by El Payaso » Mon Apr 20, 2009 12:22 pm
нэг ийм юм байна...
Бүтэн сайны орой Валенсиагийн Спортинг Гиёоны эсрэг хийсэн тоглолтонд Виллагийн оруулсан гоол клубын хийгээд тоглогчийн карьерийн хувьд маш чухал гоол байлаа... Энэ гоол Валенсиаг АЛийн эрх рүү хөтлөхийн зэрэгцээ Виллагийн хувьд Лигийн 150 дэхь энэ улирлын 22 дахь гоол болсон юм... хэрвээ тэр ахиад 6-н гоол оруулбал Валенсиагийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч болох юм... Вилла пенальти цохихоор ирэх үед түүний цээжин дээр хүнд зүйл дарчихсан мэт харагдаж байсан бөгөөд энэ гоолыг оруулсаныхаа дараа тэрээр өөрийнхөө хийдэг селебрэшнүүд болох булангийн тугийг өшиглөх, бөгжөө үнсэх, хуруугаа хөхөх, өмсгөлөө сөхөж толгойгоороо нөмрөх зэрэг үйлдлүүдийн алийг нь ч хийсэнгүй... тэр үзэгчдийн зүгт гүйж очоод үхсэн мэт зогсож хэн нэгнээс өршөөл эрсэн байдалтай байлаа...
Багийнх нь андууд түүнийг тойрон авч хашгичиж байсан ч тэр огтхон ч баярлан хөөрөөгүй билээ... харин эсрэг багийн фэнүүд Вилла Марвел буюу “Illa, illa, illa, Villa maravilla!” хэмээн орилцгоосон юм... 5-н жил 10-н сар 21 хоногийн өмнө Вилла төрөлхи баг Гиёоноо орхисон юм... тэр тэр үед хэрвээ би хуучин багийнхаа хаалганд гоол хийвэл хэзээ ч селебрээшн хийхгүй гэж мэдэгдэж байсан гэдэг... тэр энэ удаад харин валенсиагийн өмсгөлийг өмсөн Молинонд иржээ... тоглогч бүрт хуучин баг гэж байдаг... Раульд Атлетико байдаг шиг Виллад Спортинг Гиёон бий... Гэхдээ Спортинг болон Виллагийн харилцаа шиг харилцаа тийм ч олон клуб тоглогчидын хооронд байдаггүй... үүнтэй адилхан амлалтууд байдаг ч адилхан сэтгэл хөдлөл байдаггүй... Виллагийн хоч нь Астур жаал... харин түүний пүүзэн дээр нэг талд нь Испанийн нөгөө талд нь Астурын далбаа байдаг...
Валенсиагийнхан тэр өдөр Астурын нийслэлд ирэх үед тэдний буудлын орчимд 3000 гаруй фэнүүд цуглан Астураас төрсөн үндэсний баатартайгаа уулзаж зургаа даруулахын тулд 8-н цаг хүлээсэн юм... ТВ ийн багууд сайн байрлал эзлэхийн тулд тэнд бие биетэйгээ өрсөлдөж байсан юм... Хэвлэлийн бага хурал дээр Виллаг ирэх үед Бид Чамаар бахархаж байна гэсэн Баннер барисан фэнүүд цугласан байлаа... харин эль Молинонд цугалсан 23 мянган Спортингийн фэнүүдийн багаа дэмжихээс гадна өөр нэг зорилго нь Виллаг харах байлаа...
Спортингийн дасгалжуулагч Маноло хэлэхдээ хэрвээ тоглолтын үед Вилла надад хүрхээр ойрхон байвал би түүнийг хазахад ч бэлэн байна... харин өмнө нь эсвэл дараа нь бол би түүнийг тэврэх болно... ягаад гэвэл тэр Күйнигээс хойшхи энэ клубын хамгийн аугаа тоглогч... хэмээлээ...
Түүнийг тунельд орж ирэх үед нь Спортингийн ультра дэмжигчдийн клубынхэн түүнийг тэврэн угтаж, “Illa, illa, illa, Villa maravilla!” хэмээн орилолдож байлаа... Тоглолтыг төгсгөлд тэрээр Спортингийн өмсгөлийг өмсөөд нулимс унагсан бөгөөд энэ миний амьдралын хамгийн хэцүү тоглолт байлаа... би энэ долоо хоногийг хэзээ ч мартахгүй гэж хэлсэн юм...
Харин түүний аав би түүнийг Спортингийн эсрэг хэзээ ч битгий тоглоосой гэж найддаг байсан хэмээн ТВ ээр гуниглангуй ярисан юм.
Вилла хэдийгээр Испанийн дээд лигт Гиёоны төлөө нэг ч тоглолт хийгээгүй ч сегундад 78 тоглолтонд оролцож 38 гоол оруулсан юм... 21 насандаа тэрээр Гиёоныг орхин Зарагозагийн төлөө тоглохоор одсон бөгөөд үүнээс хойш тэр төрөлхи цэнгэлдэхдээ ахин ирээгүй байсан юм... Тэрээр Спортингт өссөн бөгөөд багийн академиас Күйнигээс хойш төрсөн хамгийн аугаа довтлогч юм... өнгөрсөн долоо хоногийн энэхүү тоглолт нь Спортингийн хувьд релегэшн баттл харин Валенсиагийн хувьд СЛд орох эрхийн төлөө тоглолт байсан бөгөөд Виллагийн гоол Валенсиад давуу тал олгосон ч Мэте Биличийн гоол тоог тэнцүүлсэн бөгөөд тоглолт дуусахаас 2 минутын өмнө Астурын өөр нэгэн клуб Реал Овойдогноос төрсөн өөр нэгэн Астур жаал Мата тоглолтын цэгийг тавьж Валенсиа гурван оноогоо өвөртөлсөн юм...
Vamos Argentina!!!