Realist wrote:Челсиг хамгаалж тоглолоо эгээ л хөлбөмбөг тоглосонгүй гэх нь холгүй байх шив. Арай ч дээ, хөлбөмбөгийн гоо үзэсгэлэн гэж ярьжийн. Ав лигийн хагас шигшээ бол зүгээрр нэг лигийн хуваарьт тоглолоос илүү хариуцлагатай мөч. Энд тактикийн зорилтийн төлөө л тоглолт хийдэг. Үнэхээр хүчтэй довтолгоотойм бол гүүрэн дээр нь очоод бут ниргээд л ирэлдээ. Тэгдэгийм бол танайхыг бишрэн шүтиий зүгээр.
Эцсийн эцэст хэн түрүүлсэн түүний нэр л бичигдэнэ түүнийг дурсан ярина фэнүүд нь түүгээр бахархана. Хөлбөмбөгийн сайхан тоглолт үзүүлнэ гэдэг зөвхөн олон гоал хийгээд л байх биш гэж үздэг. Нягт зохион байгуулалтай багийн тоглолт, хамгаалалт ч гэсэн хөлбөмбөгийн гоо үзэсгэлэн мөн.
Мэдээж гоё хамгаалалт бол оролгүй яахав, гэхдээ 10уулаа хаалганы өмнө зогсчихоод, ямар ч тэмцэх, тоглох хүсэлгүй, ирсэн бөмбөгийг зүгээр цөлөөд суудгийг арай л хэлэхгүй болов уу.