Валенсиа...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Валенсиа...

Postby Funky » Mon Apr 20, 2009 3:03 am

милан нь хожигдоосой гээлүү :mrgreen:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 9:10 am

Зиак сайхан тоглолоо...

Цезарь
Мигуэль---Альбиол---Марчена---Алексис
-----------Бараха---Альбелда------------
Хуакин------------Сильва-----------Мата
-----------------Вилла-------------------

Ингэж гарсан... тэгээд сүүлд тааруухан байсан Хуакиныг Паблогоор жижиг гэмтсэн Виллаг Мориентсээр Альбелдаг Висентэгээр солисон...

Эхлээд гэнэт булангаас алдсан л даа... дараа нь харин Матаг 16 рүү гүйж ороход айлын хамгаалагч контактлаад манайд пен өгсөн... яхав яг зуун хувь пен гэх нь бас хаашайм... гэхдээ ПЛ биш ла лига юм чинь ядын... Вилла ч гоёо гүйцээсэн... ер нь манайхан хамаагүй илүү хожий гэсэн хүсэл эрмэлзлэлтэй тоглоцгоосон л доо... Хуакин л тааруухан байсан байх бусад нь бүгд боломжийн байсан... Алексис эргэж ирээд зүүн жигүүрт тоголсон тун боломжийн байсан... Альбиол Мигуэль 2 ч дажгүй байлаа... манайхан баахан жигүүрээр гүйж төв рүү кросс өгцгөөсөн улс... тэрийг нь мөргөх хүн харин байхгүйм... ашгүй тэгэж байсан айлын нэг гар гар хүрсэн... даан ч шүүгч өмнөх пен бодсон уу? ясан алдаа заагаагүй... тэгэж байтал ахиад Наварро 16-д гар хүрэх шиг болсон давталтаар хүрээгүй байх шиг байсан... тэгэхдээ гараа нээх дээшээ өргөөд ях аргагүй хүрч байгаам шиг харагдсан л даа... тэгээд Мата пен цохиж гоолдлоо... тоглолтын төгсгөлд Пабло сөрөг довтолгоогоор гоолдсон... энэ Пабло бацаан сайн байна аа энэ улиралд... ер нь Хуакины хэрэг бараг байхгүй болчихсон байна ш дээ хараад байхад...

жаахан шүүмжлүүл ихэнхи довтолгоогоо жигүүрээр хийх гээд байх юм мөргөх хүн байхгүй байсаар байхад... төвөөс Сильва л плэймэкер хийх гэж их үзэж байна лээ дажгүй байсан шүү ер нь... ер нь Мата Пабло гээд вингерүүд гарч ирээд Сильва сүүлийн үед төвийн хагас дээр их тоглож байгаа энэндээ ч сайн дасч байх шиг байна... дээр нь улирлын хагас тоглохгүй байж байгаад ирээд формндоо гоёо орж байна... илүү фрэш байгаа байх л даа бусадыгаа бодоход... өчигдөр бол мундаг байна лээ... бүх довтолгоонд оролцоод л... ингээд Севияаг нухлаа... одоо Вияареаль Барса Реал үлдлээ хүнд учраанууудаас... Вияареаль тэнцсэн байна ер нь худлаа болж байх шиг байна гол тоглогчид нь гэмтээд... Вияареалыг бол нухна... харин Барса Реалаас аль нэгийг нь хожино л гэж үзэхэд бараг эхний 4төө орчих байх... Атлетико л үлдсэн хугацаанд том шавар хаах юм шиг байна... манайхаас гурван онооны доор гоолын зөрүүгээр манайхаас илүү байгаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby ..::Affictor::.. » Mon Apr 20, 2009 9:27 am

ямар сайхан хожил авчихваа сайхан сайхан
15 шар карт гэхээр ямар ширүүн тоглолт болсон ойлгомжтой байхаа.Манайх уг нь гоол хийх гэж их үзсэн даанч Палоп хэдэн саве хийчвээ лав 5 байхаа.Хуакин харин эрт сэлгэсэн гээд уурлаад байсан уу ясан сонин зан гаргаад байсан.
нэг ийм бичлэг оллоо заавал үзээрэй
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 11:00 am

[youtube]http://www.youtube.com/watch?v=KfClLdlC8bo&feature=related[/youtube]

энэ гоол ууг нь орох ёстой санагдаад байгаам даа... ливерийн хэд бол гайхаал үлдсэн байгаам ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby Barcik » Mon Apr 20, 2009 12:01 pm

15 шар бол арай л утгагүй... Испаний шүүгч нар нээрээ арай л зоргоороо байдаг болжээ. Тоглолтоо удирдаж чадахгүй, алдаа болгонд шар цацаад ... Манай дээр Палоп, Адриано хоёр гарахгүй нь л сайхан юм даа... :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 12:22 pm

нэг ийм юм байна...

Бүтэн сайны орой Валенсиагийн Спортинг Гиёоны эсрэг хийсэн тоглолтонд Виллагийн оруулсан гоол клубын хийгээд тоглогчийн карьерийн хувьд маш чухал гоол байлаа... Энэ гоол Валенсиаг АЛийн эрх рүү хөтлөхийн зэрэгцээ Виллагийн хувьд Лигийн 150 дэхь энэ улирлын 22 дахь гоол болсон юм... хэрвээ тэр ахиад 6-н гоол оруулбал Валенсиагийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч болох юм... Вилла пенальти цохихоор ирэх үед түүний цээжин дээр хүнд зүйл дарчихсан мэт харагдаж байсан бөгөөд энэ гоолыг оруулсаныхаа дараа тэрээр өөрийнхөө хийдэг селебрэшнүүд болох булангийн тугийг өшиглөх, бөгжөө үнсэх, хуруугаа хөхөх, өмсгөлөө сөхөж толгойгоороо нөмрөх зэрэг үйлдлүүдийн алийг нь ч хийсэнгүй... тэр үзэгчдийн зүгт гүйж очоод үхсэн мэт зогсож хэн нэгнээс өршөөл эрсэн байдалтай байлаа...

Багийнх нь андууд түүнийг тойрон авч хашгичиж байсан ч тэр огтхон ч баярлан хөөрөөгүй билээ... харин эсрэг багийн фэнүүд Вилла Марвел буюу “Illa, illa, illa, Villa maravilla!” хэмээн орилцгоосон юм... 5-н жил 10-н сар 21 хоногийн өмнө Вилла төрөлхи баг Гиёоноо орхисон юм... тэр тэр үед хэрвээ би хуучин багийнхаа хаалганд гоол хийвэл хэзээ ч селебрээшн хийхгүй гэж мэдэгдэж байсан гэдэг... тэр энэ удаад харин валенсиагийн өмсгөлийг өмсөн Молинонд иржээ... тоглогч бүрт хуучин баг гэж байдаг... Раульд Атлетико байдаг шиг Виллад Спортинг Гиёон бий... Гэхдээ Спортинг болон Виллагийн харилцаа шиг харилцаа тийм ч олон клуб тоглогчидын хооронд байдаггүй... үүнтэй адилхан амлалтууд байдаг ч адилхан сэтгэл хөдлөл байдаггүй... Виллагийн хоч нь Астур жаал... харин түүний пүүзэн дээр нэг талд нь Испанийн нөгөө талд нь Астурын далбаа байдаг...

Валенсиагийнхан тэр өдөр Астурын нийслэлд ирэх үед тэдний буудлын орчимд 3000 гаруй фэнүүд цуглан Астураас төрсөн үндэсний баатартайгаа уулзаж зургаа даруулахын тулд 8-н цаг хүлээсэн юм... ТВ ийн багууд сайн байрлал эзлэхийн тулд тэнд бие биетэйгээ өрсөлдөж байсан юм... Хэвлэлийн бага хурал дээр Виллаг ирэх үед Бид Чамаар бахархаж байна гэсэн Баннер барисан фэнүүд цугласан байлаа... харин эль Молинонд цугалсан 23 мянган Спортингийн фэнүүдийн багаа дэмжихээс гадна өөр нэг зорилго нь Виллаг харах байлаа...

Спортингийн дасгалжуулагч Маноло хэлэхдээ хэрвээ тоглолтын үед Вилла надад хүрхээр ойрхон байвал би түүнийг хазахад ч бэлэн байна... харин өмнө нь эсвэл дараа нь бол би түүнийг тэврэх болно... ягаад гэвэл тэр Күйнигээс хойшхи энэ клубын хамгийн аугаа тоглогч... хэмээлээ...

Түүнийг тунельд орж ирэх үед нь Спортингийн ультра дэмжигчдийн клубынхэн түүнийг тэврэн угтаж, “Illa, illa, illa, Villa maravilla!” хэмээн орилолдож байлаа... Тоглолтыг төгсгөлд тэрээр Спортингийн өмсгөлийг өмсөөд нулимс унагсан бөгөөд энэ миний амьдралын хамгийн хэцүү тоглолт байлаа... би энэ долоо хоногийг хэзээ ч мартахгүй гэж хэлсэн юм...

Харин түүний аав би түүнийг Спортингийн эсрэг хэзээ ч битгий тоглоосой гэж найддаг байсан хэмээн ТВ ээр гуниглангуй ярисан юм.

Вилла хэдийгээр Испанийн дээд лигт Гиёоны төлөө нэг ч тоглолт хийгээгүй ч сегундад 78 тоглолтонд оролцож 38 гоол оруулсан юм... 21 насандаа тэрээр Гиёоныг орхин Зарагозагийн төлөө тоглохоор одсон бөгөөд үүнээс хойш тэр төрөлхи цэнгэлдэхдээ ахин ирээгүй байсан юм... Тэрээр Спортингт өссөн бөгөөд багийн академиас Күйнигээс хойш төрсөн хамгийн аугаа довтлогч юм... өнгөрсөн долоо хоногийн энэхүү тоглолт нь Спортингийн хувьд релегэшн баттл харин Валенсиагийн хувьд СЛд орох эрхийн төлөө тоглолт байсан бөгөөд Виллагийн гоол Валенсиад давуу тал олгосон ч Мэте Биличийн гоол тоог тэнцүүлсэн бөгөөд тоглолт дуусахаас 2 минутын өмнө Астурын өөр нэгэн клуб Реал Овойдогноос төрсөн өөр нэгэн Астур жаал Мата тоглолтын цэгийг тавьж Валенсиа гурван оноогоо өвөртөлсөн юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 12:26 pm

1 Xavi — 17 assists
2 Juan Mata — 13 assists
3 Jesús Navas — 12 assists
4 Pedro Léon — 11 assists

Манай Мата Шавигийн дараа байгаам байна... дамжуулалтаараа...

Image
Image

ирэх улирлын өмсгөл ийм байх гэнэ... гэхдээ энэ спонсор ондоо байхаа гэж бодож байна....

хэрвээ бид ла лигаг Бильбаогоос 13 онооны илүү дуусгавал Испанийн бүх цаг үеийн түүхэнд 3дахь амжилттай баг болох юм байна... энэ ч бараг болох биздээ... хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby Barcik » Mon Apr 20, 2009 12:33 pm

Вилльягийн шүтдэг тоглогч нь Лүйс Энрикэ гэж байсан. Адилхан Спортин Хихоных болоод тэгсэн юм байна л даа... Виллья ч гоё довтлогч шүү... Хэрвээ зун Этоо явхаар болвол Вилльяг аваасай. Күйни, Лүйс Энрикэгийн араас дахиад нэг Хихоноос гаралтай лэжэнд болох ч юм билүү... Валэнсиа ч авч үлдэж бараг чадахгүй л байхаа даа...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 12:41 pm

Оссасунагийн баруун Вингер Хуан Франыг манайхан сонирхоод эхэлж 7 сая юм гэнэ... Хуакин зарагдах нь ч гарцаагүйм шигээ... Пабло сайжираад байна дээр нь баруун вингер хайгаад эхэллээ...

Мататай шинэ гэрээ хийх гэнэ...

энэ нь ирэх улирлын 2 дахь наймаа юм... бид өмнө нь Кастеллоноос Дийлбертийгн авахаар болсон бөгөөд тэрээр зун багтайгаа нэгдэх юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 12:44 pm

Barcik wrote:Вилльягийн шүтдэг тоглогч нь Лүйс Энрикэ гэж байсан. Адилхан Спортин Хихоных болоод тэгсэн юм байна л даа... Виллья ч гоё довтлогч шүү... Хэрвээ зун Этоо явхаар болвол Вилльяг аваасай. Күйни, Лүйс Энрикэгийн араас дахиад нэг Хихоноос гаралтай лэжэнд болох ч юм билүү... Валэнсиа ч авч үлдэж бараг чадахгүй л байхаа даа...

Гол нь Вилла өөрөө нэг их явьяа гэж ярихгүй л байна... энд сайхан байна л гээд байгаа... СЛ эрх авчихвал бүүр ч тэгэхгүй байх... өнгөрсөн зун ч гэсэн үлдсэн... тийм болохоор манайхан өрнөөсөө болоод зарах шийд л гаргахгүй бол өөрөө явчихьяа гэж хэлэхгүй байх л гэж бодоод байна ш дээ... угаасаа одоо 28 тай хүн... өөр багт очиж байхаар тэгээд эндээ карьераа дуусгаад домог болоод үлдвэл гоёо ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby Barcik » Mon Apr 20, 2009 12:47 pm

el payaso wrote:Гол нь Вилла өөрөө нэг их явьяа гэж ярихгүй л байна... энд сайхан байна л гээд байгаа... СЛ эрх авчихвал бүүр ч тэгэхгүй байх... өнгөрсөн зун ч гэсэн үлдсэн... тийм болохоор манайхан өрнөөсөө болоод зарах шийд л гаргахгүй бол өөрөө явчихьяа гэж хэлэхгүй байх л гэж бодоод байна ш дээ... угаасаа одоо 28 тай хүн... өөр багт очиж байхаар тэгээд эндээ карьераа дуусгаад домог болоод үлдвэл гоёо ш дээ...

Өөрөө ч тэгээд л байгаа. Валэнсиагийн харин өр гэж тамтаггүй юм байгаан билээ шд. Тоглогчдынхоо ч цалинг хэдэн сараар өгөхгүй, шинэ стадионы ажил нь хааяа хааяа зогсонги байдалд ороод... Тийм болхоор л хамгийн их мөнгө авчрах тоглогчоо энэ зун зарна л гэж бодоод байна.. Миэрдаруу л битгий яваасай.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 12:49 pm

цалингаа ч 6-н сар хүртэл тавихаар болцон л доо... :mrgreen:

зун энэ Местеяаг зарчихвал ч... болох гээл байна... Вилла тэгээд азгүймаа клубын яг хүнд хэцүү цагт манайд байж таардаг... зөв газар буруу цагт гэх юм уу ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby Barcik » Mon Apr 20, 2009 12:54 pm

Эдийн засгин хямрал гээд үл хөдлөх хөрөнгийн үнэ хуга унадаг үеэр нээрээ Валэнсиа цагаа олж шинэ стадион барьж байгаам шүү.. кк :mrgreen: Манайхан Камп Ноу-ийн шинэчлэлийн ажлыг хоош нь тавьсан шиг байна лээ. Тэр прожэкт ч бараг худлаа болоо биз.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 12:58 pm

харин ийм юм болно гэж хэн санахав гэгэгэ... угаасаа өмнө нь эхэлцэн байсан л даа... ёстой баларсан юм болсон тэхдээ нэг тэндээ орчихвол ч тэгээд гайгүй биздэ цаашдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby orangeman » Mon Apr 20, 2009 3:58 pm

Найкаа болиод Каппагын кит өмсдөг болж байгаамуу...
Дараа жил баахан л бариу загварын китүүд ноёлохнээ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 6:30 pm

одоо дундаж амжилттай яваа бетистэй... энэ тоглолтонд заавал ялах хэрэгтэй... үүний дараачаас эхлээд нөгөө айхтар хуваарь эхлэнэ... Барсатай үзэх байгаа ирэх вийкэндээр... аз болж барса дараа долоо хоногт Челситэй үзэх болохоор манай дээр хүмүүсээ нөөнө гэж найдаж байна... сүүлийн 2 улирал барсад элэглүүлчихсэн... тийм болохоор одоо хариугаа авах хэрэгтэй байна... манай талбай ч юм байна... Барса ч хүнд үедээ таарах нь... нухах байх гэж найдаад байна гэгэгэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby El Payaso » Mon Apr 20, 2009 6:46 pm

Ирэх тойргууд дахь манай учраа...

Real Betis v Valencia
Valencia v Barcelona
Espanyol v Valencia
Valencia v Real Madrid
Atlético Madrid v Valencia
Villarreal v Valencia
Valencia v Athletic Bilbao

4-ын төлөө манайтай алалцах магадлал хамгийн өндөр байгаа Атлетикогийн хуваарь /шар шумбагчидийг бол тэртэй тэргүй Реал Барса энэ тэрд оноо алдана гэж тооцоод байна... /

Racing Santander v Atlético Madrid
Atlético Madrid v Sporting Gijon
Real Betis v Atlético Madrid
Atlético Madrid v Espanyol
Atlético Madrid v Valencia
Athletic Bilbao v Atlético Madrid
Atlético Madrid v Almeria

Манайхан хэцүү тоглолтууд нь Реал Барса талбай дээрээ тоглоно... Барса Челси Севияа 2-ынхоо голд манайтай үзнэ манайх талбай дээрээ болохоор нухчих үгүйдээ тэнцэх боломжтой гэж тооцож байна... Реал бол Местеяадаа юм байна тэнцэнэ гэж л үзнэ... энэ 2 тоглолтоос 4 оноо... Эспаниол энэ жил унах гэж байгаа болохоор 3 оноо... Бетисээс мөн гурван оноо... Атлетикотой талбайд нь үзнэ... тэнцэнэ гэж үзвэл 1 оноо... Вияареалыг талбайд нь хожоод Бильбаог талбайдаа нухна гэвэл 6 оноо буюу ирэх тоглолтуудаас 16 оноо манайх авах боломжтой...

Атлетико харин... Рэсинг Гиёон Бетисийг Эспаниолыг нухна гэж тооцвол шууд 12 оноо... манайтай тэнцэнэ гэж үзээд 1 оноо... Алмериаг бараг нухаж таарах байх... тэхээр 3 оноо... Сан Мемест тэнцэнэ гэж тооцвол 3 нийлээд 16 оноо авах гээд байна... ккк...

одоогоор гурван оноо илүү байгаа бөгөөд гоолын зөрүү нэгээр дутуу байгаа... манайх үлдсэн тоглолтуудад ямар ч байсан Атлетикогоос заавал ч үгүй 2 оноо илүү авах хэрэгтэй хэхэхэ... миний предикшнээр ер нь боломжийн л байна... гэхдээ юу ч болоо билээ...

Атлетикотой талбайд нь тоглох тоглолт хамгийн чухал тоглолт болох байх... энэ тоглолтонд хожиж чадвал бид 4т багтана... тэнцвэл яж ч магад... нухуулбал тэгээд бараг багтахгүй байхаар юм байна...

өөр нэг боломж нь Севияа дээрээс унаж ирэх... одоогоор 5 оноо манайхаас илүү ирэх тойргуудын учраа ер нь ойролцоо байгаа ккк...

за тэгээд Бетисийг эхний ээлжинд нухах хэрэгтэй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby El Payaso » Tue Apr 21, 2009 5:47 pm

Хуакин сэлгээнд суугаад бухимдсан талаар өөрөөс нь асуухад ямар нэг асуудал байгаагүй ээ би муу тоглож байсан энэ үед сэлгэх нь угаасаа зөв би гурван жил энд байхдаа ямар нэг асуудалтай тулгарч байгаагүй л гэсэн байна болж дээ... гэгэгэ...

Стадионы ажил сэргээгүй л байгаа юм байна... хэдийгээр барилгын компанид төлөх өрөө төлсөн ч одоо материалын асуудал дээр гацчихаад байгаам шиг байна...

Эспаниолын хамгаалагч Санчезийг авах талаар Гомез агенттай нь уулзсан гэнэ... баг нь доошоо унах болохоор нөхөр ч наашаа гэвэл үгүй гэхгүй биз дээ... 23 тай баруун жигүүрт болон төвд тоголдог энэ улиралд лигт 29 копад 5 тоглолт багийнхаа төлөө хийгээд байгаа залуу юм байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Валенсиа...

Postby Gooner » Tue Apr 21, 2009 7:57 pm

orangeman wrote:Найкаа болиод Каппагын кит өмсдөг болж байгаамуу...
Дараа жил баахан л бариу загварын китүүд ноёлохнээ...

За арай үгүй байлгүй дээ, үнэхээр ингэж байгаа бол зүгээр л зиндаа доошлоол явж байна гэсэн үг...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Валенсиа...

Postby orangeman » Wed Apr 22, 2009 5:01 am

Хахаххаха хэн бэ? гэсэн чинь Гүүнэр нүүрэндээ цэнхэр пүдэр түрхчихсэн юмуу...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Валенсиа...

Postby Nomer 10 » Wed Apr 22, 2009 5:23 am

ДАгаад нэг хаха гээд инээчих үү. Шава бүүр хамаг сайхан ааш хөдөлгөчлөө. Ерөөсөө унтахгүй байж байгаад гардиймуу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Валенсиа...

Postby Бамбууш » Thu Apr 23, 2009 1:43 am

Сайхан бичлэгүүд бичсэн байна Аргэнтин Салбадай
Би уг нь Валенсиаг Ла Лигээс харж явдаг юм хуна.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Валенсиа...

Postby Lucifer » Thu Apr 23, 2009 2:40 am

Уг нь Ла Лигээс Валенси Сл орвол их хэрэгтэй юм байгаан. Атл Мад уул нь сайн бүрэлдэхүүнтэй хэрнээ даанч орон гаран тоглолттой юм. Сүүлийн эрхийн төлөө алалцаж байгаа 3 багаас Валенси орвол арай л дөмөг байх гэж бодож байна. Алдагдлаа нөхөөд Од тоглогчдоо авч үлдэж чадлаа ч гэсэн нэг хэсэгтээ Английн багуудтай өрсөлдөх хэмжээнд хүрэх болоогүй л байхдаа.

Юу ч болж байсан Вилла, Силва нарыг зарж болохгүй шүү.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Валенсиа...

Postby orangeman » Thu Apr 23, 2009 6:10 am

Харин тийн битгий л зараасай гэж бодож хүсэж байна шд ...
Зарахдаа тулвал дотооддоо л шахвал зүгээр байгаам уг нь
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Валенсиа...

Postby o_baatar316 » Thu Apr 23, 2009 6:12 am

Манайд ч юм уу! :mrgreen:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 42 guests
cron