Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Wed Apr 29, 2009 11:29 pm

Realist wrote:Челсиг хамгаалж тоглолоо эгээ л хөлбөмбөг тоглосонгүй гэх нь холгүй байх шив. Арай ч дээ, хөлбөмбөгийн гоо үзэсгэлэн гэж ярьжийн. Ав лигийн хагас шигшээ бол зүгээрр нэг лигийн хуваарьт тоглолоос илүү хариуцлагатай мөч. Энд тактикийн зорилтийн төлөө л тоглолт хийдэг. Үнэхээр хүчтэй довтолгоотойм бол гүүрэн дээр нь очоод бут ниргээд л ирэлдээ. Тэгдэгийм бол танайхыг бишрэн шүтиий зүгээр.
Эцсийн эцэст хэн түрүүлсэн түүний нэр л бичигдэнэ түүнийг дурсан ярина фэнүүд нь түүгээр бахархана. Хөлбөмбөгийн сайхан тоглолт үзүүлнэ гэдэг зөвхөн олон гоал хийгээд л байх биш гэж үздэг. Нягт зохион байгуулалтай багийн тоглолт, хамгаалалт ч гэсэн хөлбөмбөгийн гоо үзэсгэлэн мөн.

Мэдээж гоё хамгаалалт бол оролгүй яахав, гэхдээ 10уулаа хаалганы өмнө зогсчихоод, ямар ч тэмцэх, тоглох хүсэлгүй, ирсэн бөмбөгийг зүгээр цөлөөд суудгийг арай л хэлэхгүй болов уу.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Wed Apr 29, 2009 11:30 pm

Каёо гоё бичиж. Пэп-ийн анх нэгдүгээр багийн дасгалжуулагчаар томилогдсон эхний хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг санаанд бууж байна. <<Би та бүхэнд тайтл, цом амлаж чадахгүй, гэхдээ та нар дахин Барсагийнхаа тоглолтоор бахархах болно.>> гэж байсан. :eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby .boldoo. » Thu Apr 30, 2009 12:13 am

el payaso wrote:за бас арай ч дээ... Испанийн шигшээгийн гараанд гарч байгаа хүнийг Эванстай харьцуулаад... Эвансаас доорд үзээд явуулсан биш ш дээ... Эванс бол Рио Видичийн бээнч байхаар л тоглогч... Пикье бол илүү их юм хүсч байсан тоглогч тэгээд л явсан ш дээ...


Эванс шигшээгээ ахалж байсышд гээлүү хэхэ. Зүгээр л манайд Эванс нь илүү тохирох тоглогч л гэсийн. Өнгөрсөн улиралд Пике манайд яаж тоглосон Эванс энэ улиралд яаж тоглож байна харьцуулахад л болно. Ер нь тэгээд манай фэнүүдээс асуухад бүгд л Эвансыг л гэдэг.

Barcik wrote:МанЮ-гийхэн орж ирээд л Пикэг муулчих юм аа... хэхэ.. МанЮ-д гэм хийснийг нь мэдэхгүй л юм... Видич, Рио хоёрын урдуур угаасаа яаж орхов. Танайхан анх авснаасаа өндөр үнээр буцааж зарлаа шд... Юунд нь ингээд шаралхаад байгаа юм бол? Харин ч сайн яваад нь, гэртээ ирээд, багын шүтэж өссөн клубтэй ирээд аз жаргалтай байхад нь баярламаарсан... Ямар Барсагийхан танай хүүхдийг академаас чинь хулгайлчихаад, янз бүрийн юм яриад байгаа биш....


Муулаагүйэ. Харин ч танай гараанд гараад тоглож байгааг харах сайхан байна. Росси энэ хоёрыг явахад нь харамссан ч өөрсдийнх нь кареерт тэр нь хэрэгтэй болохоор эвлэрсэн.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: FC BARCELONA 08/09

Postby .boldoo. » Thu Apr 30, 2009 12:23 am

moses wrote:
funky wrote:
orangeman wrote:Реалаас Хигуайн аюул учируулж мэдэхийн Пикю байхад бол тэр нээх дураараа ороод байж чадахгүй л боловуу...

