by El Payaso » Tue Apr 21, 2009 7:19 pm
Барселона-Челси
Түүх ингэж эхэлсэн...
2003 оны зун европийн хөлбөмбөгийн түүхэнд онцгой байдлаар бичигдэн үлдэх нь лавтай... Бүтэлгүйтлийн дээд цэгтээ тулаад байсан Барселона багийн удирдлагын баг тэр жилд өөрчлөгдөж гайхалдай менежер Хуан Лапорто энэ багийг удирдах болсон бол яг энэ үер английн дээд лигийн дундаж багуудын нэг байсан Челсиг Оросын тэрбумтан Роман Абромович худалдаж авсан юм... Ингэснээр энэ 2 багийн түүхэн дэхь нэгэн шинэ үе зэрэг эхэлсэн ч гэж хэлж болох юм... 2004 он гэхэд энэ 2 баг нэг нь овжин харин нөгөө нь баян удирдлагынхаа ачаар дэлхийн хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг багуудын тоонд орж чадсан билээ...
Тэр жилдээ тэд СЛ-ын хасагдах шатанд таарсан юм... Европийн тавцанд хамгийн амжилттай тоглож байгаа 2 багийн тулаан бүгдийн сонирхолыг татаж байлаа... Моуриньо өөрийн алдарт мэдэгдэлүүдээ хийн Райкаард болон Барсаг чимхэж байлаа... дэлхийн хөлбөмбөг сонирхогчид бүгд л энэ 2 багийн тулааныг сонирхон ажиж байлаа... Энэ үес эхлэн СЛ-ын түүхэн дэхь хамгийн том ривалуудын нэгд энэ 2 баг зүй ёсоор тооцогдох болсон юм... Ноу Кампд болсон эхний тоглолтонд Барса эхлээд оуэн гоол хаалгандаа алдсан ч хэний ч үл таних Макси Лопез хэмээх залуу талбай дээр гарч ирж нэг дамжуулалт нэг гоол оруулж багаа хожигдолоос аварч байсан билээ... Тэр тоглолтонд Дрогба улаан хуудас хүртэн талбайг орхисон билээ... Энэ талаар Моуриньо Райкаард хонгилд шүүгчтэй ярихыг би харсан гэсэн мэдэгдэл хийж байлаа... Лондонд болсон тоглолтонд Челси өмнөх тоглолтын адилаар гайхалтай эхлэл хийж 3-0 оор тэргүүлсэн ч тэр жил дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байсан Роналдиньо торгуулийн цохилтоос нэг гоол, Карвальюгийн өмнөөс нэг гоол оруулж /энэ гоол стэнфорд бриджийг чимээгүй болгож байлаа/ Барса дараагийн шатанд шалгарах болзлоо эхний үе дуусахад хангаж чадаад байлаа... Гэсэн хэдийн ч 2-р үед Челсигийн багийн ахлагч Терригийн мөргөлт хөхүүдэд СЛ-ын дараагийн шатанд орох эрхийг бэлгэлсэн юм... Тоглолт ч яхав үүгээр дууссан ч тоглолтын дараахь шуугиан тэр жилдээ л үргэлжилж байлаа... Терриг булангаас дамжуулсан бөмбөгийг мөргөх үед Челсигийн тоглогчид Вальдезийн хөдөлгөөнд саад хийсэн... эхний тоглолтын үер Райкаард хонгилд шүүгчтэй уулзсан талаархи Моуриньогийн мэдэгдэл гээд л...
УЕФА-ын удирдлага тэгэж зохион байгуулсан нь эсвэл зүгээр л хувь тавилан байсан уу? Энэ 2 багийн дайсагналцал тэр жилдээ л дуусах тавилантай байсангүй... Ирэх жил энэ 2 баг ахиад л таарсан юм... тэр удаад харин Каталончуудын ялах жил байжээ... гэсэн хэдий ч зүгээр л 2 тоглолт болоод нэг нь ялаад нөгөөх нь ялагдаад өнгөрсөнгүй... Эхний тоглолтонд Дель Орно Месси дээр бүдүүлэг алдаа хийж улаан хуудас авч хөөгдсөн нь хэл аманд дуртай Моуриньогийн санааг амраасангүй... Мессид Оскар очих ёстой гэсэн мэдэгдэлийг хийгээд амжсан юм...
