by zigo » Fri Apr 03, 2009 5:01 pm
Сонирхогчдын Mини хєлбємбєгийн тэмцээний заавар
Нэг. Тэмцээний зорилго
1.1. Хєлбємбєг сонирхогч байгууллага, хамт олны хvсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан єрсєлдvvлж, аварга багийг тодруулахын хамт, тэдний чєлєєт цагийг зєв зохистой єнгєрєєх орчныг бvрдvvлэн, улмаар бvх нийтэд хєлбємбєгийн спортыг сурталчлах vндсэн зорилготой.
Хоёр. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг Монголын Хєлбємбєг сонирхогч, хєгжєєн дэмжигчдын холбоо /цаашид Холбоо гэх/ зохион байгуулна.
2.2. Тэмцээний тоглолтын шvvлтийг хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон Шvvгчдийн Зєвлєлтэй хамтран зохион байгуулж явуулна.
2.3. Тэмцээн нь 2009 оны 4-р сарын 25, 26, 5-р сарын 2, 3-ны єдрvvдэд 15-р хорооллын 97-р сургуулийн ногоон талбайд явагдана.
2.4. Тэмцээний тоглолтын хуваарийг Холбооноос гаргана.
2.5. Тэмцээнийг Шvvгчдийн Зєвлєлєєс залны хєлбємбєгийн дvрмийн дагуу шvvж явуулна. Багуудад жич танилцуулна.
Гурав. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Yvнд:
3.1.1. Баг нь бvрэлдэхvvндээ 18-аас дээш насны 10 хvртлэх тоглогч, 1 дасгалжуулагчтай байна. Дасгалжуулагч тэмцээнд тоглохгїй.
3.1.2. Баг нь нэг жигд гадаах хєлбємбєгийн зориулалтын хувцастай тэмцээнд оролцоно. /футболка, шорт, гидрийн єнгє нь ижилхэн бєгєєд жигд байна. Тємєр товруутай гутлыг хориглоно/
3.1.4. Сонирхогчдын лигийн тэмцээнд мэргэжлийн тамирчин оролцуулахгvй. Дараах хvмvvсийг мэргэжлийн тамирчин гэж vзнэ.
- Хєлбємбєгийн лигийн тэмцээнд сїїлийн 9 жилд оролцож байсан тамирчин, хєлбємбєгийн спортын мастер, дэд мастер цолтой тамирчин
- Сїїлийн 3 жилд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчин
3.2. Тоглолтын хугацаа 10 минутаар 2 vе байна.
3.3. Тэмцээний бvх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримталж явуулах тул багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 30 минутын ємнє талбайд ирж, хувцасаа сольсон байна. Тоглолтын цаг эхлэхэд талбай дээр гараагvй болон 7-оос цєєн тоглогчтой байвал, багийг хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт єгнє. Тоглолтонд цагтаа ирээгvй багийг 10,000 тєгрєгєєр торгож хариуцлага тооцох ба торгуулийн мєнгєє тєлєєгvй бол дараагийн тоглолт болон тэмцээнд оруулахгvй.
3.4. Тоглолтын vеэр дvрэм зєрчсєн тоглогчийг талбайн шvvгчийн зvгээс шар болон улаан хуудсаар торгох ба шар карт 500 тєгрєг, улаан карт 1000 тєгрєгийн vнэлгээтэй байна.
3.5. Багууд тэмцээнд оролцох тухай мэдvvлгийг /энэ онд авахуулсан 1% єнгєт цээж зураг бїхий/ авч ирнэ. Мэдvvлгийг Холбоо 4-р сарын 6-наас 4-р сарын 20-ны 20 цаг хїртэл хvлээж авна. Лавлах утас: 99110360, 99886886
3.6. Тэмцээнд оролцох багуудын техникийн зєвлєгєєнийг 4-р сарын 22-ны 14 цагаас хийж, сугалааг зохион явуулна. Мэдїїлгээ эхэлж єгсєн 20 багийг оролцуулах ба Холбоо зєвлєгєєнєєс хоцорсон багийн оронд єєр багийг авч сугалуулах эрхтэй.
3.7. Тэмцээнд оролцох багийн эрхийн тєлбєрт 100,000 тєгрєг тєлєх ба тєлбєрийн мєнгийг бvрэн тєлсний дараа сугалаанд оролцох эрхтэй болно. Мєнгийг Холбооны ХААН банкин дахь 5007119480 тоот дансанд тушаах ба орлогын баримтны гїйлгээний утган дээр багийн нэрийг бичих ёстой.
3.8. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Yvнд:
3.8.1. Тэмцээний vеэр талбайн эд хогшлын бvрэн бvтэн байдал, ариун цэврийг сахина.
3.8.2. Тэмцээний vеэр vзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрvvл маргаан гаргахыг хориглох ба хэрэв тамирчин нь ийм байдал гаргасан бол баг, тамирчдыг тэмцээнээс хасах, vзэгч, хєгжєєн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
3.8.3. Тэмцээний vеэр баг тамирчдын зvгээс талбайн шvvгчдийг шийдвэрийг эсэргvvцэж элдэв зvй бус vйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шvvгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.
Дєрєв. Шагнал
4.1. Тэмцээний эхний байр эзэлсэн багт цом гардуулж, эхний 3 байр эзэлсэн багийг алт, мєнгє, хvрэл медаль, мєнгєн шагналаар шагнана.
Нэгдvгээр байр:
300,000 тєгрєг, цом, диплом, медаль
Хоёрдугаар байр:
200,000 тєгрєг Мєнгєн цар, диплом, медаль
Гуравдугаар байр:
150,000 тєгрєг хvрэл цар, диплом, медаль
Бусад шагналууд:
Лигийн шилдэг мэргэн буучийн “Алтан шаахай” шагнал
- Батламж, 10,000 тєгрєг
Лигийн шилдэг хаалгач шагнал
- Батламж, 10,000 тєгрєг
“Fair Play” нэрэмжит багийн шагнал
- Батламж, 10,000 тєгрєг
Хєлбємбєг Сонирхогч, Хєгжєєн Дэмжигчдийн Холбоо
довтлогч хэрэгтэй!!!