CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Uuganbayar » Wed Apr 08, 2009 2:46 pm

Тийм аймаар уу. Арсенал финалтад үлдмээр байгаа бол манайхтаа үлдээл ялагдах байх. :mrgreen:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby .boldoo. » Wed Apr 08, 2009 2:59 pm

Танай хэд хожигдчоод тусдаа финал зохиох гэж байгаамуу. Тэгээд та хэдийг тоглуулах цэнгэлдэх олдохнуу.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby WALCOTT » Wed Apr 08, 2009 3:00 pm

manaih ch yaahuu tanaih dragaod yah gj bn :mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бат-Оргил » Wed Apr 08, 2009 3:03 pm

Барса 2 : 1 Баейрн
Челси 1 : 1 Ливер
:mrgreen:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby rednasca » Wed Apr 08, 2009 3:41 pm

Uuganaa wrote:Barca 1.0 Bayern
Liverpool 3.0 Chelsea

явж явж Ууганаа яг таалаа шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby TheO » Wed Apr 08, 2009 4:02 pm

таасны нь мэдсэн юм шиг ярьжийхчинээ...
"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цэнгүүн » Wed Apr 08, 2009 5:41 pm

"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Turbold_che » Wed Apr 08, 2009 6:16 pm

bayern 2-1 barca

liverpool 1-2 chelsea

Haha :gold
User avatar
Turbold_che
 
Posts: 1
Joined: Wed Apr 08, 2009 6:06 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby MJ » Wed Apr 08, 2009 6:25 pm

Liverpool 2 - 0 Chelsea

Barca 3 - 1 Bayern
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Kenzo » Wed Apr 08, 2009 8:41 pm

FByKenzo wrote:Виллареал 1-1 Арсенал
МанЮ 2-0 Порто

Портогын 2 гоолыг эс тооцуул бас л
If you're working alone, wear a mask
User avatar
Kenzo
RoyaL Blue
RoyaL Blue
 
Posts: 1762
Joined: Thu Jul 31, 2008 7:21 pm
Location: Everywhere........

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Nyambana » Wed Apr 08, 2009 8:44 pm

Өнөө шөнийн хувьд

Barsa 2:0 Bayern
Liv 2:1 Chelsea

гэж бууж байна :D
Scuderia
User avatar
Nyambana
 
Posts: 15
Joined: Fri Oct 24, 2008 6:23 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Wed Apr 08, 2009 8:56 pm

