by Nomer 10 » Mon Apr 06, 2009 5:27 pm
Бичих юм их л байна, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна хэхэ. Гэхдээ найруулга энэ тэр хамаагүй ээ, толгойдоо орсноо л мутарлаад байя. Шинэ залуугаас эхлэе. Түүнийг МакЭда гэнэ. Итали хүнээс асуух хэрэггүй, олон итали хүн буруу хэлж мэднэ. Гарал нь цэвэр итали хэрхэвч биш ээ. Харин хойшоо манан ихтэй зүгийн хүнээс асуух хэрэгтэй. Түүнийг би нэг ч харж байсангүй. Сая хэрэг болгож гүүглдлээ. Лациогийн академиас ирсэн, 91 оны хүүхэд байна. Тоттигийн дүү гэж андуурмаар юм билээ. Долгорсүрэн заан гээд шуугиж байсан шиг Тоттигийн аав нь энд тэнд сахилгагүйтэж явсийм биш бээз. МакЭда энэ өвөл Италийн У19-ийн багт нэр нь дуудагдсан юм байна. Манайд ирээд Ньюкаслын нөөцийнхөнтэй талбайд нь тоглоод 3-3-аар тэнцэхэд хэт трик хийсэн юм байна.
Өчигдөр Эхнэрийн урхи гэдэг балай киног эхнэр ээжтэйгээ цуг үзээд, хажуугаар нь би мангартаад цагаа андуурчиж. Нэг тавьсан чинь айлын 2 дэх гоол орж байх юм. Нүдэндээ ч итгэсэнгүй. 2 дараалж хожигдсон, талбай дээрээ тэгээд. Энэ бүхэнд САФ маш том хариу өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байлаа, хэдийгээр манай гарааны тоглогчдоос 6 хүн байхгүй ч гэсэн. Хажуугаар нь Рафаэл Андерсон 2 бас гэмтэлтэй. Гэхдээ л нөөцийнхөндөө би дэндүү итгэдэг. Манайх энэ гоолын дараа нүдээд л байлаа. Айл хамгаалаад дуусгах гэж байх шиг. Сэлгээгээр Нанигийн оронд МакЭдэ гээд нөхөр ороод ирэх юм. Бурхан минь, САФ аа чи юу хийчихэв ээ л гэж бодлоо. Манайхан зүтгээд л байлаа, байдаггүй ээ. САФ-ын тэтгэвэр ч бодогдоод эхлэх шиг. Ингээд айл хожчихвол тайтл онцгой хүндэрч ирэх нь ойлгомжтой байсан. Хамгийн сүүлд хэзээ 3 дараалж хожигдож байсныг огт санахгүй байна. Рэдс Фулхэмийг, Фулхэм Виллаг хожсон. Одоо гэтэл Вилла нь манайхыг хожих гээд байна уу даа. Би ч энэ бодолдоо бага багаар хөтлөгдсөөр л байлаа. Рэдс Фулхэм 2 нь бас манайхыг хожчихсон байдаг. Тэгж байтал Роналдо үнэхээр том тоглогч гэдгээ харуулж маш нарийн цохисон. Нөгөө орсон МакЭда чинь хажууд нь зогсчихоод цээж рүү нь алгадаад л. Хэн түүнийг дараагийнх нь гоолыг оруулна гэж санах юм бэ.
Цаг хариугүй дуусах гэж байлаа. САФ нэг хүнийг үтэр түргэн ор гэж байна. Вэлбэк байжээ. Тевез суулаа. Харамсав. Тэр хэдий тааруу байсан ч энэ чухал үед үү. Тэнцээг хийчихсэн, хожих гээд морал сэргэцэн үе шүү дээ. Гэхдээ үргэлж САФ-ын зөв байдаг. Тэр оронгуут хожлын гоолыг хийнгээ алдав. Фрийдел үнэхээр рэфлэксээрээ хаалаа. Гэхдээ энэ цохилтоос өмнө хожлын гоол хийх боломж нэг гарсан. Роналдо баруун урдаас урдаа ямар ч саадгүй ганцаараа буудсан. Шууд л Бэнаюны гоол толгойд буугаад, орилоод бостол...
байдгүй ээ, шувуу буудцан. Гэхдээ л тоглолтын төгсгөлд аль нь ч хожиж мэдэхээр байсан. Айл бас эвгүй эвгүй орж ирээд байсан. Ихэр цамхгаа мөн ч их үгүйллээ дээ. Эванс гэж хүү маш сайхан туршлага сууж байна даа. Вида шиг 2 ч удаа мөргөх гэж хичээсэн. Булангууд дээр Видагаа үнэхээр үгүйлж байв. За тэгээд 5 минут сунгалаа. Зарим нөхдүүд хэт их гээд байх шиг. Хоёрын хоёр гоол орсон. Тэр сэлэбрэйшнүүдийн үед урсах мөч, тэр олон хэвтэлт, хажуугаар нь 3 сэлгээ гэхээр шударга бус шийдвэр ерөөсөө биш юм аа. Тэгээд ч манай гоол орох үед 93 дэх минут өнгөрөөд явж байсан болохоор тэр дэмий яриа огтоосоо хамаагүй. МакЭда МакЭда, чамайг хэн ийм юм хийнэ гэж санах юм бэ. Каррик Эвра 2 тэр үед зүүн талд гүйж явсан. Энэ 2-оос хэзээ ч ямар ч пасс ирж болно. Маш олон хүнийг МОМ-оор нэрлэмээр байна. Гайхалтай 2 гоол хийсэн дэлхийн хамгийн шилдэг тоглогч байна, 17-хон настай залуу байна. Эвра бол ямар ч үед МОМ-д нэр дэвшдэг хүн. Түүнийг байхад цээжин дэх ааг ямагт түхэлзэж байдаг билээ. Каррик бол гайхалтай, гоолуудын үед үнэхээр гоё пассууд хаясан. Шотланд залууг бас мартаж болохгүй. Эванс байгаагүй бол өшөө ч гоол нэмээд алдах байсан байх. Хаалгачийгаа орхиж даанч болохгүй. Сүүлд хайлайтсыг харахад тэр фрийкикийг яаж хаахыг харсан. Улбар шараасаа зодог тайлсан нь үнэхээр зөв хэрэг байлаа. 2 фронтод зэрэг явахад энэ насан дээр ачаалал ахадна. Ирэх жил дахиад түүнийг харна гэхээс баяр хөөр дээд зэрэг. Гиггз залуу хүн шиг хөнгөхөн хуураад л.
Энэ хожил энэ жилийн бидний өдийг хүртэлх хамгийн үнэтэй хожил. Хүүхдүүдтэйгээ нийлж байгаад үнэлж баршгүй 3 оноо авлаа. Морал дээшилнэ гэдэг нь одоо ойлгомжтой. Рэдс Реалыг хожоод яаж сайжирсан нь одоо илт харагдаж байгаа. Тэд чухам торгон ирэн дээрээ явж байна. Гэхдээ бид чинь аваргууд шүү дээ. Ирэх тоглолтод гарааны 5 хүн маань эргээд ирэх болно. Хөндлөнгийн хүнд бол үнэхээр өрөвдөлтэй бүрэлдэхүүнээр тоглосон. Сэлгээнд байгаа хүмүүсийг харахад бүр ч нүд хальтирмаар. Гэхдээ Юнайтедын фэнүүдийн хувьд бол үгүй шүү. Тэд залуустаа үргэлж итгэдэг. Тошич л ялимгүй үнэтэй гэгдэж байгаа болохоос бусад нь бүгд үнэгүй гэж болно оо. Тошич ч гэсэн харамсах юм огт биш. Тэр 2 жилийн дараа 20 саяар үнэлэгдэх болно. Гайхалтай сайхан өдөр байлаа. Лампардын Стоук дээр харайлгаж байсан үе, ганцхан өдрийн өмнө Бэнаюны гоолдож байх үе бол тэр багийн фэнүүдэд ямар их хөөрлийг авчирч байсан бол оо. Манайх өчигдөр яг л тийм баяр хөөрийг амслаа. 94 дэх минутэд Рэдсийн фэнүүдийг их өрөвдсөн шүү.
Тоглолтын дараа ойрхон нэт байсан бол шууд л ормоор байлаа. Гэхдээ маш сайхан унтлаа, өглөө сэрүүлэг дээр толгой маш сэргэлэн годхийгээд л боссон. Өчигдөр гэртээ утсаа мартчихсан байсан. Сая асаахад Эль Паясогоос танайх хэцүүдлээ гэсэн смс ирж. Цагийг нь харвал Виллагийн 2 дэх гоолын мөч. Хөлбөмбөгийг дуустал үзэж бай гэж ээ дээ алт шиг үг шүү. Ап Юнайтед.
Hup Holland Hup