CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby che » Sat Apr 11, 2009 3:00 pm

Chelsea 1-4 Liverpool
Arsenal 3-1 Villareal
Porto 1-2 Manu
Bayern 2-3 Barca
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Hartsaga » Sat Apr 11, 2009 3:05 pm

Ха ха . Сайхан буудацгааж байна даа. Ер бол тэгээсэй гэсэн юмаа биччихжээ.
Chelsea 0-1 Liverpool
Arsenal 5-1 Villareal
Porto 0-2 Manu
Bayern 4-0 Barca Угаасаа ийм л байна.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:27 pm

Аваргуудын лиг тэмцээн үү, бизнес үү
Өдрийн Сониноос авлаа.

Энэ хорвоод хөлбөмбөг шиг алдар цуутай, нэр хүндтэй, бусдыг байлдан дагуулсан спорт нэгээхэн ч үгүй. Уг нь хараад байхад их л амархан спорт тоглоом мэт. Бөмбөгөө ойртоод ирэхээр нь өшиглөөд л, араас нь хөөж дахиж өшиглөсөөр 18 кв метр бүхий ямар ч спортод байхгүй том хаалганд хийхэд л болоод явчихна.
Гэтэл үгүй юм аа. Талбайд гүйж буй 11 хүн дотор “галзуу” ганц, хоёр од байгаад ч бусад нь маруухан бол тэнцүү 11 тоглогчтой эсрэг багаа буулгаж авах магадлал маш бага. Бусад спортод бол арай өөр л дүр зураг харагдана даа. Жишээ нь М.Жордан+С.Пиппен гэсэн хослол 90-ээд оны дундуур зургаан удаа NBA-гийн аварга болж, солиоруулж явах үеийн хамтран зүтгэгчдийг санаж байна уу. Спортын улаан хэнээтэн биш бол санахгүй дээ. Голыг нь энэ хоёр л нугалдаг байсан шүү дээ. Бас нэг өөр жишээ татъя. Канадын алдарт дасгалжуулагч С.Боумэн 80-аад оны үеийн Зөвлөлтийн алдарт тавын (хоккейн) тухай ингэж хэлж байв.

“Надад С.Ларионовын тавт байх аваас бусад багийнхан маань зөвхөн тэшүүр дээр тогтож чаддаг байхад л хангалттай Стэнлийн цомыг хүртэнэ” хэмээж. Тэгвэл хөлбөмбөгт огт өөр. “Реал Мадрид” бүхий л одуудыг цуглуулаад ч улсынхаа аваргад тэргүүлж чадалгүй удлаа. Чукоткийн “эзэн” Р.Абрамовичийн алмаз, нефтийн мөнгөөр угжигдсан “Челси” сэлгээний суудалдаа хүртэл хахах шахам одуудтай байж аваргуудын лигт түрүүлж чадахгүй л байна шүү дээ. Алаагүй байхад үнэг сайхан гэдэг шиг энэ жил чадсангүй, дараа жил дахиж мөнгө цацаж байгаад түрүүлнэ дээ гээд л бодож байгаа байх даа, ноён Роман Аркадьевич.

Мөнгө хэдий хүчтэй ч бүхнийг шийддэг шидэт савх бас биш. Хүний халаасан дахь мөнгийг тоолох дуртай “Форбс” сэтгүүл хөлбөмбөгийн хамгийн баян 25 багийг шалгаруулж л дээ. Энд 1.453 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй “МЮ” тэргүүлж, 1.036 сая ам.доллартай “Реал Мадрид” удаалсан байх юм. Баян төрсөн нь аварга болох ёстой юм бол “МЮ”, ”Реал” хоёр таван сарын 23-нд Афинд Аваргуудын лигийн финалд үлдэх ёстой байж. Гэтэл дээрх “Форбс” сэтгүүлийн үнэлэмжээр зургаад зоогдсон “Милан” (824 сая ам.доллар), арван хоёрт бичигдсэн “Ливерпуль” (454 сая ам.доллар) багууд аварга болно гээд үлдчихсэн нь үнэтэй нь биш, бөмбөгтэй чадварлаг харьцдаг баг амжилт олдог юм гэдгийг батлах мэт.