манайхаас зугтсан банди ингэж яриулах гэж хэхэ


**н** Эванс шиг банз халаадаг хүн биш болохоор явсан.

Тэр Намид хэлэхэд хүн хоол идсэн тогоо руугаа нулимдагүй гэдэг шиг битгий ингэж
дэмждэг багт нь зүтгэж байсан тоглогчоо доош нь хийж бай


1-т Эвансыг **н** гээд доромжлоод байх хэрэггүй чамд гай тариагүй байх.
2-т Пикег яаж доош нь хийсийн. Би МанЮд тоглож байсан тоглогчдоос Хайнцаас бусдыг нь хэзээ ч муулдаггүй бүгдийг нь дэмждэг. Зүгээр л манайх Пикег биш Эвансыг авч үлдэх нь ашигтай байсан л гэж хэлсийшд. Пике угаасаа Рио Видич хоёрыг хүлээхгүй тэгээд ч нутагтаа тоглох сонирхолтой байсан. Эванс харин Британи тоглогч сайн ч тоглогч. Энэ хоёрыг хоёуланг нь үлдээх угаасаа л боломжгүй л байсан. Тэгээд Эвансыг үлдээсэн.
3-т Юундаа хүний нэр цохож загнаад байгаан.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: FC BARCELONA 08/09

Postby Lucifer » Thu Apr 30, 2009 12:58 am

NaMi wrote:
moses wrote:
funky wrote:
orangeman wrote:Реалаас Хигуайн аюул учируулж мэдэхийн Пикю байхад бол тэр нээх дураараа ороод байж чадахгүй л боловуу...

манайхаас зугтсан банди ингэж яриулах гэж хэхэ


**н** Эванс шиг банз халаадаг хүн биш болохоор явсан.

Тэр Намид хэлэхэд хүн хоол идсэн тогоо руугаа нулимдагүй гэдэг шиг битгий ингэж
дэмждэг багт нь зүтгэж байсан тоглогчоо доош нь хийж бай


1-т Эвансыг **н** гээд доромжлоод байх хэрэггүй чамд гай тариагүй байх.
2-т Пикег яаж доош нь хийсийн. Би МанЮд тоглож байсан тоглогчдоос Хайнцаас бусдыг нь хэзээ ч муулдаггүй бүгдийг нь дэмждэг. Зүгээр л манайх Пикег биш Эвансыг авч үлдэх нь ашигтай байсан л гэж хэлсийшд. Пике угаасаа Рио Видич хоёрыг хүлээхгүй тэгээд ч нутагтаа тоглох сонирхолтой байсан. Эванс харин Британи тоглогч сайн ч тоглогч. Энэ хоёрыг хоёуланг нь үлдээх угаасаа л боломжгүй л байсан. Тэгээд Эвансыг үлдээсэн.
3-т Юундаа хүний нэр цохож загнаад байгаан.


За хэтрүүлсэн бол сорри. Гэхдээ нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй.
Бор, Эванс, Флетчер нар бол ерөөсөө банзанд суухаар заяагдсан
тоглогчид. Яг л Сулшьер шиг. Банзанд суулгалаа гээд уурлаж байгаа
ч юм байхгүй.

Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг. Багт ийм тоглогч нар хэрэгтэй
л дээ. САФ нэг учрийг нь олоод байдаг юм шиг байгаан.

Харин чөтгөрүүд бөөнөөрөө орж ирээд Пикег банди энэ тэр гээд байхаар
ингээд бичичлээ
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA 08/09

Postby Nomer 10 » Thu Apr 30, 2009 2:00 am

Хэхэ Барсагийнхан юун ч эмзэг юм бэ дээ. Нами тоглоомоор хэлсэн нь илт л харагдаж байсий шд. Пикю, Росси 2-ыг явахад манайхан их харамсаж байсан. Гэхдээ миний хувьд Смитийг явсанд одоо ч гэсэн хамгийн их харамсдаг. Манай хувьд бол Эванс нэгдүгээр сонголт. Түүнийгээ энэ жил хангалттай харуулсан. Риог байхгүй байхад тэр л Видатай хослож, алдарт рекорд болсон клийн шийтүүдийг хийсэн. Пикю байсан бол ингэж чадах байсан уу. Эргэлзээтэй дээ. Хурдаар ч гэсэн Эванс нь илүү. Пикюгийн манай хүнээс давуу тал бол тоглолтод илүү хурдан үнэлгээ өгч чаддаг, пассыг илүү сайн өгдөг. Түүнийгээ ч өчигдөр Алвест өгсөн ганган пассаараа харуулсан. Манай банзанд Эванс шиг даруухан хэрнээ чадварлаг залуус байдаг тулдаа бид энэ олон жил бусдаас шилдэг гэдгээ харуулсаар ирсэн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Thu Apr 30, 2009 3:02 am

Nomer 10 wrote: Манай банзанд Эванс шиг даруухан хэрнээ чадварлаг залуус байдаг тулдаа бид энэ олон жил бусдаас шилдэг гэдгээ харуулсаар ирсэн.

САФ байгаа болохоор л ийм байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Nomer 10 » Thu Apr 30, 2009 4:40 am

Тэр шүүгчийг Штарк гэдэг. Хүчтэй гэдэг үг. Гэхдээ би Швах гэж нэрлэмээр санагдаад байдаг юм. Сул дорой гэсэн үг. Бундэслигт бол үнэн бузарладаг. Хэдэн жилийн өмнө нэг тоглолтод арваад шарөгөөд орой нь зурагтаар бөөн шүүмжлүүлж байсан юм даг.Тэгсэн сүүлд сонсохнээ У20-ийн дэхийн аварга дээр буруу шүүснээс болоод Чилийн фэнүүд түүн рүү дайраад, тэрнээс хойш улаан өгөхөө огт байчихсан гэнэ лээ. Босингва дээр шууд шар өгөөд л эхлэх байсан юм. Дэлхийн аваргаар манай Буларузад карт өгөөгүйгээс болж нөгөө **н** иван нь тоглогчдыг давраачихсан. Өчигдөр эхний шарыг тэгэхэд өгөөгүйгээс болж Челсигийнхэн хүчтэй контактаа ихэсгэсэн хандлага ажиглагдсан. Швах бол ер нь завааруулсан л даа. Пуёол орж ирэнгүүт эхний алдааг хийж байхад шууд шар өгөөд наасан. Босингвагийн хажууд л гайгүй алдаа байсан. Харин дараа нь Пуёол жинхэнэ шар авахаар алдаа хийсэн. Тэгэхэд нь бантаад яаж ч чадаагүй. Баллакын 2 дэх шар бол шууд л өгөх байсан. Онриг унагахад пеналти өгөх байсан. Энэ мэтээр алдаа маш их гаргасан. Гуус харин үнэхээр агуу гэдгээ дахиад л харууллаа. Тоглолтын өмнө нээлттэй тоглоно гэж байсан нь зүгээр л ам мэх байсан. Гарааг харангуут Барсагийнхныг амаар нь шороо өмхүүлжээ гэдэг нь харагдсан. Эссиенийг баруунаар довтлох хэсэгт тавьсан байснаар л ойлгогдсон. Мөн Эссиен ирснээс хойш бараг тоглуулаагүй Микелийг гаргасан байлаа. Анелка Калоу аль нь байхгүй. Сэлгээ нь ч тэр. Лампардыг 2 дахь шараа авахаас нь сэргийлээд суулгасан. Гэхдээ Эссиенийг татаад Калоу эсвэл Анелкаг оруулж болох байсан. Гэвч тэгээгүй. Беллеттигээр ханыг улам зузаатгасан. Энэ бүхнээс харахад л Пэп гэж хүүхдийг анхнаасаа л ам мэхээр аваад явчихсан. Пэп бол Гуусын хажууд үнэхээр хүүхэд. Гэхдээ тэр яггүй том дасгалжуулагч нь болно гэдэг нь өчигдөр хэд хэдэн юмнаас харагдсан. ЧЛ аваад Реалд лигээ алдах нь гутамшиг тул Пуёолыг Реал дээр нөөсөн. Реалтай хийх тоглолт илүү чухал, Пуёолын насан дээр дараалаад 2 том тоглолт хийнэ гэдэг хэцүү. Үүнийг тэр ойлгосон. Харамсалтай нь Рафа гэмтээд тэр гарахаар аргагүй болсон. Пэпийг үнэлсэн 2 дахь зүйл нь гэвэл тэр Челсигийн хамгийн осолтой цэгүүдэд бараг боломж өгөөгүй. Стандартын нөхцлүүдийг л хэлээд байна. Хэдий Челси тийм боломжоо өөрсдөө бий болгож чадаагүй ч Барса тэр замыг нь тоглолтоороо хаасан. Мөн тэр сэлгээг маш зоригтой хийсэн. Хэр баргийн дасгалжуулагч тэр том 2 тоглогчийг сэлгэж чадахгүй. Маш олон дасгалжуулагч за дүүрсэн хэрэг, томчууддаа даатгая гээд л үлдээх байсан. Пэпийн шийдвэрийн дараа нөгөө 2 дээр нь маш том боломжууд бий болсон.

Энэ жил гэхдээ яагаад ч юм Челси түрүүлэх юм шиг санагдах юм. Аварга багийг аз дагадаг ч гэж ярьдаг. Тэд Рома дээр сүүлийн хэдэн жилийн хамгийн муу тоглолтуудын нэгийг хийсэн. Дараа нь өөр нэг Италийн баг Ювед тавиулж дууссан. Ливерпүүл дээр салганаж байлаа. Аз ивээгээд л байгаам даа. Гэхдээ манайх хэд хэдэн уламжлалыг эвдсэн. Барса хожих бүрэн боломжтой. Челси өчигдөр даалгавраа үнэхээр 100 хувь биелүүлсэн. Гэхдээ энэ тоглолтын дараа хэн дарамтанд байгаа вэ. Өнөөдрийн байдлаар бол Челси. Учир нь тэд хариу тоглолтод гэртээ заавал хожих даалгавартай. Тэр чинээгээр довтолно. Төдий хэрээр Барсад сөрөг боломж бий болно. Хурдтай тоглогчдын хувьд энэ нь маш сайхан боломж. Гэхдээ одоо лигийн тоглолтын дараа л аль нь дарамтанд орох вэ гэдэг нь харагдана. Ялангуяа Эль Класико онцгой нөлөөлнө. Тэнд Барса хожигдвол давуу тал Челсигийн талд бүрмөсөн шилжинэ.

Өчигдрийн Челсигийн тоглолт яах аргагүй Евро 2004-ийн Грекийн тоглолтуудыг санагдуулаад байлаа. Хамгаалаад л байсан, хамгаалаад л байсан. Эцэст нь тэд аваргалсан. Хасагдах шатны тоглолтод хэн хамгийн сайн тактик барина, тэр дийлдэг. Харамсалтай нь орчин үед хамгийн сайн тактик нь хамгаалалт болсон. Лионы дараа Байерн Камп Ноуд очоод яаж шившиг боллоо. Тэд хамгаалалт гэдгийг мартаж, тэр олон дэмжигчийнх нь өмнө адилхан довтолдог хүн болоод алуулсан. Гуус тийм алдаа хийх **н** хүн хэзээ ч биш. Клинси мэтийн шинэковууд эндээс их санаа авсан болов уу. Челси Ливерпүүл бол зүгээр л санамсаргүй тохиолдол. Яг л өнгөрсөн жилүүдийнх шиг гоол маш багатай болох байсан тоглолт нэг серби залуугийн хэний ч таамаглаагүй санамсаргүй 2 мөргөлтөөс болоод орвонгоороо өөрчлөгдсөн. Хариу тоглолтод Ливерпүүл хамаг байдгаараа урагш дайрахаас өөр аргагүй байдалд орсон. Тиймээс ардаа их боломжийг өрсөлдөгчдөө бий болгосон. Ингээд л хэн хэн нь задгайрсан тул олон гоол орох нөхцөл бүрдсэн. Түүнээс биш том багууд том тоглолтод учиргүй гоол машиндаад унадаггүй. Дэлхийн аваргыг л санья л даа. Шөвгийн 8 эхлэнгүүт 1-0, 1-0, 1-0. Хэсгийн тоглолтод за энэ л гол тоглолт, энд л алаан болно гэж байсан Аргентин Холланд 2 мөн л 0-0. Өчигдөр бол Гуусын ялалт байлаа.

Мессиг муу байсан гэж хэн ч хэлж болохгүй. Ялангуяа Барсагийн фэнүүд. Тэр ч гэсэн хүн. Муу тоглох өдөр байж л таараа. Тэр нь өчигдөр байж. Тэгээд ч тэр олон хүн өмнө нь Гуусын захиасыг ягштал биелүүлж байхад бүр ч хэцүү. Үүнийг гэхдээ Пэп таамагласан байсан. Иниестагаар олон довтолгоог явуулахыг зорихыг хичээсэн харагдаж байлаа. Месси энэ жилжингээ багаа оройлж, үргэлж 90 минут тоглож байгаа. Тэр бүхний эцэст ядралт ирэх нь мэдээж. Бие нь сульдаад нэг тоглолт амраасан гэж байсан. Энэ урт удаан улирлын сүүл рүү ганц тоглолт амрааснаар амархан сэргэхгүй л болов уу. Байерн дээр бас амраах байсан юм. Тэгээд ч Месси өөрөө Реал дээр илүү хүч хаях үүднээс өчигдөр бас өөрийгөө сайн дайчлаагүй ч байж болох. Мессид буруу өгч хэрхэвч болохгүй.

Барсагийн фэнүүдийг ойлгож байна. Баг нь ийм сайн байхад өөрийн эрхгүй омогшдог. Би энэ өвөл манайх алдарт клийн шийтүүд хийгээд эхэлснээс хойш багийнхаа тоглолт харах бүрт өөрийн эрхгүй цээжинд ааг амтагдаад ирдэг юм. Тэд бүтэн улирал олон гоолоор машиндаад үүндээ дасчихсан. Тэр тусмаа гадаадын номер нэг дайсан болсон Челсиг талбай дээрээ бут ниргэхийг тэд маш их хүссэн. Гэтэл нөгөөдүүл нь айхтар хамгаалангуут бухимдаад эхэллээ. Барса гоол хийхийг тэд үнэхээр хүссэн. Гэвч хөлбөмбөгт ийм юм их тохиолддог. Эвлэрээд харин хариу тоглолтод яахаа бодсон нь дээр. Барса Английн багуудтай талбайд нь илүү сайн тоглоод байгаа талтай. Тэгэхээр бүх юм эерэг байна. Барсагаас өчигдөр бас жаахан ядралт ажиглагдаад л байна лээ. Аргагүй шд. Бүтэн улирал энэ олон тоглолтод 75 хувь бөмбөг эзэмшиж тоглочихоод, харьцангуй бага гүйдэг ядралт бага хамгаалалтын армитай тулчихаар хэцүү. Тэднийг тоглох бүрт эсрэг баг нь явхийтэл хамгаалдаг. Гэлээ гээд тэд гоол алдаад л байсан. Атлетико л Барсад 4-3 гэсэн хожигдлыг амсуулсан байх. Өөр бусдаар тэд нэг тоглолтод 2-оос илүү гоол алдаагүй. Ингэж их сунайсны дараа амаргүй энэ тоглолтод 0-0 гэдэг бол сайн л дүн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC BARCELONA 08/09

