Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Captain » Tue Apr 14, 2009 6:56 pm

8 номер сайн тоглосон хэдий ч 14 номер 8 номерийгоо алаад хаяцан баруун жигүүр ерөөсөө болж өгөхгүй байсан
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bayarkhuu » Tue Apr 14, 2009 6:58 pm

Сайнаа байсан бол тэр гоолыг хаах л байсан тэр бацаанаас бол өндөр мөч урттай ш дээ. Мөрөн хамгаалагчидаас арай зайдуу тоглосон бол өөртэй хэрэгтэй байсан байх. Хаалгач хамгаалагчидтай хөтөлцөөд л яваад байх юм.
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby avarga » Tue Apr 14, 2009 7:00 pm

Миний хувьд бол маш их баярлаж байна. Би андуураагүй бол Монголын шигшээн талбай дээрх анхны хожил гэж ойлгоод байгаа. 3-1 ээр хожлоо. Өөр яалгах гэсийн? Ганц гоол хийгээд дараагийн шатанд шалгарч чадсангүй гээд байгаа бололтой. Ганц гоолны зөрүү хэнд хамаатайм? Дараагийн шатанд шалгарч чадаагүй л биз. Гэхдээ бид хожсон. За тэгэхээр энэ хэдэн зүйлийг хэдэн талаас нь авч үзье л дээ.

<b>Тоглолт, тоглогчид:</b>
За ер нь тун давгүй тоглосон гэж бодоод байгаа. Лүмбэнгарав бол үнэхээр багийн ахлагч мөн юм байна. Тэгээд Гарьдмагнай, Одхүү, Мөрөн, заримыг нь би танихгүйм. Тэд нар үнэхээр сайн тоглолоо. Ер нь бол болж байна. Тоглолтын хувьд манайхны хувьд алсын, дээгүүр пассаар тоглож мөргөх, довтлогч нар уралдаж очиж бөмбөг авах тактиктай байсан болов уу. Ер нь бол хоёрдугаарт давхарт илүүрхэж байна лээ. Тэгэхдээ яг тоглолтыг удирдаад явчих найруулагч байхгүймаа. Хоромхоны Цэнд-Аюуш тун дажгүй санагддаг. Лүмбээ бол сайн л даа. Гэхдээ хамгаалалтанд их анхаарал хандуулна лээ. Мөрөн бол ирээдүйтэй залуу. Баруун жигүүрийн хамгаалагч 8 номертой гар бол маш сайн байсан. Ер нь бол хурд дутаж байна лээ. Макаогийн хаалгач бол үнэхээр муу юм. Маш их алдаа гаргаж байна лээ. Тэгэхээр төвийн хагас хамгаалагч нараас цөм цохидог хүн алга юм шиг. Нэг дараад цөм цохидог хүн байх хэрэгтэй байна. Шууд цохиж байгаа хүн ховор юм. Нэг дараад цохихоор цохилтын хүч нь муу очиж байна. Тэгэхээр хүчирхэг буудагч байх хэрэгтэй байна лээ. 16-ийн гаднаас бөмбөгдөөд байхад хаалгач алийгаа алдахаар юм билээ. Тэгээд хараа мараа муу байна лээ. Хурдан хурдан хүрээд пасслаад явахгүй удаж байгаад таслуулаад. Гэхдээ манайхан сайн байсаан. Илүү дутуу зүйл яриад яахав. Бид хожсон, илүүрхсэн...

