el payaso wrote:Анри угаасаа нас нь явцан ш дээ... ирэх жилээс бэнч болоод тэрний дараа жил франц руу нэг баг руу яваад тэндээ зодог тайлах биз... тэхээр Рибериг бол авах л байх... харин Этүүтэй гэрээгээ сунгаагүй байгаа билүү? ууг нь гоолдоод байгаа ч гэсэн танайхан нэг их гэрээ сунгий гэж хүчлэхгүй ч байгаам шиг ээ... ЛБ бэкапийн асуудал одоо шийдэх хэрэгтэй л дээ.. Абидалийн нас ч явж байна... Милито гэхдэ ууг нь нэг хэсэг ЛБ хийдэг байсан билүү Зарад...
Этоогийн гэрээ сунгалтын асуудлыг клубын зүгээс бол аль дээрээс сунгах талаар ярих гэж оролдсон. Гол нь Этоо өөрөө улирлын сүүлд тэр талаар ярилцана гээд хүлээлгээд байгаа. Тийм болхоор манайхан ч гэсэн бас зүгээр хүлээлгүй, хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол гэсэн нөхцөл байдалд бэлдээд, ганц нэг Виллья энэ тэр гэсэн довтлогчтой нэр холбогдоод байх шиг байгаан... Гэхдээ саяхан Этоогийн ярилцлагыг харж байхнээ, үлдэнэ гэдгээ ер нь бол тодорхой илэрхийлсэн байна лээ, Каталониагийн ТВ-д өгсөн ярилцлага байлуу даа...
Милитог ЛБ дээр ч тоглуулахгүй байх аа. Абидал үлдээд, Силвиньёо шиг довтолгооны чиглэлийн ЛБ сонирхоод байх шиг байгаан... Лаамруу чухам явах нь уу гүй юу, уг нь их зүгээр санагдаад байгаан, зүүн баруун аль алинд нь тоглочихдог болхоор. Алвэс гэмтхэд л манай баруун бас эвгүйтнэ... Тэгээд сүлдээсийн хэлээд байгаа Жирков ч мэдээж их сайн тоглогч, тэрийг авхад ч дургүйцэх юм алга... харж л байя даа, Чики яаж ажиллах нь вэ...
Рибэриг хэрвээд одоо яриад байгаа 25+Хлеб/Гудди гэж авбал ч нэлээн сайн наймаа болно доо... Гол нь одоо л Баернтай тохиролцоонд хүрж чадвал их зүгээр, зун болхын бол бусад мөнгөтэй багуудтай өрсөлдөөд, үнэ нь ч нэлээн дээшлэх байх... Энэ тал дээр Лапорта, Баерны захирал хоёрын сайхан харьцаа ч нэлээн нөлөөлөх байх.. Бас Рибэри ирхэд ч манай багт дасан зохицох нөхцөл ч нэлээн хангагдчихсан байгаа гэж бодоод байгаа, Францаар яридаг тоглогчид Анри, Абидал, Кэйта, Яаяа, Самү гээд байна, тоглолтын хувьд ч Баернтай адилхан довтолгооны сэтгэхүйтэй, одоо тоглож байгаа зүүнд нь гаргана гээд л... Авчихаасай!