CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby MJ » Sat Apr 04, 2009 9:51 pm

Наадах чин пэрдикшн бна тодорхой асуудал бна :mrgreen:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby .batka. » Mon Apr 06, 2009 11:13 am

MJ-н гарын үсэг шиг юм болно... Ккк :beer
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ХЭГ_ЁГ » Mon Apr 06, 2009 11:41 am

GerBeck wrote:Миний предикшн эхлээд Челсиг уйлуулаад, дараа нь Барсаг нулиад, Ромд МанЮг байхгүй болгоод Ж маань цом өргөнө...


ТИЙМ БОЛ ТОГЛООД ЯАДАГ ЮМ ШУУД ЦОМОО АВЧИХААЧ ЭРТХЭН БИД НАР Ч НОЙРОО ХАСАХГҮЙ АМАР ШДЭЭ
Аль нь ч хамаагүй ээ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Uuganbayar » Mon Apr 06, 2009 12:15 pm

Хэ хэ энэ хүмүүс амар юм ярих юм аа. :-o
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Mon Apr 06, 2009 12:59 pm

Uuganbayar wrote:Хэ хэ энэ хүмүүс амар юм ярих юм аа. :-o


Ярих чинь аймаар амархан шдаа. Хуучин тааранбордод Европын гайхамшигтай шөнө давтагдаал.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby barca forever » Mon Apr 06, 2009 11:13 pm

barca - bayern
5-1 or 5-0
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Bayara » Mon Apr 06, 2009 11:32 pm

Man Utd 2-0 Porto
Villareal 1-1 Arsenal
Barca 3-3 Bayern
Liverpool 1-0 Chelsea

Ингэх л байхаа даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Tue Apr 07, 2009 12:00 am