<b>Дасгалжуулагч, шүүгч болон бусад:</b>
За манай дасгалжуулагч хөдөлмөрийн баатар Отгонбаяр маань талбайд нэг ч үзэгдсэнгүй ээ. Ичээд гарч ирдэггүй юм шиг байгаа юм. Муу ч, сайн ч дасгалжуулагч хүн юм хойно адгийн **н** надаас л лав дээр дасгалжуулж таараа. Худлаа үнэн орилоод зогсч байж яагаад болдоггүй юм. Ер нь бол чадахгүй бол болих хэрэгтэй ш д. Ганболд бол бүр больсон нь дээр ээ. Татан буулгая. Юм хийж чадах хүнийг тавъя. Өчнөөн жил харлаа. Эд хөрөнгө идэж шамшигдуулснаас өөр хийсэн зүйл алга байна. Ер нь нэг мөсөн хожигдсон ч дээр байсан юм шиг. Тэгвэл энэ хэдийг авч хаях талаас арга хэмжээ авагдах ч юм билүү. Одоо бол баахан баатрууд л телевизээр ярьцгааж өгнө дөө. Ер нь удирдлагуудыг сольсон нь дээр. Шүүгчийн хувьд ур чадвартай шүүгч байгаагүй. Нэг бол манайд, нөгөө бол нөгөө талд. Ер нь жаахан бантаад байгаа юм шиг. Макаогийнхан юм л бол хэвтээд л өгч байсан. Тэгэхэд нэмэлт цаг тэдэн минут сунгалаа гэж гарсангүй. Шууд л шүгэл үлээх юм. Энийг би их гайхсан. Макаогийнхний тэрийж хэвтсэнээр лав бараг 10 минут сунгахаар болсон доо. Цаг хэд үлдэж байгааг ч мэдээлэх самбар байхгүй. Жаахан ичмээр л юм. Ядаж радиогоор зарлаад байж болно ш д. Энэ нь тоглолтын темпэд нөлөөлнө. Юу ч мэдэхгүй гэнэт шүгэл дуугараад л их хачин шүү...

<b>Үзэгчид буюу бид:</b>
5000 хүний суудалтай цэнгэлдэхэнцэр маань дүүрээд үзэгчид маань сайхан л балиашиглалаа. Нэг үеэ бодвол хөлбөмбөг сонирхогч, дэмжигчдийн тоо улам бүр өсч байна. Ер нь хөлбөмбөг үзэж сурч байна гэж хэлж болно. Боломжтой нэг нь бөмбөр, бүрээ авчирцгаагаад, боломжгүй нэг нь Макао гэсэн бичигтэй нүддэг юм барьцгаагаад, орилж хашгираад сайхан л үзэцгээлээ. Гэхдээ бас их учир дутагдал байнаа. Юм л бол тоглогчидоо харааж загнаад л, тэгэж тогло ингэж тогло гээд л хашгирцгаана. Үзэх, тоглох хоёр бол шал ондоо гэдгийг мэдэхгүй юм. Тэгээд жаахан алдаа гаргахад л уурлаад орилчих юм. Тэр болио, тэрийг зайлуул, арчаагүй юм гэхмэтчилэн. Үзэгчдийн орилолдооноор нөгөөдүүл нь сандраад л бүр ч тоглолтонд нь гарахгүйн зайлуул. Жаахан тайван тоглуулах хэрэгтэй ш д. Элдэв бүрээр дарамталчих юм. Жишээ нь миний эргэн тойронд байгаа хүмүүсээс надаас өөр багаа болж байна, гоё шүү гэж орилж байгаа хүн алгаа. Алсаас сайхан цохьсон ч шувуу буудлаа гэхэд би алга ташина, үлдсэн нь харааж зүхэх шиг. Болих хэрэгтэй ш д.
Сайн ч, муу ч тоглосон багаа дэмжих л хэрэгтэй. Балиашиглана гэдэг бол балиашиглана л гэсэн үг. Багаа харааж зүхнэ гэсэн үг биш. За тэгээд бусдаар бол бүгд л кайфтай байлаа.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ХЭГ_ЁГ » Tue Apr 14, 2009 7:05 pm

5 НОМЕРТОЙ СЭЛГЭЭНД СУУЧДАГ ТЭР ЭХЭНДЭЭ 8 ТАЙ ИХ ГАР НИЙЛЭХЭЭР ХАРАГДАЖ БАЙСАН 14 ҮНЭН ЧАДАХГҮЙ ГАР БАЙНА ЛЭЭ МӨРӨН ТЭР ГАНЦААРАА ХААЛГАЧИЙН ЭСРЭГ ХАЙРАН БӨМБӨГ АЛДААД ЁСТОЙ ХАЙРАН ЮМ БОЛГОСОН

ТЭР НЭГ ХЭН БАЙСАН БЭ ЭХНИЙ ҮЕ ДЭЭР ГУЯДАЖ ЦОХЬДОГ ААА МӨН ААТАЙ ЦОХЬСОН ШҮҮ ТЭГСЭН НӨГӨӨ МУУ СУГА ХААЛГАЧ ХАРИН ТЭРИЙГ ХААЧДАГ БАЙГАА

