Хала Мадрид :::2008-2009:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Lucifer » Wed Apr 08, 2009 9:53 pm

Seikoni wrote:2002 онд асуулт.нэтэд ёстой Номер 10, Сэба хоёр л хөлбөмбөгийн талаар бичдэг байсан байх... тэр үед Реал гэж Монголд олигтойхон мэддэг хүн бараг байгаагүй байх..


За чи л сүүлд реалийг үздэг болсон юм байгаа биз. Миний бодлоор бол Ла лигийн багуудын фенүүд 2000 оноос өмнө үзэж
эхэлсэн байдаг байх шүү. Яадаж л миний танидаг куленүүдээс дор хаяж 4-5 хүн 10-с илүү жил тууштай дэмждэг.

Учир нь анх кабелийн ТВ орж ирж байхад Стар Спортсоор голдуу, одоогийн ЕПЛ-ийн хэмжээнд арай л хүрэхгүй байх,
гэхдээ байнга тогтмол хэмжээнд үзүүлдэг байсан. Би бол тэр үеэс хойш үздэг болсон. Одоог хүртэл.
Бусад хүмүүсийг мэдэхгүй юм.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby poseidon » Wed Apr 08, 2009 9:58 pm

Форевэр ПМ-ээ хараарай.......

Бас хүмүүст би ПМ явуулсан шүү. үзээрэй. :beer
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby barca forever » Wed Apr 08, 2009 10:21 pm

moses wrote:
Seikoni wrote:2002 онд асуулт.нэтэд ёстой Номер 10, Сэба хоёр л хөлбөмбөгийн талаар бичдэг байсан байх... тэр үед Реал гэж Монголд олигтойхон мэддэг хүн бараг байгаагүй байх..


За чи л сүүлд реалийг үздэг болсон юм байгаа биз. Миний бодлоор бол Ла лигийн багуудын фенүүд 2000 оноос өмнө үзэж
эхэлсэн байдаг байх шүү. Яадаж л миний танидаг куленүүдээс дор хаяж 4-5 хүн 10-с илүү жил тууштай дэмждэг.

Учир нь анх кабелийн ТВ орж ирж байхад Стар Спортсоор голдуу, одоогийн ЕПЛ-ийн хэмжээнд арай л хүрэхгүй байх,
гэхдээ байнга тогтмол хэмжээнд үзүүлдэг байсан. Би бол тэр үеэс хойш үздэг болсон. Одоог хүртэл.
Бусад хүмүүсийг мэдэхгүй юм.

Тэx 2000 оноос өмнө иx гардаг байсан .
бас бүргэд тв ээр ла лига гардаг байсан .
сайxан байжээ .
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Seikoni » Wed Apr 08, 2009 10:33 pm

moses wrote:
Seikoni wrote:2002 онд асуулт.нэтэд ёстой Номер 10, Сэба хоёр л хөлбөмбөгийн талаар бичдэг байсан байх... тэр үед Реал гэж Монголд олигтойхон мэддэг хүн бараг байгаагүй байх..


За чи л сүүлд реалийг үздэг болсон юм байгаа биз. Миний бодлоор бол Ла лигийн багуудын фенүүд 2000 оноос өмнө үзэж
эхэлсэн байдаг байх шүү. Яадаж л миний танидаг куленүүдээс дор хаяж 4-5 хүн 10-с илүү жил тууштай дэмждэг.

Учир нь анх кабелийн ТВ орж ирж байхад Стар Спортсоор голдуу, одоогийн ЕПЛ-ийн хэмжээнд арай л хүрэхгүй байх,
гэхдээ байнга тогтмол хэмжээнд үзүүлдэг байсан. Би бол тэр үеэс хойш үздэг болсон. Одоог хүртэл.
Бусад хүмүүсийг мэдэхгүй юм.


чи миний бичсэнийг дахиад унш даа... 2002 онд асуулт.нэтэд ёстой Номер 10, Сэба хоёр л хөлбөмбөгийн талаар бичдэг байсан байх... тэр үед Реал гэж Монголд олигтойхон мэддэг хүн бараг байгаагүй байх..

