by Nomer 10 » Mon Apr 20, 2009 2:37 am
Тийм ээ, сэтгэгдэл давгүй байна. Үндсэн гараагаараа гараад хожигдсон бол боож үхэх байлаа. Бербатовыг биш Наниг гаргаасай гэж ямар их хүсч байв аа. Пеналтигийн хувьд тийм үед хүүхдүүд сэтгэлээ дарж цохиход хэцүү. Тиймээс Рио Видич 2-оор цохиулсан. Уг нь тэр Вэлбэкийг унагадаг бол шууд л 11 шд. Гэхдээ 11 өгөөгүй нь дээр. Нөхдүүд энэ сунайсан толгойтыг манайх гээд байдаг юм. Хэрэв өгцөн бол тэгээл энэ оцон шувуунууд, цэнхрүүд гээд хэдэн жил үглээд салахгүй. САФ нээрээ үргэлж сюрприз барих юм аа. Роналдо, Рүүний, Бербатов 3 айлын хамгаалалтыг галлаж өгнө гэж бодож байсан. Үнэндээ Эвэртоны хамгаалалт тааруу талдаа шд. Тэгээд баахан хүүхэд гаргахыг нь мэдсэн бол би шууд хожино гэж хэлэхгүй байсан, мэдээж. Гэхдээ гарааг хараад үнэнийг хэлэхэд баярласан. Ер нь бол хожино гэхэд итгээгүй, гол нь сайхан тоглоод өгөөсэй л гэж бодож байсан. Харин ч аз нь ивээсэн бол хожингоо алдлаа. Тоглолт өчигдрийнх шиг биш уйтгартай болсон хэдий ч залуус дажгүй л тоглолоо. Маш том энэ тэмцээний их шөвөгт гарааны баг бүрдүүлээд ордог хүүхдүүд ондоо багуудад байдгиймуу. Байхгүй шд. Тэдэнд маш том хичээл болсон гэж бодож байна. САФ энэ жилдээ 1-рт ПЛ, 2-рт ЧЛ-ийг тавьжээ. Өвлөөс хойш үгээр идүүлж идүүлчихээд Рафаг алдахыг цаадах чинь хүсэхгүй байгаа. Тиймээс КР, ВДС, Рүүний, Каррик, Гиггз, О'Ши нарыг бүр сэлгээнд ч дуудаагүй байсан. Бараг 3 хоноод л 1 тоглолт байгаа тул ганц амраах боломж нь өвгөнд энэ байж. Эвра, Берба, Скоулз нар 2-р үеийн дундаас эхлээд тоглолоо. Берба бүр 93 дэх минутад орж ирсэн. Фабио хүү гэмтээгүй байсан бол Эвра биш Нани орж ирэх байсан байх. Би хувьдаа ФА цомыг авахыг маш их хүссэн. Гэхдээ гарааг хараад За тийм дээ, дараа жил байна, энэ жил хамгийн гол нь улаан хөх 2-ыг алдаж болохгүй гэдгийг бодсон. Бүтэн улиралжингаа хамаг нэрвээ барчихаад тайтл аваад зогсох ч үнэн кайфтай даа.
Hup Holland Hup