Манай сэдэв эхлэхдээ багын маань тухай олигтой мэдээлэлгүй тавиагүй байсан болохоор оллоо сайт дээр өнгөрсөн 6 сард гарсан нэгэн сайхан товч, бөгөөд чэлсигийн талаар боломжийн мэдээлэл өгчихөөр нэгэн нийтлэлийг тавилаа. Цаашид үргэжлүүлэн энэ клубын болон тоглогчдынх нь намтар болон ирээдүйн талаар сонирхолтой мэдээлэл, нийтлэлүүдийг тавьцгааж байя.
Челси
Лхагва, 6–р сарын 08
Багийн эзэн: Роман Абрамович
Гvйцэтгэх захирал: Питер Кеньон
Багийн ерєнхий дасгалжуулагч: Жозе Моуриньо
Web:
http://www.chelseafc.com
Хот: Лондон
Байгуулагдсан он: 1905
Хоч: Блюз, Хөхүүд
Стадион: "Стэмфорд Бридж"
Багтаамж : 42449 хvн
Хувцасны єнгє: хєх, цагаан, хар
Англид гаргасан амжилтууд:
Английн аварга: -1955
Английн цомын аварга: -1970, 1997, 2000
Английн лигийн цомын аварга: -1965, 1998, 2005
Английн супер цомын аварга: -1955, 2000
Олон улсад гаргасан амжилтууд:
Цомтой багуудын цомын аварга: -1971, 1998
Европын супер цомын аварга: -1998
Єнєєдрийн байдлаар Европын хєлбємбєгийн хамгийн супер клубуудын нэг болоод байгаа "Челси" нь єнє эртний тvvхтэй баг юм. "Стэмфорд Бридж" хэмээх цэнгэлдэх хvрээлэн 1877 оны 4-р сарын 28-нд нээгдсэн бєгєєд "Лондоны спорт клуб"-ын мэдэлд байв. Тэнд анх хєнгєн атлетикийн уралдаан тэмцээн болдог байсан аж. Vvнээс 30 орчим жилийн дараа буюу 1904 онд "Стэмфорд Бридж"-ийг vл хєдлєх эд хєрєнгийн бизнесмен Гас Мире худалдан авчээ. Тэрээр єєрийн ах Джей Ти Мирсийн хамт уг 5 га /50000 м2/ талбай бvхий цэнгэлдэхийг єєрийн орныхоо хамгийн шилдэг цэнгэлдэх хvрээлэн болгох
зорилготой байлаа. Ингэхийн тулд хєлбємбєгийн шилдэг клубуудтэй хамтран ажиллах нь зєв гэж тэд vзсэн ба Лондонд байдаг клубуудэд хамтран ажиллах санал тавьж байжээ. "Стэмфорд Бридж"-тэй хувь заяагаа холбох хамгийн боломжтой клуб нь "Фулхэм" байсан ч цэнгэлдэхийн тvрээсний vнэ хєлс нь дэндvv єндєр санагдсан тул татгалзан, хуучин "Крэйвен Коттедж"-доо vлдсэн байна. Фулхэмийг татгалзсан хариу єгений дараа нэгэн компани уг талбайг нvvрс хадгалах зориулалт бvхий газар болгох зорилгоор худалдаж авах санал тавьжээ. Энэ саналд Мирсийг хариу єгч хараахан амжаагvй байхад нь тvvний найз Фредерик Паркер талбайгаа зарахгvй байхыг гуйж, єєрєє хєлбємбєгийн баг бvрдvvлэн уг талбай дээр тоглуупах болсон юм. Шинэ багаа хэрхэн нэрлэх талаар нэлээд олон санал гарч байлаа. "ФК Кенсингтон", "ФК Стэмфорд Бридж" гэх мэт хувилбарууд байсан ч эцэст нь "Челси" гэсэн нэр єгч, уг клуб албан ёсоор байтуулагджээ. Энэ бол 1905 он байв. Челси анх "Ємнєд лиг"-т тоглох тєлєвлєгєєтэй байсан ч зарим нэг бэрхшээптэй тулгарснаар энэ нь бvтээгvй юм. Vvний дараа Мире, Паркер нар багаа Английн хєлбємбвгийн лигт элсvvлэх єргєдєл єгсєн нь амжилттай болж 1905 оны 6-р сарын 1-нд "Английн хєлбємбєгийн лиг"-ийн 2-р дивизионд харьяалагдах болжээ.