АВАРГЫН ХАЖУУД ТИЙМ МУУ ХҮМҮҮС СУУСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ МИНИЙ ХАЖУУД БАЙСАН ЗАЛУУЧУУД ГОЁ БОЛЖ БОЛЖ БАЙНА ТАЙВАН ТАЙВАН ГЭЭД ХАШГИРЧ БАЙСАН ҮЗЭГЧИД МАШ САЙХАН ДЭМЖСЭН
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bayarkhuu » Tue Apr 14, 2009 7:07 pm

Манайд нэг үеэ бодвол xөлбөмбөгийг их тоглож үзэж шүүмжилдэг болсон байна. Энэ бол дэвшил. Үүнийг зөв зохион байгуулаад явбал сайхан л байна. Жишээ нь манай форумынхан шигшээ багийн фен клуб маягийн юм нээгээд Сонирхогчидын хөлбөмбөгийн холбоотой хамтраад ямар нэгэн зүйл хийж болох л юм.
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bayarkhuu » Tue Apr 14, 2009 7:14 pm

Ер нь бид шүүмжлээд л яриад л байдаг тэгсээр байтал Макао-д 10:0 хожигдох хэмжээнд удахгүй очих нь байна. FIFA болон AFC манай холбооны муу муухайг мэдэхгүйл байгаа. Энэ талаар ямар нэгэн юм хийж чадвал энэ нь бидний Монголын хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй нэмэр.
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ХЭГ_ЁГ » Tue Apr 14, 2009 7:24 pm

МАНАЙ МОНГОЛ НЭЭРЭЭ ХЭЗЭЭ КЛУБЫН СИСТЕМД ОРОХ ЮМ БОЛОО

БАЯНЗҮРХ ЮНАЙТЕД СОНГИНО ХАЙРХАН ПҮҮЛ НТР ГЭЧИХСЭН ЯВЖ БАЙВАЛ ГОЁ ШҮҮ
ХҮМҮҮС ТЭГЭЭД ЭХЭЛЧИХВЭЛ ТОГЛОЛТ ҮЗЭХЭЭР Л ЮМ БАЙНА ШДЭЭ
5000х3000 ГЭХЭЭР 15 САЯ 7 ХОНОГТ САЙХАН МӨРӨӨДӨЛ ШҮҮ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Эрдэ » Tue Apr 14, 2009 7:27 pm

ёгийн хэгээ чи очсон юм уу
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ХЭГ_ЁГ » Tue Apr 14, 2009 7:29 pm

БАЙСАН ШДЭЭ НЭЭХ АЙМАР ОРИЛООД БАЙСАН ХҮН ХАРСАН УУ ТЭР ЧИНЬ ШДЭЭ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Эрдэ » Tue Apr 14, 2009 7:32 pm

бүгд л аймаар орилж байсийшд. Ганц тугтай эгнээ байсан даа тэр форумынхан байлаа шд
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Эрдэ » Tue Apr 14, 2009 7:33 pm

монголын далбаатай эгнээ
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ХЭГ_ЁГ » Tue Apr 14, 2009 7:35 pm

АЛЬ ТАЛДАА БАЙСАН ЮМ БИ ЯГ КАМЕРУУД ТАВЬЧИХСАН БАЙСНЫ ХАРАЛДАА БАЙСАН
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Эрдэ » Tue Apr 14, 2009 7:41 pm

хойд талд байсан нөгөө магнай ирцэн сууж байсан харсан уу тэрний доод талын эгнээнд
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ХЭГ_ЁГ » Tue Apr 14, 2009 7:43 pm

ӨӨ АНЗААРААГҮЙ ЭЭ ХАЖУУД МААНЬ ХАТУУ ТОГЛООМ ГЭЭД НЭВТЭРҮҮЛЭГИЙН ИХӨТЛӨГЧ СУУЖ БАЙСАН БУСДЫН НЭЭХ АНЗААРААГҮЙ ЭЭ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Gooner » Tue Apr 14, 2009 7:56 pm

Гэхдээ энэ хэдэн хөлбөмбөг тоглож байгаа залууст бол буруу байхгүй ээ.
Бод л доо. Саяны энэ тэмцээний эхний Макаод болсон тоглолтонд сэлгээндээ 4н хүнтэй явсан байна лээ. 1 хаалгач, 2 хагас, 1 хамгаалагч. Мөнгөө хэмнэж байгаа юм байлгүй.