Фернандо Торрес, Стивен Жеррард хоёрыг зогсооно гэж хэлэх ч хэтэрхий амархан зүйл. Гэхдээ өнөөдөр Челсигийн гараанд хамгаалах чиглэлийн хагас дээр зогсох хүн
Челсигийн хувьд бараг хамгийн чухал хүн нь болох байх. Гүүсийн хувьд ямар тоглогчыг энэ байрлалд дээр тоглуулах бэ гэсэн асуудал тоглойны өвчин болж байгаа.
Эцсийн эцэст Гүүс , Жеррардыг хэрэгтэй үед зогсоож бас Торрест аюултай бөмбөг дамжуулахыг зогсоох хүнийг томилох л ёстой. Жон Оби Микел лав энэ байрлал дээр Улиралын ихэнхи тоглолтонд тоглосон. Хагасайнд ч гэсэн Ньюкастлтай тоглоход энэ байрлал дээр тоглосон санагдана. Микел бол Клауде Макелэле биш. Ирэх жилүүдэд Милел сайжирна гэдэгт би харин эргэлздэггүй хэдийгээр дайсны тал ч гэсэн. Дутагдалтай тал нь цагаа Манай Машерано шиг цагаа тохируулж таклдах тал дээр маруухан. Баллак тэр байрлал дээр Сити болон Спурс дээр тоглосон ч Гүүс нээх сэтгэл хангалуун биш байсан болов уу. Баллак бол ухаалаг багт чухал хэрэгтэй
тоглогч гэхдээ лав хамгаалах чиглэлийн тоглолтонд тохиродоггүй. Жеррард, Торрес 2 ийг барьж тоглоно гэвэл түүнд хэтэрхий ахадна. За тэгээд өөр энэ байрлал дээр нэр дэвшигч нь Нөгөө гайтай форм нь алдагдадгүй Челсигийн Хар Алмаас Майкл Эссиен. 6 сар бэртэлийин уламаас бүх л тоглолтиг өнжсөн ч одоогоор бараг өнжөөгүй бэртээгүй юм шиг л тоглож байгаа энэ гай. Шударгаар хэлэхэд Эссиеныг энэ байрлал дээр тотлуулахад хамгаалалтанд ашигтай боловч довтолгоонд ашиггүй.
Челси Эссиеныг арай урд тоглуулсан үед довтолгоо нь тун асюултай байдаг. Эссиен 16 руу гүйн орж эвгүй дамжуулалт хаяж чадах ба бас гоол хийж чадна. Лампард шиг сүрхий биш гэсэн энэ улиралд лав нэг хоёр чухал гоол Челсигийн төлөө хийгээд амжсандаг. Гэхдээ л Жеррардыг маркинг хийж бас хорьж тоглож чадахаар тоглогч гэвэл энэ хар Алмаас л байна. Гүүс түүнийг хойхно тоглуулах юм бол тэр арай л аюул багатай байх болно. Гүүсийн л сонголт.Энфиелд бол аймшигтай Стадион. Ямар ч багийн тоглогчдод асар дарамт үзүүлэхээс гадна Багаа урам зоригоор минут дутамд цэнэглэж байдаг газар. Ялангуяа Европын тоглолтуудтай орой бол зүгээр л тамийн тогоо.. Энэ тоглолтонд ялсан багийнх хувьд дараагийн тоглолтыг угтахад сэтгэл зүйн бэлтгэл нь сайн болохоос гадна илүү тайван дарамт багатай тоглох болноо. Надад нэг л асуулт бодогдоод байна. Рафа багаа Реал мадридыг хүйс тэмтэрсэн шиг задгай болон довтолгоо голлосон арга барилаар тоглуулах болов уу гэдэг л байна. Рафа урьд нь яг ийм нөхцөлд хангалттай олон орж байсан. Гэхдээ манай хүн эхний тоглолтоо гэртээ тоглоход лав нээх сэтгэл хангалуун биш байгаа. Ер нь ч өөрөө тэгж мэдэгдсэн. Рафагийн төрөлхийн зөн совин нь бүх зүйлийг тун нямбай бодохоос гадна гоол алдахгүй сөрөг довтолгоогоор айлд гоол хийнэ гэж үзэж мэднэ. Тэгэхдээ сүүлийн хэдэн тоглолтонд Ливерпүүл МАНЮ г нутаг дээр нь хийцэлсэн, мөн Реал мадридийг нутаг дээрээ шороо үмхүүлсэн гэдгээр бодох юм бол эхнээсээ л дайрч тоглох тактик сонгож мэдэх юм. Ливерпүүл энэ улиралд Челсиг Лиг дээр хоёр хожоод байгаа. Тэгэхдээ одоо тулах Челси Гүүсийн удирлаган доор яг урдынх шигээ биш юмаа гэхэд дутахгүй тоглож байгаа. Челсигийн тоглогчдын өөрсөддөө итгэх итгэл нь дээшлэсэн ба сүүлийн тоглолтууд дээр( Спурсыг эс тооцвол) тун сайн тоглож хожоод байгаа билээ. Энэ хоёр багийн тоглолтууд уйтгартай гоол багатай болдог бас Аваргуудын Лигт дандаа таардаг гэж хүмүүс үздэг ч миний хувьд Европын тавцан дах нэгэн гайхалтай тоглолт болно. Том алдаа эсвэл шүүгчийн **н** шийдвэрээр л тоглолтын хувь зая битгий шийдэгдээсэй. Харин аль аль баг нь гайхамшигтай тоглолт гаргаж шударгаар ялан сэмид шалгараасай гэж хүсэх байна.