Челсиг бусад агуу замналтай, амжилт арвинтай, нєр их баялаг тvvхтэй багуудтай харьцуулахад харьцангуй даруухан баг юм. Тиймээс уншигч та бvхэнд илvv сонирхолтой байх болов уу гэсэн vvднээс энэ багийн сvvлийн 10 гаруй жилийн "амьдрал"-аас сонирхуулахаар шийдлээ.
Ер нь Челси бол дундаж багуудын л нэг байлаа. Олон жилийн турш єгсєж уруудаж явсаар Челси 1993 онд дахин Премьер лигт дэвшин тэр улиралдаа 14 хожсон юм. Харин 1996-97 оны улиралд 6-р байранд орлоо. Энэ vсэс Премьер лигийн топ багуудын тоонд багтах болж, амжилт нь ч тогтворжив. Челсиг энэ vед 90-ээд оны "Голландын их гурвал"-ын нэг болох Рууд Гуллит удирдаж байлаа. 1997 онд Гуплитын баг "Английн цом"-ын аварга болж 1970 оноос хойш анхныхаа тэмцээнд тvрvvллээ.
Гуллитын дараа Жанлука Виалли ерєнхий дасгалжуулагч болсон ба Челсиг "Цомтой багуудын цом"-ын аварга болгон улмаар Испаний "Эзэн хааны баг" Реал Мадридыг тоглолтын сvvлчийн минутанд Густаво Пойетын оруулсан гоолын ачаар хожиж, "Европын супер цом"-г хvртсэн юм. Дотооддоо "Блюз "/Челсигийн хот/ мєн амжилттай тоглож "Анлийн лигийн цом"-ын аварга боллоо. 1998-99 оны улиралд ч тун єндєр амжилт гаргалаа. Премьер лиг буюу ААШТ-д 3-р байрт шалгарсан нь чамлахааргvй vзvvлэлт юм. Мєн "Аваргуудын лиг"-т ч амжилттай оролцеон. Тэд хэсгээсээ шалгаран, нокаут шатанд орж, 1 /4 шигшээд Каталоны алдарт "Барселона" багтай учраа таарч тун єрсєлдєєнтэй дуэль хийсэн юм. Барсад энэ vед Ривалдо, Луиш Фигу нар ид гялалзаж байлаа. Эхний тоглолт Челсигийн талбайд болоход Лондончууд 3:1-р хожиж сенсаац тарив. Тухайн vед Челсиг ингэж тоглоно чинээ тєсєєлсєн хvн ховорхон байсан биз. Гэвч хариу тоглолтонд Испаничууд 5:1-р хожин, дараагийн шатанд шалгарчээ.
Виаллигийн баг 2000 онд ч чамлахааргvй амжилтанд хvрч, "Английн цом"-ын аварга /FA Cup/, "Английн супер цом"-ын аваргаар тодорсон юм. Багийн ерєнхийлєгч Кен Бейтс болон ерєнхий дасгалжуулагч Жанлука Виалли нар тун "интернационалч" багийг бvдvvлжээ. Зарим нэг тоглолтонд англи тоглогчдоос нэг нь ч vндсэн бvрэлдэхvvнд багтахгvй байх тохиолдол ч байв. Vндсэрхэг vзэлтэй Англичуудад энэхvv байдал таалагддагvй байсан нь лав. Тухайн vед тус багт Дешам, Лебеф, Десайи зэрэг "дэлхийн аваргууд" тоглож байсан нь багийн амжилт, тоглолтонд сайнаар нєлєєпж байснаар зогеохгvй нэр хvндэд нь ч эергээр нєлєєлж байсан нь тодорхой.
