CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Эрдэ » Thu Apr 16, 2009 11:16 pm

энийг онигооруу зөөчүүл :-o :-o :-o
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Ali » Thu Apr 16, 2009 11:25 pm

Роналдо ч ганган гоол хийсэн шүү яаай, Харцагаед гэж хэлэхэд Арсенал яагаад гарж болохгүй байсан гэж?Тэрийг сайн ойлгохгүй байна шүү
Ali
 

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Hartsaga » Fri Apr 17, 2009 11:45 am

Хэхэ. Арсенал уул нь залуу тоглогчидтой хашир вилла-г барахгүй л баймаар юм, вилла талбайдаа арсеналд бараг хожигдчихсон гээд залчихгүй юу, харин вилла талбай дээр нь хожих л байсан юм аа хөө.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Hartsaga » Fri Apr 17, 2009 11:57 am

Энэ риалист миний нэг хувилбар байхаа, эсвэл намайг хэн гэдгийг мэдчихээд дэмжээд байгаа байх аа. Яг адилхан бодолтой юмаа тэр эндховен энэ тэр нь... Ганцхан таарахгүй юм нь галуу урьдийнхаасаа муудцаан, аягүй бол барсагийн талбайд 5-0 чихэж магадгүй л байх.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby LeMoN » Fri Apr 17, 2009 12:11 pm

Арсенал-Барса 2-г хармаар байна да энэ жил Тэгээд Арсенал цом авчуул :smile: :smile:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Amgaa » Fri Apr 17, 2009 12:14 pm

МАНЮ -гаас бусад нь л түрүүлээсэй билээ.
МАНЮ түрүүлчихвэл цомоо хамгаалсан гээд жил жингээ амны уншлаг болно биз.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby LeMoN » Fri Apr 17, 2009 12:17 pm

Amgaa wrote:МАНЮ -гаас бусад нь л түрүүлээсэй билээ.
МАНЮ түрүүлчихвэл цомоо хамгаалсан гээд жил жингээ амны уншлаг болно биз.


Хэлээд юүкхэв зүгээр

Тэгээл бид аваргуудын аваргуудын аваргуудын аваргуудын АВАРГУУД гээл балайрч өгөх биз
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby RBK » Fri Apr 17, 2009 12:41 pm

Арсеналыгаа л дэмжиж сууна... Гэхдээ бүрхэг байнаа бас...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Seikoni » Fri Apr 17, 2009 1:16 pm

Арсэналаас бусад нь мөнгөтэй л биз дээ.... мөнгө биш глори юм даа...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sat Apr 18, 2009 6:09 pm

Өнөөдөр маргаашын тоглолт ч олон юм хэлнэ дээ.
Арсенал - Челси - Лондонгийн дерби Вемблейд цаашлаад Мөнхийн хотод ч үзэлцэж мэдэх 2.
МанЮ - Эвертон - ПЛ-д Лив-д дарамтлуулаагүй цор ганц гэж хэлж болох эвертоны эсрэг Чөтгөрүүд.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Sat Apr 18, 2009 9:09 pm

Яагаад ЧЛ-н сэдэв дээр ФА капын юм бичээд байнаа........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sat Apr 18, 2009 9:20 pm

холбоотой мэдээлэл.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Mon Apr 20, 2009 11:30 am

Чехийн хаалга цоорсоор л.... Валкоттын гоолыг хаавал хаачихаар гэхдээ орцон бөмбөгний хойноос цув нөмрөөд гүйхгүй болохоор нүхлэгдцэн гэхээс өөр юу гэхүү дээ. Челси буурь зааж арсеналыг хожсон гээд хэлээд байсан. Барсад буурь заахгүй нь тодорхой. камп Ноу-д яах болоо... Барса чехийг ч баруун солгойгүй бөмбөгдөх гээл. Хараад байхад барса зочиноор тоглохдоо илт илүүрхсэн тоглолт хийж чадахгүй байгаа. Гоолгүй тэнцээ байхад л болох гээд байгаам. гэхдээ Гуус боломжгүй зүйл гэж байхгүй хожно л гээд байгаа. хожил нь ч үргэлжилсээр л... бас дээр нь реалын цуврал...

Өвөө бараг бүх сэлгээгээ гаргасныг ойлгохдоо сэлгээний тамирчиддаа л найдаал гаргасан гэж. Хүнүүсийн хэлээд байгаагаар рафаг чадах гэсэн юм бол байгаагүй байхаа. 22порт 25тот 29арсе гэсэн шахуу хуваарьт нөөсөн боловуу. рейтингээрэээ шат ахисан тоглолтууд. Чөтгөрийн фенүүд Олд траффордод бараг амьдарахым шиг байна.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Apr 21, 2009 7:19 pm

Барселона-Челси
Түүх ингэж эхэлсэн...
2003 оны зун европийн хөлбөмбөгийн түүхэнд онцгой байдлаар бичигдэн үлдэх нь лавтай... Бүтэлгүйтлийн дээд цэгтээ тулаад байсан Барселона багийн удирдлагын баг тэр жилд өөрчлөгдөж гайхалдай менежер Хуан Лапорто энэ багийг удирдах болсон бол яг энэ үер английн дээд лигийн дундаж багуудын нэг байсан Челсиг Оросын тэрбумтан Роман Абромович худалдаж авсан юм... Ингэснээр энэ 2 багийн түүхэн дэхь нэгэн шинэ үе зэрэг эхэлсэн ч гэж хэлж болох юм... 2004 он гэхэд энэ 2 баг нэг нь овжин харин нөгөө нь баян удирдлагынхаа ачаар дэлхийн хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг багуудын тоонд орж чадсан билээ...
Тэр жилдээ тэд СЛ-ын хасагдах шатанд таарсан юм... Европийн тавцанд хамгийн амжилттай тоглож байгаа 2 багийн тулаан бүгдийн сонирхолыг татаж байлаа... Моуриньо өөрийн алдарт мэдэгдэлүүдээ хийн Райкаард болон Барсаг чимхэж байлаа... дэлхийн хөлбөмбөг сонирхогчид бүгд л энэ 2 багийн тулааныг сонирхон ажиж байлаа... Энэ үес эхлэн СЛ-ын түүхэн дэхь хамгийн том ривалуудын нэгд энэ 2 баг зүй ёсоор тооцогдох болсон юм... Ноу Кампд болсон эхний тоглолтонд Барса эхлээд оуэн гоол хаалгандаа алдсан ч хэний ч үл таних Макси Лопез хэмээх залуу талбай дээр гарч ирж нэг дамжуулалт нэг гоол оруулж багаа хожигдолоос аварч байсан билээ... Тэр тоглолтонд Дрогба улаан хуудас хүртэн талбайг орхисон билээ... Энэ талаар Моуриньо Райкаард хонгилд шүүгчтэй ярихыг би харсан гэсэн мэдэгдэл хийж байлаа... Лондонд болсон тоглолтонд Челси өмнөх тоглолтын адилаар гайхалтай эхлэл хийж 3-0 оор тэргүүлсэн ч тэр жил дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байсан Роналдиньо торгуулийн цохилтоос нэг гоол, Карвальюгийн өмнөөс нэг гоол оруулж /энэ гоол стэнфорд бриджийг чимээгүй болгож байлаа/ Барса дараагийн шатанд шалгарах болзлоо эхний үе дуусахад хангаж чадаад байлаа... Гэсэн хэдийн ч 2-р үед Челсигийн багийн ахлагч Терригийн мөргөлт хөхүүдэд СЛ-ын дараагийн шатанд орох эрхийг бэлгэлсэн юм... Тоглолт ч яхав үүгээр дууссан ч тоглолтын дараахь шуугиан тэр жилдээ л үргэлжилж байлаа... Терриг булангаас дамжуулсан бөмбөгийг мөргөх үед Челсигийн тоглогчид Вальдезийн хөдөлгөөнд саад хийсэн... эхний тоглолтын үер Райкаард хонгилд шүүгчтэй уулзсан талаархи Моуриньогийн мэдэгдэл гээд л...
УЕФА-ын удирдлага тэгэж зохион байгуулсан нь эсвэл зүгээр л хувь тавилан байсан уу? Энэ 2 багийн дайсагналцал тэр жилдээ л дуусах тавилантай байсангүй... Ирэх жил энэ 2 баг ахиад л таарсан юм... тэр удаад харин Каталончуудын ялах жил байжээ... гэсэн хэдий ч зүгээр л 2 тоглолт болоод нэг нь ялаад нөгөөх нь ялагдаад өнгөрсөнгүй... Эхний тоглолтонд Дель Орно Месси дээр бүдүүлэг алдаа хийж улаан хуудас авч хөөгдсөн нь хэл аманд дуртай Моуриньогийн санааг амраасангүй... Мессид Оскар очих ёстой гэсэн мэдэгдэлийг хийгээд амжсан юм...
Харин ирэх жил нь тэд СЛ-ын хэсгийн тоглолтонд таарч 2 тоголсон бөгөөд нийлбэр дүнгээр энэ удаад Челси ялсан юм... хэсгийн тоглолт байсан тулдаа дуулиан шуугиан харьцангуй багатай болж өнгөрсөн... Гэхдээ Челсигийн эцсийн мөчид Вердерт ялагдсан ялагдал үнэхээр ялагдал байсан уу? Эсвэл заналт дайснаа хэсгийн шатанд хасий гэсэн Жозегийн бодол байсан уу? Хэн ч мэдэхгүй...
Өнөөдөр...
Харин өнөөдөр энэ 2 багуудад нэлээдгүй өөрчлөлт гарчээ... Сүүлийн 2 жил 2 багийн хувьд тийм ч сайхан дурсамжтай байсангүй... Райкаардын бүтэлгүйтэл... Жозег халсан, Авраам Грант Москвагийн хар финал тэгээд Сколари гээд л... Энэ улирал эхэлхэд тэд аль хэзээний гол дүр байхаа байж туслах дүр л болцгоосон байлаа европийн хөлбөмбөгийн тайзанд...
Залуухан Пепд Барсагийн фэнүүд ч ийм итгэл хүлээлгэж байгаагүй болов уу? Харин Челсигийн энэ улирлын бүтэлгүйтэл Хиддинкийн ирэлт... эргээд ассан итгэл найдвар... Цэнхэр өнгөт Аристократууд ч ийм юм төсөөлж байсан гэхэд эргэлзэнэ... Одоо 2 баг хэн хэн нь өөрийнхөө лигийн тэмцээнд түрүүлэх боломжтойгоос гадна СЛ-д байгаа хамгийн аюултай өрсөлдөгчид болж хувираад байна...
Челсиг Жозе Моуриньо дасгалжуулахаа больсон ч багийн цөм болсон тоглогчид хэвээрээ үлдсэн... Барсаг харин багийн домгуудын нэг Пеп удирдах болсон бөгөөд энэ багийн сүүлийн хэдэн жилийн нүүр царай Рональдиногийн 10 дугаарыг 2005-2006 оны улиралд Челсигийн эсрэг хийсэн тоглолтонд өөрийгөө дэлхийн нийтэд таниулж байсан тэр жаал зүүх болжээ... Шави Иниеста Пуюоль Этүү Маркьюз Вальдез нар мөр зэрэгцэн Челситэй нүүр тулж байсан...
Өш Хонзон...
2005-2006 оны улиралд Месси нэг ярилцлагандаа бид Реалыг үзэн яддагаас дутуугүй Челсид дургүй... бид энэ талаар бэлтгэл дээр локрүүмд ярилцдаг гэж хэлээд амжсан байдаг... Энэ их үзэн ядалтын эх нь мэдээж хэрэг Жозегийн гайтай мэдэгдэлүүд... Анх энэ 2 баг таарах үед ЖМ шууд л Райкаардын талаар тэр бол тоглогчийн хувьд маш олон цомтой гайхалтай тоглогч харин бид дасгалжуулагчийн хувиар эсрэгээрээ хэмээн эрээ цээргүй мэдэгдэж байлаа... Харин Барсаг ялсаныхаа дараа Барсад би хайртай гэж Каталончуудын дургүйг улам ихээр хүргэсэн... Үүнээс нь болж Челсиг Каталонд тоглохоор зочлох үер нь хүртэл Каталончууд тун таагүй тэднийг угтаж байсан гэдэг... Хэвлэлүүд нь Челситэй хийх тоглолтыг Европийн Эль Классикотой зүйрлэж байлаа...
Челсигийн хувьд хасагдах шатанд хамгийн сүүлд таарахдаа ялагдаж тэмцээнийг орхиж байсан бол дараа жил нь хэсгийн тоглолтонд бага ч гэсэн хариугаа авч чадсан... Гэсэн хэдий ч Лампардын тэдэнтэй тоглохыг тэсэн ядан хүлээж байна гэсэн мэдэгдэл дуусгаагүй ажил энэ 2 багийн хооронд үлдсэний гэрч ч байж мэднэ...
Хэн хэн нь Ромд очихыг хүсэхийн зэрэгцээ өмнөх бүх тоглолтуудын талаар ямархан нэгэн дурсамжтайгаар талбайд гарцгаах нь гарцаагүй...
Анри ПЛт тоглож байсан туршлагатай... Терри Карвальюг цагтаа шээс алдуулж байсан залуу... дээр нь Лондонгийн дерби... одоо ч гэсэн Хайбүррид өнгөрөөсөн улирлууд Челситэй хийсэн дербинүүд мартагдаагүй гэдэгт итгэлтэй байна... Месси 2006 онд Камп Ноуд болсон хариу тоглолтоос гэмтээд гарч байхдаа уйлж байсан... түүний энэ нулимс челсигийн эсрэг тоглохыг хичнээн их хүсч байсанг гэрчилнэ... тэр жилдээ тэр ахиж талбайд гараагүй бөгөөд багаа СЛ болон Ла лигийн цом өргөх үед тэр бэртлээ эмчлүүлж байлаа... одоо бол тэр багийн амин зүрхүүдийн нэг... Магадгүй өмнөх тоглолтонд уйлаад гарч байхдаа дуусгаагүй ажилууд үлдсэн...
Форм
Барса энэ улирлын турш гайхалтай формтой явж байгаа... тэднийг формоо алдахыг Реалын фэнүүд хүлээсээр ла лигийн 32-р тойрогтой золгоод байна... лиг дэхь гоол дифференс 64... ийм тоог ТОП3 лигт би лав харж байгаагүй... 31 тоглолтонд 88 гоол эсрэг багийн хаалгад хийсэн... 25 ялж гурав тэнцэж 3 ялагдсан... Европд 10 тоглож 29 гоол хийж 12 гоол алдсан... 6 ялж 3 тэнцэж 1 ялагдсан...
Челси лигтээ 32 тоглож 20 ялж 7 тэнцэж 5 ялагдсан... Гэхдээ энэ ялагдалуудын 1 нь л Гүүстэй холбоотой... 55 гоол хийж 20 гоол алдсан... харин СЛ-д 19 гоол хийж 12 гоол алдсан... 5 ялж 4 тэнцэж 1 ялагджээ... Гүүс ирсэнээр Челсигийн үзүүлэх үр дүн эрс сайжирсан бөгөөд тэд Юве болон Ливер гэсэн 2 грандийг тэмцээнээс хасч чадсан...
Ирэх тойргийн тоглолтуудын хувьд Барсагийн учираанууд маш хүнд... тэд өнөө шөнө Севияагийн эсрэг тоглох бол ирэх амралтын өдрүүдэд СЛ эрхийн төлөө ширүүн тэмцэл хийж буй Валенсиагийн талбайд зочлоно... тэгээд Челси дараа нь бүх л тоглолтуудаас хамгийн чухал тоглолт болох Реалын эсрэг хийх тоглолт тэгээд ахиад Челси... Мэдээж хэрэг Эль Классико бол Барсагийн хувьд маш чухал тоглолт байх болно... дээр нь энэхүү хүнд шахуу хуваарь нь тэдний лигийн аварга авч чадах эсэхэд маш чухал нөлөөтэй... Сүүлийн 2 жилийн турш лигаг өштөнүүддээ алдаад байсан Барсагийн хувьд хамгийн чухал тэмцэл нь Лига...
Челсигийн учираанууд Барсагаас хөнгөн ч сул гэхэд хэцүү... тэд долоо хоногийн дундуур Эвертонтой тоглоно... Харин долоо хоногийн төгсгөлд хуучин Домог Золагийн удирдлаган дахь Алхнуудын эсрэг тэгээд Барса дараа нь харин Лондонгийн дерби ахиад Барса гэсэн хуваарьтай... Барсатай хийх сүүлийн тоглолтын дараа Арсеналтай таарна... Челсигийн хувьд одоогоор тайтлийн төлөөх өрсөлдөөнд нэр нь дурдагдахгүй байгаа хэдий ч онолын хувьд боломж бий... Тэд тийм эрт бууж өгөх ёсгүй... угаасаа тэгэх эрх ч байхгүй...
Баг бүрэлдэхүүн...
Барсагаас гэмтэлтэй байгаа тоглогчид гэвэл Милито... Милито энэ улиралд угаасаа тоглоогүй учраас энэ нь том гарз биш...
Харин Челсигээс гэмтэж бэртэгсэд аажимаар эргэж ирцгээж формндоо орж амжсан... гэсэн хэдий ч Эшли өмнөх тоглолтын торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих болно... Зүүн жигүүрт Мессиг хэн хаахав гэсэн том асуудалтай тэд тулгарна... Магадгүй олон талын авьяаст Эссиен эсвэл Хиддинкийн доор өөрийгөө нээгээд байгаа Иванович нар энэ байрлалд гарч мэднэ... Хэрвээ Эссиен гарвал энэ нь тийм ч зөв сонголт байхгүй болов уу? Эссиены жигүүрийн хамгаалалтанд гарч байсан дурсамжуудаас хамгийн муухай нь Москвагийн финал... Роналдо хаалганд мөргөж байхад тэр юу болж байгааг ойлгоогүй байсан... Зүүнд Мессиг бариж чадлаа ч гэхэд түүний төвийн шугамд үлдээсэн цоорхойг Микель бөглөж чадна гэж үү? Тэгээд ч тэр Эссиен гэмтлээс ирсэнээс хойш мартагдчихсан... Ингэхээр Иван байх магадлал илүү өндөр болов уу?
Тоглолт
Барсагийн тоглолтын хэв маяг ямар ч дасгалжуулагч байсан төдийлөн өөрчлөгдөдгүй... тэд довтолгоог эрхэмлэдэг бөгөөд төвийн шугамдаа бөмбөг илүү их эзэмшиж богино зайнд маш хурдан дамжуулалтууд хийж хурдтай урагшилдаг... тэнд нь Европийн аваргын Маестро Шави байгаа... Барсагийн академиас гарсан төвийн хагасуудадын таних тэмдэг нь бөмбөгийг өөр дээрээ удаалгүй байнгын дамжуулалтуудыг хийж эсрэг багийн хамгаалалтыг сарниулах... үр дүн нь Иниеста Шави Ческ... үлгэр үзүүлэгч нь одоогийн дасгалжуулагч нь... Шави өөрийн дамжуулалтаар урд талыг хангах... мэдээж хэрэг бөмбөг ирчихсэн байхад тэнд яж гоол хийхээ мэддэг залуус байгаа...
Шавитай хамтарч Иниеста Яаяа нар ихэвчлэн тоглож байгаа... магадгүй Челсигийн хүчний тоглолтын эсрэг Пеп Кэйта Яаяа Шави гэсэн сонголтыг хийж Иниестаг илүү урагшлуулж ч магадгүй... Энэ нь тэдэнд илүү ашигтай байж мэднэ... Энэ тохиолдолд Анри туслах дүрд тоглож нөөцөөс орж ирж тоглолтыг өөрчлөгчдийн нэг болж мэдэх юм... ялангуяа хүнд ачаалалтай энэ үед хийгдэж магадгүй солилцоо... Месси Этүү 2 бол зоолттой... Харин Ард Пуюольтой хамт агаарт сайн тоголдог Пикью эсвэл Маркьюз 2-ын нэг гарах байх... аль нь ч байсан ялгаагүй сайн сонголт... туршлагаа бодвол Мексик эр найдвартай...
Челсигийн эхний зорилго Барсад бөмбөг эзэмшүүлэхгүй байх... үүний тулд дунд шугамд Шави Иниеста нарт аль болох бөмбөг бага эзэмшүүлэх... бөмбөг таслах... гүйцэтгэгчид нь Эссиен Баллак нар... Ливерпүүль болон Ювег нухахад энэ арга барил их зр дүнгээ өгсөн... гэхдээ Барсагийн хагасууд өмнөх 2 багийнхаас илүү хурдан бөгөөд илүү олон дамжуулалтыг дунд шугамандаа хийдэг... тийм болохоор Баллак ийм үед бараг ажилгүй болж мэднэ... Учир нь түүний хурд Испаничуудын хурданд гүйцэхгүй байсанг бид Еврогоор харсан... Эссиен бол яг тохирно... 90 минутын турш зогсоо зайгүй гүйж бөмбөгтэй хүн бүрийг такльдаж бөмбөгний төлөө тэмцэх ёстой хүн нь Эссиен... Хэрвээ тэр Зүүн жигүүрт гарвал Барса дунд шугамд давамгайллаа тогтоох боломжтой... 2 сараас хойш тоглоогүй Микель Шавиг зогсооно гэдэг худлаа... Тэгээд ч Микель тэгэж Эссиен шиг байнга идэвхитэй тоглодог тоглогч биш...
Урд хэсэгт Барсагаас тарих гол аюул нь Этүү Анри Месси... Магадгүй Анригийн байранд Иниеста ирж мэднэ... Месси одоогоор хэн ч зогсоохын аргагүй байгаа тоглогч... 18 тайдаа л Челсигийн хамгаалалтыг асуудалд учруулж байсан хүү... ядаж байхад Эшли байхгүй нь Челсид хүнд цохилт... АЭМ гурав энэ улиралд 86 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийгээд байгаа... аймшигтай статистик... тэд гоолдох нь гарцаагүй харин хэд вэ? Гэдэг нь л сонирхолтой...
Челсигийн довтолгооны найдвар нь Дрогба... тэр ямагт Барсагийн хамгаалалтанд асуудал үүсгэдэг байсан... Түүний хүчний тоглолт Барсагийн хамгаалагчдийн хувьд дасаагүй зүйл...
Стандардууд дээр Челси илүү... тэдний тоглогчид хамаагүй нуруулаг... гэхдээ өмнөх учраа таарч байсан үеүүдээс Барсагийн тоглогчдийн дундаж өндөр даруй хэдэн см ээр нэмэгдсэн болов уу? Яаяа, Кэйта, Пикью, Анри гээд...
Хаалгачдын хувьд тун ойролцоо... Вальдез бол том багт байгаа хаалгачдаас хамгийн орон гаран нь байж магадгүй... Харин Чех энэ улиралд тун тааруухан формтой байгаа гэдгээ өмнөх тоглолтуудад харуулаад байгаа...
Дасгалжуулагчид... хэрвээ хэн нэгэний өмнөх амжилт нь өнөөдрийн тоглолтонд нөлөөлдөг бол гарцаагүй Хиддинк ялах байх... тэр бол Пепийн хажууд домог... гэхдээ Пепийн энэ жилийн статистик Пеп өөрөө дасгалжуулагчийн хувиар домог болох боломж байгааг харуулсаар... магадгүй үүний хариулт удахгүй гарна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby kayo » Tue Apr 21, 2009 7:34 pm

Мэндээ ч томоохон тулалдааны өмнө бас л гоё бичнэ шүү , :eek:
бүүр өнөө маргаашгүй тоглох гэж байгаа юм шиг болчихлоо.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby suldees » Tue Apr 21, 2009 7:41 pm

бид хожнооо

найс жоб мэндээ .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby suldees » Tue Apr 21, 2009 7:44 pm

месси гэмтсэндээ биш тоглолтоос гаргасанд уурлаад уйлах шигл байсан тэр үед
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Tue Apr 21, 2009 8:22 pm

сайхан бичжээ.......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Tue Apr 21, 2009 10:22 pm

сайхан бичжээ....
тэр орон гаран гэж нэрийдээд байгаа хаалгачид л найдаад байгаа шдээ. Барсагийн оруулсон гоолын тоо гайхалтай стат-тай байгаа ч алдсан гоолоороо тасарсан үзүүлэлттэй биш/маш цөөхөн гоол алдсан гэж үзэж болохгүй/.

Дундын бүст Баллакаас гадна Лампард гэж 9 жор нь бүрэлдцэн хагас байгааг мартаж болохгүй. Месси гэдэг шиг л челсигйин амин зүрх. Шавиг гүйцэхгүймаа гэхэд дутахааргүй аюултай пасс цохилт бас дээр нь нэрийн хуудас нь болсон ойсон бөмбөгийг хүлээж байдаг зөв байрлал... ар талдаа л асуудлаа арилгахгүй бол эхний тоглолт барсад хожил авчирсан тоглолт болж мэднэ. Гуус ч бас чавишавихавиг чамгүй сайн мэдэж байгаа.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby boldbayar » Tue Apr 21, 2009 11:26 pm

Лампард Шавиг гүйцэхгүй ээ? Элбэг эдлэнэ гээд боддоо.
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Izzy Slevin » Wed Apr 22, 2009 1:58 am

champions league yarij baihad yun Elbegdorj-iig yariad bn aa.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby RBK » Wed Apr 22, 2009 3:58 am

Элбээг эдлэнэ гэв үү, Элбэгээ эдлэнэ гэв үү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby mick » Wed Apr 22, 2009 10:39 am

Мэндээ тэгээд нөгөө алдарт пэрдикшнээ хийхгүй яагаав? :mrgreen:

Барса гарна гэж. Хэхэ. Айгаа юу? :-o
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Wed Apr 22, 2009 11:29 am

энэ 2 тоглолт дээр юу гэж предикт хийх нь тодорхой ш дээ... Барса, Арсенал...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby mick » Wed Apr 22, 2009 11:40 am

Хэхэ. Наадах чинь экспертийнх биш фэний л пэрдикт байна дөө
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 27 guests
cron