Тэгээд жилдээ ердөө ганц удаа ингэж өөр гадны хүмүүстэй тоглож илүү сайжирдаг. Өөр илүү сайжрах ямар ч боломж байхгүй байна шд тоглогчдод. Лиг нь гэж хэдхэн л тоглодог гарууд нь хоорондоо багаа сольж байгаад л лигийн аварга болдог. Нэг л бугласан юм яваад өмхийрөөд л яваад байгаа юм шиг санагдахийн. Уул нь саяны тоглолтонд хожоод цаашаа шалгарсан бол Бангладэш хаанах хаанах ч гэлээ арай л жоохон дээгүүр чансааний багуудтай тоглох байсан. Бас л боломж шдээ манайханд. ТЭгээд шинэ дасгалжуулагч авчраад гадаадаас тоглогч урьж авчраад тоглогчдод шинэ юм сургах хэрэгтэй байна.

Саяны тоглолт лав бүтэхгүй ээ. Отгонбаяр энэ багтайгаа ажилладаг ч юму үгүй юмуу. Нэгнээ ч сайн ойлголцохгүй байна лээ шд. Тэгээд зүгээр л харанхуй пасс өгөөд л, хий кросс хаясан улсууд байна лээ.
Хөлбөмбөгөө мэргэжлийн тал руу нь хандуулмаар юм даа...
Гэхдээ яах вээ. Ямар ч байсан манай тоглогчид фэнүүддээ боломжийн тоглолт гаргасан гэж бодож байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Эрдэ » Tue Apr 14, 2009 8:17 pm

Энэ удирдлагуудыг солих хэрэгтэй. Балай юмнууд
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Blizzard » Tue Apr 14, 2009 8:18 pm

[quote="ХЭГ_ЁГ"]НӨГӨӨ БАТЗАЯА БИЛҮҮ ХЭН БИЛЭЭ ХАМГААЛАГЧААР ТОГЛОЖ БАЙСАН ТЭР ЯГ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙСАН
МАНАЙД ДАСГАЛЖУУЛАГЧ ӨГЬЕ ГЭДЭГ Ч МОНГОЛООС АВАХГҮЙ ГЭЭД ӨӨРСДИЙН ИДДЭГ МӨНГӨ НЬ БАГАСАХ ГЭЭД ТЭГДЭГ БАЙХДАА[/quote]

германы аймар сайн дасгалжуулагч манайхийг дасгалжуулы гээд ирхэд өөрсдөө зөвшөөрөөгүйн гсн шд шал балай
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Аагий » Tue Apr 14, 2009 8:19 pm

Тоглолтын хувьд сайхан л тоглолт болсон. Тувт илүүрхсээр байгаад таарсан, эхний үеийн 2 удаа хөндлөвч онодог, Мөрөн vs хаалгач, Лхүмбээ-н 16-н гаднаас цохиод хаалгасан цохилт. Нэг нь л орсон бол яах ч байсын. Тэгээд бодоод байхад ийм гаруудад цусаа хийж талбай дээрр нь 2:0дуулдаг байна аа. Новш гэж Челлэнж цомд орж чадаагүй гэхээр харамсаад байх юм. Магадгүй орсон бол Ганболд тэргүүтэнгүүд нэгийг бодох ч байсан юм билүү. Хэрвээ орсон бол манай улсын хөлбөмбөгийн хөгжилд маааш том түлхэц өгөх байсан даа. Одоо ингээд л хэсэгтээ Монголын шигшээ мартагдлаа шт. Энэ муу ажилаа хийдэггүй гарууд одоо болиосой.
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Эрдэ » Tue Apr 14, 2009 8:30 pm

энэ жил өөр тэмцээн байхгүй гээ биз тийм бол жилйин дараа л нэг хоолойгоо сөөтөл хашгирвал хашгирахий даа гэж шигшээгээ үзэж тоглолттой бол хаха
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby kayo » Tue Apr 14, 2009 8:57 pm

Тэгээд манайхан нөгөө Ганболдыг огцруулах яасан бээ? Орилж байгаа хүн байснуу, Ганболдын эсрэг, ер нь энэ нөхөр үзэж байхын муу? Тв-ийхэн ярилцлага үзэгчдээс аваад байх шиг байсан, сайн хэлэх хэрэгтэй шдээ, спортнүс-дээрээ ч тавья, морь толгойтыг огцруулая!!!
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Цогоо » Tue Apr 14, 2009 9:02 pm

Шигшээгээ балиашиглах үнэхээр өөр мэдрэмж юм байна лээ. Юун наадам, юун цагаан сар. Аз байсан бол энэ жил өшөө олон удаа ингэж балиашиглах байсан байх.

