35-Р ТОЙРОГ.........4 САРЫН 25-НД……
Reebok Stadium - 21709
Bolton Wanderers 1 - 1 Aston Villa 43' 0 - 1 Ashley Young
60' Tamir Cohen 1 - 1
Shots (on Goal) 9(5) 16(3)
Fouls 15 10
Corner Kicks 5 5
Offsides 0 4
Time of Possession 47% 54%
Yellow Cards 0 1
Red Cards 0 0
Saves 2 4
Болтон Рийбок стадиондоо ВИЛЛА-тай 1-1-р тэнцлээ..........
43 минутанд Яанг гоолдож зочид тэргүүлж эхэлсэн ч 60 минутанд Israel midfielder Tamir Cohen тэнцээний гоолыг хийжээ..... тэрээр анх удаа гараанд гарч бгаа билээ.......
Яанг сүүлийн 18 тоглолтонд анх удаа гоолдож бна.......
Болтон сүүлийн 3 тоглолтонд хожил авсангүй....... ВИЛЛА сүүлийн 9 тоглолтонд хожсонгүй ээ........
Goodison Park - 37791
Everton 1 - 2 Manchester City 35' 0 - 1 Robinho
54' 0 - 2 Stephen Ireland
90' Dan Gosling 1 - 2
Shots (on Goal) 16(4) 19(8)
Fouls 12 15
Corner Kicks 5 3
Offsides 2 3
Time of Possession 56% 44%
Yellow Cards 1 3
Red Cards 0 0
Saves 6 3
Эвэртонг СИТИ талбайд нь 2-1-р хожлоо……… СИТИ 1992 оны 10 сараас хойш анх удаа Гуудисон Паркт хожлоо……. Эвэртоны коуч Мойэс 46 насны төрсөн өдрөөр нухууллаа…….
СИТИ-н 8 сараас хойш анхны роуд хожил……..
35 минутанд СИТИ-н Робино авч орон 16-с зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол…… 1-0…….. лигийн 13 дахь гоол……….. сүүлд 12 сард гоолдсноос хойш 2 тоглолт дараалан гоолдоод бна………..
Эзэн багийн Фэлайни хаалганы өмнөөс баруун хөлөөр цохисныг СИТИ-н хаалгач Гивэн гайхалтай хаалаа….
54 минутанд Айрланд кроссыг тогтоон 16-с баруун хөлөөр цохин гоол…. 2-0…………
Яагилка 16-с мөргөсөн нь хаалганы дээгүүр……
Цаг дуусах мөчид Гослинг кроссыг тогтоон зүүн хөлөөр цохиж гоол…2-1…….
Тэнцүүлэх хугацаа эзэн багт байсангүй ээ………
Эвэртон сүүлийн 4 тоглолтонд анхны хожигдол………. СИТИ дараалан хожил аваад бна………
РОБИНО….
ЯГИЛКА ГЭМТЛЭЭ… ЭНЭ УЛИРАЛ ТОГЛОХГҮЙ НЬ ЭЭ….
Craven Cottage - 24997
Fulham 1 - 0 Stoke City 29' Erik Nevland 1 - 0
Shots (on Goal) 12(2) 12(0)
Fouls 9 14
Corner Kicks 5 7
Offsides 1 1
Time of Possession 67% 33%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 0 1
ФУЛХЭМ Стоук-г хожлоо…… сэлгээний тоглогч Нэвланд-н гоолын ачаар……..
20 минутанд эзэн багийн Бобби Замора гэмтэж Нэвланд орж ирлээ…….
16-н шугам дээрээс Дэмпсэй хүчтэй цохисон нь хаалганы гадуур…..
29 минутанд эзэн багийнхан сөрөг довтолгоо хийж Нэвланд кроссыг ойроос цохиж гоол….. 1-0……..
Стоук-н Лаурэнс холоос цохисон нь хаалганы гадуур……..
Эзэн багийн Этуху ойроос кроссыг шууд цохисон нь дээшээ……….
Зочин багийн Лаурэнс-н цохисон булангийн цохилтыг Шаукросс 16-с мөргөсөн нь хаалганы урд ойн хөндөл давчихав………
Фулхэм сүүлийн 3 тоглолтонд хожигдсонгүй ээ…….. 2 хожил 1 тэнцээ………
Харин Стоук сүүлийн 5 тоглолтонд анхны ялагдал……….