би сүүлд үзсэн нь үнэн.. тэглээ гээд муудсан юм алга.. чи тэр дээр үеэс үзсэн л юм байгааз... би чамайг үзээгүй гэж бичсэн байна уу?... 2006 онд цонхоор л нэг Барса энэ тэр гэсэн гарууд байсан л гэж байна..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Gooner » Wed Apr 08, 2009 10:53 pm

Хэн билээ дээ Ууганааг Асуултын спортын анхны 5 гэцэн байлуу.
Би лав ёстой дуулаа ч үгүй юм билээ Ууганаа гэж...
Би 2003 оноос Асуултад ордог болсон. Тэр үед бол Барсик, 10, Траффорд Дэвил, Чукча, Мик энэ хэд байсныг санаж байна. Би 2002 онд ДАҮТ-аар Германыгаа дэмжээд л тэр үед бүрэлдэхүүнээс нь ЛЭманн Дортмундаас Арсенал руу 3н саяд явлаа гэж дуулаад л Арсеналын талаар мэдээ уншдаг, тоглолтыг нь үздэг болж эхэлсэн.
Ер нь бол Лэманнаас болж Арсеналыг дэмждэг болсон гэж хэлж болно. Лэманнд баярлалаа... :mrgreen: :beer
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Bayara » Wed Apr 08, 2009 11:49 pm

Gooner wrote:Ер нь бол Лэманнаас болж Арсеналыг дэмждэг болсон гэж хэлж болно. Лэманнд баярлалаа... :mrgreen: :beer

Арсенал Лэман-д баярлалаа гэж хэлэх ёстойм байна даа. Ийм мундаг фэнтэй болгож өгсөнд. 10000 бичлэг гэдэгч тоглоомгүй мундаг байна шөө.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Seikoni » Wed Apr 08, 2009 11:56 pm

Gooner wrote:Хэн билээ дээ Ууганааг Асуултын спортын анхны 5 гэцэн байлуу.
Би лав ёстой дуулаа ч үгүй юм билээ Ууганаа гэж...
Би 2003 оноос Асуултад ордог болсон.

би тэгсэн юм... гэхдээ спортын биш хөлбөмбөгөөр бичдэг хүмүүсийн анхны тавд бараг орох байх гэсэн юм.. Реал гэж бичдэг байсан анхны хүн бол Маззи, Ууганаа хоёр...
Мик чинь Манчэстэрийн фан байсан... Чукча нээрээ маргаангүй анх бичдэг байсан...
чи САЙД билүү юу билээ тийм нэрээр ордог байсан биддээ?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby SAVAGE » Thu Apr 09, 2009 10:12 am

Тэр үед нээрээ ЕСПН ээр тоглолт гараад л сайхан байждээ...

Гол нь цагийн зөрөөнөөс л шалтгаалж байна л даа... ПЛ шиг жоохон эрт гараад байвал Ла Лигийн фэнүүд нэмэгдвэл нэмэгдэнэ дээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby suldees » Thu Apr 09, 2009 11:00 am

нөгөө алимнаас шал ондоо зүйл шүүдээ.гээд яриа эхлээд ярьдаг шиг чамайг их өгүүлсэн шүү. чамаар эхлээд чамаар дууссан У гуай
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby El Payaso » Thu Apr 09, 2009 11:05 am

Seikoni wrote:
Gooner wrote:Хэн билээ дээ Ууганааг Асуултын спортын анхны 5 гэцэн байлуу.
Би лав ёстой дуулаа ч үгүй юм билээ Ууганаа гэж...
Би 2003 оноос Асуултад ордог болсон.

би тэгсэн юм... гэхдээ спортын биш хөлбөмбөгөөр бичдэг хүмүүсийн анхны тавд бараг орох байх гэсэн юм.. Реал гэж бичдэг байсан анхны хүн бол Маззи, Ууганаа хоёр...
Мик чинь Манчэстэрийн фан байсан... Чукча нээрээ маргаангүй анх бичдэг байсан...
чи САЙД билүү юу билээ тийм нэрээр ордог байсан биддээ?
хахаха... тийн мик чинь чөөгий байсан гэж байгаа... Трэффорд тэр 2 чинь анхны МАНЮ гэдэг байсан гарууд юм бишү үү? асуултад... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby SAVAGE » Thu Apr 09, 2009 1:23 pm

Аагий чинь бас Реал байсан юм бишүү... Архив уншиж байсан чинь "Би Реалын цагаан жерситэй болохоос буцахгүй" энэ тэр гээд л ярьсан байсан...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby mick » Thu Apr 09, 2009 2:31 pm

Хаха. Ямар аймаар юмнууд сөхөж байнаа? Хэхэ
Ууганаа 5-д орж байгаам бол би хэдэд орох юм бол?

Нээрээ Флашийн сургалтад явах шахсан шүү. Явсан бол одоо Ууганаатай найз байх нь байнашт. :-o
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Miro Klose » Fri Apr 10, 2009 11:14 am

Kaka g avah mongoor uul n Kun Aguero, FAbregas 2 iig avah geed zutgevel uul n
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Miro Klose » Fri Apr 10, 2009 11:14 am

bas Vidic iig neeree yaaj iij bgaad avchuul Bravo boloh geed bna daa
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby boldbayar » Fri Apr 10, 2009 6:53 pm

Анх 2001 онд л Реалыг дэмжиж эхлэж байсан санагдаж байна. Тэр үед Стар Спорт оор Ла лиг гараа л анх реалын тоглолтыг үзээ л Раулын гоолыг хараа л энэ багийг дэмжиж эхэлсэн санагдаж байна. Тэр үед нэт нтр мань мэтэд байсан биш асуулт нтр ыг мэддэг ч гүй Реалын тоглолт тааралдвал үзчээл байж байсан биз.
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Цоомоо » Sat Apr 11, 2009 12:16 am

Өө би чинь Мик ахыг ёстой үнэнч, хар багын Челси юм байх гэсэн чинь бас Реал байсан гар юм уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby o_baatar316 » Sat Apr 11, 2009 12:22 am

МанЮ байсан гэж байхад чинь дээ.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Realist » Sat Apr 11, 2009 2:07 pm

За манайх маргааш шөнө Valladolid-тэй тоглохнээ. Мадридын цагаар 17 цагт эхлэх юм байна. Тэхээр манай цагаар эрт 23 цагт юм байна. Харин ССТВ-р хэдэд гарах юм болоо? шууд гарахгүй байх. Ер нь манай сайт гэлтгүй Испаний багуудын албан ёсны сайтууд муу юмаа. Менежмэнт талдаа их анхаарах болждээ. Гэтэл Английн багуудых бол хамаагүй дээр юм хүний анхаарал сонирхол татах зүйл ихтэй. Премерь лиг дэлхийд түгэн тархаж байгаагийн бас нэг хүчин зүйл нь энэ байх гэж бодоод байгаа шүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Realist » Sat Apr 11, 2009 2:26 pm

Намрын тоглолтонд 1-0 р хожигдсон. Хариугаа чангахан аваад өг...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Realist » Sat Apr 11, 2009 2:57 pm

Нэг ийм мэдээ байна. Яахав өнгөрсөн өвлийх л юм байна. Манайх Португалийн Рио Аве багаас бразил тоглогч Альпио Дуарте Бранданог өөрийн эгнээндээ элсүүлж чаджээ.

16 настай бразил довтлогчийн төлөө Английн Челси багтай хүчтэй өрсөлдсөний эцэст ийнхүү Мадридын баг ялалт байгуулсан аж. "Бяцхан Рональдо" гэж Португалийн хэвлэл мэдээллээр алдаршсан довтлогчийн эцэг, эхтэй Реал Мадридын скаутууд лхагва гаригт уулзсаны дараа ийм шийдвэрийг залуу хүү гаргажээ. Хөлбөмбөгийн гайхалтай ур чадварыг эзэмшсэн Брандано эхлээд Реал Мадридын залуучуудын багт тоглох бөгөөд нэг их удалгүй нэгдүгээр багт тоглоно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Энэ хүүгийн талаар мэдээлэл байна уу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:01 pm

Аа бас Снайдрын нэг ярилцлага байна.


Нисдэг Голландын авьяас дундаршгүй билээ. Үеийн үед тэдний хөвгүүд Европын томоохон багуудын гол цөм болж , ур чадвар гайхалтай тоглолтоороо шагшагдсааар ирсэн. Марко Ван Мастен , Рүүд Гуллит , Райкаард гээд л. Тэгвэл тэдний шийрийг хатаах хүү гэж гарч ирсэн Весли Шнайдерийг өдгөө мэдэхгүй хүн үгүй болжээ. Ердөө 24хөн настай ч эх орноо төлөөлөн ДАШТ , Европын аврагад оролцоод амжсан энэ залуугийн өмнө олон олон ялалт амжилт хүлээж байна. Ингээд түүний саяхан өгсөн ярилцлагыг орчуулсан хүргэе.