barca forever wrote:barca - bayern
5-1 or 5-0

:-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Tue Apr 07, 2009 8:59 am

За би нэг тоглолтын өмнө дүгнэлт бичих гэж оролдоё!. Миний дүгнэлт Аргентина алиа салбадай, 10 ийнх шиг лаг биш шүү зүгээр л өөрийнхөө бодсоноо л бичихийг оролдлоо. Бас бүх тоглочидод үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Гол гол тоглогчидын талаар л өөрийнхөө бодлыг бичсэн.
.......Ливерпүүл vs Челси
Нөхөрсөг тоглолтууд болон ДАШТ-ийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж мөн амралтын өдрүүд дэх Лигийн тоглолтууд ч дууссан тул Аваргуудын Лигийн Наймд үлдсэн багууд бие биенрүүгээ анхаарал хандуулж эхлэж байгаа.
Эндээс хоёр багын хувьд бие биенийхээ тоглолт болон арга барил тактикийг ямар нэгэн статистик эсвэл тоглолтыг нь харан судлаад байх шаардлагагүй л болов уу. Энэ нь мэдээж Ливерпүүл болон Челси юм. Өнгөрсөн 5-н жилийн хугацаанд энэ хоёр баг нэгэнтээ 4 удаа хоорондоо таарч байгаа тиймээс ч энэ хоёр баг бие биенийхээ тоглолтыг дэндүү сайн мэдэж байгаа. Миний хувьд бас энэ тоглолтонд хачир нэмж байгаа зүйл гэвэл өмхө учраануудын хар дурсамж, өс хонзонгууд . Эндээс Луйс Гарсиагын хий үзэгдэлийн гоол ( Жозе Мориуно одоо болтол үүнийг хүлээн зөвшөөрдөггүй гэж сонссон юм байна) мөн түрүү жил Рафа Бенитэз Дрогбаг дайв хийдэг гэж буруутгасны дараагаар Зааны ясан эргийн тоглогч Стамфорд Брижд болсон хоёр дах тоглолтон дээр Хожлын хоёр гоолийг хийчээд Рафаг элэглэн селебрэшн үзүүлсэнийг онцлох байна.( Драгбаг хичнээн харааваа тэр өдөр).
Эдгээр нь энэхүү тоглолтуудыг улам л ирлэж хурцлаж амтлаж байгаа. Ливерпүүлийн сүүлийн үеийн формыг харцгаая. Европын түүхэн дэх хамгийн агуу түүхтэй цол гуншинтай эзэн хааний баг болох Реал Мадридыг хоёр тоглолтийн нийлбэр дүнгээр 5-0 ээр хожсон, Яг өдөөгийн байдлаар Европт болон Дэлхийд дийлдэшгүй гэгдэж байгаа Дэлхийн аварга клуб, мөн Европын аварга болон ПЛ-н сүүлийн хоёр жилийн аварга өст дайсан Манчестэр Юнайтэдийг мөрөөдлийн Театрд нь 1-4 харьцаагаар зүлэг арчаад ( Чөөгийнүүдийн фен уурлах хэрэггүй шүү муахахха), ирэх жил Аваргуудын Лигт орох гэж чармайж байгаа залуухан чадалтай Менежэр чадварлаг Англи залуучуудаас бүрдсэн Астон Виллаг Энфиелдэд 5-0 ээр бут ниргэсэн ба хамгийн сүүлд өмнөх тойрогт Аваргуудын Аваргууд гэгдэх МАНЮ г нутаг дээрээ 2-0 ээр хожсон Фулхемыг нэмэлт цаг дээр Беннаюны гоолоор хожсон болно. Жеррард Торрес хоёр сүүлийн үед үзүүлж байгаа форм гайхалтай байгаан дээр бие биыэнээ маш сайн ойлголцон хоорондоо аюул тарьж чадахаар дамжуулалтуудыг өгж байгаа нь Ливерпүүлийн довтолгоог маш аюултай болгож байна. Эхний тоглолтонд Машерано өмнөх тоглолтууд дээр авсан шар картуудийн улмаас өнжих болсон нь Улаануудын дунд шугамыг нилээдгүй сулруулж байгаа юм. Түүний оронд Лукас Лэйва Алонсотой хамтран гарах байх.
Эдгээр тоглолтуудаас олж авсан гол зүйлүүд гэвэл Өст дайсан Чөөгийнүүдийг Лиг дээр дабльдсан мөн хамгаалж биш илүү довтлож тоглож байгаа за хамгийн чухал нь өөрсөддөө итгэх итгэл нь дээд зэргээр сэргэсэн зэрэг билээ. Миланы дасгалжуулагч Анчелотти хүртэл саяхан -Ливерпүүл бол Европын тавцанд тоглоход хамгийн хэцүү баг гэж хэлсэн.
