by Forza Juve » Tue Apr 28, 2009 7:48 pm
Дэлхийн эдийн засгийн хямрал Премьер лигийн давамгайллыг эцэслэх үү?
Дэлхийн хямрал 2007 оны 9 сард Английн Bear Stern хөрөнгө оруулалтын банк дампуурсанаар эхэлсэн. Английн хувьд дэлхийн хямрал хүртэл дэлхийн санхүүгийн төв байж, үүнээсээ маш их ашиг орлого, эдийн засгийн өсөлтийг олж авсан. Харин одоо дэлхийн санхүүгийн зах зээл хямралд Английн эдийн засаг маш их өртөж, ихээхэн уналттай эдийн засгуудын нэг болсон билээ.
Английн засгийн газар эдийн засгаа аврахын тулд маш их хэмжээний мөнгө зээлж эдийн засгаа сэргээхээр арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ирээдүйд үүсэх нь тодорхой болоод байгаа маш их өрөө төлөхийн тулд өндөр орлоготой иргэдийн татварыг ирэх жилийн 4 сарын 1-ээс 150 000 фунтаас дээш орлоготой бол 50%-ийн татвар авахаар дөнгөж сая шийдвэрлэжээ. Сая Англид санхүүгийн жил дуусч, ЗГ-аас төсвийн цоорхой, их өрөө хэрхэн бууруулах дээр ийм шийдвэр гаргасан байна. Тэгэхлээр орлого өндөртэй хөлбөмбөгчид нэлээд өртөх нь...
Энэ нь Английн татварын хувь хэмжээ багатайгаас Английн багуудад үүссэн давуу талыг бүрэн алга болгож байна. Мөн дэлхийн баячууд Англид үл хөдлөх хөрөнгө, баг худалдаж аваад тансаглаад, Прьемер лигийг хүчтэй болгодог байсан нөхцөл байдал арилах нь... ....Одоо энэ улирлаас Англи руу явна гэж цуураад байгаа одууд дахин нэг бодож үзэж, татварын дараах гар дээр унах мөнгөө харах нь дээ
Англид татвар нэмэгдэхээс өмнө голлох улсуудын татвар дараах байдалтай байсан байна. Үүнд:
Англид 40%
Испанид 43%
Итали 43%
Герман 45%
Франц 40%
5 саяын цалинтай хөлбөмбөгчин Англид тэгэхээр 2,5 саяаа, Испани, Италид 2.15 саяа, Германд 2,25-аас тус тус татварт өгөх нь....10 сая бол зөрүү баллах нь
Одоо Английн татвар 50% болж нэмэгдэхээр Итали, Испанид л одууд цуглах нь дээ... Гэхдээ Испани бас худлаа татвар өсч болзошгүй. Бас л орон сууцны буумээс болж эдийн засаг нь хямралаар маш их унасан. Италичууд харин гайгүй....Сайхан сайхан