Харин ирэх жил нь тэд СЛ-ын хэсгийн тоглолтонд таарч 2 тоголсон бөгөөд нийлбэр дүнгээр энэ удаад Челси ялсан юм... хэсгийн тоглолт байсан тулдаа дуулиан шуугиан харьцангуй багатай болж өнгөрсөн... Гэхдээ Челсигийн эцсийн мөчид Вердерт ялагдсан ялагдал үнэхээр ялагдал байсан уу? Эсвэл заналт дайснаа хэсгийн шатанд хасий гэсэн Жозегийн бодол байсан уу? Хэн ч мэдэхгүй...
Өнөөдөр...
Харин өнөөдөр энэ 2 багуудад нэлээдгүй өөрчлөлт гарчээ... Сүүлийн 2 жил 2 багийн хувьд тийм ч сайхан дурсамжтай байсангүй... Райкаардын бүтэлгүйтэл... Жозег халсан, Авраам Грант Москвагийн хар финал тэгээд Сколари гээд л... Энэ улирал эхэлхэд тэд аль хэзээний гол дүр байхаа байж туслах дүр л болцгоосон байлаа европийн хөлбөмбөгийн тайзанд...
Залуухан Пепд Барсагийн фэнүүд ч ийм итгэл хүлээлгэж байгаагүй болов уу? Харин Челсигийн энэ улирлын бүтэлгүйтэл Хиддинкийн ирэлт... эргээд ассан итгэл найдвар... Цэнхэр өнгөт Аристократууд ч ийм юм төсөөлж байсан гэхэд эргэлзэнэ... Одоо 2 баг хэн хэн нь өөрийнхөө лигийн тэмцээнд түрүүлэх боломжтойгоос гадна СЛ-д байгаа хамгийн аюултай өрсөлдөгчид болж хувираад байна...
Челсиг Жозе Моуриньо дасгалжуулахаа больсон ч багийн цөм болсон тоглогчид хэвээрээ үлдсэн... Барсаг харин багийн домгуудын нэг Пеп удирдах болсон бөгөөд энэ багийн сүүлийн хэдэн жилийн нүүр царай Рональдиногийн 10 дугаарыг 2005-2006 оны улиралд Челсигийн эсрэг хийсэн тоглолтонд өөрийгөө дэлхийн нийтэд таниулж байсан тэр жаал зүүх болжээ... Шави Иниеста Пуюоль Этүү Маркьюз Вальдез нар мөр зэрэгцэн Челситэй нүүр тулж байсан...
Өш Хонзон...
2005-2006 оны улиралд Месси нэг ярилцлагандаа бид Реалыг үзэн яддагаас дутуугүй Челсид дургүй... бид энэ талаар бэлтгэл дээр локрүүмд ярилцдаг гэж хэлээд амжсан байдаг... Энэ их үзэн ядалтын эх нь мэдээж хэрэг Жозегийн гайтай мэдэгдэлүүд... Анх энэ 2 баг таарах үед ЖМ шууд л Райкаардын талаар тэр бол тоглогчийн хувьд маш олон цомтой гайхалтай тоглогч харин бид дасгалжуулагчийн хувиар эсрэгээрээ хэмээн эрээ цээргүй мэдэгдэж байлаа... Харин Барсаг ялсаныхаа дараа Барсад би хайртай гэж Каталончуудын дургүйг улам ихээр хүргэсэн... Үүнээс нь болж Челсиг Каталонд тоглохоор зочлох үер нь хүртэл Каталончууд тун таагүй тэднийг угтаж байсан гэдэг... Хэвлэлүүд нь Челситэй хийх тоглолтыг Европийн Эль Классикотой зүйрлэж байлаа...
Челсигийн хувьд хасагдах шатанд хамгийн сүүлд таарахдаа ялагдаж тэмцээнийг орхиж байсан бол дараа жил нь хэсгийн тоглолтонд бага ч гэсэн хариугаа авч чадсан... Гэсэн хэдий ч Лампардын тэдэнтэй тоглохыг тэсэн ядан хүлээж байна гэсэн мэдэгдэл дуусгаагүй ажил энэ 2 багийн хооронд үлдсэний гэрч ч байж мэднэ...
Хэн хэн нь Ромд очихыг хүсэхийн зэрэгцээ өмнөх бүх тоглолтуудын талаар ямархан нэгэн дурсамжтайгаар талбайд гарцгаах нь гарцаагүй...
Анри ПЛт тоглож байсан туршлагатай... Терри Карвальюг цагтаа шээс алдуулж байсан залуу... дээр нь Лондонгийн дерби... одоо ч гэсэн Хайбүррид өнгөрөөсөн улирлууд Челситэй хийсэн дербинүүд мартагдаагүй гэдэгт итгэлтэй байна... Месси 2006 онд Камп Ноуд болсон хариу тоглолтоос гэмтээд гарч байхдаа уйлж байсан... түүний энэ нулимс челсигийн эсрэг тоглохыг хичнээн их хүсч байсанг гэрчилнэ... тэр жилдээ тэр ахиж талбайд гараагүй бөгөөд багаа СЛ болон Ла лигийн цом өргөх үед тэр бэртлээ эмчлүүлж байлаа... одоо бол тэр багийн амин зүрхүүдийн нэг... Магадгүй өмнөх тоглолтонд уйлаад гарч байхдаа дуусгаагүй ажилууд үлдсэн...
Форм
Барса энэ улирлын турш гайхалтай формтой явж байгаа... тэднийг формоо алдахыг Реалын фэнүүд хүлээсээр ла лигийн 32-р тойрогтой золгоод байна... лиг дэхь гоол дифференс 64... ийм тоог ТОП3 лигт би лав харж байгаагүй... 31 тоглолтонд 88 гоол эсрэг багийн хаалгад хийсэн... 25 ялж гурав тэнцэж 3 ялагдсан... Европд 10 тоглож 29 гоол хийж 12 гоол алдсан... 6 ялж 3 тэнцэж 1 ялагдсан...
Челси лигтээ 32 тоглож 20 ялж 7 тэнцэж 5 ялагдсан... Гэхдээ энэ ялагдалуудын 1 нь л Гүүстэй холбоотой... 55 гоол хийж 20 гоол алдсан... харин СЛ-д 19 гоол хийж 12 гоол алдсан... 5 ялж 4 тэнцэж 1 ялагджээ... Гүүс ирсэнээр Челсигийн үзүүлэх үр дүн эрс сайжирсан бөгөөд тэд Юве болон Ливер гэсэн 2 грандийг тэмцээнээс хасч чадсан...
Ирэх тойргийн тоглолтуудын хувьд Барсагийн учираанууд маш хүнд... тэд өнөө шөнө Севияагийн эсрэг тоглох бол ирэх амралтын өдрүүдэд СЛ эрхийн төлөө ширүүн тэмцэл хийж буй Валенсиагийн талбайд зочлоно... тэгээд Челси дараа нь бүх л тоглолтуудаас хамгийн чухал тоглолт болох Реалын эсрэг хийх тоглолт тэгээд ахиад Челси... Мэдээж хэрэг Эль Классико бол Барсагийн хувьд маш чухал тоглолт байх болно... дээр нь энэхүү хүнд шахуу хуваарь нь тэдний лигийн аварга авч чадах эсэхэд маш чухал нөлөөтэй... Сүүлийн 2 жилийн турш лигаг өштөнүүддээ алдаад байсан Барсагийн хувьд хамгийн чухал тэмцэл нь Лига...