Харин 2000-2001 оны улирлыг тааруухан эхэлсэн нь Челсигийн тvvхэн дэх хамгийн єндєр амжилт vзvvлсэн дасгалжуулагч Виаллиг албаа орхиход хvргэлээ. 2 жил хагасын хугацаанд Виалли Челсид 5 цом бэлэглэжээ. Тvvний байрыг бас нэгэн Итали мэргэжилтэн Клаудио Раньери залгамжиплаа. Энэ бол 2000 оны IX сар байв. Раньеритай зэрэг шахуу Джимми-Флойд Хасселбайнк хэмээх супер довтлогч Челсид ирсэн нь хєгжєєн дэмжигчид багаасаа єндєр амжилт хvсэх хангалттай шалтаг нєхцєл байсан юм. Ирсэн улиралдаа Хасселбайнк Премьер лигт 22 гоол хийсэн нь Арсеналын Тьери Анригийн дараа орох єндєр vзvvлэлт байлаа. Гэвч эхний 2 улиралдаа Раньери багаа Английн АШТ-нд тус бvр V1 байранд л оруулсан юм. "Аваргуудын лигт"-т оролцох эрхээ авч чадаагvй тэд УСФА-н цомд ч гавьсангvй, дару у хан багуудад хожигдсон байв. Харин 2002 онд Английн цомын финалд хvрсэн ч Раньериг анхныхаа цомыг хvртэхэд нь Лондоны єєр нэг клуб Арсенал саад болжээ.
Харин 2002-2003 оны улиралд Раньеригийн Челси Премьер лигт 4-р байрт орсноор ирэх улирлын "Аваргуудын лиг"-ийг урьдчилсан шатнаас эхлэх болжээ. Уг улиралд Итали довтлогч Жанфранко Зола маш сайн тоглож, багийнхаа 2003 оны шилдэг тоглогчоор тодорсон юм.
2002-2003 оны улирал дууссаны дараахан Челсигийн ертєнц орвонгоороо єєрчлєгдлєє. Английн тєдийгvй Европыг шуугиулсан vйл явдал болж, Челсиг 20 жил удирдсан ерєнхийлєгч Кен Бейтс хувьцааныхаа 51 %-г Оросын тэрбумтан, хєлбємбєгийн хорхойтон Роман Абрамовичид заржээ. Санхvvгийн хямралд ороод байсан багийг худалдаж авенаар Роман Абрамович бусад єр тєлєєсийг ч мєн тєлєх vvрэг хvлээсэн юм. Дээр нь тэрбээр дэпхийд нэр алдраа цуурайтуулсан шилдэг тог"логчдыг багтаа тоглуулах хvсэлтэй байлаа.
2003 оны "Аваргуудын лиг"-ийн шєвгийн 8-д Англи, Испаний хамгийн алдартай клубууд болох Манчестер Юнайтед - Реал Мадрид багуудын хариу тоглолт Манчестерийн "Олд Траффорд" цэнгэлдэхэд болсон ба уг сэтгэл хєдєлгєм сайхан тоглолтыг Роман Абрамович vзэж суусан бєгєэд тэр л vед толгойд нь <<Би ч гэсэн иим багтай болох юмсан>> гэсэн бодол тєрсєн гэдэг. Абрамович тухайн vед МЮ, Арсенал, Тоттенхэм зэрэг багуудыг сонирхож байсан 6а Лондонд амьдардаг тvvнд Лондоны баг дээр санагдсан биз. Тоттенхэмийг бодвол Челси "Аваргуудын лиг"-т тоглох эрхтэй байсан гээд бас бус олон шалтгааны улмаас Челси дээр сонголт нь тогтсон байна. Шинэ ерєнхийлєгч єєрийн багаа Премьер лигийн аварга болгохыг хvсч байсан ба vvнд нь шилдэг одууд тус болно гэж vзсэн юм. Абрамович Хуан Верон, Дамьен Дафф, Эрнан Креспо, Жереми Нжитап, Клод Макелеле, Адриан Муту зэрэг оддыг багтаа урьсан юм. Мєн єсєх ирээдvйтэй Англи залуус болох Жо Коул, Уэйн Бридж, Глен Жонсон нар Абрамовичид таалагдсан байна. МЮ-д ажилттай ажиллаж байсан Питер Кеньон мєн Челсид ирсэн байв.
