2005/2006 улирлын Аваргуудын лигийн финал
Барселон 2-1 Арсенал
Нэгэн тvvхт тоглолтын тоймоо 2 найзын тухай бичиж эхлэе. эд бол дэлхийн шилдэг тоглогчийг шалгаруулах ёслол дээр танилцан дотны андууд болсон Хенри роналдиньо нар. Арсенал эр шигшээ тоглолт хvрэх урт удаан аяндаа домог суут эзэн хааны багийг сехрvvлсэн билээ. Гурван ч тоглогчийг нь намагт шигдvvлчихээд ганган гоол хийнгvvт нь Мадридын фэнvvд еренхийлегчеесее Бидэнд тэднийг авч ир хэмээн орилолдсон юм. Перез ч тvvнд vг дуугvй жилийн 12 саяыг санал болголоо. энэ нь галактикын одуудынхаас даруй 2 дахин ендер цалин байсан юм. Перезын залгамжлагч ч тvvний vйл хэргийг vргэлжлvvлж франц эрийг авахаар шургуу хеецелдеж байгаа билээ. Испаний домогт багт гэтэл тэдний менхийн дайсан нь буюу енеедер оройны Ганнерзын ерселдегч Барса талбай дээр тулдаг шигээ хэцvv ерселдеенийг тэдэнд бий болгоод байгаа. Ямар ч байсан энэ тулааны дараа 29 настын яах эсэх нь нэг мер болоход алхам ойртоно, учир нь хэрэв Арсенал аваргалбал тэр багтаа vлдэх магадлал ендер байгаа. Тоглолтын емне еерее хэлэхдээ Миний хааш явах эсэх нь хамаа алга, Арсеналд байгаа цагтаа би бvгдийг багийнхаа телее зориулах болно гэж байсан юм. Тvvнийг багт нь ирвэл дэлгэсэн гартай угтах болно гэсэн роналдиньо тоглолтын өмнө юу ярьснаас бага багаар сонирхуулбал: ...Арсенал АЛ-д сайн тоглож байгааг нь би мэднэ, тэд бол хэцvv ерселдегчид. Хаалгандаа гоол алдалгvй олон тоглолт хийсэн, гэхдээ манай багт гоол хийх хангалттай сайн довтолгоо бий... Хенри бол тоглогчийн хувьд ч хvнийхээ хувьд ч гайхамшигтай...Би хvvхэд байхаасаа л АЛ-д тvрvvлэхийг мерееддег байсан, Парист тоглох болсон нь улам их сэтгэл хеделгеж байгаа.
Ингээд 2 андын, дэлхийн шилдэг 2 тоглогчийн хэн нь цом гардах нь вэ гэдгийг тодруулах бид бvгдийн тэсэн ядан хvлээсэн шигшээ тоглолт эхэллээ. Финалыг шvvж буй анхны норвеги шvvгч Челси Барсагийн тоглолтын шvvгч байлаа.Тэр vед Челси 10-уулаа vлдээд эхэлж гоолдсон ч 2 гоол алдаад хожигдож байсан. Иймэрхvv юм дахиад болох уу, эсвэл Англичууд 3 дахь Испаний багийг арчих уу? Тоглолтын емнех едер УЕФА нэг туслах шvvгчийг сольсон юм, учир нь норвеги эрийн Барсагийн цамцтай зураг сонинд гарсан нь ийм шийдвэрт хvргэжээ. Милантай тоглосноо бодвол Барса 2 байрлал дээр еерчлелт хийжээ, Инистагийн оронд Ван Боммел гарсан бол Олегер Беллеттиг суулгаж. Арсенал мен л 2 газар солио хийсэн байлаа, райес Фламини нарын оронд Пирес А.Коул нар талбайд гарчээ. Тоглолт эхлээд удалгvй Ганнерзууд гоолдох тун ендер боломжийг олсон ч гvйцээж денгесенгvй. эбоегийн маш сайхан дамжуулалтыг Хенри Валдезын еедеес ганцаараа авч ороод цохисон ч хаалгачихав. Залгуулаад булангаас бембегее гарган тэр дахиад довтолсон ч Валдез сайн байлаа. Vvний дараанаас л Барса аажмаар тоглолтдоо орж эхлэв. Жулигийн цохилт, дэлхийн шилдгийн челеет цохилт гэхдээ аюул болсонгvй. Харин 18 дахь минутад хачирхалтай юм болох нь тэр. роналдиньо это руу тун сайхан хаясныг камерун эр аваад ганцаараа дайрлаа. Лэманн шулуун жийсэн хелтэй орсон ч это бембегее баруун тийш нь дарж сул гаргаад еерее Лэманны дээгvvр vсэрлээ. Лэманн гэтэл сvvлийн аргаа хэрэглэж тvvний хелийг гараараа дэгээдэж унагаав. Яг энэ үед баруунаас Жули гvйж ирээд хоосон хаалга сул енхерч явсан бембегийг ешиглеед ГООЛ. Гэтэл шvvгч гоолыг тооцсонгvй, 11 ч егсенгvй. Харин едийг