НЭВЛАНД ГООЛДЛОО….
Kingston Communications Stad - 24942
Hull City 1 - 3 Liverpool 45' 0 - 1 Xabi Alonso
59' УЛААН КАРТ - Caleb Folan ХАЛЛ 63' 0 - 2 Dirk Kuyt
73' Marcio Geovanni 1 - 2
89' 1 - 3 Dirk Kuyt
Улаанууд ХАЛЛ-г талбайд нь 3-1-длээ……..
Торрис хамгаалагчаас ойсон бөмбөгийг 16-с шууд цохисон нь дээшээ нисчихэв……….
Эзэн багийн Жиовани холоос хүчтэй цохисон нь хаалганы гадуур……
45 минутанд Чави Алонсо 16-н гаднаас фрий кик цохилоо……. Хананд ойн буцсныг дахин Алонсо өөрөө нэмж цохиол гоол……. 1-0….. галзуу цохилт блаа……..
Торрис 16-с дээш цохиол л……..
58 минутанд Скртэл-г Фолан түлхэж унагаад унангуут нь өшиглөөл…… Пэпэ шиг аашлаал улаан авчихлаа….. ХАЛЛ хүн дутуу боллоо……
4 минутын дараа Скртэл-н дамжуулалтыг Куйт хаалганы өмнөөс мөргөөл гоол……. 2-0………
73 минутанд Коузин зүүн жигүүрээр маш гоё оролт хийж төв рүү кросс өгснийг Жиовани хоосон хаалганд гоолдож 2-1…….. лигийн 8 дахь гоол………
Куйт-н баруун жигүүрээс өгсөн кроссыг 16-с Торрис 16-с мөргөсөн нь дээд хөндөл хуслаа…… Торрис гоолдох хувьгүй блаа………
Цаг дуусахаас 1 минутын өмнө Албэлоа баруун жигүүрээр орон 16-с баруун хөлөөр цохисныг Халл хаалгач Майхилл хаасан ч ойсон бөмбөгийг Куйт нэмээд гоол……. 3-1…… Куйт даблдлаа………… мань эр лигид 10 гоолтой боллоо……….
Энэ тоглолтын дараа Рафа Куйт-г магтаал………..
ХАЛЛ сүүлийн 18 тоглолтонд хожил авсангүй……. Энэ нь тэднийг рэлэгэшн зоон-н дээхнэ л үлдээлээ……..
Улаанууд БОРО-д хожигдсноос хойш 6 хожил 1 тэнцээ…….
АЛОНСО ГООЛДЛОО….
КУЙТ…
The Hawthorns - 26256
West Bromwich Albion 3 - 0 Sunderland 40' Jonas Olsson 1 - 0
58' Chris Brunt 2 - 0
88' Juan Carlos Menseguez 3 - 0
Лигийн жагсаалтад хамгийн доод баг ВЭСТ БРОМ Сандэрланд-г 3-0-длоо……. Сүүлийн 12 тоглолтонд анхны хожил…….. энэ хожил тэднийг рэлэгэшн-с гарч болох юм гэсэн өчүүхэн ч гэсэн найдвар өглөө…… энэ улирлын 2 дахь клийн шийт…… өмнө нь 1 сард БОРО-г 3-0-дож бсан……….
Сандэрланд-н Рэйд-н кроссыг эзэн багийн хаалгач Карсон хааж ойсныг Эдвардс мөргөсөн нь дээшээ явчихлаа….
Сандэрланд-н Ричардсон холоос хүчтэй цохисныг Карсон сэйв……
40 минутанд Грийнинг-н цохисон булангийн цохилтыг хаалганы өмнө Мэйти мөргөж дамжуулсныг Олссон 16-с шууд цохиж гоол……… 1-0…….
2-р үе…….
58 минутанд баруун талаас өгсөн кроссыг Брант 16-с шууд хатгаал гоол…. 2-0….. лигийн 8 дахь гоол………. Сүүлийн 3 тоглолтонд 4 гоол хийгээд бна……….
Сандэрланд-н Тайнио холоос хүчтэй цохисон нь хаалганд орж бсныг багийн анд Сиссэ блокдчихлоо……… Сиссэ ВЭСТ БРОМ-нх шиг л бх чинь………
Цаг дуусахаас 2 минутын өмнө сэлгээгээр орж ирсэн Мэнсэгуэз авч орон 16-с хүчтэй цохиж гоол…… 3-0…………. Анхны гоол……..