Дэлхийн хамгийн баян багуудын нэг болсон Челси Абрамовичийн удирдлага дахь эхний улиралдаа Премьер лигт дэд байр эзлэв. Челсигийн тєлєє маш их мєнгє хаясан Абрамовичид энэ амжилт таалагдсангvй бололтой, тэрээр Клаудио Раньериг дасгалжуулагчийн албанаас чєлєєллєє. Абрамовичид супер клубыг удирдаж, ододтой харилцан чадвар бvхий, хамгийн гол нь хэзээ юу хийхээ мэддэг дасгалжуулагч хэрэгтэй байпаа. Энэ хvнээ ч Абрамович олсон юм. Порту хэмээх даруухан багийг Европын шилдэг болгосон Жозе Моуриньог тэр сонголоо. Бардам сэхvvн зантай, єєртєє итгэлтэй Моуриньо Романд шууд л таалагдсан гэдэг. Моуриньо Абрамовичид Раньери шиг "хvлээсэнд" ажиллах хvсэлгvй буйгаа хэлжээ, Роман ч vvнийг хvлээн зєвшєєрч, багт хэнийг урьж, тоглуулахыг бvгдийг ерєнхий дасгалжуулагчийн мэдэлд vлдээсэн юм. Энэ нь ч зєв шийдвэр байлаа.
Жозе Моуриньо єєрийнхєє тактикт тохирох шилдэг залуу тоглогчдыг цуглуулан, байрлал бvр дээр найдвартай тоглогчидтой болж, бvрэлдэхvvний хувьд санаа зовох зvйлгvй болов. Хаалгач Петр Чех, хамгаалагч Рикарду Карвалью, Паулу Феррейра, хагас хамгаалагч Арьен Роббен, Тиагу Мендеш, довтлогч Матея Кежман, Дидье Дрогба нарыг шинээр авчээ. 45 сая еврогийн єртєгтэй ирсэн Дрогба хамгийн vнэтэй нь байлаа. Цаасан дээр бичихэд шилдэг бvрэлдэхvvнтэй супер баг мэт харагдавч уг баг талбай дээр ямар тоглолт vзvvлэхийг дасгалжуулагчийн ур ухаан л шийддэг. Жозе Моуриньо vнэхээр сайн дасгалжуулагч гэдгээ нотлон Челсиг маш амжилттай удирдаж байна. Тvvний баг хамгийн хатуу ширvvн, єрсєлдєєн жигд Английн Премьер лигт 50 жилийн дараа буюу хагас зууны дараа тvрvvлээд байгаа бєгєєд "Английн мэргэжлийн хєлбємбєгчдийн холбоо"-оос шалгаруулдаг "Оны шилдэг 6аг"-аар тодроод байна. Мєн багийн ахлагч Жон Терри нь 2004-2005 оны улирлын "Английн шилдэг хєлбємбєгчин"-єєр тодорчээ. Уг шагналд нэр дэвшсэн 6 тоглогчийн 3 нь Челсигийн тоглогчид байлаа. /Жон Терри, Фрэнк Лампард, Петр Чех/
Хэдий Абрамович Челсиг худалдаж авснаас хойш 2 жил єнгєрєєд буй боловч тэдний санхvvгийн тайлан алдагдаптай гарсан хэвээр байгаа юм. Тиим болохоор Челсигийнхэн шинэ зах зээл идэвхтэй хайж буй бєгєэд энэ зун Ази, Хойд Америкаар аялан тоглолтууд хийж багаа сурталчлахаар тєлєвлєж байна. Мєн одоо хэрэглэж байгаа багийн албан ёсны логогоо 5 сая фунт-стерпингээр зарахаар болж, 100 жилийнхээ замналд Английн аваргаар цорын ганц тодрохдоо буюу 1955 онд хэрэглэж байсан логогоо дахин зvvхээр болоод байна. Тус багийг ерєнхий спонсор Fly Emirates ирэх улирлаас Арсеналтай хамтарч ажиллахаар болоод байгаа тул Челсид шинэ ивээн тэтгэгчтэй болох хэрэг гарч, тэд Samsung-г сонгоод байгаа юм.
Єнєєгийн Челси нь чадварлаг залуу бvрэлдэхvvнтэй, хамгаалалт нь найдвартай, гоёмсог хvчирхэг довтолгоонтой, тоглогч бvр нь авьяаслаг, зохион байгуулалт, дэг жу рам, эв нэгдэл сайн, жинхэнэ баг болж чадсан юм. Тэднийг олон олон ялалт амжилтууд хvлээж буй биз ээ.
П. Цолмонбаатар
(спортын цонх 2005 5 сар)