хvртэл багаа чирч ирсэн Германы шигшээгийн хаалгачид улаан харуулчихав. Багийн ахлагч хаалгачаа сэтгэлийг нь засан талбайгаас vдлээ. Венгер Пиресийг суулгаж нэг хэсэг Лэманныг банзанд хадаж байсан Алмуниаг гаргав. Дутуу хvнтэй байсан ч давамгайлж довтолдог Барса одоо илvv болсон болохоор тоглолтын хэмнэлийг бvрэн авах нь ойлгомжтой боллоо. Хэзээ тэд гоолдох нуу хэмээн харж суутал харин ч англичууд эхлээд гоолдчихвоо. Хенри баруун талаас челеет цохилт хийн хаалганы урд хаяхад Кэмпбэл мергеед АЛ дэх анхныхаа гоолыг хийлээ. Гэхдээ энэ цохилт шударга биш байсан юм. Пуёл эбоэг унагаагvй, харин мань эр еерее цэвэр хараацайдсан. 1-р vе дуусах хэрд роналдиньо бембеген дээрээ баруун хелее бvжиглvvллээ, тэгснээ этод тун мэргэн дамжуулав. Яг л ноднингийн Челсид гоолддог шиг vйлдэл байсан юм. Камерун эр юу чаддаг гэдгээ харуулан бембегийг маш урнаар зvvн талдаа сул гаргаад буудсан ч Алмуниагийн гараас ойгоод шондчихлоо. Орсон бол тасархай гоол байсан. Ингээд эхний vе Арсенал 1-0-оор хожиж ендерлен 2-р vе эхлэв. Бага зэрэг гэмтэл эхний vед авсан эдмилсоны оронд Иниста гарч иржээ. Барса аанай л довтолсоор. Ингэж явахдаа хэд хэдэн удаа Ганнерзын контерт алуулах шахав, ялангуяа Хенригийн ор ганцаараа Валдезийн еедеес ордог бол 100 хувийн боломж байсан ч тvvн дээр дахиад л бvдэрсэн. Хэрэв эн орсон бол тоглолтын хувь заяа бараг л ойлгомжтой болох байсан болов уу. Барса энэ vед нервээ барьж чадахгvй байгаа Олегерийн оронд Беллеттиг талбайд гаргав. Тааруухан тоглоод байсан ван Боммелыг Ларссоноор емнехен нь солиод байсан юм. Буржгар голланд vнэхээр солионы мэдрэмжтэй ажээ. Ларссон тевеес зvvн тал руу этод сайхан дамжуулалт хийгээд цаадах нь аргагvй довтлогч хvн шиг л гоолдов. Алмуниа гэхдээ энийг барьж болох байсан даа. Мань нехер дараахан нь дахиад л паактлав, негеех л швед эр бужигнуулсаар энэ удаад баруун талаар цемрен Беллеттид гаргалаа. Беллетти хурд гэдэг юмыг харуулан бачуу зайнаас буудсан ч Алмуниагийн салтаан доогуур бембег яваад орчихов. Форм муутай байгаа нь vнэн ч ийм алдааг уучилж vл болох. Барсагийнхан энэ гоолын дараа Беллеттиг даран хvн бухал vvсгэв. Шvvгч нэлээн шавдуулж байж арай гэж тоглолт цааш vргэлжилсэн. Барса одоо нэгэнт зорилгодоо хvрсэн хойно хамгаалалтандаа анхаарч бас бембегее еер хоорондоо дамжуулан цаг авч эхэллээ. Ингэсээр цаг дуусч Барселон 14 жилийн дараа АЛ-ийн цомыг дахин гэртээ авчирлаа.Ливерпvvл ноднин емнех цомыг vvрд эзэмших эрхтэй болсон тул шинэ цом барих анхдагч нь тэд болоод одов оо. Магадгvй энэ цомыг vvрд эзэмшигч нь тэд еерсдее ч байж болох. Хагас жил сэтгэл донсолгон олон ч хоногийн нойр алдуулсан АЛ-ийн аваргаар анхнаасаа ихэнх хvний таамагт байсан каталоны Барселон тодорлоо. Тэдэнд аваргаас еер байр хэрэггvй байсан билээ. Тоглолтын дараа Арсеналчууд юу ярив?
Лэманн: Хvн алдаа хийвэл хатуу шийтгvvлдэг. Би яг одоо ууртай байгаа тул урагшаа харж дэлхийн аваргын тухайд бодож чадахгvй нь. Манай баг 1-0 болгосон, боломж муугvй байлаа. Би финал хvртэл явсан тул еерийгее азтай гэж бодож байна.
Венгер: Тэр алдааг Лэманн дээр тохож болохгvй. Тевийн хамгаалагчид муу ажилласан. Тэр гоолыг алдсанаас улаан карт авсан нь дээр байсан. Хэрэв гоол алдсан бол Барселоныг барихад хэцvv.
За ингээд сайхан наадам маань дууслаа, удахгvй бvр сайхан наадам маань ч эхэллээ шvv. Хелбембег мандтугай.