Serie A 2008/09 - 32nd match day
Turin, Olympic Stadium
Saturday 18th April, 2009
JUVENTUS – INTER: 1-1
Scorers : Balotelli (64th), Grygera (91st),
JUVENTUS: Buffon; Grygera, Legrottaglie, Chiellini, Molinaro (De Ceglie 62nd); Marchionni (Trezeguet 74th), Poulsen, Tiago, Nedved; Del Piero (Giovinco 80th), Iaquinta. Reserves: Chimenti, De Ceglie, Zebina, Knezevic, Mellberg, Giovinco; Trezeguet; Coach : Ranieri.
INTER: Cesar, Zanetti, Samwel, Cordoba, Chivu, Figo (Cruz 86th), Cambiasso, Stankovic, Muntari (Burdisso 78th), Balotelli (Vieira 76th), Ibrahimovic. Reserves: Toldo, Maxwell, Santon, Materazzi, Burdisso, Vieira, Cruz; Coach: Mourinho
REFEREE : Farina
Yellow cards: Figo (4th), Legrottaglie (36th), Poulsen (53rd), Balotelli (67th)
Red card: Tiago (76th)
Италийн дэрбид Интэртэй оноо хувааж, ер нь бүх юмыг бүр тодорхой болгочихлоо. Манайхан Скудетто хүртэхэд арай л болоогүй, сул бүрэлдэхүүнтэй л дээ. Аварга болчихвол арай л биш юм
Моуриньо Олимпикод ирэхдээ хамгийн багадаа оноо хуваах, барын зулзагыг бага дээр нь
гэсэн зорилготой ирсэн нь шууд л гараанаас нь харагдсан. Манай хүн зүүн захад Занеттиг, баруунд Чивуг гаргасан. Нөгөө Сантон энэ тэр гээд шинэ од залуугаа гаргасангүй, бас л эргэлзсэн бололтой. Манайх энэ тоглолтод ялчихвал бас л Моуриньогийн ирээдүйн талаар, Ювегийн аварга болох боломж гээд л Италийн гайтай хэвлэлүүд дуугүй байхгүй гэдгийг тооцжээ.
Раньеригийн хувьд довтолгооноос гоол ороход хэцүү, хаалттай цохилт, булангаас гоолдоно гэж тооцоолоод л сүүлийн үед форм муутай байгаа ахлагчийг гаргасан шиг санагдлаа. Каморанези бэндуулсан тул иймэрхүү чөлөөт, хаалттай цохилтууд, булангын цохилтыг дажгүй гүйцэтгэдэг универсаль тоглогч Ахлагчаас өөр манайд байхгүй тул аргагүй сонголоо гэж бодож байна.
Недди, Маркионни гээд үе үе цохьдог гарууд байгаа ч Ахлагч, Камо 2-ыг бараадахгүй. Ер нь энэ зун сонголтоо баяжуулмаар юм. Сильва, Диего гээд байгаа нөхөд уг нь бол иймэрхүү юмыг хийдэг тул зөв ч юм шиг.
Тоглолтыг манайхан сайн эхэлж, 1-р үед илүү байсан, харин 2-оор үед тоглолт тэнцүүхэн боллоо. Маркионни бүтэлгүй чинь 2 сайхан гарч ирчихээд хамгийн сайн боломжоо алдчихлаа.
Иймэрхүү насны хүнд байхааргүй туршлагагүйтэж, бөмбөгөө хэт урагш гаргаж тууж байгаад Сезарт бэлэглэчихлээ. Хэрэг алга.
Манайхан хэт хожих гэж мэрийснээс Интэрийн маш гоёо конторт ороод эхний гоолыг алдчихлаа. Аргагүй л азгүй байлаа. Улирлын эхний тоглолтын хожлын гоолыг нэг иймэрхүү довтолгооноос /гэхдээ контор биш/ Мунтари хийж байсан.
За тэгээд Тьяго уурын мунхагт автаж, хөөгдсөнөөс хойш бараг л найдвар тасарчихлаа гэж бодож байсан чинь энэ тоглолтод эхнээсээ сайн тоглосон Григура булангаас мөргөж, хожигдлоос аварлаа.
хэ хэ Раньериг бас аварсан байх.
Сүүлийн 2 азгүй тоглолтуудоос хараад байхад Раньери гэж бүтэлгүй чинь солилцоогоо оройтуулж хийгээд багын амжилтыг хойш татаад байна аа...Уг нь авцгүй болсон Маркионни, Недди, Молинаро эсвэл Ахлагчийг эртхэн солиод арай өөр үр дүнд хүрч болно доо....Жиовинко, Трезеге нарыг эрт гаргаад.....гэтэл байдаггүй, бүр Тьягог хөөгдөөд тоглолтын хувь заяаг эргүүлэх боломж бага болсон үед л солилцоо хийх юм. Энэ байдал өнгөрсөн Женоатай хийхэд ч гарсан.
Энэ тоглолтоос харахад манайх Кьеллинигээс бусад хамгаалагчдаа солихгүй бол ч нэмэргүй ээ...Григура энэ удаа сайн тоглосон ч орон гаран байдаг нөхөр юм. Легро, Молинаро 2 яав аа....Балотелли бацаан л элдэвлэчих гээд л бүр Тьяго байгаагүй бол эрт гоол алдах байлаа...Манай супер Жижи бол үнэхээр гайхалтай байлаа...сүүлийн үед жаахан шүүмжлэлтэй байсан бол энэ удаа жинхэнэ шилдэг хаалгач байлаа
За тэгээд жигүүрийн Недди, Маркионни 2 бол 1-р үед үе үе камерт өртөөд байсан бол 2-р үед ер үзэгдсэнгүй...энэ үг мөн адил Ахлагч, Яквинтад хамаатай. Жигүүр байхгүй болчихоор урд 2 нь юу л шалиа аж....