by Barcik » Sun May 03, 2009 5:47 pm
Нэг гоё артикл оллоо. Бусад күлэнүүдтэйгээ хуваалцмаар санагдаад орчуулаад үзлээ...
------------
Perfection
By Ramzi
Тоглолтоос хэд хоногийн өмнө...
Пэп Гуардиола, Тито Виланова (Пэпийн ассистант) хоёр нэгэн ширээнд цуг сууж байна.
Виланова Пэпт: <<Пэп... Бид Анриг амраагаад, Иниэстаг зүүнд тоглуулаад, Кэйтаг голд оруулж болох юм. Ингэх юм бол манай дунд шугам хамгаалалт сайтай болж, довтолгоо ч улам аюултай болно. Тэгээд мэдээж, сайн амарчихсан Анри дараачийн Челсигийн тоглолтон дээр их хэрэгтэй.>>
Пэп түүнрүү жуумалзан харав.
Виланова: <<За яахав, тэгвэл Иниэстаг амраагаад, Анри-Этоо-Мэсси гэж гаргая.>>
Пэп Марка уншингаа түүний яриаг сонсож байгаа гэдгээ бас илэрхийлэн толгойгоо аяархан дохив.
Гэхдээ Пэп Марка уншиж байна гэдэг нь тэр Пэпт шал хэрэггүй юм хэлээд байгаагийн илэрхийлэл гэдгийг ойлгож байлаа.
Виланова, энэ удаад арай анхааруулсан аястайгаар: <<Пэп... Чавиг бол нөөгөөд хэрэггүй гэж бодож байна шүү.. Челси дэ..>>
Пэп гэнэт инээж эхлэв... Тэгснээ жоготой харцаараа сонин дээр байсан, өөрийн шүтээн Иохан Кройффын том плакатыг харж байна..
<<Тэр яах байсан бол, Тито?>> Пэп чимээгүйхэн хэлэнгээ, Вилановаруу нөгөө жоготой харцаараа харлаа, Виланова ч энэ харцын учрыг ойлгосон байлаа.
<<Чи тоглож байгаа байлгүй дээ... Үгүй биз дээ тэ?! Пэп, хөлбөмбөг одоо үед өөрчлөгдчихөөд байна. Биеийн хүч их шаард...>>
Виланова энэ туранхай эрийг, түүнтэй цуг багачуудын академид байхаасаа л мэднэ. Ингээд жоготой инээгээд ирхээр түүнд юу ч хэлээд нэмэргүй гэдгийг Виланова ойлгож байсан болхоор, тэр зүгээр л Гуардиолагийн царайлуу ширтэн, чимээгүй суулаа.
Пэп, Иоханы плакатруу дахин харсанаа, <<Тийм ээ, Тито... Хамгийн сайн тоглож байгаа гараагаа л гарга... Хамгийн сайн тоглож байгаа гараагаа л гарга.>> хэмээн тэнгэрээс онгод нь орж байгаа мэт хэллээ. Гэхдээ тэр Вилановагийн ямар дурамжхан байгааг харлаа. Пэп ширээн дээр тохойлдон, найрсагаар түүнээс асуув.
<<Түрүү жилийн Мадрид дахь тоглолтыг санаж байна уу?>> Пэп асуулаа.
Виланова санаа алдав. Харин Пэп инээмсэглээд, цааш нь үргэлжлүүллээ: <<Би чиний санааг үнэхээр ойлгож байна аа. Бид хожиж болхоор, бас багийн баттерэйг хэмнэхээр гараа гаргаж болно оо. Гэхдээ түрүү жил болсон юмны дараа, хэзээ ч тэгэхийг хүсэхгүй байна. Фэнүүд ч ингэхийг хүсэхгүй байгаа! Чи ч энийг мэдэж байгаа!>>
Харин энэ удаад Виланова инээмсэглээд, <<За яахав Пэп, чинийхээр больё. Харин бидэнд шийдэх асуудал их байна.>> Ингээд тэр хоёр илүү серьёозны асуудал ярилцаж эхэллээ...
