by avarga » Tue Apr 14, 2009 7:00 pm
Миний хувьд бол маш их баярлаж байна. Би андуураагүй бол Монголын шигшээн талбай дээрх анхны хожил гэж ойлгоод байгаа. 3-1 ээр хожлоо. Өөр яалгах гэсийн? Ганц гоол хийгээд дараагийн шатанд шалгарч чадсангүй гээд байгаа бололтой. Ганц гоолны зөрүү хэнд хамаатайм? Дараагийн шатанд шалгарч чадаагүй л биз. Гэхдээ бид хожсон. За тэгэхээр энэ хэдэн зүйлийг хэдэн талаас нь авч үзье л дээ.
<b>Тоглолт, тоглогчид:</b>
За ер нь тун давгүй тоглосон гэж бодоод байгаа. Лүмбэнгарав бол үнэхээр багийн ахлагч мөн юм байна. Тэгээд Гарьдмагнай, Одхүү, Мөрөн, заримыг нь би танихгүйм. Тэд нар үнэхээр сайн тоглолоо. Ер нь бол болж байна. Тоглолтын хувьд манайхны хувьд алсын, дээгүүр пассаар тоглож мөргөх, довтлогч нар уралдаж очиж бөмбөг авах тактиктай байсан болов уу. Ер нь бол хоёрдугаарт давхарт илүүрхэж байна лээ. Тэгэхдээ яг тоглолтыг удирдаад явчих найруулагч байхгүймаа. Хоромхоны Цэнд-Аюуш тун дажгүй санагддаг. Лүмбээ бол сайн л даа. Гэхдээ хамгаалалтанд их анхаарал хандуулна лээ. Мөрөн бол ирээдүйтэй залуу. Баруун жигүүрийн хамгаалагч 8 номертой гар бол маш сайн байсан. Ер нь бол хурд дутаж байна лээ. Макаогийн хаалгач бол үнэхээр муу юм. Маш их алдаа гаргаж байна лээ. Тэгэхээр төвийн хагас хамгаалагч нараас цөм цохидог хүн алга юм шиг. Нэг дараад цөм цохидог хүн байх хэрэгтэй байна. Шууд цохиж байгаа хүн ховор юм. Нэг дараад цохихоор цохилтын хүч нь муу очиж байна. Тэгэхээр хүчирхэг буудагч байх хэрэгтэй байна лээ. 16-ийн гаднаас бөмбөгдөөд байхад хаалгач алийгаа алдахаар юм билээ. Тэгээд хараа мараа муу байна лээ. Хурдан хурдан хүрээд пасслаад явахгүй удаж байгаад таслуулаад. Гэхдээ манайхан сайн байсаан. Илүү дутуу зүйл яриад яахав. Бид хожсон, илүүрхсэн...
<b>Дасгалжуулагч, шүүгч болон бусад:</b>
За манай дасгалжуулагч хөдөлмөрийн баатар Отгонбаяр маань талбайд нэг ч үзэгдсэнгүй ээ. Ичээд гарч ирдэггүй юм шиг байгаа юм. Муу ч, сайн ч дасгалжуулагч хүн юм хойно адгийн **н** надаас л лав дээр дасгалжуулж таараа. Худлаа үнэн орилоод зогсч байж яагаад болдоггүй юм. Ер нь бол чадахгүй бол болих хэрэгтэй ш д. Ганболд бол бүр больсон нь дээр ээ. Татан буулгая. Юм хийж чадах хүнийг тавъя. Өчнөөн жил харлаа. Эд хөрөнгө идэж шамшигдуулснаас өөр хийсэн зүйл алга байна. Ер нь нэг мөсөн хожигдсон ч дээр байсан юм шиг. Тэгвэл энэ хэдийг авч хаях талаас арга хэмжээ авагдах ч юм билүү. Одоо бол баахан баатрууд л телевизээр ярьцгааж өгнө дөө. Ер нь удирдлагуудыг сольсон нь дээр. Шүүгчийн хувьд ур чадвартай шүүгч байгаагүй. Нэг бол манайд, нөгөө бол нөгөө талд. Ер нь жаахан бантаад байгаа юм шиг. Макаогийнхан юм л бол хэвтээд л өгч байсан. Тэгэхэд нэмэлт цаг тэдэн минут сунгалаа гэж гарсангүй. Шууд л шүгэл үлээх юм. Энийг би их гайхсан. Макаогийнхний тэрийж хэвтсэнээр лав бараг 10 минут сунгахаар болсон доо. Цаг хэд үлдэж байгааг ч мэдээлэх самбар байхгүй. Жаахан ичмээр л юм. Ядаж радиогоор зарлаад байж болно ш д. Энэ нь тоглолтын темпэд нөлөөлнө. Юу ч мэдэхгүй гэнэт шүгэл дуугараад л их хачин шүү...
<b>Үзэгчид буюу бид:</b>
5000 хүний суудалтай цэнгэлдэхэнцэр маань дүүрээд үзэгчид маань сайхан л балиашиглалаа. Нэг үеэ бодвол хөлбөмбөг сонирхогч, дэмжигчдийн тоо улам бүр өсч байна. Ер нь хөлбөмбөг үзэж сурч байна гэж хэлж болно. Боломжтой нэг нь бөмбөр, бүрээ авчирцгаагаад, боломжгүй нэг нь Макао гэсэн бичигтэй нүддэг юм барьцгаагаад, орилж хашгираад сайхан л үзэцгээлээ. Гэхдээ бас их учир дутагдал байнаа. Юм л бол тоглогчидоо харааж загнаад л, тэгэж тогло ингэж тогло гээд л хашгирцгаана. Үзэх, тоглох хоёр бол шал ондоо гэдгийг мэдэхгүй юм. Тэгээд жаахан алдаа гаргахад л уурлаад орилчих юм. Тэр болио, тэрийг зайлуул, арчаагүй юм гэхмэтчилэн. Үзэгчдийн орилолдооноор нөгөөдүүл нь сандраад л бүр ч тоглолтонд нь гарахгүйн зайлуул. Жаахан тайван тоглуулах хэрэгтэй ш д. Элдэв бүрээр дарамталчих юм. Жишээ нь миний эргэн тойронд байгаа хүмүүсээс надаас өөр багаа болж байна, гоё шүү гэж орилж байгаа хүн алгаа. Алсаас сайхан цохьсон ч шувуу буудлаа гэхэд би алга ташина, үлдсэн нь харааж зүхэх шиг. Болих хэрэгтэй ш д.
Сайн ч, муу ч тоглосон багаа дэмжих л хэрэгтэй. Балиашиглана гэдэг бол балиашиглана л гэсэн үг. Багаа харааж зүхнэ гэсэн үг биш. За тэгээд бусдаар бол бүгд л кайфтай байлаа.