За Женоад зочлоод хожигдов оо. Яквинтагийн гоолын дараа тэнцлээ гэж бодсон, Женоагийнхан 3 дахь гоолыг оруулж хожлоо. Гэхдээ Женоагийнхан маш их хожихыг хүссэн, тэгээд ч манай хэдэн гаруудаас хол илүү дээр буюу хожил авах бүрэн эрхтэй тоглосон. Хэдийгээр Ювегийн фэн ч Женоа тэнцээд оноо алдсан бол жаахан харамсалтай, шударга бус санагдах байлаа.
Дээр нь тэр Женоагийн фэнүүд чинь ямар лаг хөгжөөн дэмжив ээ...Яах аргагүй том хотын, эрт байгуулагдсан баг гэсэндээ хоосонгүй. Яг л Интэр, Милан, Рома энэ тэрийн цэнгэлдэхэд тоглож байгаа мэт санагдлаа.
Тоглолтын эхнээс аваад л Женоагийнхан 2 жигүүрээр ээлжлэн довтолж, манайхыг сандаргаж эхэлсэн, манайхан ч ёстой юу ч хийж чадаагүй. Ер нь энэ Раньеригийн сул талууд гарсан тоглолт боллоо. Юу хийгээд байгаагаа энэ хөгшин мэдэж байна уу үгүй юу? Ер нь энэ улирлыг дуусгаад зайлвал таарна.
Тоглолт эхлэхэд л гарааг нь харвал Женоагаас айсан, тэнцэх гэж ирсэн, скудеттогийн уралдаанаас гарах гэсэн зорилготой юм шиг санагдсан. Талбайд Поульсен, Маркьюзио 2-ыг гаргаад л....Бид Ювентус болохоос өөр нэг аймхай, хулчгар баг биш...looser mentality-тай Раньери.
Тэгээд бас бараг л эхний үед баг юу ч хийж чадахгүй байхад Зебина, Маркьюзио, Недвед, Дель Пьеро гээд формгүй нөхдүүдийг эртхэн суулгачихгүй 75 дахь минут хүртэл явуулаад л.....нөгөө хэд нь талбайд бүтэлгүйтээд л баг алаад л...Ерөөсөө олигтой довтолгоо зохион байгуулж чадахгүй, бөмбөгөө алдаад л....Женоагийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй
бүр гайхчихлаа. Эхний үед хожигдож байхад л Зебинаг Григурагаар, Недведийг Жиовинкогоор, Дель Пьерог Трезегегээр эсвэл Неддиг үлдээгээд Маркьюзиог Тьягогоор солих байсан юм.
Зебина гэж гай чинь Григурагаас ч дор юм байна. Ёстой гай болсоор байгаад таарлаа. Григура орж ирээд алдаа хийж эхэлсэн ч бас л арай дээр нь юм. Ер нь ирэх жилээс баруун фулл бэк бодохгүй бол 2 бүтэлгүй, чадваргүй юмнууд баг алсаар байх нь...
Ахлагчийн хувьд ерөөс форм алга....яахад довтолгоо эхлүүлчих боломжгүй болохоор их л зүтгэлтэй талбайн гол руу орж ирээд л бөмбөг авах гэж оролдох боловч баахан л нухаад, тэгээд л алдах юм....жаахан амиа болоод байгаа юм уу хаашаа юм. ийм формгүй байхад нь Трезегег гаргаад бэнчид суулгачихгүй энэ Раньери ер нь зориг муутай ****4 байна.
Маркьюзио, Недди гээд манай 2, уг нь их сайн тоглогчид байсан, өчигдөр юу болов. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, нэг л их бөмбөг алдсан хүмүүс...Недди маань Челситэй тоглоход гэмтээд гарахдаа формоо алдаад, сэтгэл зүйгээр үхчихжээ. Манай хүн улирал дуусаагүй байхад зодог тайлчихсан юм биш биз.
Женоагийн зүгээс манай зээлийн нөхдүүд болох Кришито, Палладино 2-ч ёстой сүйд хийлээ. Баруун талаас бол Янковичтой нийлж байгаад л бөмбөгдлөө. Кришитогийн ур чадвар нэлээд сайжирсэн, өмнө хэлсэнээр өөрийн гэсэн байрлалаа олсон харагдаж байна. Ирэх улирлаас авбал таарна.
Ер нь ийм байдалтайгаар цаашид үргэжлэж болохгүй байна.