Postby Nomer 10 » Thu Apr 30, 2009 4:53 am

Аа нээрээ тийм, 2 сэлгээ орсны дараа Челси айж байсан 2 хүн нь гарсан болохоор нэлээн тайвширсан. Яг энэ үеийг нь ашиглаад 2 боломж гарч ирсэн. Пэп энэ 2 сэлгээгээ арай эрт оруулах байсан байх. Пэп Онриг суулгахад хэнийг орох бол оо гэж бодож байлаа. Хлэб үү Гуди юу гээл. Тэгсэн Хлэб гарч ирсэн. Аргагүй формгүй харагдана лээ. Нэмж цохиж байхаар бөмбөгөө тогтоогоод төв рүү хаясан бол их эвгүй болцон байсан. Боян хүү хэдий өмнөх жилүүдэд Европт хэд хэд гарсан ч маш олон хүн түүнийг танихгүй хэвээр. Испанид бол эсрэгээрээ. Өчигдөр тэр боломжийг чулуу болгосон бол тэр Европт нэртэй болох байлаа. Түүнд дахиад 5 см нуруу байсан бол эсвэл тэр жаахан түрүү үсэрсэн бол Челсигийнхнийг жинхэнэ шоконд хийх байлаа. Челсигийн талаас хамгийн сайн боломж нь Дрогбагийн ганцаараа гардаг байсан. Чадаагүй. Тэгж хамгаалж байгаа багт ийм боломж маш бага гарна. Ашиглаж чадахгүй бол тэгээд л өнгөрөө. Харин азаар эсрэг баг нь сүүлийн мөчид арай л гоолдчихсонгүй. Тоглолтын МОМ нь Чех байлаа. Уйтгартай тоглолт болсон гэх нь ч хаашаа юм, 90 минут маш хурдан өнгөрсөн шүү. Хариу тоглолтод их гоё юм болноо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC BARCELONA 08/09

Postby orangeman » Thu Apr 30, 2009 5:39 am

Аагий wrote:
orangeman wrote:
Аагий wrote:
kayo wrote: Пуёол дээр дөнгөж эхний таклд шар өгөөд,


Юун дөнгөж. Тодорхой шар. Довтолгоо санаатай зогсоосон. Харин дараа нь бас Малуда-н шууд хөлрүү нь жийж орсон. Тэрэнд бас шар өгөх байсан юм.

танай Микелын Иниеста дээр хийдэг алдаа, Босингвагын Месси дээр хийдэг энэ тэр бол чиний хэлсэнээр тодорхой шар байсан шд ...



хэхэ, Би Микелийн, Босингва-н алдааны талаар огт юм бичээгүй байна шт ээ.

Микель, Босингва 2-ын эхний алдаа байсан гэж байна аа ойвуу?
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 08/09

Postby orangeman » Thu Apr 30, 2009 6:07 am

10 харин орж ирээд голыг нь олсон бичлэг хийсэн байна ...
Хиддинк Холланд болохоор аль альных нь талд оролгүй бичсэн байна...
Дээрээс нь шүүгч бол завааруулсан нь үнэн, Яаяа дээр шар өгөхөөр нь л новш байна гэж бодсон ... шүүгч гээд жоохон бичлэг хийчихвэл баахан хэрүүл үүсчих байх гээд дуугүй л байлаа...
Ер нь тэгээд Лондонд аварга авах баг тодрох байх гэж бодоод байна шдээ
Эль Классико.д манайх Реалыг нухаж чадвал тэр моралаараа Челсиг бол индүүдээд л гарна ....

Кайо гоё бичлэг хийжээ...

ер нь тэгээд энэ ЧЛ АЗ юмдөө сугалааны хувиараар эхний тоглолт гүүрэн дээр байсан бол бидний хүсэн хүлээж байсан тэр гал гарсан тоглолт гарах байсан нь дамжиггүй
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 08/09

Postby Lucifer » Thu Apr 30, 2009 7:32 am

харин 10 зөв талаас нь бичсэн байна. Манайх хагас дээр талбай дээрээ азгүйтээд байдаг
юм аа.
Миний бодлоор Класико дээр Анриг нөөмөөр байна. Тити л энэ Пүтонуудтай хийж байгаа
цувралын эцсийн цэгийг тавих юм шиг санагдаад байна. Английн багуудын учрыг сайн олдог
доо. Тэгээд ч 31 настай довтлогч маань хагас сайны тоглолт дээр Фреш болж амжихгүй.

Яаж ч байсан Гуди эсвэл Хлеб л гарах байхдаа. Эсвэл Иньста урагшлаад Бүскетс, Кейта
2ын нэг гарч болох юм. Этоо бас Месси 2 маань бүтэн тоглох нь дээ.
Боянд тоглох боломж гарахгүй л болов уу.

Миний бодлоор бол гол аюул учруулдаг Роббен, Шнайдер гэмтэлтэй бас Пепе баннтай байхад
би бол хожигдоно гэж бодохгүй л байна. Үсрээд л тэнцэх байх гэж санагдаад байна.

Тэнцээд, 2 хожил авахад л уул нь бараг тайтл халаасанд орж ирж байгаа газар биз дээ.

Жич: Гюти бэлтгэл дээрээ зүүн шагайндаа гэмтэл авч Класиког өнжөнө гэсэн мэдээ гарчээ
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: FC BARCELONA 08/09

Postby El Payaso » Thu Apr 30, 2009 9:34 am

би бол Реалтэй тэнцэх байх л гэж бодоод байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 08/09

Postby lordington » Thu Apr 30, 2009 9:36 am

шүүгч сайн харсан бол бошингуад улаан өгөөд дээр нь пеналти ч өгөхөөр алдаа гаргасан. азаар хараагүй. Бошингуа бас мэдэрч татсан, анри унаж байхдаа чехийн сул зайг харсан л байж таараа.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: FC BARCELONA 08/09

Postby J@x » Thu Apr 30, 2009 11:46 am

Танайх сайн байсан бүтэн жилжингээ тоглосон багуудаа онигоо болгосон. хэрэв манайх урдаас нь пижигнэсэн бол баерн болно ш дээ. хамгалж тоглосон чэлсегийн нэр төр баернаас илүү байгаа байх гэж бодож бн. эцэст нь энэ бол хасагда шат шүү дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: FC BARCELONA 08/09

Postby orgil_1103 » Thu Apr 30, 2009 12:55 pm

Cáceres ийн фором хэр байгаа болоо . Хамгаалалтанд их санаа зовож бн шүү.
Abidal төвд төглөх бол уу France ийн шигшээдээ CenterBack хийж харагдсан . Víctor Sánchez гарах юм бол уу . Pique Caceres or Pique Abidal.
Image

www.orgil.tk
User avatar
orgil_1103
 
Posts: 270
Joined: Mon Jul 02, 2007 6:56 pm
Location: Системийн шинжээч

Re: FC BARCELONA 08/09

Postby meesh » Thu Apr 30, 2009 1:03 pm

Абидал төвд ч дээ хэцүү талдаа шт...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Seikoni » Thu Apr 30, 2009 1:27 pm

orangeman wrote:
Эль Классикод манайх нухуулнаа гэж бол байхгүй хамгийн боломжит хувилбар бол тэнцээ шд ...
Реалаас Хигуайн аюул учируулж мэдэхийн Пикю байхад бол тэр нээх дураараа ороод байж чадахгүй л боловуу...

бөмбөг бөөрөнхий... Пикю гэж хэн юм, Эвасын дээр гарч чадахгүй байгаа баагийг Игуайнд нөлөөлөхүү үгүй л болов уу..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Thu Apr 30, 2009 1:39 pm

Ам мэхээр Пэпийн толгойг эргэтэл хуураад тэгээд Гус аргагүй л Пэпийг элэглэлээ энэ тэр гэсэн юм юу ч байхгүй, хүмүүс яагаад ийм сонин юм яриад байгааг гайхаж байна...
Гус өмнө нь хамгаалж тоглоно гэж хэлсэн байсан ч Барсагийн гараа, тактик яг л адилхан л байх байсан. Челси өнөө орой битүү хамгаална гэж мэдсэн бол та нарыхаар Барса ямар тактик, гарааны бүрэлдэхүүн сонгох байсын. Утгагүй юм. Тэгээд ч Эссьенийг баруунд тавихаараа хамгаалах нь тодорхой байна гэж байхгүйшд. Тэр тв-ээр гардаг формэшнууд бол зүгээр л зураг л...
Гарааны хувьд би Пике, Маркес 2-ын хэнийг нь сонгох бол, эсвэл цуг гаргаад Пуойлыг зүүнд гаргах байх гэж бодож байсан. Гэтэл Пуойлыг суулгасан. 1 шартай учраас, бас Реал дээр нөөж, хамгийн гол нь Челсигээс тийм их довтолгоо ирэхгүй байх гэж тооцсондоо л суулгасан.
Пэп Челсигийн хүчтэй довтолгоо ирнэ гэж тооцсон бол Пуойлыг суулгахгүй. Пике, Маркес агаарт сайн ч хурд муу, удаан. Пуойл л удаа дараагийн хүчтэй довтолгоонуудыг зогсоож чадна.Би бол Пуойлыг суулгасан байхаар нь Челси их довтолно гэж байсан, Пэп яасан сонин шийдвэр гаргаа вэ л гэж бодож байсан. Гусын хэлсэн ярьсан бол намайгаа л хуурсан байх...
Тэгээд ч тоглолтын өмнө нь хэн юу ярих нь хамаагүй, тэрэнд итгэж хариу тактик бэлддэг коач гэж юу байдгийн ер нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Thu Apr 30, 2009 2:07 pm

Márquez out for up to 10 weeks
хагас сайнд хагалгаанд орно гэнэ.......

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Thu Apr 30, 2009 2:11 pm

манайхан хагас сайнд 11 цагаас нисээд 12-т РЕАЛ-д очих гэнэ....... тоглолт дууссны дараа шууд барсэлонд буцаж ирэх аж........

Image


Эл Классико-н үеэр хөтөлбөр.......

Friday 1st May 2009

12:30h Indoor football match at the Palacio de los Deportes C/Goya
Real Madrid Veterans v FC Barcelona Veterans

Saturday 2nd May 2009

12:00h Real Madrid players report to the Santiago Bernabéu.
From there they will go to the Hotel Mirasierra Suites Hotel.

12:00h FC Barcelona arrive at Barajas Madrid airport
Travel to Hotel AC Monterreal

14:00h Press call for Presidents of Real Madrid and FC Barcelona
Santiago Bernabéu. (Entrance for media at the Directors’ Box Gate, c/Padre Damián, next to Adidas shop.

14:30h Official lunch for Directors of Real Madrid and FC Barcelona
Príncipe de Viana Restaurant. C/Manuel de Falla, 5 (Madrid)

14:30h Official lunch for Directors’ wives
Santo Mauro Restaurant. C/ Zurbano, 36 (Hotel AC Santo Mauro).

20:00h Match Real Madrid C.F. v F.C. Barcelona
Santiago Bernabéu Stadium.

23:30h Departure of flight back to Barcelona from Barajas airport
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Thu Apr 30, 2009 2:14 pm

Бояан - “the team is very confident and will go to Madrid and London with desire, confidence and hope”
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Thu Apr 30, 2009 2:14 pm

Capello - Barca's treble pursuit could benefit Real
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Thu Apr 30, 2009 7:56 pm

Тоглолтын дараа форумд орж ирж чадсангүй... Челси лагдаа биш xарин бид азгуйдээ л тэнцлээ Ноу Камп иxэнx баг xамгаалаx гэж л ирдэг бид мэднэ! xарин одоо Эл класико л гол анxаараx зүйл болчиxоод бна xэдий Реалын олон тоглогч бэртэлтэй бгаач Эл класико бол xэцүү үргэлж тм байсаар ирсэн Пикуэ г юу гэнэ вээ?? Бацаан мацаан жигшиг нэг **н** бацаан Спайны шигшээд тоглоод гоалдоод явдаг юм уу?? тгдч Манюгын фануудэд xэлxэд эxлээд xулгайлсан н Маню бx шүү! Маргуэз 10 веек гэнүү??? Одоо л манай Хлэб, Боян, Касэрэс гээд нэг л өөpийн төвшнөөс муу тоглоод байгаа гарууд сайн тоглочиxвол... :gold :gold
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Thu Apr 30, 2009 8:14 pm

:gold :gold :gold :gold Монгол тайлбартай эл классико-г шууд үзэх боломж олдохнуу? кабелаар миа санагдаад С1 ТВ9 SBN аль нэг нь гаргамаар санагдаад байгаа юм даа!!!! :gold :gold :gold :gold :gold
Last edited by Галмандах on Thu Apr 30, 2009 8:17 pm, edited 1 time in total.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests
cron