Aрай олон хүн үзэх байх гээд энд оруулав.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Адмирал » Wed Apr 08, 2009 9:12 pm

МанЮ 2-2 Порто
Өчигдөр цаган дээр будилсанаас болж эхний үеийг үзэж чадаагүй.. тойм харвал тоглолт эхлээл Порто нүдээд эхэлсэн байна лээ.. Родригуез ч ганган хуссан байсан.. Харин муу Бруно Алвес туучий харалгүй дамжуулдаг баатар болсон биш Руунийд ассист хаяцан байхым даа..
2р үе эхлээд ч Портогийн довтолгоо сайн байсаан.. Халк, Лисандро энэ тэр бол аймаар л довтолж байсан.. Гэхдээ САФ өвгөн 3 сэлгээ хийж тэр нь ч үр дүнгээ өгч Тевез Руунийгийн гоёмсог дамжуулалтаар чихэж орхисон... Гэвч Порточуудын довтолгоо ч хоосон байсангүй 89дэх минд Мариано гоолдсоноор МанЮтай Мөрөөдлийн Чаатрд нь 2-2 оор тэнцлээ.. Ингэснээр тэдэнд нилээн том боломж нээгдэж байна даа...

Image
Родригуезын сэлэбрээшн...

Image
Рууний Бруно Алвесийн дамжуулалтаар гоёмсог гоол хийсэн :razz:

Image
Тевез гэж нөхөр Симба царайлчаад сэлгээгээр орж ирээд гоолдцон шүү..

Image
Марианогийн гоол...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Wed Apr 08, 2009 9:17 pm

Mish wrote:Вилла 1 - 1 Арсэнал
МЮ 2 - 2 Порту :mrgreen:

зөн билгийн тулаанд орооч........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby J@x » Wed Apr 08, 2009 9:22 pm

Barsa 2:0 Bayern
Liv 1:2 Chelsea
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Wed Apr 08, 2009 9:34 pm

J@x wrote:Barsa 2:0 Bayern
Liv 1:2 Chelsea

чи тэс хөндлөн буудсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby orangeman » Thu Apr 09, 2009 6:43 am

Гэртээ хүлээж авсан багуудаас Барса маань л гайгүй үр дүн харууллаа гэж...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Thu Apr 09, 2009 9:34 am

J@x wrote:Barsa 2:0 Bayern
Liv 1:2 Chelsea


тэс хөндлөн ч буудаагүй нөхөр байна шүү..............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Thu Apr 09, 2009 9:56 am

Барса 4-0 Байрн

Камп Ноу... Германы дээд лигийн түүхэнд тасархай амжилт бүтээл түүх бүхий Байрн Каталоны нийслэлд зочлон ирээд байна... тэд өнгөрсөн долоо хоногт хуучин дасгалжуулагч Магатынхаа золиос болж доромжлуулсан нэр төрөө аврах... нэг жил өнжсөн европийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд эргэн ирж амжилт гаргах зорилгуудтай энэ сайхан хотод ирсэн... гэхдээ тэдний зорилгод саад болох зүйл олон байлаа... энэ улирал багийн гол хөдөлгүүрүүдийн нэг байсан Клозе энэ тоглолтыг өнжих болсон бол Лусио Ван Буйтен нар ч энэ тоглолтонд оролцохооргүй болсон явдал байлаа... Ингээд бүтэл муутай Мичотой хамт ямар ч туршлагагүй Бреногоос өөр хүн төвийн хамгаалалтанд үлдээгүй бол урд формгүй Тони л тэдэнд байлаа... ганц сайн мэдээ нь юниверсал тоглогч Хамитийн эргэн эрэлт...

