Дурламтгай Диего
(2009-03-05)
Бразилийн шигшээ болон “Вердер” (Бремен)-ий хагас хамгаалагч Диего сүүлийн үед поп дуучин Сара Коннортой болзох болжээ. Тэдний үнсэлцэж буй, хамтдаа зочид буудал руу орж байгаа папарацци зургууд орон нутгийн шар хэвлэлүүдэд саяхан гарсан нь дуулиан дэгдээгээд байгаа юм. Учир нь бразил хөлбөмбөгч ердөө зургаахан сарын өмнө Бруна Летисия хэмээх нутаг нэгт бүсгүйгээ албан ёсоор нийтэд танилцуулж байжээ.
Түүнийг ирэх зунаас Турины “Ювентус”-т очиж магадгүй гэсэн сураг ажиг гарах болсон. Хэрэв сайхан бүсгүйчүүдээр дүүрэн Апениний хойгт Диего очвол удаж төдөлгүй “Соломон хаан” болох биз ээ.
Таван цагирагаас. Тэхдээ Сара Коннерын юунд нь болдлг байнаа. Шал сонин хүүхэн тэ Монголчуудаа