ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Apr 08, 2009 10:35 pm

Хэ хэ дээр нь бас 1-2 од авчирч жерси зарах гэх мэт орлогоо нэмэгдүүлэх зайлшгүй хэрэг гарчихаад байгааг орхичихож....Недди энэ жил зодог тайлна гээд баахан жерси гүйсэн байх...дурсгал болгож хадгалах гэсэн фэнүүдийн шуургаар :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Wed Apr 08, 2009 10:40 pm

Шинэ цэнгэлдэх гээд мөнгө ч хэрэгтэй лдэ хэнийг явуулаад явуулсан мөнгөөр нь хэнийг авах нь чухал лда
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Thu Apr 09, 2009 9:14 am

Juventus offer for Silva rejected
According to Tuttosport, Valencia vice-chairman Fernando Gomez has refused a 20 million euros offer made by Juventus for 22 year old left winger David Silva. It seems that the offer included the transfer to Spain of 28 year old midfielder Christian Poulsen, but Gomez considers the Dane's salary too high. Now Juventus officials could increase the amount of their offer.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Apr 09, 2009 1:43 pm

[youtube]http://www.youtube.com/watch?v=xDuB3dAuQII[/youtube]

Кьевотой бүтэлгүйтсэний дараа Раньери багтай 10 минутын турш яриа хийж, зарим нэг зүйлийг анхааруулсан гэсэн....Гэтэл энэ ярианы үеэр манай ахлагч тайван хувцас солих өрөөнд байж байгаад яриа дуусахад ирсэн нь бас хэвлэлийнхний анхааралд өртөөд Трезеге шиг Раньеригийн эсрэг босож байна уу гэсэн сэжиглэл, таамаглал, сенсааци дэгдээх гээд байна.. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Apr 10, 2009 2:11 pm

Image

Энэ Бямба гаригт Женоагийн талбай дээр зочилж тоглоно. Женоагийн хайфлайрс хэл амаа билүүдэцгээгээд л байна. :mrgreen: Бидний хувьд ч, тэдний хувьд ч чухал тоглолт....тэд ирэх жил АЛ-д орчих санаатай нэлээд үзэж байна. Уг нь Женоа орсоноос Рома, Фиорентинагийн аль нэг нь орсон дээр дээ....Энэ улирал дуусахад бараг л Женоагийн хамаг хөдөлгүүр тоглогчид болох Милито, Мотта, Кришито, Палладино гээд л хөдөлгөөнд орох тул дараа жилийн багын хүч эрс сулрах нь ойлгомжтой.
Улирлын эхэнд талбай дээрээ хүлээж аваад 4:1-ээр будаа болгоод буцаасан, том хотын баг гэсэндээ бас л хариу авахыг хүсэж л байгаа байх :lol:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Apr 10, 2009 2:22 pm

Image

Өчигдөр манай багын Гүйцэтгэх захирал Бланы төрсөн өдөр юм байна. Тэрээр 46 нас хүрч байна аа...
:birthday Бас нэг чухал ой тохиосон нь яг 104 жилийн өмнө манай баг анхны Скудеттогоо энэ өдөр хүртсэн байна. Тухайн үед Женоа - Миланы тоглолт 2:2-оор тэнцэж манайхан аварга болж байжээ. :eek: :beer
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Sat Apr 11, 2009 9:56 am

Juventus to make sensational Buffon offer for Bayern's Ribery

Juventus are mulling over an amazing summer swap deal involving goalkeeper Gigi Buffon.

In what could be the most exciting transfer in recent years, Tuttosport says Juve directors Jean-Claude Blanc and Alessio Secco met yesterday to seriously consider offering Buffon to Bayern Munich in exchange for Franck Ribery.

Ribery is rated highly by Juve coach Claudio Ranieri, while Bayern are in the market for a quality goalkeeper.

Only last week, the agent of Buffon could not rule out a move away from Juve - for the right offer.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Sat Apr 11, 2009 9:58 am

Наад Женоагаа хожоод өгөөрэй манайхыг гүйцнэ гээд том дугараад байгаа нөхдүүд шүү............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Apr 11, 2009 11:05 am