Челсигийн учираанууд Барсагаас хөнгөн ч сул гэхэд хэцүү... тэд долоо хоногийн дундуур Эвертонтой тоглоно... Харин долоо хоногийн төгсгөлд хуучин Домог Золагийн удирдлаган дахь Алхнуудын эсрэг тэгээд Барса дараа нь харин Лондонгийн дерби ахиад Барса гэсэн хуваарьтай... Барсатай хийх сүүлийн тоглолтын дараа Арсеналтай таарна... Челсигийн хувьд одоогоор тайтлийн төлөөх өрсөлдөөнд нэр нь дурдагдахгүй байгаа хэдий ч онолын хувьд боломж бий... Тэд тийм эрт бууж өгөх ёсгүй... угаасаа тэгэх эрх ч байхгүй...
Баг бүрэлдэхүүн...
Барсагаас гэмтэлтэй байгаа тоглогчид гэвэл Милито... Милито энэ улиралд угаасаа тоглоогүй учраас энэ нь том гарз биш...
Харин Челсигээс гэмтэж бэртэгсэд аажимаар эргэж ирцгээж формндоо орж амжсан... гэсэн хэдий ч Эшли өмнөх тоглолтын торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих болно... Зүүн жигүүрт Мессиг хэн хаахав гэсэн том асуудалтай тэд тулгарна... Магадгүй олон талын авьяаст Эссиен эсвэл Хиддинкийн доор өөрийгөө нээгээд байгаа Иванович нар энэ байрлалд гарч мэднэ... Хэрвээ Эссиен гарвал энэ нь тийм ч зөв сонголт байхгүй болов уу? Эссиены жигүүрийн хамгаалалтанд гарч байсан дурсамжуудаас хамгийн муухай нь Москвагийн финал... Роналдо хаалганд мөргөж байхад тэр юу болж байгааг ойлгоогүй байсан... Зүүнд Мессиг бариж чадлаа ч гэхэд түүний төвийн шугамд үлдээсэн цоорхойг Микель бөглөж чадна гэж үү? Тэгээд ч тэр Эссиен гэмтлээс ирсэнээс хойш мартагдчихсан... Ингэхээр Иван байх магадлал илүү өндөр болов уу?
Тоглолт
Барсагийн тоглолтын хэв маяг ямар ч дасгалжуулагч байсан төдийлөн өөрчлөгдөдгүй... тэд довтолгоог эрхэмлэдэг бөгөөд төвийн шугамдаа бөмбөг илүү их эзэмшиж богино зайнд маш хурдан дамжуулалтууд хийж хурдтай урагшилдаг... тэнд нь Европийн аваргын Маестро Шави байгаа... Барсагийн академиас гарсан төвийн хагасуудадын таних тэмдэг нь бөмбөгийг өөр дээрээ удаалгүй байнгын дамжуулалтуудыг хийж эсрэг багийн хамгаалалтыг сарниулах... үр дүн нь Иниеста Шави Ческ... үлгэр үзүүлэгч нь одоогийн дасгалжуулагч нь... Шави өөрийн дамжуулалтаар урд талыг хангах... мэдээж хэрэг бөмбөг ирчихсэн байхад тэнд яж гоол хийхээ мэддэг залуус байгаа...
Шавитай хамтарч Иниеста Яаяа нар ихэвчлэн тоглож байгаа... магадгүй Челсигийн хүчний тоглолтын эсрэг Пеп Кэйта Яаяа Шави гэсэн сонголтыг хийж Иниестаг илүү урагшлуулж ч магадгүй... Энэ нь тэдэнд илүү ашигтай байж мэднэ... Энэ тохиолдолд Анри туслах дүрд тоглож нөөцөөс орж ирж тоглолтыг өөрчлөгчдийн нэг болж мэдэх юм... ялангуяа хүнд ачаалалтай энэ үед хийгдэж магадгүй солилцоо... Месси Этүү 2 бол зоолттой... Харин Ард Пуюольтой хамт агаарт сайн тоголдог Пикью эсвэл Маркьюз 2-ын нэг гарах байх... аль нь ч байсан ялгаагүй сайн сонголт... туршлагаа бодвол Мексик эр найдвартай...
Челсигийн эхний зорилго Барсад бөмбөг эзэмшүүлэхгүй байх... үүний тулд дунд шугамд Шави Иниеста нарт аль болох бөмбөг бага эзэмшүүлэх... бөмбөг таслах... гүйцэтгэгчид нь Эссиен Баллак нар... Ливерпүүль болон Ювег нухахад энэ арга барил их зр дүнгээ өгсөн... гэхдээ Барсагийн хагасууд өмнөх 2 багийнхаас илүү хурдан бөгөөд илүү олон дамжуулалтыг дунд шугамандаа хийдэг... тийм болохоор Баллак ийм үед бараг ажилгүй болж мэднэ... Учир нь түүний хурд Испаничуудын хурданд гүйцэхгүй байсанг бид Еврогоор харсан... Эссиен бол яг тохирно... 90 минутын турш зогсоо зайгүй гүйж бөмбөгтэй хүн бүрийг такльдаж бөмбөгний төлөө тэмцэх ёстой хүн нь Эссиен... Хэрвээ тэр Зүүн жигүүрт гарвал Барса дунд шугамд давамгайллаа тогтоох боломжтой... 2 сараас хойш тоглоогүй Микель Шавиг зогсооно гэдэг худлаа... Тэгээд ч Микель тэгэж Эссиен шиг байнга идэвхитэй тоглодог тоглогч биш...
Урд хэсэгт Барсагаас тарих гол аюул нь Этүү Анри Месси... Магадгүй Анригийн байранд Иниеста ирж мэднэ... Месси одоогоор хэн ч зогсоохын аргагүй байгаа тоглогч... 18 тайдаа л Челсигийн хамгаалалтыг асуудалд учруулж байсан хүү... ядаж байхад Эшли байхгүй нь Челсид хүнд цохилт... АЭМ гурав энэ улиралд 86 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийгээд байгаа... аймшигтай статистик... тэд гоолдох нь гарцаагүй харин хэд вэ? Гэдэг нь л сонирхолтой...
Челсигийн довтолгооны найдвар нь Дрогба... тэр ямагт Барсагийн хамгаалалтанд асуудал үүсгэдэг байсан... Түүний хүчний тоглолт Барсагийн хамгаалагчдийн хувьд дасаагүй зүйл...
Стандардууд дээр Челси илүү... тэдний тоглогчид хамаагүй нуруулаг... гэхдээ өмнөх учраа таарч байсан үеүүдээс Барсагийн тоглогчдийн дундаж өндөр даруй хэдэн см ээр нэмэгдсэн болов уу? Яаяа, Кэйта, Пикью, Анри гээд...
Хаалгачдын хувьд тун ойролцоо... Вальдез бол том багт байгаа хаалгачдаас хамгийн орон гаран нь байж магадгүй... Харин Чех энэ улиралд тун тааруухан формтой байгаа гэдгээ өмнөх тоглолтуудад харуулаад байгаа...
Дасгалжуулагчид... хэрвээ хэн нэгэний өмнөх амжилт нь өнөөдрийн тоглолтонд нөлөөлдөг бол гарцаагүй Хиддинк ялах байх... тэр бол Пепийн хажууд домог... гэхдээ Пепийн энэ жилийн статистик Пеп өөрөө дасгалжуулагчийн хувиар домог болох боломж байгааг харуулсаар... магадгүй үүний хариулт удахгүй гарна...
Vamos Argentina!!!