Нөгөө талд Шинэ Менежэр Гүүс Хиддинкийн удирдлаган доор өмнө үзүүлж байсан тоглолтуудаа үзүүлэн буцаж сэргэсэн, Гол нь тоглогчдынх нь морал Жозе үеийнх шиг биш юмаа гэхэд дутуугүй дээрдсэн Челси байгаа билээ. Цэнхэрүүд Сколаригийн удирлаган доор байснаас хамаагүй ялахад төвөгтэй болсон. Тэд иргээд эцсээ хүртэл тулалддаг формондоо орсон байгаа. Стамфорд Брижийн зарим фенүүд аль хэдийн хөсөр хаясан Дидиер Дрогба шинэ дасгалжуулагчын гар доор буцаад формоо олж байгааг хэлэх нь зүйтэй. Тоглолт нь орсон үедээ Дрогба бол хамгаалагчдад үнэхээр төвөг удаж чадахаас гадна гоолийг ч санаандгүй нөхцөлд хийж чаддаг тоглогч.Гэхдээ өнгөрсөн жилүүдийнх шигээ айхтар бол биш байгаа ч Жеми Каррахер маань багагүй хөлс гаргах боловуу. Хамгаалалтын хувьд удаан хугацааны гэмтэлтэй байсан Португал тоглогч Каравало Ахлагч Тэрритэй хамтран хамгаалалтын цөмийг бүрдүүлж мэдэх юм. Түрүү жилийн хоорондоо тулсан тоглолтууд дээр Каравало маш сайн байсан. Гэхдээ бэртэлээс ирж байгааг нь бодохоор хамгаалалт тийм ч сайн байж чадахгүй байх. Эсвэл орон гаран Алекс ч гарж мэдэх юм.Хар алт Майкл Эссиен мөн урт хугацааны гэмтлээс иргэн ирсэн нь эдний дунд шугамыг давахад нилээдгүй хэцүү болгож байгаа. Эссиен бол хамгаалтанд ч тэр довтолгоонд ч тэр өөрийгөө 100% дайчлаж тоглож чаддаг аюултай этгээд. За тэгээд Лигийн эхний хагаст эдний ихэнхи гоолийг хийсэн Анелка гэмтсэн нь бас багагүй гарз юм. Анелка, дрогба хоёр нэг хоёр тоглолт хамтраж тоглож үзсэн нь бас л муугүй үр дүнтэй байсан билээ. Франц эр ч өөрөө Дрогбатай урьд тоглохдоо хаппи байх болно хэмээн мэдэгдсэн.
Одоо Менежэрүүдийн тухай ганц хоёр үгээр тодорхойлохыг оролдоё
Хоёр багийн Менежэрүүд хоюулаа л Цомын тэмцээнд гайхалтай амжилттай оролцсон байдаг. Тэр байтугай сул гэгдэж байсан багуудаар амжилт гаргаж чадсан нь тэдний ур чадварыг бага ч гэсэн илтгэх байхаа. Гүүс хиддинк 2002 онд Өмнөд Солонгосыг удирдан тэднийг дэлхийн аваргад 4 дүгээр байранд оруулж байсан бол
Рафа Бенитэз тухайн үедээ дундаж тоглогчдоос бүрдсэн, өрсөлдөгч бүхэндээ сулхан учраа гэгдэж байсан Ливерпүүлийг Аваргуудын Лигийн тав дах цомонд хүргэсэн билээ. Станбулд болсон тэр финалыг хөлбөмбөгийн түүхэн дэх агуу иргэн эрэлт ч гэж хүмүүс одоог хүртэл ярьдаг. мӨн хоёр Менежэр хоюулаа ямар ч нөхцөлд тайван байж чаддаг мөн риск ихтэй үйлдэл аль болох хийдэггүйн дээр сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг. Мөн хоюланг нь энэ ажилдаа шилдэгүүд нь хэмээн цоллодог.
Челси сүүлийн 5-н жилд 4-н Менежэр сольсон бол Ливерпүүл ганц Бенитэзтэйгээ л байсаар ирсэн билээ. Бенитэз энэхүү өрсөлдөгчийнхөө талаар сайн судалгаа хийсэн.
Хуцвал бараг тэдний гутлын Раземэрыг мэднэ байхдаа.
Хоёр Багийн хувьд Аваргуудын Лиг тэдний энэ улирал дах цом өргөж болзошгүй хамгийн том шаанс байх. Гэхдээ Хоюулаа л тайтлын өрсөлдөөнд байгаагаас Ливерпүүлд боломж бол нилээн бий. Энэнээс гадна нэг аазгай хөдөлгөсөн зүйл гэвэл Магадгүй энэ хоёрын хэн ялсан нь Ромд Манчестэр Юнайтэдтай тулж болох юм.
Челси Манчестэр Юнайтедэд өнгөрсөн жил Москвагын финалд Пэналтин цохилтоор ялагдаж байсан тул тэд өгөө аваагаа тэнцүүлэх боломжийг нилээдгүй шургуу хайх байх. харин Ливерпүүлийн хувьд Манчестэр Юнайтед бол Лиг дэх хамгийн заналт дайсан нь.. Өш хонзонгоо Европын тавцандах хамгийн том тэмцээн болох Аваргуудын Лигийн Финалд авах нь юу юунаас илүү бахдал төрүүлэх буйзаа.
Хэн нь ч ялдаг бай энэ хоёрын аль гарсан нь Ромд финалд шалгараж чадах юм бол
Ромд урьд байгаагүй халуунаас халуун шөнө болох төлөвтэй...
...эцэст нь минийхээр бол Манайхан Семид дахин шалгарна.

За за арай ядан л бичиж дуусгав. Зарим нэгэн зүйл дээр мэдлэг дутан духлаа аашсан бол хүлцэл өчий.
Last edited by Бамбууш on Tue Apr 07, 2009 9:35 am, edited 1 time in total.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Tue Apr 07, 2009 9:19 am

vgahgy ynamltl dgay dooj gmjggjhxlggg.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Seikoni » Tue Apr 07, 2009 10:27 am

thug_uu wrote:
barca forever wrote:barca - bayern
5-1 or 5-0

:-o

Графите тэгж бужигнуулж байгаа юм чинь Мессиг ОДОО ЯАНА АА...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Apr 07, 2009 10:53 am

Арсенал – Вияареаль
Өмнөтгөл...
Эдүүгээгээс 500 жилийн өмнө европ дахь хамгийн хүчирхэг улс Испаничууд байлаа... тэд Америк тивийг колоничлож Голландыг Вассалаа болгон далай тэнгист ноёрхолоо тогтоогоод байсан юм... Баруун европ тэрчигээрээ Испанийн өлмийд сөгдөж байх тэр үед арлын англичууд азтай гэж хэлж болох газарзүйн байрлалынхаа ачаар Испанийн дарамт шахалтаас хол байлаа... Энэ үед английн түүхэнд төрөн гарсан хамгийн аугаа удирдагчдийн нэг Элизабеть 1 хаан ширээнд заларсан юм. Протестант шүтлэгт Элизабеть шашины шинэчлэлийг дэмжиж байсан болон тэр үеийн Испанийн хаан католик Филипе харин буруу номтнуудаас сүм хийдийг авархыг хүсч байлаа... ингээд энэ зөрчилдөөн номхон далайд тулсан юм... Тулааны үр дүн Англичуудын талд гарсан бөгөөд үүнээс хойш шашины шинэтгэлийг хийсэн Англид урлаг соёл цэцэглэн мандаж тэд дэлхийн газрын зурган дээрхи хамгийн том гүрнүүдийн нэгийг босгож чадсан бол эсрэгээрээ Каталокийн талд үлдсэн Испаничууд ахиад европийн тавцанд тэргүүлэгч болон хэзээ ч гарч ирээгүй билээ...
2008 оны европийн аварга болсон Испанийн шигшээ баг ялагдал гэдгийг мартаад байна... магадгүй ирэх жил болох дэлхийн аваргын ялагчид тэд хамгийн том нэр дэвшигч нь... Испанийн шигшээ баг тэртээх он жилүүд шиг европд хаанчилж байна... харин клубын түвшинд Испанийн даруухан баг Вияареаль СЛ-ийн одгүй Арсеналын эсрэг тоглохоор зэхээд байна...
Дурсамж...
3-н жилийн өмнө төдийлөн олны танил биш тосгоны шахуу Вияареаль Аргентинийн плэймэкер Хуан Роман Рикельме, Чили дасгалжуулагч Пеллигрино нарын хамтаар СЛ-д шуугиан тариад амжсан билээ... олонд танил болсон тоглогчид гэвэл Барса, МАН-д гологдол Рикельме, Форлан, Сорин гурав л энэ багт байлаа... Маркос Сенна дөнгөж Испанийн шигшээд дуудагдаж байсан үе... Тэд Рэнжерс, Интерийг хасагдах шатанд мулталсанаар шөвгийн дөрөвт анх удаагаа үлдэж Арсеналтай тулж байсан юм... Тэр үед лигтээ тааруухан амжилтыг үзүүлж байсан буучид СЛ-д түүхэнд байгаагүй амжилтаа үзүүлж мөн л анх удаагаа 4т үлдээд байлаа... Хайбюррид болсон эхний тоглолтонд буучид 1-0 оор ялалт байгуулж чадсан бөгөөд Эль Мадригалд болсон хариу тоглолтийн төгсгөлд Шар Шумбагчид торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч тэдний лидер Рикельме энэ удаад багтаа ус болсоноор шар шумбагчдийн үнсгэлжин болох мөрөөдөл дууссан билээ...
Тэгвэл энэ 2 баг 3 жилийн дараа ахин энэ тэмцээний шөвгийн 8-д таараад байна... тэр үес хойш аль аль багт ихээхэн өөрчлөлт гарчээ... Пеллигриногийн тэр үеийн багаас үлдсэн тоглогчид гэвэл Сенна л байна... Венгер ч ихээхэн шинэчлэл хийсэн бөгөөд тэр үед тоглож байсан тоглогчдоос Ческ, Туре, Эбүэ нар л энэ бүрэлдэхүүнд үлджээ...
Зарим нэг онцгой хүмүүс...
Роберт Пиресийн хувьд энэ тоглолт тун чухал тоглолт болж мэднэ... Парист болсон финалд Лемань улаан хуудас авч хөөгдөх үед Венгер Пиресийг суулгаж Алмуниаг гаргаж байсан билээ... Пиресийн хувьд энэ нь Арсеналын төлөө тоглосон сүүлийн тоглолт нь байсан юм... Гэрээгээ сунгахыг хүсч байсан ч багийн удирдлага ердөө нэг жилийн гэрээ санал болгосноор тэрээр хайбюрриг орхиж Вияареальд газардсан юм... Тэр Венгер болон Арсеналд өөрийгөө харих болоогүй байсан гэдгээ харуулахыг хүсэх бизээ... Шар шумбагчид энэ удаад 3-н жилийн өмнө биелээгүй үнсгэлжингийн үлгэрийг биелүүлэхийг хүсч байна...
Арсеналын эсрэг тоглох шар шумбагчдийн бүрэлдэхүүний өөр нэг тоглогч болох Росси англид тэр дундаа буучдын мөнхийн дайсан Улаан чөтгөрүүдийн эгнээнд хэд хэдэн улирлыг өнгөрөөгөөд амжсан билээ... Тэр тэнд ямартай ч буучдыг үзэн ядах үзлээр хангалттай их хүмүүжсэн...
Харин Арсеналаас Ческ Каталонд Барсагийн академийн сурагч байсан бөгөөд Сенна, Санти нарын хамтаар Испанийн шигшээгийн төлөө хүчин зүтгэдэг...
Багийн форм...
Арсенал лигт 4 дараалан ялалт байгуулаад байна... 12 гоол хийж 2 гоол алдсан... Ческ болон Одбаяр нар гэмтлээс эргэн ирж багтайгээ нэгдсэн... өвлийн наймааны цонхоор орсоос шүүрсэн алмааз Венгерийн арчилгаан доор улам бүр гялалзаж байна... бүхэлдээ энэ багийн форм маш гайхалтай байгаа...
Шар шумбагчид харин лигтээ өнгөрсөн жилээс тааруухан тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд СЛд орох эрхээ ирэх жил өвөртөлж чадах эсэх нь эргэлзээтэй... өнгөрсөн тойрогт тэд лигийн дундаж багуудын нэг Алмериад бут ниргүүлсэн билээ... Санти Казорла гэмтсэн нь тэдний хагас хамгаалалтанд багагүй асуудал үүсгэнэ...

Түүх

Шар шумбагчид түүхэнд ердөө 2 дахь удаагаа энэ тэмцээнд тоглож буй ч тэд Их Британичуудын өөдөөс маш сайн стат үзүүлдэг... анхны удаа энэ тэмцээнд орох эрх авахын тулд Эвертоныг нийлбэр дүнгээр 4-2 оор ялж тэмцээнд орж ирсэн... харин хэсгийн тоглолтонд тэд МАНЮ-тай 2 удаа тэнцэж дараа Британын нэг хэсэг Шотландын хамгийн алдартай багуудын нэг Рэнжерсийг тэмцээнээс хассан... ЭНэ жил ч тэд Английн аваргуудын өөдөөс сайн тоглож 2 тэнцсэн бөгөөд хэсэгтээ харин Шотландын өөр нэг баг Селтикийг мулталсан... тэдний Их Британичуудын өмнө хүлээсэн цорын ганц ялагдал нь Хайбүррид 3-н жилийн өмнө болсон тоглолтонд Хлебийн цорын ганц гоолоор ялагдсан явдал...

Үндсэн тэмцэл...

Гонзало Родригез ба Адобайор...

Сиенна ба Ческ...

Росси ба Галлас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Apr 07, 2009 11:12 am

МАН ба Порту
4-н жилийн өмнө Порту энэ тэмцээнд аваргалах замдаа улаан чөтгөрүүдийг замдаа дэвссэн билээ... Тэр үед Жозе Моуриньо Португ удирдаж байлаа... харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн хамгийн шилдэг клуб байж оролцсон тэмцээн бүртээ магнайлах болсон МАН чууд өмнөх шатанд Жозе Моуриньогийн Интерийг нам дарж өшөө авалтынхаа эхний алхамыг хийсэн бол дараагийн золиос нь Португалийн үнэмлэхүй аваргууд болж мэдэхээр байна...