Форбес сэтгүүлээс хөлбөмбөгийн багуудын үнэ цэнийг гаргасан байна.
1 Manchester United England 1,870 сая ам доллар
2 Real Madrid Spain 1,353
3 Arsenal England 1,200
4 Bayern Munich Germany 1,110
5 Liverpool England 1,010
6 AC Milan Italy 990
7 Barcelona Spain 960
8 Chelsea England 800
9 Juventus Italy 600
10 Schalke 04 Germany 510
11 Tottenham Hotspur England 445
12 Olympique Lyonnais France 423
13 AS Roma Italy 381
14 Internazionale Milan Italy 370
15 Hamburg SV Germany 330
16 Borussia Dortmund Germany 325
17 Manchester City England 310
18 Werder Bremen Germany 292
19 Newcastle United England 285
20 VfB Stuttgart Germany 264
21 Aston Villa England 240
21 Olympique Marseille France 240
23 Celtic Scotland 218
24 Everton England 207
25 Glasgow Rangers Scotland 194

Үнэлгээг гаргахдаа нийт өр төлбөрийн байдал, нийт орлого, үйл ажиллагааны ашиг гэсэн үзүүлэлтүүдийг ашиглаж гаргасан байна. Мэдээж цаашилбал фрайнчайз брэнд, хөгжөөн дэмжигчид, тоглогчдын гэрээ гээд л орсон байлгүй. Манай баг хэдийгээр 2 жилийн өмнө Сери А-д буцаж ирсэн ч дэлхийд 9-д орж....Үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 18%-аар өссөн статистик гарчээ. дээр нь Сери А-д гэлдэрч байсан Интэр, Рома гэх мэтийн багуудаас дээгүүр үнэлгээтэй хэвээр байна.
Дэлхийн хамгийн үнэтэй 25 багт Английн 9, Германы 6, Италийн 4, Испаний, Францийн болон Шотландын тус бур 2 баг орсон байна. Германы багуудын нийтээрээ ТВ-ээс олж байгаа мөнгө эрс өссөн тул дээгүүр давхиад байдаг болж...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Apr 11, 2009 8:09 pm

Image

Манай Занетти 32 насыг зооглож :mrgreen:
Сери Б-ээс эхлэн сэргэн мандахад манай хүний хүчин чармайлт яах аргагүй онцгойрч харагдсан билээ. Нэг том од биш, Интэрээс ирсэн, багт удаагүй ч фэнүүдийн сэтгэл зүрхэд хэдийнэ томоохон байр суурийг эзэлсэн жинхэнэ тамирчин даа. Тэрээр талбайн голоос бөмбөг таслаад довтогчид хаядаг лонг пассуудаараа алдартай нэгэн юм. Хэд хэдэн чухал тоглолтод үүнийгээ чадмаг хийж билээ. Даанч энэ улиралд гэмтэл бэртэлд ороогдоод олигтой талбайд гараагүй тиймхэн байгаа. Баг хүчирхэгжихийн хэрээр ирэх жилээс сэлгээний хүн болох байх :sad: эсвэл арай өөр баг руу явж ч магадгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby che » Sun Apr 12, 2009 5:01 am

Жэнөа-гийн 3 дахь гоалын пасс аймар аймар.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Apr 12, 2009 10:41 am

Image

За Женоад зочлоод хожигдов оо. Яквинтагийн гоолын дараа тэнцлээ гэж бодсон, Женоагийнхан 3 дахь гоолыг оруулж хожлоо. Гэхдээ Женоагийнхан маш их хожихыг хүссэн, тэгээд ч манай хэдэн гаруудаас хол илүү дээр буюу хожил авах бүрэн эрхтэй тоглосон. Хэдийгээр Ювегийн фэн ч Женоа тэнцээд оноо алдсан бол жаахан харамсалтай, шударга бус санагдах байлаа. :mrgreen: Дээр нь тэр Женоагийн фэнүүд чинь ямар лаг хөгжөөн дэмжив ээ...Яах аргагүй том хотын, эрт байгуулагдсан баг гэсэндээ хоосонгүй. Яг л Интэр, Милан, Рома энэ тэрийн цэнгэлдэхэд тоглож байгаа мэт санагдлаа.

Тоглолтын эхнээс аваад л Женоагийнхан 2 жигүүрээр ээлжлэн довтолж, манайхыг сандаргаж эхэлсэн, манайхан ч ёстой юу ч хийж чадаагүй. Ер нь энэ Раньеригийн сул талууд гарсан тоглолт боллоо. Юу хийгээд байгаагаа энэ хөгшин мэдэж байна уу үгүй юу? Ер нь энэ улирлыг дуусгаад зайлвал таарна.
Тоглолт эхлэхэд л гарааг нь харвал Женоагаас айсан, тэнцэх гэж ирсэн, скудеттогийн уралдаанаас гарах гэсэн зорилготой юм шиг санагдсан. Талбайд Поульсен, Маркьюзио 2-ыг гаргаад л....Бид Ювентус болохоос өөр нэг аймхай, хулчгар баг биш...looser mentality-тай Раньери.
Тэгээд бас бараг л эхний үед баг юу ч хийж чадахгүй байхад Зебина, Маркьюзио, Недвед, Дель Пьеро гээд формгүй нөхдүүдийг эртхэн суулгачихгүй 75 дахь минут хүртэл явуулаад л.....нөгөө хэд нь талбайд бүтэлгүйтээд л баг алаад л...Ерөөсөө олигтой довтолгоо зохион байгуулж чадахгүй, бөмбөгөө алдаад л....Женоагийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй :redface: бүр гайхчихлаа. Эхний үед хожигдож байхад л Зебинаг Григурагаар, Недведийг Жиовинкогоор, Дель Пьерог Трезегегээр эсвэл Неддиг үлдээгээд Маркьюзиог Тьягогоор солих байсан юм.
Зебина гэж гай чинь Григурагаас ч дор юм байна. Ёстой гай болсоор байгаад таарлаа. Григура орж ирээд алдаа хийж эхэлсэн ч бас л арай дээр нь юм. Ер нь ирэх жилээс баруун фулл бэк бодохгүй бол 2 бүтэлгүй, чадваргүй юмнууд баг алсаар байх нь...
Ахлагчийн хувьд ерөөс форм алга....яахад довтолгоо эхлүүлчих боломжгүй болохоор их л зүтгэлтэй талбайн гол руу орж ирээд л бөмбөг авах гэж оролдох боловч баахан л нухаад, тэгээд л алдах юм....жаахан амиа болоод байгаа юм уу хаашаа юм. ийм формгүй байхад нь Трезегег гаргаад бэнчид суулгачихгүй энэ Раньери ер нь зориг муутай ****4 байна.
Маркьюзио, Недди гээд манай 2, уг нь их сайн тоглогчид байсан, өчигдөр юу болов. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, нэг л их бөмбөг алдсан хүмүүс...Недди маань Челситэй тоглоход гэмтээд гарахдаа формоо алдаад, сэтгэл зүйгээр үхчихжээ. Манай хүн улирал дуусаагүй байхад зодог тайлчихсан юм биш биз.
Женоагийн зүгээс манай зээлийн нөхдүүд болох Кришито, Палладино 2-ч ёстой сүйд хийлээ. Баруун талаас бол Янковичтой нийлж байгаад л бөмбөгдлөө. Кришитогийн ур чадвар нэлээд сайжирсэн, өмнө хэлсэнээр өөрийн гэсэн байрлалаа олсон харагдаж байна. Ирэх улирлаас авбал таарна.
Ер нь ийм байдалтайгаар цаашид үргэжлэж болохгүй байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby ..::Affictor::.. » Sun Apr 12, 2009 10:49 am

Орой сууж үзсэн дэмий суусангүйээ.Женуа ч айдас төрүүлээл байгаа шүү үлдсэн тоглолтуудаа ингэж тогловол 4 байраа ер алдах шинжгүй байна харин ч манайхыг гүйцэхдэгээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Apr 12, 2009 10:50 am

Одоо ч Цом л үлдэх шивдээ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Sun Apr 12, 2009 1:14 pm

Image



Раниеритэй байгаа цагт бид урьдных шигээ ялалтын машин байж чадахгүй ээ, яхав нэг коппа, тэгээд жил болгон скудетто.н төлөө үзээд 2 юмуу 3 т л орно, чл-д бол бүр бүтэхгүй ээ ийм байдлаар англи испаничуудтай үзнэ гэж бол ярилтгүй...

тэгээд ер нь манай залуучуудын багийнхан бусад 3 аа бодвол илүү олон гарч ирж байгаа штээ.. тэд нарыгаа ерөөсөө гаргахгүй айсан, боломж өгөхгүй хүмүүс л байх юмаа...

зоригтой, хийх юмаа мэддэг хүн л хэрэгтэй..

Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Apr 12, 2009 1:50 pm

Хэ хэ Энцо Гранд Тиадыг санаад байна уу даа. Тэд нар одоо бидэнд хэрэггүй ээ....Арай дэндүү эрх мэдэлдээ эрдсэн байсан юм. Даварсан, давруулсан талууд шийтгэлээ амссан....түүгээрээ л дуусья.
Раньеригийн хувьд Ювег шилжилтийн үед нь харьцангуй сайн удирдаж байгаа ч ирэх улирлаас бид илүү сайн дасгалжуулагчийг хайх цаг болсон байна. Энцогийн хэлдэг шиг Раньеригийн чадварын оргил нь шиг байна. Нэг улиралд баг 2 удаа формоо алдаж, чухал үед аваргын төлөөр тэмцлээс өөрөөсөө болж гарлаа. Өнгөрсөн жил ч бас иймэрхүү нөхцөл үүссэн. Энэ бол байж болохгүй зүйл....Раньеригийн тоглогчдыг зоригжуулж байгаа байдал, үр дүн нь тодорхой харуулж байна.
Бидэнд Могги шиг Гуру /гэхдээ тоглолт хянадаг биш, наймаандаа гарамгай/, Липпи шиг дасгалжуулагч, Жильигээс өөр шийдмэг чэйрмэн хэрэгтэй байна. Бланыг саяхан Липпитэй хамт хооллосон гэсэн сураг гарсан. Уг нь Липпигийн гэрээ Раньеригийнхтай адил 2010 онд дуусна....гэхдээ 1 жил хүлээх ч хэцүү л байна шүү.
Энэ жил Жильигийн гэрээ дуусна, Эльканн ирнэ гэсэн сураг байсан....ирвэл сайн л байна. ФИАТ-ыг бараг дампуурчихсан байхад нь Маркьионнитой хамт татаж гаргаж ирсэн сэргэлэн залуу юм. Багыг босгоход бас л чухал үүрэг, хөшигний араас гүйцэтгэсэн. Одоо ил гарч, улам эрчимтэй оролцох хэрэгтэй.
Бланы хувьд дажгүй менежер шиг санагддаг, байж байсан дээр... :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby xb » Tue Apr 14, 2009 9:41 pm

Кричитогийн билүү нэгнийх нь ярилцлагыг уншсан Раньерид их гомдсон байсан. Өнгөрсөн улиралд намайг ганцхан алдаа хийсний төлөө өөр баг руу зээлээр явуулсан. Би дахиж Ювэд очихгүй гэсэн байсан. Кричито л байсан шиг санагдаж байна.

Ювэнтини нар одоо Раньеригээ баалаад эхлээ юу. Ууг нь том тоглолтын одтой гээд л магтаад байсан. Удирдлагууд нь ч түүнийг багтайгаа удаан хамт байна гээд байсан аль дээр л дээ гэхдээ.
Гэсэн ч багийн амжилт ганц дасгалжуулагчаас хамаарахгүй болов уу. Их бэртэл нүүрлэсэн нь нөлөөлсөн. Буффоныг хар сүүлийн 2 тоглолтонд 6 гоол алдлаа. Маннингер улирлын эхэн шигээ тоглож байвал түүнийг гаргасан ч болмоор юм шиг. Мэдээж тактикаас их зүйл шалтгаалах ч ганц Раньерид бүгдийг нь тохох хэрэггүй байх.

Тэгээд багийн бүрэлдэхүүн байна. Меллбэрг Кьево дээр л тэр довтлогчийг гүйцэхгүй онигоо болж байна лээ ш тээ. Мань эр тийм удаан юм уу, тэр нөхөр тийм хурдан юм уу ойлгосонгүй. Жигүүрийн хамгаалалтанд гэхэд л манайх шиг Майкон, Сантон, Занетти нартай зүйрлэчих тоглогч алга гэж боддог. Онгирч байгаа юм биш шүү сорри бодлоо л бичиж байна. Молинаро гээд бас нэг нөхөөс байна. Ууг нь баян баг байж олигтойхон тоглогчид авчихгүй. Кричитог бол хэнийг ч байсан явуулаад эргүүлж авдаг л газар. Паладино ч гэсэн хэн гэдгээ харуулсан сүүлийн тоглолтонд гэхэд.

Эцэст нь ийм их бэртэл гэмтэлтэй багийг, ийм сул бүрэлдэхүүнтэй багийг ингэж авч яваад нь нэг талаас талархах ч хэрэгтэй юм шиг. Ядахад Трезе нь ч том толгойлоод л. Милан, Рома, Реал Мадрид гэсэн багуудыг бол нэр төртэй л хожиж байсан. Миний Раньериг өмөөрсөн бичлэг номер 2.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Apr 14, 2009 11:48 pm

ХБ-д саналаа хэлсэнд баярлав.
Манайхан ирэх жил Кришито, Палладиногийн хувьд бодол байгаа л байлгүй. Кришитогийн хувьд жаахан гоморхсон л байх, цагтаа Кьеллини Фиорентинагаас ирэхгүй гэж тиймэрхүү юм ярьж л байсан. Кришитог сэлгээнээс босгохоо больсон нь мань хүнийг төвийн хамгаалагчаар Раньери тоглуулаад байсанд байгаа гэж боддог. Төвийн хамгаалагчийн хувьд Кришитогийн хувьд арай л жижигхэн биетэй, дээрэлхүүлээд байгаа харагддаг байсан, харин Женоагийн босс мань хүнийг зүүн захад тавьсанаар байрлалаа олж, яг л өөрийгөө энэ улиралд харуулаад байна.
Раньеригийн хувьд энэ жил илүү сайн амжилт гаргаад ялж байгаа ч гэсэн нэг л тоглогчдыг зоригжуулахгүй байгаад байгаа юм. Гэмтэл бэртэл нөлөөлсөн гэж байгаа ч яг тэр үед бас л баг хэцүү байсан уу гэдэг дээр эргэлзээтэй. Нэг улиралд баг 3 удаа формоо алдана гэдэг ч арай ч биш байгаа юм...Өнгөрсөн удаа бичихдээ 2 удаа гэсэн алдсан байсан....3-ын 3-н удаа юм байна лээ.
Дээр нь Челситэй тоглоод талбай дээрээ тэнцэж, мултарсаны дараа бараг бүх асуудал Лондонд шийдэгдчихсэн байсныг би мэдсэн ухааны юм ярьсан нь хөгшиныг багын сэтгэл зүйг муу бэлдсэн, өөрөө ч итгэлгүй байсан гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Челситэй хийх эхний тоглолт дээр 1-р үеийн эхэнд сэтгэл зүй сайнгүй байгаа нь харагдсан. Тэгэхлээр Раньериг looser mentality-тай гэж үзээд байгаа юм. :mrgreen: Энэ нь Ювентус шиг багт огт тохирохгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Wed Apr 15, 2009 3:02 pm

XБ ийн хэлдэг нэг бодлын зөв л дөө,,, ганц дасгалжуулагчид буруу тохож болохгүй,,, энэ улирал яалтчгүй бэртэл гэмтэл багийн амжилтад нөлөөллөө,,,

үүнээс гадна манай арын алба, эмнэлгийн стафф муухан байх шиг,,, мөн трансфэр байна,,, диего, рибери, силва, сүүлдээ кассано ч гэх шиг,,,

хуучны үед иймэрхүү шуум ерөөсөө гардаггүй байсан санагдаж байна,,, чимээгүйхэн байж байгаал гое гое наймаа хийдэг байж,,, одоо нэг хэрэгтэй ч юмуу баагийг авах гэж 2 улирал боллоо,,, тэрийг хаана ч тоглуулах гээд байгаан,,, тэгээд том багийг удирдаж байгаа хүмүүс хийх юмаа мэдэж байгаа л байх,,,

фулл байкт хүн авбал зүгээр санагдах юм,,, угаасаа энэ улирал цаашлаад тинкермэн байгаа цагт ямар нэг юманд хүрнэ гэдэгт итгэхгүй байгаа,,, форза юве !!!
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Apr 16, 2009 6:07 pm

Image

Манай Алекс, Недди, Камо нар хорт хавдарын эсрэг зохион байгуулагдсан буяны гольфийн тэмцээнд оролцсон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Apr 16, 2009 6:11 pm

Газетта делла Спорт сонин Сери А-гийн дасгалжуулагчдийн ирэх улиралд багтаа үлдэх магадлалыг гаргасан байна. Тэднийхээр манай Раньери багтаа үлдэх магадлал 30% гэснийг багын Гүйцэтгэх захирал Блан яаравчлан няцаасан байна. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Thu Apr 16, 2009 6:26 pm

хагас сайнд яахийм бол доо.......... нухаасай билээ дээ.........
уул нь Вэрона Жэноа 2 дээр оноо алдаагүй бол ч....... тайлт гэжийхгүй юу..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Apr 16, 2009 7:01 pm

Image

Сони Эрикссонтой 1 жилийн хугацаатай түншлэлийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний хүрээнд тус компаниас Ювентусын фэнүүдэд зориулсан утас бүтээх бөгөөд хэдэн тоглоом, тусгай функцууд байх юм байна. Гэрээний нээлтийн ёслолыг Интэртэй хийх тоглолтын өмнө цэнгэлдэхэд хийх юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Apr 16, 2009 7:04 pm

Дөрвөн улсын цом гэсэн энэ сарын 22-нд зохион байгуулагдах тэмцээнд Италийн андэр 20 багын залуус оролцох юм байна. Энэ багт манай залуучуудын багаас Д.Элия, Росси, Иммобиле нар багтсан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby enzo » Thu Apr 16, 2009 11:30 pm

2 ынхооронд яавж байхаар нухуулаад тэгээд арай хийж 4т ороод дасгалжуулагчаа сольчоосой :mrgreen:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 32 guests
cron