by xb » Mon Mar 30, 2009 7:57 pm
Златан Интэрт үлдэх ёстой!
Интэрийн сүүлийн тоглолт нутагтаа Режжинаг авч хожсоны дараа ярилцлагандаа Ибрa Бид одоо скудеттод анхаарал хандуулж байна. Харин улирал дууссаны дараа юу болохыг харцгаая гэсэн нь сенсаац дэгдээсэн. Энэ магадгүй улирлаа дуусгаад багаасаа явж магадгүй гэсэн санааг ярилцлагаараа тараасан.
Үүний эх үндэс нь саяхан Аваргуудын лигээс хасагдсанаас улбаатай. Европын талбар дахь сүүлийн хэдэн жилийн бүтэлгүйтлээ арилгахын тулд 3 скудетто, нийт 7 цом авч өгсөн Роберто Манчиниг Моуриньогоор сольсон. Гэсэн ч эхний жилд шууд түрүүүлэх нь шинэ дасгалжуулагчид хэцүү ч үүндээ Златан их харамсаж байгаа бололтой. Мэдээж тэр ганцаараа харамсаж байгаа биш ч үүнд л түрүүлбэл Баллон Д´Ор, дэлхийн шилдэг тоглогч болох боломж түүнд бий. Тэр сэри А-н шилдэг тоглогч, лигээ ч оруулсан гоолоороо тэргүүлээд эхэллээ. Мэдээж түүнд харамсалтай байгаа нь ойлгомжтой.
Моуриньо хэлэхдээ нэг ч баг хэзээ ч нэг хүнээс хамаарахгүй гэсэн. Энэ мэдээж. Ибраг явангуут манайхан муудаад ирнэ гэж байхгүй. Харин ч өндөр үнээр зараад, ирээдүйтэй тоглогч хямдаар авч болно. Тэгсэн тохиолдол багийн санхүүд ч тустай гарна.
1-2 жилийн өмнө шведууд түүнийг шигшээ багтаа хангалттгүй тоглодог мөртлөө Интэрт алаад байхаар нь гайхаж байсан. Учир нь тэнд Фигу, Занетти, Кучу нар шиг классик тоглогчид байхгүй гэдэг нь магадгүй хамгийн сайн хариулт байсан болов уу. Аваргуудын лигт түрүүлэхийн тулд мэдээж сайн багт очих хэрэг гарна, тийм баг ч Англи, Испанид бий. Гэхдээ түүний хувьд багтайгаа ойлголцохоос эхлээд, шинэ газар дасан зохицох гээд цаг хэрэгтэй бол Интэр олон жил хамт тоглож байгаа, хамт онцын өөрчлөлтгүйгээр ч өшөө хэдэн жил болох баг юм.
Златан Интэрт ирснээр амжилт нь үргэлж ахиж ирсэн. Ирээд хийгээд байгаа гоолуудыг нь ч улирал улирлаар харсан ч болно. Үргэлж ихэсч байгаа гоолууд нь. Энд ирээд тэрээр лигийн шилдэг тоглогч болсон, дэлхийн шилдгүүдийн нэг гэгддэг болсон. Шүтээн Роналдо нь цагтаа Интэрийн бэлэгдэл болоод байсан бол одоо өөрөө түүнээс дутахааргүй хүндтэй хүн болоод байна, Интэристи нарын хувьд. Энд ч тэрээр дэлхийн хамгийн өндөр хөлбөмбөгчний цалинг авч байна. Гэрээгээ дуустал тоглоход л тэр Интэрийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг болчих байх. Хэн ч ийм том багийн домог болохоос татгалзахгүй. Аякс Ювэнтуст удаан тоглоогүй нь дээр Ювэгийн фэнүүдийн дургүй тоглогчдын нэг болсон, тэднийг сэри Б-д унахад шууд мөнхийн өрсөлдөгч Интэрт ирсэн.
Түүнд Интэрт байгаа бүх хүн итгэдэг. Ерөнхийлөгч Моратти, дасгалжуулагч Моуриньо гээд бүгд түүнд итгэл хүлээлгэдэг. Златан ч бүгдтэй нь сайн харилцаатай. Ахлагч Занетти ч түүнд их итгэдэг, багийн амжилтанд түүнийг чухал үүрэгтэйг нь онцолдог.
Эцэст нь Златан Аваргуудын лигт түрүүлэхийг үнэхээр их хүсэж байгаа бол үүний мөрөөдөл, нэг зорилготой багтаа үлдэх хэрэгтэй. Интэрт чи хэрэгтэй, чамд Интэр хэрэгтэй.