У г нь аваргуудын лигийг анх зохион байгуулахдаа бизнес гэхээсээ илүү яаж олон нийтийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлэх вэ гэсэн цэвэр спортын зарчмыг баримталж байжээ. Европын аварга багуудын цом хэмээх нэртэйгээр 1955 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж байсан энэ тэмцээний “төрсөн эцэг” нь “I’Equipe” сэтгүүлийн ерөнхий редактор Габриэль Ано хэмээх франц эр юм. Ер нь дэлхийн хөлбөмбөгийн эхлэл, цэцэглэлт болгоны ундарга дээр франц хүн байдаг нь бас их сонин. Хөлбөмбөгийн холбооны анхны ерөнхийлөгч, санаачлагч нь Жюль Риме хэмээх Францын иргэн байсныг санахад хангалттай биз. Тэгэхээр Габриэль Ано хэмээх сэтгүүлч, улс болгоны аваргуудаас хэн нь хэнээсээ илүү бол, яаж зохиовол хүмүүсийн сонирхлыг татах вэ хэмээн толгой гашилган бодсоны эцэст 13 улсын багийг урьж, анхны тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд Испанийн “Реал Мадрид” баг анхны тэргүүн багаар тодорч байжээ. Эдгээр багуудын бүрэлдэхүүнд тухайн үеийн социалист орон хэмээх Югослав, Унгарын багууд бас “чихээд” орчихсон байсан нь их сонин шүү. Түүнээс хойш их ч ус урслаа, олон ч өөрчлөлт гарч, оролцох улс, зохиогдох формат эрч өөрчлөгдсөн. Нэр хүнд, алдар гавьяатай зэрэгцээд ашиг орлого, цалин пүнлүү ч суга өссөөр.

1998 он гэхэд Аваргуудын лиг Европ дахь хамгийн их орлоготой тэмцээн болсон бөгөөд зохион байгуулагчид нь яавал илүү их “алим” хурааж авах вэ хэмээн бодсоны эцэст урьдчилсан тоглолт, хэсгийн тоглолт, дахиад хэсгийн тоглолт, үүний дараа л плей-офф хэмээх системийг боловсруулсан. Энэ систем нь бага зэрэг засвартайгаар өнөөг хүртэл үйлчилж байгаа. Олон тоглолт болох тусам хүн их ирнэ, мөнгө их орно. Аваргуудын лигийн тасалбар суудлаасаа хамаарч 20-500 еврогийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн тоглолт дунджаар гурван сая евро олж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн тасалбараас шүү. Гэтэл зар сурталчилгаа, TҮ дамжуулах эрх гээд агуу их тоотой мөнгө цаана нь байна. Дээр нь багууд өөрсдийнхөө эмблем бүхий хувцас хунараас бас л “шанага, шанагаар” мөнгө хутгана. Аваргуудын лигт оролцож буй багууд дотоодынхоо тэмцээнд өмсдөг хувцаснаас арай өөр зүсмийн хувцастай байдгийг хүмүүс анзаараа биз. Ойролцоогоор 60 евро орчмын үнэтэй энэ футболка чинь самар цөмөх мэт “гүйнэ” шүү дээ. Өнгөрсөн онд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Герман-Аргентиний багууд тоглохын өмнө 65 еврогийн үнэ бүхий цамцанд “нарийндаа хатсан” германчууд оочерлоод зогсож байсныг харсны хувьд баталж байна. Жишээ нь “Барселона”-гийн галзуу фэн өөрийнхөө талбайд өмсдөг, хүний талбайд өмсдөг, Аваргуудын лигт өмсдөг гэх мэт цамцуудыг нь жил бүр худалдан авахгүй бол хүн биш болно шүү дээ. Унтаж, сэрэхийн хооронд зөвхөн хөлбөмбөг ярьдаг хүмүүстэй улс Европт олон байна шүү. Италид хэн нэгэн хүн нөгөөхтэйгөө хөлбөмбөгийн сэдвээр ярилцахад хамтрагч нь ойлгохгүй байвал түүнийг галзуу, эсвэл гадаадын иргэн гэж боддог хэмээх явган яриа бараг л үнэний хувьтай.

