by Realist » Tue Apr 28, 2009 12:21 am
Оросын од Англид нэг сар: Андрей Аршавин:
"Юля тамхи татдаг байсан бол би танилцахгvй байсан"
Англид амьдрах болоод удаагvй байгаа тvvнтэй нутгийнх нь сэтгvvлч уулзжээ.
-Та энд ирээд англи хэлэндээ харамсаж байв уу?
-Хэрвээ та орчуулагтай байсан уу гэж асууж байгаа бол тэр vе одоо єнгєрсєн. Ямар ч байсан надад байсан англи хэлний суурь мэдлэг их тус болж байгаа.
-Ємнє ер нь таны толгойд Британид ирье гэсэн санаа тєрж байв уу?
-Огт vгvй. Гэхдээ хаана ч гэсэн амьдарлаа гэхэд англиас хэн ч хаашаа ч зугатааж чадахгvй л дээ. Тэгэхээр ер нь энэ дэлхий чинь англиар амьсгалаад ч байх шиг.
-Хэрвээ та Испанид очсон бол мєн л хэлийг нь сурах болно доо?
-Мэдээж. Гэхдээ хоёр гурван гадаад хэл мэддэг байхад илvvдэх юу байхав.
-Тэгвэл та Англи хєлбємбєгийн талаар хэр мэдлэгтэй байсан бэ?
-Бид манайд vзvvлдэг байсан тоглолтуудыг л vздэг байлаа. Мєн ирснийг нь. Yнэндээ бол ТВ-гээр харснаасогт єєр. Хэцvv гэх vv дээ. Одоо л энд бvх зvйл чанга, эрчимтэй байдгийг нь мэдэрч байна.
-Ирэх зун танд энэ амжилтаа ахиулан єєр багт очих боломж байгаа шvv дээ?
-Чадахгvй л байх даа. Євєл бол бас яахав. Зун бол тэгэх хэрэггvй байдаг.
-Хагас жилийн ємнє Лужникт та Английн шигшээд ялагдсан. Гэтэл тэр єрсєлдєгчийнхєє газар нутагт ирж тоглох болсондоо дургvйцэж байв уу?
-Тийм vзэн ядах сэтгэлтэй байна гэж юу байхав. Эндээс юм их сурч байна. Тэгээд хэзээ нэгэн цагт англичvvдийн эсрэг тоглох боломж олдоно шvv дээ.
-Английн тоглогчдоос хэнийг нь илvv шvтдэг вэ?
-Би шууд л Пол Гаскойн гэж хэлнэ.
-Одоо тэгээд амьдрал хэр байна даа? Бодит амьдрал дээрээ дасаж байна уу?
-Би ємнє нь английг Артур Конан-Дойлоор хvндэтгэдэг байсан. Одоо ч тэр сэтгэгдэл маань хэвээрээ.
-Та чинь бvтэн зууны ємнєх зvйлийг яриад байна ш дээ?
-Уламжлал хэзээ ч єєрчлєгдєхгvй шvv дээ. Мєн бис бас Шекспирийг шvтнэ.
-Москвад байхдаа єгсєн нэгэн ярилцлага чинь багагvй шуугиан тариад байсан...
-Тиймээ, би мэднэ. Эхнэр маань тэр ярилцлагыг єєрийн сайтдаа байрлуулсан байсан. Тvvнд нь би тамхи татдаг эмэгтэйчvvдэд таагvй ханддаг. Бас эмэгтэй хvнээр жолоо бариулах дургvй гэдгээ илэрхийлсэн байсан юм.
- Эхнэр Юля чинь тэгээд тамхи татдаг юм уу?
-Бурханы авралаар vгvй шvv. Хэрвээ татдаг байсан бол бид танилцахгvй байсан байх. Харин тэр машин барих дуртай.
-Шинэ улсынхаа нийслэлийн талаар...?
-Сvvлийн нэг сарын хугацаанд нийслэлээр тэнэх боломж гарсангvй. 12 сард л нэг сайн тэнэсэн. Таалагдсаан.
-Гэрээ Лондонгийн хаана нь байгаасай гэж та хоёр хvсдэг вэ?
-Яг тєвд нь. Гол нь Арсеналын бэлтгэл хийдэг газартай л ойр байвал. Би хэд хэдэн газар vзсэн. Гэхдээ сонголтыг Юля єєрєє хийх байх аа. Яагаад гэвэл тэр чинь гэрийн эзэгтэй шvv дээ.
-Та мєнгийг нь л єгнє гэж vv?
-Бараг тийм. /инээв/
-Ингэхэд Юля хэзээ Лондонд бvрмєсєн нvvж ирэв вэ?
-Одоогоор урт хугацааны визээ хvлээж байна. Тэгээд л...
-Хvvхдvvдээ аваад уу?
-Эхэндээ Артем л хамт ирэх байх. Дараа нь Янаг авчирна.
-Артем энд ирээд юм хийх вэ?
-Намраас энд сургуульд оруулна. Хvvхэд том хvнээс амархан хэл сурдаг гэсэн. Тvvнийг ит шидийг л одоо vзнэ дээ.
-Ингэхэд Юля англи хэлэндээ хэр вэ?
-/Амьсгаа авснаа.../ Муу. Бид хvvхдvvдтэйгээ л хамт сурах байх. Хєгжилтэй байна даа, тиймээ.
-Тєрєлх хотоо санаж байна уу?
-Мэдээж шvv дээ. Би тэндхийн бvх гудамж, гэрлэн дохиог мэднэ шvv.
-Энд тэгээд оросын ТВ-ийн суваг байхгvй юм билээ. Тэгэхээр дан англи хэл дээр vзээд л... Та удахгvй англи хэлээр алж єгєх юм байна даа?
-Компьютер гэж нэг юм байна. Цаг л гарвал тvvнийхээ ард сууна. Орос орныхоо талаарх мэдээллийг тэндээс л авна даа.
-Хоолны хувьд яаж байна. Єєр байгаа биз дээ? Эсвэл...
-Бага багаар дасаж л байна. Эмч надаас юу нь таалагдаж байна, таалагдахгvй байна гэж байнга асуудаг. Яг жаахан хvvхэд адил надад надад анхаарал тавьдаг. Гэхдээ англи гал тогоо гэхээсээ илvvтэй япон, испани, хятад хоол их таалагддаг.
-Утасны чинь тооцоо гарсан уу?
-Одоохондоо гараагvй байна. Гарна гэхээс жаахан айгаад л байна шvv. Зенит миний утасны тєлбєрийг хийдэг байсан. Харин энд єєрєє тєлєх юм байна лээ. Нэлээн єндєр гарах болов уу.
-За амжилт хvсье.
-ОК. гэдэг байх аа. /инээв/
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР