд заналт дайсан Ливэрпүүлээс 3 онооны зөрүүтэй байгаа ба мөн нэмэлт тоглолт хийх ёстой байгаа.
Прьемер Лиг энэ жилийн шилдэг баг
Хаалгач: Эдвин Ван дэр Сар (Чөөгий)
Глен Жонсон ( Портсмоут) , Рио фердинанд ( Чөөгий), Неманжа Видич ( Чөөгий) ,
Патрис Эвра ( мөн Чөөгий) ,
Эшли Яанг( Астон вилла), Стивен Жеррард ( Ливерпүүл), Райн Гиггз ( Чөөгий ) Кристиано Роналдо ( Чөөгий)
Николас Анелка ( Хэнцэр) Фернандо Торрес ( Ливерпүүл).
Эх сурвалж Евро Спорт/ Спорт амьдрал
Лахзан хөрвүүлэв.
Райн Гиггз чи үнэхээр гайхалтай тоглогч. Чи хэрэв Уэльс биш Англи хүн байсан бол Английн шигшээд гайхалтай тоглох байсан гэдэгт би үнэхээр итгэлтэй байдаг. Хүндлэхгүй байхын аргагүй тоглогч . Дараа жил зодог тайлсан ч чи зөвхөн Чөөгий гэлтгүй бусад багийн фенүүдэд хүндэтгэлтэйгээр дурсагдан явах болно.Хойшдын амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг күсэн ёрөөе!!!
Грациас Амиго!!
SIX is da number...k Is da Code
G is da Mode