Гэхдээ энэ их орлого зөвхөн UEFA-д орохгүй. Багуудад Аваргуудын лигт оролцсон байдлаас нь шалтгаалан тэнцүүхэн хуваагаад өгнө. Аваргуудын лигт түрүүлсэн ялагч баг 50 орчим сая ам.доллар хүртэх жишээтэй. Тээр дор ялагдаад хасагдчихсан “ЦСКА”, “Софи, Левски” гэх жижиг багууд ч хоосон үлдэхгүй. Ийм багуудад алба хашиж буй хөлбөмбөгчдийн ихэнх шагнал урамшуулал Аваргуудын лигийн санхүүгээс ирнэ шүү. Харин том-акул багуудын хөлбөмбөгчдийн хувьд байдал арай өөр. Жишээ нь “МЮ” багийн хагас хамгаалагч К.Рональдо долоо хоногт 120 мянган фунт стерлингийн (ойролцоогоор 50 орчим сая төгрөг) цалин авч байгаа хүн зөвхөн урамшуулал бодож тоглодог гэвэл дэгсдэнэ. Зүтгэж байж олж авсан Английн аваргын алтан медаль 62 мянган фунт стерлинг дагуулж байгаа нь түүний гурав хоногийн цалинтай тэнцэх тул энэ португаль залуу мөнгөнөөс гадна алдар нэр, хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө тоглосон гэдэгт итгэхээс өөр аргагүй.

Эцэст нь дүгнээд тэмдэглэхэд, Аваргуудын лиг сайн зохион байгуулагдсан, сая сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан тэмцээн мөн. Түүнийгээ дагаад зохион байгуулагчдадаа, оролцож буй “жүжигчдэдээ”, эргэн тойрных нь менежер, эмч, илээч, дарга, даамал гээд бүгдэд нь ашиг орлого авчирдаг агуу том бизнес ч мөн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sat Apr 11, 2009 5:02 pm

сайхан копи пест байна мөн үү.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Funky » Sat Apr 11, 2009 5:18 pm

lordington wrote:сайхан копи пест байна мөн үү.

чи тэрийн харсан тиймүү :mrgreen:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sat Apr 11, 2009 6:20 pm

funky_happiness wrote:
lordington wrote:сайхан копи пест байна мөн үү.

чи тэрийн харсан тиймүү :mrgreen:

өдрийн сонингоос авлаа гэцэн байна шдээ. тэхээр сопи пест мөн үү.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby .boldoo. » Sat Apr 11, 2009 8:04 pm

Realist wrote:Жишээ нь “МЮ” багийн хагас хамгаалагч К.Рональдо долоо хоногт 120 мянган фунт стерлингийн (ойролцоогоор 50 орчим сая төгрөг) цалин авч байгаа хүн

:mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Ali » Sun Apr 12, 2009 1:26 am

одоо бол 2 дахь өдрийн тоглолт ойлгомжтой ш дээ, Челси Барса 2 таарна, нөгөө 2 ч бараг боломжгүй гэж хэлж болно, харин манайх Маню 2 л яадийн болдоо, жинхэнэ үзүүштэй 2 тоглолт болох байхаа
Ali
 

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Ali » Sun Apr 12, 2009 1:48 am

танайх Челсиг тээ, талбай дээр нь, за би хэдээр хожих талаар ярих ч хэрэг байхгүй гэж бодож байна хэхэ
Ali
 

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby tuugii » Sun Apr 12, 2009 3:36 am

Chelsea 1 : 2 Liverpool

Barca 2 : 3 Bayern

Villareal 2 : 1 Arsenal

Porto 1 : 2 ManU

bolno bhdaa...
Image
User avatar
tuugii
 
Posts: 746
Joined: Fri Dec 09, 2005 12:29 pm
Location: Эх нутагтаа

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby tuugii » Sun Apr 12, 2009 3:38 am

гэхдээ манайхан хожигдохгүй ээ. Өшөөгөө авах байлгүй. 2 : 0 дох биз аягүй бол
Image
User avatar
tuugii
 
Posts: 746
Joined: Fri Dec 09, 2005 12:29 pm
Location: Эх нутагтаа

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby boldbayar » Sun Apr 12, 2009 1:25 pm

Bayern 1-2 Barcelona
Chelsea 2-1 Liverpool
Arsenal 2-0 Villareal
Porto 0-2 Manchester United
Иймэрхүү л байх байхдаа.
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Deck » Sun Apr 12, 2009 2:03 pm

Бавари 0 : 3 Барса 2 багийн тоглолтыг хараад байхад үр дүн нь нэг иймэрхүү л харагдаад байгаан.

Челси 1 : 2 Ливерпүүл Улаануудын хувьд хамгийн сайн боломжийн үр дүн.

Арсенал 2 : 0 Вилларреал Оптимист үзэлтэй хүн гэж.

Ман Ю 2 : 1 Порту Сир цолтой дасгалжуулагчтай баг юмдаа. Ялах байлгүй дээ.
Deck
 

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Sun Apr 12, 2009 5:27 pm

талбай дээрээ 1-3 хожигдсон багийг хөл бөмбөг мэддэг хүнүүсийн ихэнх нь л гэртээ харих онгоцондоо суучихсан гэж бодох нь ойлгомжтой. гэсэн ч тоглолтын 90-д юу болж өнгөрөх урьдчилж хэлэх үнэхээр хэцүү. Станпорд 0-2 Траффорд 1-4 Анфейлд 1-3 ээр унана гэж хэн ч тааварлаагүй байх. Бүүр доод лигийн багтаа талбай дээрээ элэглүүлнэ гэж хэний ч санаанд орохгүй. яг ийм зүйл болж л байдаг. ялангуяа хасагдах шатны тоглолтуудад. Яахыг тэр өдрийн тэнгэр мэддэг байх. Гарах нь тодорхой баг мултарахыг ч үгүйсгэхгүй. Хариу тоглолт юу болохыг тэсэн ядан хүлээж байна. үхэхдээ үхэр буугаа тавих баг олон байгаа шдээ. баейрн маню лив вилла 4т үлдэх шаанс 50%-аас доошоо байгаа.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby brka » Sun Apr 12, 2009 9:51 pm

Chelsea 0:4 Liverpool
Arsenal 2:0 Villareal
Porto 1-1 Manu
Bayern 1-2 Barca



гэж л хэлье дээ,харна биз дээ!
User avatar
brka
 
Posts: 2
Joined: Fri Mar 28, 2008 5:54 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Uuganbayar » Mon Apr 13, 2009 2:02 am

brka wrote:Chelsea 0:4 Liverpool
Arsenal 2:0 Villareal
Porto 1-1 Manu
Bayern 1-2 Barca



гэж л хэлье дээ,харна биз дээ!

4:0 Дуулах нь юу л бол. :RD
Chelsea 2:1 Liverpool ийм л байх болуу.
Эсвэл Chelsea 1:1 Liverpool
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Hartsaga » Mon Apr 13, 2009 1:46 pm

Ер ливерпүүл хожино байхаа. Ливерпүүл 0-1 үгүй бол 1-2 хожино. Ливерпүүлийг мэддэг хүн бүр л мэдэж байгаа.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby J@x » Mon Apr 13, 2009 1:48 pm

Chelsea 3:2 Liverpool
Arsenal 3:1 Villareal
Porto 1-2 Manu
Bayern 2-3 Barc
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Apr 13, 2009 3:02 pm

Ливер бараг хожчих байхаа гэхдээ 1 гоолын зөрүүгээр тэгээд 2 тоглолтын нийлбэрээр цаашаа гарч арай л чадахгүй бхаа
челси 1: 2 ливер гэж бодож бнаа
Манайхан бол одоо 1 хожих байлгүй дээ нэр төрийн
Байерн 3: 1 Барса
Порто арай барку байхаа
Порто 1:1 Маню
Буучид эрх биш талбайдаа хусах байхаа
Арсенал 2:1 Виллареал
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Тэрри_10 » Mon Apr 13, 2009 4:45 pm

Chelsea 2-1 Liverpool
Arsenal 2-1 Villarreal
Porto /p/ 2-2 ManU
Bayern 1-2 Barca
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Mon Apr 13, 2009 5:27 pm

Челси - Ливерпуль 0 - 3
Байерн - Барса 1 - 2
Арсенал - Вилларреал 2 - 0
Порто - МанЮ 1 - 1
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ballu » Mon Apr 13, 2009 5:56 pm

Порто 1 : 0 Ману
Бавари 0 : 2 Барса
Арсенал 2 : 0 Вилларил
Челси 1 : 1 Ливерпоол

Энэ мөнүү. :mrgreen:
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Apr 13, 2009 5:57 pm

ballu wrote:Порто 1 : 0 Ману
Бавари 0 : 2 Барса
Арсенал 2 : 0 Вилларил
Челси 1 : 1 Ливерпоол

Энэ мөнүү. :mrgreen:

Биш!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ballu » Mon Apr 13, 2009 6:00 pm

thug_uu wrote:
ballu wrote:Порто 1 : 0 Ману
Бавари 0 : 2 Барса
Арсенал 2 : 0 Вилларил
Челси 1 : 1 Ливерпоол

Энэ мөнүү. :mrgreen:

Биш!


Чамайг чинь Челсигийн ягаан фен гэж бодож байсан чинь Ливе байсан юмуу.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Apr 13, 2009 6:02 pm

ballu wrote:Бавари 0 : 2 Барса



8-)
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests
cron