Сандэрланд сүүлийн 11 тоглолтонд 1 л хожил авчээ….
ОЛССОН ЭХЛҮҮЛЛЭЭ….
САНДЭРЛАНД-Н КОУЧ СБРАГИЯ…
Upton Park - 34749
West Ham United 0 - 1 Chelsea 55' 0 - 1 Salomon Kalou
71' Mark Noble (pen miss) ВЭСТ ХЭМ
Манай домгуудын нэг Зола-н /мөн Кларк туслахаар бгаа/ удирдаж бгаа ВЭСТ ХЭМ-г талбайд нь хожлоо………. Калоу-н гоолын ачаар……….
Гуус энэ тоглолтонд БАРСА-тай тоглохгүй А.Коул-г сэлгээнд суулгаж Босингваг Мэсси-р бариалуулахаар энэ тоглолтонд гаргажээ………
Энэ тоглолтонд ВЭСТ ХЭМ-н Кэйрон Дайр 2007 оны 8 сараас хойш анх удаа гараандаа гарсан…….
16 минут - Малоуда Лампард-н дамжуулалтыг авч орон 16-с цохисон нь хаалганы хажуухнаар гарав…….
ВЭСТ ХЭМ-н залуу тоглогч Станислас холоос хүчтэй цохисон нь хаалганы гадуур……
Чэх-н оронд хаалгач боллоо доо…. Ноблэ-н булангийн цохилтыг Тристан цохисон нь яг хаалганд орж бсан бөмбөгийг Микэл шон дээр зогсож гаргалаа…….
55 минутанд Калоу Лампард-н кроссыг цээжиндээ тогтоон 16-с цохиж гоол……….. лигийн 9 дэх гоол……..
Сэлгээгээр орж ирсэн А.Коул 16-с зүүн хөлөөр цохисон нь дээд хөндөл хуслаа…….
70 минутанд гоол хийсэн Калоу Илунга-г 16-д татаж унагаж…….. шүүгч Майк Дийн пэналти заалаа…… Ноблэ пэналти цохиж Чэх хаачихлаа……. Чэх ч пэналти муу хаадаг гэхдээ энэ удаа хаалаа…….
Лампард мангар холоос фрий кик цохисныг ВЭСТ ХЭМ хаалгач хаачихлаа………..
Тоттэнхэмд нухуулснаас хойш 3 хожил 1 тэнцээ……….. ВЭСТ ХЭМ сүүлийн 3 тоглолтоос 1 л оноо авчээ……….
КАЛОУ ГООЛ…..
ЭКС-ҮҮД…..
Old Trafford - 75458
Manchester United 5 - 2 Tottenham Hotspur 29' 0 - 1 Darren Bent
32' 0 - 2 Luka Modric
57' Cristiano Ronaldo (pen) 1 - 2
67' Wayne Rooney 2 - 2
68' Cristiano Ronaldo 3 - 2
71' Wayne Rooney 4 - 2
79' Dimitar Berbatov 5 - 2
Shots (on Goal) 24(13) 7(4)
Fouls 19 13
Corner Kicks 6 2
Offsides 4 2
Time of Possession 59% 41%
Yellow Cards 3 3
Red Cards 0 0
Saves 2 8
МАН комбэк-н гайхамшгийг Тоттэнхэмд үзүүллээ………… эхний үед Тоттэнхэм 2-0-р хожиж яваал 2-р үед 22 минутанд 5 гоол алдаж хожигдлоо………
Энэ тоглолтонд Рио Рафэал нар гэмтлээс эргэн ирсэн бол Гиггс 800 дахь ЕПЛ-н тоглолтоо хийлээ………
8 минут - Лэнноны өгсөн холын кроссыг Бэнт ойроос мөргөснийг Ван дэр хааж булангаар гаргалаа……
16 минутын дараагаар хажуугийн кроссыг Роналдо 16-с мөргөсөн нь хаалганы гадуур………
29 минутанд Корлука-н хажуугаа өгсөн кроссыг Рио тогтоосныг Бэнт авч хаалганы урдаас шууд цохиж гоол………
3 минутын дараа Лэнноны баруун хажуугаас өгсөн кроссыг 16-д Модрич цээжиндээ тогтоон ойроос зүүн хөлөөр цохиж гоол…. 2-0…….. МАН талбай дээрээ 2-0-р хожигдож бна………
Роналдо 16-н гаднаас фрий кик цохиж хананд блокдож ойсныг өөрөө дахин нэмж хөөргөж цохисныг СПАРС хаалгач Гомэз маш сайхан хааж булангаар гаргалаа……
2-р үе…..
Тэвэз Роналдо-н дамжуулалтыг авч ойроос хүчтэй цохисныг Гомэз сайхан хаалаа……..
56 минутанд Роналдо-г СПАРС хаалгач Гомэз 16-д унагаж шүүгч Ховард Вэбб пэналти заалаа……. Пэналтиг Роналдо цохиж гоол…….. 2-1………
10 минутын дараа Рууний авч орон 16-с хүчтэй цохиж гоол….. 2-2….. Гомэз хүрсэн ч бөмбөг хаалганд орлоо……..
Ердөө 1 минутын дараа Рууний-н зүүн хажуугаас өгсөн кроссыг Роналдо хаалганы өмнөөс мөргөөл 3-2……. Эхний үед 2-0-р хожигдож бсан улаан чөтгөрүүд тэргүүллийг өөрсддөө авчирлаа…….. Роналдо даблдснаар лигид 17 гоолтой болж лигийн мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ……
71 минутанд Роналдо-н баруун талаас өгсөн кроссыг Рууний цохиол гоол……. Хэдийгээр хамгаалагч блокдсон ч бөмбөг шугам давчихлаа…… 4-2……. Рууний даблдснаар лигид 12 гоолтой боллоо…..
Бэнт 16-н шугам дээрээс эргүүлэгтэй цохисон нь хаалганы гадуур……….
79 минутанд Рууний-н зүүн жигүүрээс өгсөн кроссыг Бэрбатов ойроос мөргөснийг хаалгач Гомэз хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмээд чихчихлээ……. 5-2……. Бэрба лигид 9 гоолтой боллоо………..
Роналдо энэ тоглолтонд 2 гоол 1 дамжуулалт хийлээ……..
Энэ тоглолтын дараа Тоттэнхэм-н коуч Харри Рэдкнэпп тоглолтыг шүүсэн Ховард Вэбб-г буруутгаал…… пэналти биш газар пэналти өгсөн гээл……….
МАН Фулхэмд хожигсдноос хойш 4 дараалан хожоод бна…….. 2 хожил Макэда бэлэглэсэн билээ………. Спарс 2 дараалан роуд тоглолтонд хожигдлоо…… сүүлийн 10 тоглолтонд 2 хожигдол……
МОДРИЧ….
ШҮҮГЧ ХОВАРД ВЭББ ПЭНАЛТИ ЗААЛАА…
КРИСТИАН…
КОМБЭК….
4 САРЫН 26-НД……
Emirates Stadium - 60089
Arsenal 2 - 0 Middlesbrough 26' Cesc Fábregas 1 - 0
67' Cesc Fábregas 2 - 0
Shots (on Goal) 18(7) 5(3)
Fouls 8 15
Corner Kicks 8 1
Offsides 1 4
Time of Possession 64% 36%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 3 5
АРСЭНАЛ Борог 2-0-длоо……. Тэд СИТИ-д 3-0-дуулснаас 19 тоглолтонд хожигдолгүй явж бсан билээ…….. унах аюулд бгаа БОРО-г хожиж энэ цувралаа 20-д хүргэлээ……….. БОРО-г 2006 оны 1 сараас хойш анх удаа хожлоо………..
Энэ тоглолтонд Арсэнал хаалгач Алмуния эргэн ирсэн бол Ван Пэрси гэмтлийн улмаас тоглосонгүй…… Валкотт лигийн 100 дахь тоглолтоо хийжээ……..
26 минутанд Аршавин зүүн жигүүрээр оролт хийж төв рүү кросс хаясныг Фабригас 16-с шууд унан хатгаж 1-0…….. Фабри 10 сард лигид гоол хийснээс хойш гоолдоогүй бсан билээ…….
Доунинг холоос /25 яардаас/ хүчтэй цохисныг Алмуния хаачихав……….
холын кроссыг экс Ганнэрс тоглогч Алидэрэ цээжиндээ тогтоон Алмуния-н эсрэг гараад блокдуулчихлаа…. Тэнцүүлэх сайхан боломж блаа……
БОРО-н МкМахоны кроссыг Марлон Кинг ойроос шууд цохисныг Алмуния хаачихлаа……
67 минутанд Фабригас дахин гоолдлоо…… Эбуэ-н урагш өгсөн кросс дээр БОРО хаалгач Жонэс хэт эрт гарч ирэн түүнээс Фабригас өрсөн бөмбөг авч тойрон хоосон хаалганд гоол…….. 2-0……….
Сүүлд Вэнгэр гол тоглогчдоо ЧЛ-н МАН-н эсрэг тоглолтонд нөөж эхэллээ…….. энэ тоглолтыг МАН-н Фэрги үзээл………
БОРО сүүлийн 7 тоглолтонд 1 л хожил авчээ……. Рэлэгэшн зоонд бсаар л…….
НОЁН ФАБРИ….
ХӨДЛӨӨЧ…
Ewood Park - 25019
Blackburn Rovers 2 - 0 Wigan Athletic 45' Benedict McCarthy 1 - 0
60' Ryan Nelsen 2 - 0
Shots (on Goal) 12(5) 24(6)
Fouls 12 11
Corner Kicks 4 9
Offsides 6 1
Time of Possession 51% 49%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 6 3
Блэкбурн ВИГАН-г 2-0-р талбайдаа буулган авчээ……..
Блэкбурн-н ахлагч Райн Нэлсэн 4 жил буюу 111 лигийн тоглолтын дараагаар гоолдлоо……….
3 минутанд Виган-н Валэнсия 16-с хүчтэй цохисон нь дээд хөндөл хуслаа………. Азгүй л бна даа……
Блэкбурн-н Диоф 16-с мөргөснийг Виганы хамгаалагч блокдлоо….
45 минутанд Пэдэрсэн-н цохисон булангийн цохилтыг Бэнни МкКарти 16-с мөргөж гоол…. 1-0……. Лигийн 9 дэх гоол……..
60 минутанд хажуугийн фрий кик-г Нэлсэн мөргөөл гоол…. 1-1…… Бэнни-н фрий кик-г мөргөж гоол……..
6 минутын булангийн цохилт дээр Виганыхан балбаад балбаад барсангүй….. Бойс, Валэнсия нарын хүчтэй цохилтыг Блэкбурн хаалгач Робинсон дараалан хаагаал……. Робинсон энэ тоглолтонд 6 сэйв хийжээ………..
Энэ хожил Блэкбурн-г рэлэгэшн зооноос холдууллаа……. 6 оноогоор……….
2 дараалан хожигдоод бсан тэд хожил авлаа…… Виганы хувьд 3 дараалан хожигдоод бна…….. гэхдээ тэд 1 тоглолт дутуу бгаа………
БЭННИ БЭННИ БЭННИ……
4 САРЫН 27-НД………….
St James` Park - 47481
Newcastle United 0 - 0 PortsmouthShots (on Goal) 14(4) 17(3)
Fouls 14 10
Corner Kicks 7 10
Offsides 1 1
Time of Possession 52% 49%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 3 4
Шаазгайнууд Помпэйтэй хуурай тэнцээ хийлээ……. Майкл Оуэн Шаазгайнуудад маш хэрэгтэй 3 оноог авах маш сайхан боломжийг алдсан билээ…….. Портсмоут хаалгач Жэймс түүний оролдлогыг тасалдууллаа……… Шаазгайнууд домог Алан Ширэр хожил авахын тулд 3 довтлогчоо /Оуэн, Мартинс, Видука/ бүгдийг нь талбайд гаргасан билээ………
Гэсэн ч хүссэн зүйлдээ хүрсэнгүй ээ……….. 31 оноотой тэд рэлэгэшн зоонд бсаар л……… сүүлийн 9 тоглолтонд хожил авсангүй ээ……… Помпэй сүүлйин 5 тоглолтонд 1 л хожил авчээ…… гэсэн ч тэд рэлэгэшн зооноос хол бна даа….. 7 оноо дээгүүр………
ОУЭН БОЛОМЖОО АЛДААЛ…….
КРОУЧ МӨН АДИЛ……
ШИРЭР ХҮНД БДАЛД БНА ДАА………