by Nomer 10 » Sat Mar 21, 2009 2:23 am
За эхлээд өчигдрийн тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалций. Шөнө хэрэг гарган боссоны хэрэг үнэхээр гарлаа. Хамбургт нэмээд Троховски байхгүй байсан бас айлаас Арда нь байсан 2-ыг хараад үнэхээр дотор эвгүйцсэн. Нэг юман дээр амаа байдгаар нь ангайлаа. Ливерпүүлд довтолдог байсан Кевелл Гала-д хамгаалагч хийж байх юм. Яагаад гэдгийг нь бодоод ч олсонгүй. Өмнөх тоглолтыг нь хараагүй, Гала-ийн арын алба эсвэл тийм асуудалтай байгаамуу. Кевелл ямартай ч агаарын тулаанд ялах хүн биш дээ. Гала-д ахмадын золбоо гэхдээ жиргэж байна лээ. Кевеллийн хажуугаар Барош нь харайлгаад л бас Шалькегээс хөөгддөг Линкольн жиргээд л. Эхний үе бол Хамбургын давамгайлалд болсон, ялангуяа эхний хэсэг. Гэхдээ л Петрич Троховски 2 үнэхээр үгүйлэгдэж байлаа. Олич тэр нэг гоё цохилт хийсэн ч айлын хаалгач үнэхээр гайхалтай хаасан. Тэгж байтал хөлдүү Боатенг Барош дээр алдаа хийгээд 11 бэлэглэчдийн. Кевелл тэр хойноос гүйж ирээд пеналти цохино лээ хаха. 2-р үе эхлээд удаа ч гүй байхад Арда 2 3 хүн дундуур сүлжиж байснаа Барошт хаясан. Нөгөөх нь аргагүй туршлагаараа аваад явчихна лээ. Сайхан өлгөсөн. Би ч за бүх юм дуусчээ гэж бодож байлаа. Гэхдээ л 3 дэх гоол нь ороогүй тул сэтгэлийн мухарт нэг оч ассан хэвээр л байлаа. Азаар ч хамаагүй нэг гоол хийчихвэл цаг дуусахад зүтгэж байгаад нэгийг нэмчихэд л болох нь тэр. Гэтэл 3 минутад 2 хусдийм даа. 2-ууланг нь эхний үед бараг харагдаагүй Герреро хийсэн. Эхнийхийг нь 16-ын гаднаас шууд цохиод буланд. Дараагийнхыг нь харин өөрөө 2 хүнээс гоё сугарч гараад бас өлгөсөн. Нөгөө аймаар шуугиж байсан туркчүүд нам болно лээ. Дараа нь Олич нэг шондоод бүрмөсөн дуусгах боломжоо алдсан. Цаг дуусах дөхөж байхад Арда Барош 2 нийлж байгаад бараг хийнгээ алдсан шүү, зүрх амаар гарах шахсан. Гэхдээ Олич контрдоод бүрмөсөн дуусгасан л даа.
Эхний тоглолтуудын дараа бүх юм нээлттэй хэвээр үлдсэн байсан, өчигдөр бүх бодлогын хариу дэлгэгдлээ. Зенитийг дахиад нэгийг хийчихгүй гэж бодсон ч ЧЛ-т италичууд бүгд хасагдсаныг бодохоор за яахав Удинезе нь хожиг гээд орхилоо. ЦСКА-г үлдчихээсэй гэж бодож байсан ч Шахтёр аргагүй сайн юм аа. Тэр Ольборг зөөлөн хоол биш гэдэг нь харагджээ. Ситиг ичээх шахаж. Манай дээр л лав нэг гайхалтай мөргөлт хийж байсан. Манайхан ёстой яаж ч чадалгүй 2-2-оор тэнцэж байсан. Өчигдөр бараг айлын талбайд тоглоснууд нь цаашаагаа шалгарлаа.
Hup Holland Hup