Зарим нэг статистикууд...
2007 оны финалд Милан Ливерпүүлийг хожисноос хойш английн баг СЛ-д гадны багт ялагдал хүлээгээгүй байна...
МАН-ын туслах дасгалжуулагч Күйрээш Португалийн шигшээгийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна... Түүний нөлөөгөөр Нани, Роналдо нарын португалчууд чөтгөрүүдийн эгнээнд тоглож байна...
Андерсон өмнө нь Портуд 2 улирлыг өнгөрөөж байсан...
Портучуудын сүүлийн 2 англид зочлон тоголсон тоглолт тун даагүй... өнгөрсөн жилийн группын шатанд Ливерпүүльд 4-1 ээр ялагдсан бол энэ жил Буучдад 4-0 оор ялагдсан...
Португийн англи багуудын эсрэг тоголсон амжилт нь 5 ялалт 7 тэнцээ 10 ялагдалтай...
Юнайтед тэртээ 1968 онд цомтой багуудын цомыг анх хүртэхдээ Бенфиакаг ялж хүртэж байжээ...
Харин Юнайтедийн Португальчуудын эсрэг үзүүлсэн тоглолтууд 13 ялалт 2 тэнцээ 4 ялагдалтай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Tue Apr 07, 2009 11:50 am

Таамаглал бол нэг иймэрхүү байна.

Вилльяррал - Арсенал 2:1
МЮ - Порту 2:1
Ливерпуль - Челси 0:0
Барселона - Бавари 3:1
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby kayo » Tue Apr 07, 2009 1:09 pm

Вилльяррал - Арсенал 2:1
МЮ - Порту 2:0
Ливерпуль - Челси 1:0
Барселона - Бавари 3:0
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby che » Tue Apr 07, 2009 2:24 pm

Arsenal 3-2 Villareal
Manu 2-0 Porto
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Yes Man » Tue Apr 07, 2009 2:34 pm

Вилльяррал - Арсенал 7:10
МЮ - Порту 0:10
Ливерпуль - Челси 7:10
Барселона - Бавари 3:21
Энэ бол зууны манлай хамгийн :::үнэн::: таавар...
Yes Man
 

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby boldbayar » Tue Apr 07, 2009 2:56 pm

Yes Man wrote:Вилльяррал - Арсенал 7:10
МЮ - Порту 0:10
Ливерпуль - Челси 7:10
Барселона - Бавари 3:21
Энэ бол зууны манлай хамгийн :::үнэн::: таавар...


Инээдтэй байна хэхэ гэх үү одоо.
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby baynaTS » Tue Apr 07, 2009 3:06 pm


Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Уянгаа » Tue Apr 07, 2009 3:17 pm

boldbayar wrote:
Yes Man wrote:Вилльяррал - Арсенал 7:10
МЮ - Порту 0:10
Ливерпуль - Челси 7:10
Барселона - Бавари 3:21
Энэ бол зууны манлай хамгийн :::үнэн::: таавар...


Инээдтэй байна хэхэ гэх үү одоо.


Сагс тоглож байгаа бишдээ кккк
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Тэрри_10 » Tue Apr 07, 2009 3:40 pm

Өнөө шөнө:

Villarreal 1-1 Arsenal
ManU 3-0 Porto

Маргааш шөнө:

Barca 2-1 Bayern
Liver 2-2 Chelsea
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Amgaa » Tue Apr 07, 2009 3:55 pm

Өнөө шөнө:

Villarreal 1-1 Arsenal
ManU 2-1 Porto

Маргааш шөнө:

Barca 2-2 Bayern
Liver 1-1 Chelsea
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby badka_c1 » Tue Apr 07, 2009 4:03 pm

Ливерпуль Челси багуудын тулаанд тийм ч их гоол орохгүй байх. Угаасаа бие биенээ төрөхөөс нь өмнө мэдэж байснаас ялгаагүй 2 баг шүү дээ. Чех Торресийн хаашаа яаж хуурах, яаж цохихыг сайн мэдэж байгаа. Түүнчлэн Стиви Ж, Лэмпэрд 2-ийг сул орхивол юу болохыг сайн мэдэж байгаа. Харин энэ тоглолтонд гоол хийх боломжгүй тийм тоглогч нар л од болно байх. Жишээ нь Шкртел, Каррагер, Эшли Коул, Микел гэх мэт...
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Nomer 10 » Tue Apr 07, 2009 4:27 pm

МанЮ - Порто

Цаасан дээрээс харахад МанЮ хамгийн хөнгөхөн сугалааг татсан мэт. Гэвч 2004 онд яг л ийм байсан. Тэр үед МанЮ илэрхий фаворит байлаа. Тэд уг нь энэ бодлоо бараг л гүйцээсэн. Португалд 2-1-ээр хожигдсон ч хариу тоглолтод Олд Траффорддоо хэрэгтэй байсан 1 гоолоо хийчихээд 90 минутаа дуусгаж байсан үе. Гэвч Костинья чухам л яг энэ сүүлчийн секундэд гоолдсоноор Битүү морьд гэнэтхэн цойлж гарч ирсэн билээ. Тэр явдлыг өдгөө МанЮ-ын хамгаалагч О'Ши гашуунаар дурсана. "Бидэнд маш хүнд цохилт болсон. Жозэгийн хажуугийн шугам дагаад бүжиглэж байсныг одоо хэр нь мартаж чаддаггүй.Энэ түүхийг одоо цэглэх цаг болсон " гэж тэр өгүүлж сууна. Сэр Алекс ч тэр ижил санаатай аж. "Моуриньогийн бүжиглэж байгаа нь санаанд байсаар л байна. Бид сая хэсэг бүдэрсэн ч давж гарч чадсан" гэж хэллээ. Орой ямар бүрэлдэхүүнийг гаргах талаар асуухад "Лигтээ торгуультай байсан Видич, Рүүний, Скоулз нар эргэж ирсэн нь сайхан хэрэг. Рио, Бербатов, Андерсон нар гэмтэлтэй байгаа. Гиггз Виллатай 90 минут тоглосон. Тэр одоо 35 настай. Ийм насан дээр 2 хоногийн зайтай 2 тоглолт давахад хүнд." гэсэн битүүдүү хариулт өглөө. Тэр гэхдээ харин нэгэн нууцаа нэлээн эртхэн дэлгэсэн. "Ливерпүүл Челси 2-ын тоглолтод хэн ялсан нь маш том алхам хийнэ. Бидний хамгийн гол өрсөлдөгч бол энэ 2-ын ялсан нь." гэж хэлэв. Харин МанЮ-гийн тоглогч асан Мики Томас өөр бодолтой байна. "Бид ялна гэдэг нь зөвхөн форм хэр сайн байгаагаас хамаарна гэж бодож хэрхэвч болохгүй" гэж хэлсэн. Бэрбатов байхгүй тул довтолгооны хослолыг Рүүний Тевез нар үүсгэх болсон. Ямар ч хамгаалалтыг сэт цохих чадвартай дуо. Довтолгоонд мөн Виллагийн эсрэг гайхамшигтай дебютээ хийсэн МакЭда дуудагдах магадлал нэлээн бий. Фэргюсон "Түүний гоол бидний Мягмар гариг руу хөтлөх адреналиныг буцалгасан. Клуб үнэхээр доргиосон" гэж хэлэх аж. МанЮ 21 тоглолт дараалаад ЧЛ-т хожигдоогүй яваа билээ. Одоо тэгвэл Португалын талыг сонирхоод үзье.

Гэмтэл бэртлийн хувьд тэд өрсөлдөгчөөсөө хамаагүй давуу талтай. Тэдэнд ердөө 2-хон тоглогч л байхгүй байгаа. 2009 он гарсаар тэд лигтээ хожигдол гээчийг мэдэхгүй яваа. 3 хоногийн өмнө тэд ялалт байгуулснаар лигээ 4 оноогоор тэргүүлэх болсон. МанЮ ч гэсэн лигийнхээ үлдсэн нэг тоглолтоос 3 оноо авбал мөн л 4 оноогоор лигээ тэргүүлэх юм. Портогийн ЧЛ-т энэ улиралд 6 гоолоор багаа манлайлж байгаа довтлогч Лисандро Лопез юу гэж хэлсэн юм бол. "Мэдээж бид хөндлөнгөөс орох болно. Энэ тоглолт бидний хувьд финал л гэсэн үг." 2004 оны баатруудын нэг хаалгач Витор Байя "Энэ залуухан баг хагас шигшээд хүрч, улмаар 2004 онд бүтээснийгээ давтах боломжтой. Харин МанЮ-гийн тэр үеийн бүрэлдэхүүнээс одооных хавьгүй хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэлээ. Тэд мөн Моуриньогоос дэмжлэг хүлээлээ. "2004 онд хүн бүр энэ бол боломжгүй гэж байсан ч бид хийсэн. Энэ удаад яагаад дахиад чадахгүй гэж. Юнайтедыг хожих боломжтой" гэж тэр өгүүлэв. Порто өнөөдөр нутагтаа хийх 2 дэх тоглолтод сайхан үр дүнтэйгээр очих бодолтой нь тодорхой. Тэнд тэд хэзээ ч Английн багт хожигдоогүй билээ. Намар хэсгийн тоглолтод Арсенал очоод 2-0-оор хожигдоод буцаж байсан. Өнөөдөр португалчууд дор хаяж тэнцээтэй салахыг хичээнэ. Гэвч түүх англичуудын талд. Порто Английн шороон дээр 12 тоглохдоо ердөө ганцхан тэнцэж, 11 удаа хожигдоод явсан юм.

Барса - Бавари

2 дэх тоглолтыг гэртээ хийх давуу талтай болохоор Бавари Камп Ноуд таатай үр дүн гаргахыг хичээх нь илт. Гэвч өнгөрөгч амралтын өдрөөр лигтээ Вольфсбургт 5-1-ээр бут цохиулснаас хойш хүн бүр л Байерн одоо өөрсдөө Спортинг болох болно гэцгээж байна. Харин Барсагийн амьд домог Иохан Кройфф тэс өөр бодолтой байгаа аж. "Би Байерныг хожигдсонд харамсаж байна. Надад цохиулснаас илүү өөртөө итгэлтэй багтай тулах нь хамаагүй амар байдаг. Тэдний энэ хожигдол нь одоо тэднийг дээд зэргээр хурцлах болно. Тэд ингэснээр сайн болохгүй, харин тэмцэх чадвар нь онцгой нэмэгдэнэ. Энэ нь бидэнд ихээхэн төвөг удах болно" гэж тэр Барселонд хэвлэгддэг "Эль Пэриодико Каталунья" сонинд бичдэг тоймдоо дурьджээ. Барсагийн дасгалжуулагч Пэп ч гэсэн түүнтэй төстэй бодолтой байгаа аж. "Бид Байерны хувьд маш их төсөөлөлтэй. Тэдэнд хэзээ ч итгэж болохгүй. Ийм хожигдол тэднийг илүү түрэмгий болгох болно" гэж мөн Барселоны "Спорт" сонинд өгүллсэн байна. Гэхдээ тэр ялалтандаа эргэлзэхгүй байгаа аж. "Хэрэв бид тоглолтоос тоглолтод анхаарлаа төвлөрүүлж чадвал финалд хүрнэ, тэнд амжилт гаргах бүрэн боломжтой. Манай баг Кройффын удирдлаган дор ЧЛ авч байсан алтан үеийн дараагийн залгамж болох бүрэн боломжтой баг" гэж тэр нэмж хэлжээ.

Баваригийн төлөө 1974-1984 онд өшиглөж явсан, өдгөө тус багийн спортын захирал Карл-Хайнц Руммэниггэ "Энэ бол мишн импассибл. Гэхдээ хөлбөмбөгт гайхамшиг эсвэл сэнсаац үргэлж бий болдог. 1954 онд Швейцарт бид хэсгийн тоглолтод 5 биш 8 гоолоор хожигдсон, гэвч эцэст нь аварга болсон" гэж тэр дурсана. Тэр хожигдох дургүй байгаагаа цааш нь "Бид одоо 2 өдөр болоод Барселонд эргээд хэл дээрээ босох болно. Энэ хичээл зүтгэл нь багийн нуруун дээр тогтож байгаа" гэж нэмж илэрхийлжээ. Клиннсманн ч гэсэн зөвхөн хожил л бодож байгаа гэнэ. "Надад санаа зовоод байх юм алга. Бид Европт эн зэрэгцээд явж чадна гэдгээ хангалттай харуулсан" гэж хэлсэн байх юм. Тэр энэ үгээрээ Лион болон Спортингийг сануулж байгаа бололтой. Гэхдээ энэ удаад шал өөр ангиллын, бүүр их гарын калибр орж ирж байгаа гэдгийг мэдэж л баймаар юм даа.

Мюнхенд одоо хүн бүр айдастай байгаа бол Испанид энэ айдсыг нь улам дэвэргэж байгаа бололтой. Испаний хэвлэлүүд юу гэснийг заримаас нь сонирхуулья.
Спорт: Юрген одоо багаа Барселонд зоригтой байлгахын тулд сэтгэл судлалын сайн номноос зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо тэдэнтэй Месси, Это, Онри тулна гэдгийг бодсон ч саяны хожигдол нь маш том шарх үлдээсэн байгаа.
Марка: Байерн одоо өөрийнхөө хөл рүү жийх болно. Тэд маш их айж байгаа.
Эль Мундо Дэпортиво: Дахиад Клиннсманны ирээдүйн тухай сөхөгдөх болно. Магадгүй тэр энэ 2 тоглолтын дараа ширээгээ суллах байх.

Барсачууд Риберигээс хамгийн их болгоомжилж байгаа бололтой. Кройфф "Тэр зөвхөн бөмбөгтэй байх үедээ л осолтой. Тиймээс түүнд бөмбөгтэй байх эрхийг нь 2 дахин багасгах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд түүнээс ирэх аюул 50 хувиар багасах болно" гэсэн бол Месси "Би шигшээтэйгээ түүний эсрэг тоглож үзсэн. Тэр ёстой хаана ч хамаагүй гүйдэг юм билээ. Аймшигтай хурдан гүйдэг тоглогч байсан" гэж хэлсэн байлаа. Одоогийн формыг аваад үзвэл талбайн эзэд илүү боломжтой. Тэдэнд удаан хугацаагаар бэртсэн Милито Абидал нар л дутагдаж байгаа. Иниеста Пуёл 2 өнгөрөгч тоглолтод гэмтлээ илааршуулсан гэдгээ тодорхой харуулсан. Яаяа Турэ тоглох эсэх нь одоо тодорхойгүй байна. Ирэхгүй байсан ч оронд нь шигшээгийн шинэхэн тоглогч Бускетс эсвэл Кэйта төвөггүй орлох биз ээ. Харин Байернд байдал хүндхэн байна. Хэдий Тони эргэж ирсэн ч Клозэ нь үгүй. Энэ нь тэдэнд маш хүнд тусаж байгаа. Тони Подолски 2 хажуугаар нь форм муу байгааг хэлэх үү. Энэ 2-ын хажууд Это, Месси, Онри нар толгой эргэм гоол хийж байгаа билээ. Тэд ёстой л галзуу барын өөдөөс сөрөх жадны үзүүрт яваа. Байернд Клозэгээс илүү үгүйлэгдэх нэг хүн бол Лусио. Вольфсбургтэй тоглоход гэмтээд гарсан. Харин гэр бүлийн проблемоос болоод Бельгидээ байсан Даниел ван Бойтен буцаад иржээ. Тэр Дэмишелистэй хослох уу эсвэл Брэнотой юу гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Мөн Хамит Алтинтоп эргэж ирсэн нь тэдэнд маш таатай сэтгэгдэл үлдээж байгаа.

Өнгөрснийг сөхөөд үзвэл түүх Байерны талд байна. 1996 онд Клиннсманн тоглогчийн хувиар УЕФА цомын хагас шигшээд Гуардиолаг ялж байсан. Байерн тэр жилдээ аваргалсан билээ. 2 жилийн ЧЛ-ийн хэсгийн тоглолтод таарахад Байерн 2 тоглолтод 2-ууланд нь 2-1-ээр хожиж байсан. Харин өнөөдөр яах бол. Түүх эргэх болов уу?

Вильяреал - Арсенал

Шар шумбагчид онцгой байдал зарлаад 2 хонож байна. Тэд энэ үдэш хүнд байдлаасаа гарч чадах болов уу. Лигтээ 3-0-оор Алмериа хэмээх дундаж багт нам тавиулсан. Энэ тоглолтод 2006 онд Арсеналын бүрэлдэхүүнд багтан Вильяреалын эсрэг тоглоод сэлгээгээр сууж байсан Пирес улаан хуудас авсан нь хуучин багийнхаа өөдөөс тоглох чинхүү хүсэл эрмэлзэлтэй үед нь сэтгэл санаанд нь нөлөөлж болох. Хамгийн хүнд туссан нь гэхдээ Казорлагийн гэмтэл. Тоглолтын дараа тэр улирал дуустал ирэхгүй болсон нь тодорхой болсон. Вильяреал ийнхүү лигтээ ЧЛ-ийн эрх дээрээ чичрээд эхэлсэн бол Арсенал хажууд нь энэ эрхээ улам баталгаатай болгосоор. 2009 онд хожигдол гээчийг мартсан тэд хамгийн сүүлд 4 дараалж хожоод 4-р байраа бүр баттай хийсэн. Энэ тоглолтод удаан хугацааны гэмтлээс ирсэн Адебайор Фабрегас нар нь маш сайн тоглосон. Тэд үүгээрээ маш том мотивац өөрсдөдөө бий болгосон. Харин ван Перси амжаад фит болж амжсангүй. Арсеналын бусад гол тоглогчдоос Росицки, Эдуардо, Диаби гэмтэлтэй хэвээрээ, Аршавин Зениттэй Европт тоглочихсон байгаа тул энэ улирал дахиад ЧЛ-т тоглох эрхгүй. Гэхдээ Насри Валкотт нар Испани уруу зорихын өмнө тоглоход бэлэн болжээ. Гадаадын хэвлэлүүдээс сөхөөд үзэхэд шумбагчдын тосгон даяар Казорлагийн гэмтэлд харуусаж байгаа аж. Харин шигшээгийн тоглогч Сенна буцаад фит болжээ. Канигийн яах нь одоогоор сайн мэдэгдэхгүй байна. Сорриано мөн гэмтлээс болоод тоглож чадахгүй гэнэ. Эсрэгээрээ Арсеналын одод багтаа нэгдсээр байна. Ингээд харахаар англичуудын талд давуу тал байна. Арсеналын коуч харин энэ тоглолтын тухай бага дурсахыг хүсч байгаа юм шиг. Өнгөрсөн жил Ливерпүүлд хожигдсоныгоо л яриад байх. "Тэгэхэд бид давамгай баг нь байсан" гэж уурссаар. Магадгүй тэр Сэр Алекс шиг Рэдстэй финалд уулзахыг хүсч байгаагаа үүгээрээ илэрхийлээд байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Ливерпүүл - Челси

Хасагдах шатны 2 дахь раундын сүүлийн хос нь цэвэр англи дуэл. Энэ дуэлийг манай залуус сүүлийн хэдэн жил ёстой л бараг уйдталаа харсан байх. Ноднин хөхүүд цаг сунгаад улаануудыг мулталж байсан бол тэрний өмнөх жил нь улаанууд пеналтигээс хожиж байсан. Гэхдээ сүүлийн 4 жилийн балансыг аваад үзвэл улаанууд илүүрхэж байгаа. Энэ тоглолтод нөгөө 3 тоглолтоосоо ялгаатай нь фаворит гэж үгүй. Хэн нь хожиж магадгүй. Челси энэ жил лигтээ 2 удаа цэвэр тавиулсныгаа санаж хорсож буй бол Ливерпүүл ноднин харамсалтайгаар хасагдсаныхаа хариуг авахаар занаж байгаа. Рафад зөвхөн Машерано л дутагдаж байгаа. Гэвч түүнд сонголт хийх хөзөр түм бумаараа бий. Челсид үндсэн тоглогчдын нэг болох Жо Коул одоо ч өвтдөл үгүйлэгдсээр. Нэмэгдээд Дрогба тоглохгүй болсон нь бүр ч их гарз. Гэхдээ Челсид шинэ дасгалжуулагч ирснээр байдал ихээхэн өөрчлөгдсөн. 2 сараас хойш тэд 3 фронтод зэрэг тулалдаж буй ч ердөө л ганцхан ялагдсан гэхээр нэгийг хэлээд л байгаа юм даа. Энэ тоглолтын талаар ингэсгээд зогсооё доо. Угаасаа олон үг энд илүүц. Зөвхөн колагаа, шар айргаа хажуудаа тавиад тухлаад суух л үлдсэн. Хамгийн халуун тэмцэл зөвхөн энд л болох болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby haka » Tue Apr 07, 2009 4:36 pm

Ливерпүүл Челсигийн хооронд олон гоол орсон тоглолт болохгүй байх. Бөмбөгний төлөө ширүүн өрсөлдөөн нь л өрнөх байх даа.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 46 guests
cron