Харин эсрэг баг болон Каталончууд өнгөрсөн хэдэн жилээс нэлэдгүй өөрчлөлтийг энэ удаад хийсэн... АЛ-ын 2 дахь цомыг тэдэн авчирсан Голланд мэргэжилтэн, багийн 10 дугаар мөнхийн инээмсэглэх Ронние нар сүүлийн хэдэн жилийн турш энэ багийн билэг тэмдэгүүдийн нэг болж байсан... Ронниегийн Вердерт хийсэн чөлөөт цохилт, чехийн хаалганд цохисон стэнфордыг чимээгүй болгосон тэр цохилт... Парисын финал гээд энэ багийн нэгэн алтан үе энэ эрхэмүүдтэй холбоотой... Харин энэ удаад багийн арав дугаарыг 22 нас удахгүй хүрэх Месси өмссөн бол Райкаардын сууринд дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй байсан клубын домог залуухан Пеп суужээ... Залуухан дасгалжуулагч хүүхдээрээ шахуу багийн лидер тэд СЛ гэсэн энэ том тэмцээний хүнд хэцүүг дааж гарч чадах болов уу? тэд Ронние Райкаард нарын эрин шиг Барсагийн нэгэн шинэ түүхийг бичиж чадах эсэхт хариулт өгөхөөр энд байгаа...

Клинси 4-5-1 ээр тоглолтыг эхлүүлсэн... Тони урд ганцаараа... 2 жигүүрт нь Хамит, Рибери нар... Гэмтлээс ирсэн Хамит энэ удаагийн Клинсигийн сюрприз байлаа... Ард нь харин Швайн, Зе, Ван Боммель... Хамгаалалтанд Брено, Мичо төвд... ингэж гарах нь ч тодорхой байсан... харин зүүн жигүүрт бяцхан Лаам хаачваа? ямар нэгэн мэдээ байхгүй байсан ч тэр алга... магадгүй Байрн үүнийг нуугаа биз... харин оронд нь бүтэл муутай Лелль... ууг нь Лаам, Рибери ба Альвес Мессигийн тулааныг үзэхийг олон хүн хүлээж байсан... Лелль Риберид хань болох нь юу л бол... Баруунд Итали залуу Оддо... өнгөрсөн долоо хоногт 5н гоол алдсан Рэсингийн оронд Хамбургийн хуучин хаалгач Баттыг энэ удаад гараанд гаргажээ...

Барса харин гардгаараа л 4-3-3... гараанд гарсан бага зэрэг өөрчлөлт нь гэмтэлтэй Абидалын оронд ахлагч ирж... төвийн хамгаалалтанд нь Пикю Мексик эртэй хамт гарлаа...

Барсагийн түргэн хэмнэл түрэмгий довтолгоогоор тоглолт эхэлсэн... Месси зүүнээр хамгаалгчдийг сүлжиж ороод төв рүү өгсөн дамжуулалт... Анри бөмбөгөнд хүрүүтээ эргээд хаалга руу өнхрүүлсэн нь хаалгатай тун ойрхон өнгөрөв... Камп Ноу уулга алдаад л... Барсагийн хурдан хэмнэл германчуудыг бүүр сандаргаж орхив бололтой... хагас хамгаалалт хамгаалалтын шугам ажилгүй гэмээр болж Барсагийн түргэн довтолгоонд ховсдуулж орхив... эхний боломжоос төд удалгүй Камп Ноу буцалсан... зүүнээр Иниеста довтолгоог эхлүүлж төвд байсан Этүүд хаяхад цаадах нь баруунд сул зогссон Месси рүү... Месси авч ороод Баттийн зүүн булан руу өнхрүүлчихлээ... Түүний энэ улирлын СЛ-ын 7 дахь гоол... Месси ахин зүүнээр бөмбөг тууж 16д нэвтрүүтээ Леллийг нэг дараад хажуугаар нь сүнгэнэх гэтэл Лелль хөлийг нь хориж орхив... Месси ч уналаа Барсагийнхан торгуулийн цохилт авахаар зэхтэл... шүүгч энэ удаад Мессид шар каарт... тэр харсангүй... ях аргагүй торгуулийн цохилт байлаа... үүнд эгдүүцсэн Пеп шүүчгтэй маргаад л... түүнийг ингэж их шатаж байхыг хараагүй юмсан энэ улиралд... магадгүй тэр энэ тоглолтонд маш их бэлдсэн бололтой... Шүүгчтэй маргасныхаа төлөө мань эр үзэгчдийн суудлаас тоглолт үзэх болов...