Насаатай санал нэг байнаа. Би дахиад нэг гоол хийсэн бол гэж их харамсаад манай баг ялсан гэдгийг хэсэгтээ мартсан шт. Үнэндээ ингэж илүүрхэж тоглочоод тийм харамсалтай үлдээд байвал Холбооныхны ажлын үр дүнг хүмүүс сонирхоод эхлэх байх гэж бодох юм бол бас нэг нэмэх тал юм даа.

Нэгдүгээр үеийн төгсгөл рүү Лхүмбэнгаравын тэр цөм цохидогийг айлын хаалгач хаачихсан. Балиар новш байна лээ хэхэ.
Айлын гоолын хувьд манай хаалгач уг нь яг хараад зогсож байсан. Хождоод үсэрчихсэн л дээ.

Өнөөдрийн хувьд хангалттай кайф авлаа. Орой Барсаг дэмжиж үзнээ. Анри маань хаттрик хийх болтугай.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Цогоо » Tue Apr 14, 2009 9:05 pm

Энэ линк дээр тэмцээний тэмдэглэл байна лээ.

http://images.the-afc.com/Documents/com ... 5-2316.pdf
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Hotspur » Tue Apr 14, 2009 9:27 pm

Үе үе ингээд улсаа дэмжээд эх орондоо хөлбөмбөг үзээд байвал мөрөөдлийн маань нэг хэсэг мэт.

Одоо уг нь сонирхогчдын холбоо дажгүй ажиллаад байгаа тэр тэмцээнээ бас заваараа бөөнөөрөө очиж үзээд байвал сайхан ш дээ залуусаа.

Гарьдмагнай гэмтэж тэр 14 орж ирээгүй бол манай довтолгоо тэгж муудахгүй байсан байх. Сүүлдээ зүгээр замбараагүй, хойноос цөлсөн бөмбөгөөр л тоглож эхэлсэн ш дээ. тэгээд бужигнаан дундаас 3 гоол. Мөрөн уг нь манай шигшээн ирээдүйтэй довтлогч шиг харагддаг
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby pele » Tue Apr 14, 2009 9:29 pm

Манайхан гоё байна лээ. Гоол оруулхад нь ямар их баярлаваа. Манай төвийн хамгаалагч (Өндөр, урт үстэй) ямар сайн байваа. Эхний үед нээгээ хэдэн янзын гоё юм алдваа. Гурав хөндлөвч онодог юмда. Гэхдээ нэг нь отон байлуу алдаа байсан. Бас нэг янзын гоё кроссыг хаалган дээгүүр явуулчихсан. Гэхдээ яахав тийм юм угаасаа л байдаг. Сэлгээгээр орж ирсэн 14 номертой жаахан тааруу байлаа. Жоохон даарснаас биш үнэн кайфтай байлаа гэж..
Манайд хөлбөмбөгийг хөгжүүлье гэвэл нэг битүү ордонтой л болчих хэрэгтэй. Дээрээс нь ганц сайн дасгалжуулагч хэрэгтэй. Ганболдыг халах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд олигтой юм хийсэнгүй ээ. Хүн болгон л халья гээд байгаа шд.
Манайх талбай дээрээ нөхөрсөг тоглолт зуны сайхан цагаар хэд хэдийг зохиодог болоосой. Өөрийнхөө багийг дэмжих ч үнэхээр өөр байдаг юм байна даа. Урд нь Солонгост хожигдохыг үзэж байсан. Өнөөдөр хожихыг нь хархаар үнэн урамтай байв.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Hotspur » Tue Apr 14, 2009 9:30 pm

Манай төвийн хамгаалагч Гоонжий гэлүү манайд Вүүдтэй адилхан гэж жигтэйхэн....
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron