Serie A 2008/09 - 29th match day
Turin, Olympic Stadium
Sunday 5th April, 2009
JUVENTUS-CHIEVO : 3-3
Goals: Pellissier (25th), Chiellini (34th), Pellissier (43rd), Camoranesi (53rd), Iaquinta (78th), Pellissier (90th),
JUVENTUS: Buffon; Grygera (Zebina 45th) Mellberg, Chiellini, Molinaro; Salihamidzic (Camoranesi 24th), Tiago, Marchisio, Giovinco; Iaquinta, Del Piero (Trezeguet 45th). Reserves: Chimenti, Zebina, Poulsen, Marchionni, Camoranesi, Nedved, Trezeguet. Coach: Ranieri.
CHIEVO VERONA: Sorrentino; Sardo, Morero, Yepes, Mantovani; Luciano, Rigoni, Marcolini (Langella 82nd); Pinzi; Pellissier, Bogdani (Esposito 65th). Reserves: Squizzi, Scardina, Mandelli, Colucci, Italiano, Langella, Esposito. Coach: Di Carlo
REFEREE: Mazzoleni from Bergamo.
Yellow Cards: Sardo (27th)
Билльяардын Хятадын нээлттэй тэмцээн болсон тул CCTV-ээр гаргасангүй. Ювегийн сайтнаас л livematch-ийн мэдээг л харж суулаа. Нүдэндээ итгэсэнгүйгээр эхэлж, нүдэндээ итгэсэнгүйгээр дууслаа.
Багын аваргын төлөөх уралдаанд хэвээр үлдэх, Буффоны маань Ювегийн төлөөх 300 дахь тоглолт, Раньеригийн Ювед ирсэнээс хойших 6 дараалан ялах уу гэсэн баахан л онцлогтой тоглолт болж өнгөрлөө.
Гэтэл энэ их хэрэгтэй тоглолтыг Кьеврогийн ахлагч, хөгшин франц эр Пеллесье нураачихлаа. Амьдралдаа анх удаа хэт трик хийж байгаа юм гэнэ. Кьево ч сүүлийн үед сайнгүй үзэж байсан. Гол нь энэ тоглолтын дүн Кьевогийн сайнаас биш, манайхны муугаас болж тэнцэж дуусаж, үндсэндээ манайхыг аваргын төлөөх уралдаанаас хасч, Интэрийг тодорхой болголоо.
Манайхан хэтэрхий дараагийн тоглолтыг бодож, Кьевог хэтэрхий бассанаас болсон байж магадгүй л юм.
Гарааны хувьд Раньери Жиовинког Неддигийн өмнө гаргасан нь нэлээд анхаарал татсан сюрпрайз байлаа. Мөн форм сайтай Яквинта, Салихамиджич 2-ыг үндсэн гараанд гаргаж. Харин эсрэгээр сүүлийн үед форм нь эрс муудсан ахлагчийг гараанд гаргав. 1-р үед л гэхэд бас нэрмээс бол Салихамиджич, Григура 2 гэмтэл авч талбайг орхиж, оронд нь Зебина, Каморанези 2 орж ирэв.
[youtube]http://www.juventus.ru/news.php?readmore=7414[/youtube]
Тоймоос харахад манай Каморанези орж ирээд багын тоглолтыг эрс өөрчилж, бүх гоолуудын дамжуулалт энэ хийж өгсөн, тоглолтын баатар болохоор байв.
Манайхан бөмбөгдөж өгсөн ч азгүй байлаа, Кьевогийнхан сөрөг довтолгооноос лонг пассаар эхний 2 гоолыг хуссан бол бас л сөргөөр орж тэнцээнийхийг хийж харагдав. Яагаад ч ялж байхад сөрөг довтолгоонд орчихдог юм бүү мэд.
Зүүн захад Молинаро, Жиовинко энэ тэр хаана яваад байна, олигтой хамгаалахгүй, бодвол урд л гүйж байсан байх....Кьеллини, Мелльберг 2 бол ганцаараа хамгаалж байж хөгшинийг алдчих юм. Буффон ч бас л сайн байсангүй, 300 дахь тоглолтоо тиймхэн хийлээ. Кьеллини сайн хамгаалагч ч хурд муутай гэдэг нь хэд хэдэн тоглолтоос харагдаад байгаа.