Германчууд талбайдаа хэтэрхий их зай гаргаж байлаа... харин хурдтай Барса энэ зайг ашиглан маш түргэн урагшилж байна... эхний гоолынхоо шоокноос гараагүй байхад нь Барса улам шунан дайрсаар... Германчууд харваас тэвдэж орхижээ... Зүүнээр өнөөх Месси авч ороод яг тоглолтын эхэнд Анри хаясан шиг хаялаа... энэ удаад Этүү... түүний байрлал Анригийнхаас илүү байсан учраас амархаан гоол болголоо... ахиад л Барсагийн селебрээшн... Этүү Анри 2 фэнүүд рүү ёслоод л...

Германчууд илт барайгаад эхэллээ... Ахлагч Ван Боммель нь багийнхнаа сэргээх гэж оролдоод л... Рибери огтхон ч харагдсангүй... Байрнаас довтолгоо гэх зүйл алга... хааяа нэг бөмбөгөнд хүрэх хэдий ч тэр дор нь алдаж байв... Тоглолт харваас тодорхой болж... гол асуудал Барса ахиад хэдэн бөмбөг хийх вэ гэдэг л болж... Иниестагийн зүүнээр цөмөрч ороод Анрид хаялаа Анри нэг тууж хамгаалагчдаас сугараад хаалганы зүүн булан руу чиглүүлээд буудсан бөмбөг нь тун ойрхон зөрлөө... өнөөдөр бага зэрэг азгүй байна уу? даа... тэр харин хурдаа зогсоож чадалгүй гулссаар Баттын нүүр лүү хөлөөрөө жийчихлээ... Баттаас цус гараад л... тоглолт хэсэг завсарлав...
Тун удалгүй ахиад л гоол Зүүнээс хаясан кроссыг Месси хаалганы өмнөөс жийгээд СЛ-ын 8 дахь гоол... Лелльд бөмбөгөнд Мессигээс түрүүлж хүрэх боломж байсан ч тэр айчих шиг болсон... өөртөө гоолдохоос... одоо бол энэ ялагдал зүгээр нэг ялагдал биш Германчуудын хувьд гутамшиг болоод хувирчихлаа... Клинсигийг ирээдүй тодорхой болсон болов уу? энэ 2 том ялагдлын дараа...

Ван Боммель Мичо нар муудалцаад л... Рибери өөрийн жигүүрээрээ тууж ороод хаалга руу цохилоо... Вальдез энэ удаад байрандаа байнаа... цохилт ч төдийлөн аюултай байсангүй... БАйрнын нэгдүгээр үеийн бараг цорын ганц хаалга оносон довтолгоо... Өөр нэг довтолгоог Месси баруунаар гоёо эхлүүлсэн ч төгсгөл нь дамжуулалт цохилт гэдэг нь ялгагдах юм байсангүй...

Барса тоглолтын хувь заяа тодорхой болсон ч дайрсан хэвээр... Месси баруунаар авч ороод Этүүд бөмбөгийг хүргэж өгсөн бол Этүүгийн бөмбөгийг Оддо таслах гэж оролдох үедээ зүүнд сул зогсож байсан Анри дамжуулалт өглөө... Анри энэ удаад алдаа гаргасангүй... СЛ дэхь 50 дахь гоолоо блауграна өмсгөлтэй хийлээ...

за даа нэг иймэрхүү нэгдүгээр үе болж өнгөрлөө ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Тэрри_10 » Thu Apr 09, 2009 9:56 am

Чуугий wrote:
J@x wrote:Barsa 2:0 Bayern
Liv 1:2 Chelsea


тэс хөндлөн ч буудаагүй нөхөр байна шүү..............