Тэдний эхний шийдсэн зүйл бол, хамгийн сүүлийн бэлтгэлийг болиулсан явдал байлаа. Тактикийн хувьд сайн хамгаалалт маш чухал байсан тул, Касэрэс гэсэн тоглогчидын оронд, хамгийн баталгаатай, Алвэс-Пикэ-Пүёол-Абидал нарыг гаргахаар болов. Хамгийн сайн ажиллаж байгаа зүйлээ тэр чигээр нь хадгалах, буюу, Иоханы дасгалжуулалтын гол принциплийн нэг.
Талбайн голд, хамгийн найдвартай гурвал, Яаяа-Чави-Иниэста. Гэхдээ энэ удаад тэдний үүрэг роль нь арай ондоо байлаа, Иниэста илүү хоошилж, Яаяад туслангаа, урд Чавид илүү их зай гаргаж өгөх байдалтай тоглох заавар авсан байна. Баг сайн л тоглож байвал, Иниэста хамаагүй их гүйж, тоглолтонд оролцох шаардлага байхгүй байлаа, тэр бол яаралтай тохиолдолд л авах арга хэмжээ байж. Иниэстаг илүү хойш нь татах нь бас нэг үүрэгтэй байсан юм. Иниэстаг ман-марк хийх гэж Гаго, Диарра хоёр илүү өөрийнхөө хагасаас гарч, Барсагийн хоёрдахь тактикийн сюрприз илүү ажиллах байлаа.
Хоёрдах тактикийн сюрприз нь юу байсан бэ гэвэл, Мэссиг баруун жигүүрт биш, голд тоглуулах явдал байсан юм. Ингэснээр Чави, Иниэста хоёрыг марк хийх гэж завгүй байгаа Гаго, Диарра хоёрын толгой нь эргэхээс гадна, Мэсситэй тулж байгаа сүүлийн хамгаалагчид нь хөгшин, удаан төвийн хамгаалагчид байх болно.
Хуандэ Рамос Барсагийн зүүн жигүүрт хэн гарна гэдгийг сайн мэдэхгүй байсан, Иниэста юу, Анри юу? Тиймээс тэр Сэрхио Рамосыг баруун ардаа үлдээж, Барсагийн зүүн жигүүрийн довтолгоог зогсоох тактик барьсан (барихыг оролдсон). Сэрхио Рамос ч бараг л Иниэстатай тулна гэж бодож байсан байх.
Харин нөгөө жигүүртээ тэд, Эйнзэг зүүн ардаа тавьж, Марсэлог зүүн хагастаа байрлуулан, энэ хоёрын даалгавар Мэссиг зогсоох байсан юм. Харин Мэсси тэнд үзэгдээгүй, тоглолтын дараа тэр хоёр Марка-гаас Мэссиг байнга голоор довтолж байсан гэдгийг уншиж мэдсэн гэнэ лээ.
Фэнүүд энэ жил хоёр тоглогчийн сайжралтыг ихээр бишэрч байгаа. Тун удахгүй Барсагийн арын шугамын лидер болох Пикэ болон, Иниэста нар юм. Харин бас энэ хоёр шиг өөрийн тоглолтоо ихээр сайжруулаад байгаа гуравдах тоглогч байгаа, тэр бол Яаяа Турэ юм. Би түүний өнгөрсөн жилийн тоглолтуудыг санаж байна, голоор бөмбөгөө авч гүйгээд, дриббл хийгээд, бусад хагасуудынхаа (Ялангуяа Чавигийн) толгойг эргүүлээд, мөн бөмбөгөө алдаж сөрөг довтолгоонд автаад байдаг байсан. Харин сүүлийн үед түүний тоглолт үнэхээр төгс болж ирж байна. Гэрээ сунгалт, цалин нэмэлтийг нь зайлшгүй хийх хэрэгтэй.
Харин Анри, өөрийн дураар талбай дээр бүжиж байсан. Энэ тоглолт түүний хувьд хамгийн амар тоглолт нь болсон. Английх шиг өндөр, хурдан тэмптэй. Мэсси голд орж ирснээр Мадридын төвийн хоёр хамгаалагчдыг өөрлүүгээ сорж авснаар, Анрид зүүн жигүүрээр Сэрхио Рамостой өөрийн зоргоор тоглох боломж гаргаж өгсөн. Этоо ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэж, баруун жигүүрт гарснаар, нөгөө хоёртоo хангалттай спэйс гаргаж өгч байсан.
Тоглолтын ганц тааламжгүй зүйл нь эсрэг багийн дээгүүр ирсэн пассууд. Алдсан хоёр гоол Челси маягийн гоолууд байсан. Валдэс өөрийн тойргоо сайн эзэмшиж сурах хэрэгтэй. Харин тоглогчид, Яаяа шиг аварга том мангас яахаараа, ммм... Роббэнтай мөргөлдөөд унасан тухай бодож, толгойгоо гашилгаж байхгүй, бүх л тоглолтын турш анхаарлаа алдахгүй байх хэрэгтэй. Тоглолтын дараа хангалттай тэр тухай ярих цаг гарна.
Гэрлүүгээ орж явахдаа Виланова хөршийхөө зурагтыг асаалттай байгааг мэдлээ. Нөгөөх нь тоглолты дахин үзэж байгаа болтой. Цоожруу түлхүүрээ шургуулах тэр мөчид тоглолтын цаг дуусч, хөрш эр баярласан хоолойгоор орилж байна гэнэ, <<Одоо үхсэн ч харамсах юм алга!>>. Тито чив чимээгүй зогсонгоо ойлголоо, фэнүүдэд ийм чухал ач холбогдолтой байсан хэрэг үү... Пэпийн ярьж байсан нь толгойд нь дахин орж ирлээ...
Энэ тоглолтын талаар ярих юм их бий. Би харин дэлхий даяар байгаа бусад күлэнүүддээ арай өөр өнцөгөөс, өөр мэдрэмж төрүүлэх артикл бичсэн байх гэж найдая.
Хэдийгээр тоглолтын өмнө би арай ондоо, өөр зүйлсийг хүлээж байсан ч гэсэн, тийм ээ, энд бичсэн Виланова бол би байсан юм. Тэгсэн ч гэсэн, баг маань ийм гайхалтай тоглолт үзүүлэх үед, тооны машинаа зогсоогоод, толгойгоо хоосруулаад, зүгээр л энэ сайхан мэдрэмжээ энжой хийх хэрэгтэй байдаг юм. Ийм тоглолтыг л хэдэн арван жилийн дараа, хөгшин, дорой, царай муутай өвгөн болчихоод, ач зээ нартаа дахин дахин <<Би энэ тоглолтыг үзсэнээ санаж байна.>> гээд л ярьж өгөх болно. Хичнээн ач зээ нар чинь залхсан ч гэсэн чи энэ тоглолтыг үзсэнээрээ өдөр болгон бахархаж, тэднийг үзэж чадаагүйд нь харамсах болно.
Тоглогчиддоо, дасгалжуулагчиддаа, багийн удирдлагууддаа, мөн клубт ажиллаж, тусалж буй бүх хүмүүстээ, Барселонагийн фэн бид та бүхнээр үнэхээр бахархаж байгаагаа хэлмээр байна. Ямар ч үгээр бидний мэдрэмжийг илэрхийлж чадахгүй, тийм болхоор зүгээр л, <<Баярлалаа.>>
--------------------
Энэ залуугийн артиклуудад дуртай байдаг, өнөөдрийх нь гэхдээ их таалагдлаа, үнэхээр л яг ийм мэдрэмж төрж байна.
Rosell dimissio!!