Весли , Реалд яг одоо ямар асуудал тулгараад байна вэ ?

Улирал гэдэг чинь их урт шүү дээ ,баг бүрт л хүнд үе тохиолдож, муу тоглох үе байдаг. Өнгөрсөн улиралд ч гэсэн бидэнд асуудал байж л байсан. Гэхдээ байдлыг тийм ч хүнд болчихсон гэж бодохгүй байна. Бидний зорьж буй зорилго хүсэл ,эрмэлзэл маань мохоогүй , аваргын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх болно. Хэрвээ үзүүштэй тоглолтыг үзүүлж чадахгүйд хүрвэл ,ямар нэгэн аргаар ялах замыг эрэлхийлэх болно.

Танай фенүүд одоогийн байдалд альхэдийнэ бухимдаж эхэлсэн шүү дээ , тэднийг сэтгэлийг эргүүлэх ямар арга байна ?

Реал Мадрид агуу баг учраас фенүүд нь үргэлж их зүйлийг хүсэн хүлээж байдаг , тэдний уурлаж байгаа мэдрэгдэж л байна. Энэ хүнд үе биднийг урьд өмнөхөөсөө эвтэй байхийг шаардаж байгаа , зөвхөн бид хамтдаа л байж л чадвал эргэн сайн формондоо орж чадна. Голын хувийн тоглолт биш багийн тоглолт хэрэгтэй. Хөлбөмбөг гэдэг чинь энэ шүү дээ.

Өнгөрсөн зун Ван де Ваартыг эс тооцвол танайх томоохон наймаа хийгээгүй. Бүрэлдэхүүнээ хангалттай хүчтэй болгоход илүү их хөрөнгө зарах хэрэгтэй байсан уу ?

Тиймээ , бэртэл гэмтлээс авахуулаад ямар ч санаандгүй зүйл тохиолдож болно. Тиймээс хангалттай бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Одоогийн бүрэлдэхүүнээрээ лигтээ түрүүлж чадахгүй гэсэн үг биш шүү , бидэнд үүнийг чадах хүчтэй хэвээрээ . Тоглогчдын хоорон дахь харьцаа ч гайхалтай байгаа.

Улбар шар -ууд Реалын бүрэлдэхүүний цөм болж байгаа нь нууц биш. , нутгийнхаа залуустайгаа хамт тоглох ямар санагдаж байна ?

Ер нь нутаг нэгтүүдтэйгаа хамт байхад сайхан байлгүй яахав. Намайг анх Реалд ирэхэд Рүүд Ван Нистелрой их тусалж , дэмжиж байсан. Одоо бид зургуулаа болжээ. Энэ тоог цаашид өсгөөд хэрэггүй болов уу. Учир нь бид хамтдаа байхдаа байнга л Голландаар ярьцгаадаг , энэ нь Испани хэл сурахад их хүндрэл учруулах юм.

Яг одоогоор Барса шиг гайхалтай тоглож буй баг алга , тэд Мадридийн 3 дараалан түрүүлэх зорилгод саад хийж чадах болов уу ?

Улирал гэдэг чинь урт шүү дээ , баг бүрт л ямар нэгэн асуудал тохиолдож болно. Тэд гайхалтай байгаа ,үүнтэй эвлэрэхээс өөр яах вэ , гэхдээ юу болохыг харж л байя.

Багадаа хэнийг шүтэн биширдэг байв , одоо байгаа тамирчдаас үлгэр дуурайл авч хүндэлдэг тамирчнаа нэрлээч ?


Яг одоогоор бол хэн нэгнийг тэгж их шүтээд байдаггүй. Багадаа ч гэсэн бусад хүүхдүүд шиг олон оддыг шүтдэг байгаагүй . Аяаксын хүүхдийн багт байхдаа домогт Ван Бастен ,Рууд Гуллит , Франк Райкаардыг харж суралцаж байлаа. Бидэнд үргэлж 1 -р багийн тоглолтыг үзүүлдэг байж билээ. Тэгээд өөр өөрсдийн байрлалд тоглож буй оддыг сайн харж ,суралц гэж дасгалжуулагчид хэлдэг байсан. Миний байрлал дээр лав Эдгар Давидс тоглодог байсан санагдаж байна. Түүний тоглолтыг дуурайж ,үзүүлсэн амжилтыг нь давтахыг хүсдэг байсансан.

Аяаксын академи гэдэг дэлхийд шилдэг тоглогч төрүүлэн гаргадгаараа алдартай газар. Тэнд байсан үеэ эргэн дурсавал ?

Дэлхийн хамгийн шилдэг сургуульд суралцаж , төгссөнөөрөө би үргэлж бахархдаг. Тэндэхийн бүх зүйл эмх журамтай , тогтсон хуваарьтай байдаг. Өдөр бүр бэлтгэл хийж ,чиний хэрхэн хөжиж буйг тэд үргэлж анхаарч байдаг. Миний дүү Роднеи одоо Аяакст суралцаж байгаа. Түүнийг сайн тоглогч болоод , нэг багт зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Эцэг чинь Аяакст бэлтгэл хийлгэхийн тулд их л хүч зардаг байсан байхдаа ?

Манайх Амстердамаас 25 орчим км зайтай Утрэчт хотод байсан юм. Тэгээд ах бид хоёр (Жеффри) өдөр бүр Амстердам луу бэлтгэлдээ явдаг байлаа шүү дээ. Аав маань биднийг өдөр бүр тийшээ хүргэж өгч авч байхийн тулд шөнийн ажил хийдэг байлаа. Ахын бэлтгэл дуусаад л , минийх залгана. Бараг бүх л өдрийг бид Амстердамд өнгөрүүлдэг байсан. Эцэг маань одоо биднээр маш их бахархдаг , бид ч аавдаа хязгааргүй баярлаж явдаг.

Карьерийнхаа туршид уулзаж байсан дасгалжуулагч нараас хэн нь танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ ?

Тэгэхээр Аяакст байхдаа би олон дасгалжуулагчийн нүүр үзсэн. 16 настай байхад ажиллаж байсан Данни Блинд л надад их дотно санагддаг юм. Тэр үргэлж л ‘Чамд энэ цэнгэлдэхэд тоглох авьяас чадвар байна , чамд өсөж дэвжих ирээдүй байна. Үүний тулд намайг сайн сонс , бас юу ярьж байгаагаа цэнэ‘ гэдэг байсан. Түүний ачаар 2 жилийн дотор л би үндсэн багт орж чадсан. Блинд бол гайхалтай дасгалуулагч , агуу тоглогч хүн. Аа бас Хенк тен Кате -г мартаж болохгүй. Аяакс дахь сүүлийн жилд тэр надад маш их боломж олгож , миний шийдвэрийг хүндэтгэн үзсэн. Тэр хэлэхдээ ‘чи бол маш их чадалтай тоглогч , чи гараанд гарахаар төрсөн хүн‘ гэдэг байсан. Хенкийн ачаар би Реалд ирж , өнөөгийн түвшиндээ хүрээд байгаа.

Одоо шигшээ багийн тань талаар ярилцая. ЕВРО 2008 -г Голландууд гайхалтай байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл Оросын шигшээд ялагдаж тэмцээнээ дуусгасан , энэ бүхэн юунаас болов оо ?

Бүрэлдэхүүний хувьд ярих юм байгаагүй. Үнэхээр хүчтэй залуусаас бүрдсэн байсан. Хэсэгтээ Франц ,Италийн эсрэг гайхалтай тулалдаж бүх зүйл ном журмаараа явж байсан. Гэтэл тийм зүйл болчихсон. Одоо ч би яг юу нь болохгүй байсныг хэлж чадахүй. Зүгээр л бидний өдөр биш байсан болов уу. Сэтгэлзүйн хувьд түрүүлэх хэмжээнд очоогүй байсан юм болов уу даа.

Шигшээд Берт Ван Марвик ирснээр юу өөрчлөгдөв ?

Нэг их өөрчлөлт гараагүй ээ. Өнгөрсөн жилийн тактикаа бага зэрэг өөрчилж ,түүнээ бататгах гэж оролцож байгаа. Ван Боммел эргээд ирчихсэн ,маш сайн тоглож байна , бас шинэ хаалгачдаа бэлтгэх , гэх мэт явц явагдаж байгаа. Евро дээр манайхан сайн байсан , засаад өөрчлөөд байх юм бараг байгаагүй гэж хэлж болно.

Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна , та юу хүсэж байна ?

Аваргуудын лигт Реал Мадридтай түрүүлж , Дэлхийн аваргад Улбар шаруудтайгаа хамт магнайлахыг хүсэж байна.
гэжээ.
Last edited by Realist on Sat Apr 11, 2009 3:26 pm, edited 1 time in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:09 pm

Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клубуудын жагсаалтыг манайх дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлж байна. Харин жагсаалтын хоёрдугаарт Английн “Манчестер Юнайтед” бичигджээ. 2007-2008 оны улирлын санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн гаргасан дэлхийн хамгийн баян клубуудын жагсаалтын эхний 20-д Английн долоон клуб багтсан байна. Албаны хүмүүсийн ярьж буйгаар хэрэв паундын ханш 2007 оны зургадугаар сарын үеийнхтэй ижил төвшинд байсан бол “МанЮ” жагсаалтыг тэргүүлэх байсан гэнэ. Английн Премьер лигийн шилдгүүд болох “Челси”, “Арсенал” болон “Ливерпул” нар тав, зургаа, долдугаарт жагссан байна. “Реал Мадрид” клуб жагсаалтыг тэргүүлэх болсноос өмнө дараалан найман жил “МанЮ” жагсаалтын тэргүүнд бичигдэж байжээ. Жагсаалтын эхний 20-д бичигдсэн багууд дотор Герман, Италийн тус бүр дөрвөн баг, харин Франц болон Испанийн тус бүр хоёр баг бичигдсэн нь Европт хөлбөмбөгийн спорт ганцхан спорт гэдэг утгаараа бус бизнес талаараа ч сайн хөгжсөн гэдгийг илэрхийлсэн хэрэг болжээ.

1996-1997 оны улирлын тоглолтын дараачаас эхлэн гаргаж эхэлсэн уг жагсаалтад Туркийн “Фенербахче” клуб 20 дугаарт бичигдэж, топ 20 клубын тоонд багтсан анхны Туркийн клуб боллоо. Германы “Бавария Мюнхен” өмнөх оныхоос гурван байр дээшилж, дөрөвдүгээрт бичигдсэн бол “Селтик”, “Валенсиа” болон “Вердер Бремен” нар топ 10 клубын эгнээнээс хасагджээ. Харин “Штутгарт” болон “Манчестер Сити” нар жагсаалтад эргэн ирсэн байна. Дэлхийн хамгийн баян гэгдэж буй 20 клубын нийт ашиг орлогын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад зургаан хувиар өсч, 3.9 тэрбум еврод хүрчээ.

1. Реал Мадрид /Испани/ - 289.6 сая паунд

2. Манчестер Юнайтед /Англи/ - 257.1 сая паунд

3. Барселона /Испани/ - 244.4 сая паунд

4. Бавария Мюнхен /Герман/ - 233.8 сая паунд

5. Челси /Англи/ - 212.9 сая паунд

6. Арсенал /Англи/ - 209.3 сая паунд

7. Ливерпул /Англи/ - 167 сая паунд

8. Милан /Итали/ - 165.8 сая паунд

9. Рома /Итали/ - 138.9 сая паунд

10. Интер Милан /Итали/ - 136.9 сая паунд
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Барнаба » Sat Apr 11, 2009 3:10 pm

Realist wrote:Аа бас Роббений нэг ярилцлага байна.


Нисдэг Голландын авьяас дундаршгүй билээ. Үеийн үед тэдний хөвгүүд Европын томоохон багуудын гол цөм болж , ур чадвар гайхалтай тоглолтоороо шагшагдсааар ирсэн. Марко Ван Мастен , Рүүд Гуллит , Райкаард гээд л. Тэгвэл тэдний шийрийг хатаах хүү гэж гарч ирсэн Весли Шнайдерийг өдгөө мэдэхгүй хүн үгүй болжээ. Ердөө 24хөн настай ч эх орноо төлөөлөн ДАШТ , Европын аврагад оролцоод амжсан энэ залуугийн өмнө олон олон ялалт амжилт хүлээж байна. Ингээд түүний саяхан өгсөн ярилцлагыг орчуулсан хүргэе.

Весли , Реалд яг одоо ямар асуудал тулгараад байна вэ ?

Улирал гэдэг чинь их урт шүү дээ ,баг бүрт л хүнд үе тохиолдож, муу тоглох үе байдаг.....


Весли Шнайдер-г бас Роббен гэдэг юм уу ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:25 pm

Хэхэ андуурчихжээ. Яахлаараа Роббен гээд биччдэг байнаа засаадхий.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby SAVAGE » Sat Apr 11, 2009 7:59 pm

Realist гүүд жоб...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 38 guests
cron