:-o :-o
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Thu Apr 09, 2009 10:03 am

Ливер 1-3 Челси

2-р үеийг л үзсэн... намайг үзэж эхэлхэд 1-1 байсан... Челси довтлоод л эхэлсэн... Ливер дунд шугамандаа мөш их зай гаргаад байсан... бараг ингэж тоглож байхыг нь ховор харсан байх... Маше байхгүй байгаа нь үүнд их нөлөөлөх шиг болсон... Скртель бас бүтэлгүйтээд л... Эссиений бөмбөгний төлөө тэмцэх чадвар гайхамшигтаймаа... Жи-г бол хөдөлгөхгүй байгаа харагдсан 2-р үед... ерөөсөө ливер дундаа элэглүүлчихсэн... тэгээд дээр нь Ивановичийн онгод орчихсон өдөр болох шиг болсон... хамгаалагч хүн дабльдана гэдэг... Дрогба гоол хийх хангалттай эрхтэй харагдсан... олон бүтэлгүйтээд эцэст нь яг өөрийнхөө нэрийн хуудас болсон гоолыг хийсэн... Ер нь Челси гоёо тоглож байна лээ... бас л нөөц сайтай баг юмдаа... хэдхэн сарын өмнө бүтэлгүйтлийн дээдийг үзэж байсан баг гэхээргүй л харагдаж байна... Гүүс мундаг дасгалжуулагч юм... сөнөж байсан багийг бас л гоёо болгож... Челсигийн улаануудад элэглүүлдэг үе дуусч байгаам шиг байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Thu Apr 09, 2009 10:07 am

el payaso нүдэнд харагдтал бичдэг байна шдээ........... :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Thu Apr 09, 2009 10:25 am

Арсенал - Вияареаль

Венгерийн хүүхдүүд гэртээ муугаар бодоход 0-0 р тэнцэхэд л хангалттай... Галлас болон Алмуниагийн гэмтэл тэдэнд саад болох хэдий ч шар шумбагчдад ч асуудал байгаа... Сантигийн гэмтэл доместик лигтээ АЛ эрхээс мултрах магадлал гээд... мэдээж талбайдаа байгаагаараа Арсенал давуу болохоор тэд бараг дараагийн шатанд шалгарна...

Порту - МАНЮ

Гайхалтай ялалтыг хөгшин трэффордод авсан Португальчууд ахиад английн аваргуудыг мултлах шаанс гарч ирлээ... тэд өнгөрсөн зун олон лидерүүдээ үдсэн... Күйрежма% Босиньва гээд... гэсэн хэдий ч тэдний байрыг залуухан эрч хүчтэй залуус авсаныг өмнөх тоглолтоос бид мэдсэн... Драго цэнгэлдэхдээ тэд англичуудад хожигдож үзээгүй... энэ нь том давуу тал... гэсэн хэдий ч МАН бол энэ тэмцээний аугаа туршлагатай баг... дээр нь тэдэнд тоглолтыг ганцаараа өөрчилж ялгаа гаргах чадвартай тамирчид дэндүү олон... тэд тийм амархан ч бууж өгөхгүй... гэхдээ сүүлийн хэдэн тоглолтын муу форм тэднийг зовоож байгаа... Портуд маш сайхан боломж байгаа... ашиглаж чадах эсэх нь тэдний л асуудал...

Байрн - Барса

Барсагийн нөөц багийнхан аллианцад гарах биз дээ...

Челси - Ливерпүүль

Хөхүүдийг гайхамшигт ялалтуудын цувралаа үргэлжлүүлэх ливерпүүлийн талбайд 3-н гоол хийнэ гэж хөхүүдийн фэнүүд ч тааварлаагүй болов уу? тэднгий хүсэл гоолтой тэнцээ л байсан гэхэд хилсдэхгүй... гэвч тэд чадсан... одоо тэд 90 минут хаалгаа тойроод 11 үүлээ зогсоход ч 3н гоол алдахгүй болов уу...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Thu Apr 09, 2009 10:51 am

шоконд орчлоо. үнэхээр тийм юм болно гэж төсөөлсөн ч гүү. Аягүй бол хөх финал болчихийм шиг байна порто челси гэлүү.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby J@x » Thu Apr 09, 2009 12:51 pm

Terry_10 wrote:
Чуугий wrote:
J@x wrote:Barsa 2:0 Bayern
Liv 1:2 Chelsea


тэс хөндлөн ч буудаагүй нөхөр байна шүү..............


:-o :-o

bayrlalaa hogshoon hojson baguudiin gooliig gantsaar dutaachihaj barag taaj :mrgreen:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron