by Г.Баяраа » Tue Mar 24, 2009 2:24 pm
нилээн дээр орчуулаад бичцэн байсан юм. Ямар ч байсан оруулчий
Өнгөрсөн сард Италийн шигшээ, эртний өрсөлдөгч Бразилд 2 : 0-ээр ялагдаж шүүмжлэлд өртсөн билээ. Тэр тусмаа ерөнхий дасгалжуулагч Липпиг ”хөгшчүүлээр багийнхаа цөмийг бүрдүүлж, залуу тоглогчдод боломж олгохгүй байна” хэмээн гоочлох хүмүүс олон байсан.
2 сарын 10-нд Флай Эмирэйтст түүний дуудсан бүрэлдэхүүн гэвэл
Хаалгач: Буффон (Ювентус), Амелиа (Палермо), Де Санктис (Галатасарай)
Хамгаалагч: Бонера (Милан), Каннаваро (Реал), Доссена (Ливерпуль), Гамберини (Фиорентина), Гроссо (Олимпик Лион), Легротальи (Ювентус), Замбротта (Милан);
Хагас хамгаалагч : Аквилани (Рома), Каморанези (Ювентус), Де Росси (Рома), Монтоливо (Фиорентина), Пепе (Удинезе), Перротта (Рома), Пирло (Милан);
Довтлогч : Ди Натале (Удинезе), Жилардино (Фиорентина), Якуйнта (Ювентус), Кваглиарелла (Удинезе), Ж.Росси (Виллареал), Луко Тони (Байерн Мюнхен).
Таны харж байгаачлан бүрэлдэхүүний дундаж нас гуч нилээн гарсан нь ойлгомжтой байна. 2010 оны ДАШТ хаяанд ирээд байгаа энэ үед хэнийг нь дуудаж, хэнийг нь орхих ёстойгоо Липпи одооноос шийдэх хэрэгтэй болсон мэт. Хэрвээ дариухан ”цус сэлбэлт” хийхгүй бол урьдчилсан шатны Монтенегро, Ирландтай хийх тулаан ч хүндхэн болно гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байна. Ингээд шигшээ багт багтах хэмжээний тоглолт үзүүлж буй зарим залуу тоглогчдыг, хэний байранд тавьж болох талаар багахан харьцуулалт хийе.
Де Санктис (Галатасарай) → Федерико Марчетти (Кальяри)
Де Санктиксийн нас нь явчихсан тэгээд ч талбайд гарах магадлал тун бага. Иймээс Кальеригийн залуу одыг эртхэн дуудаж туршлага суулгасан нь дээр гэж бодож байна.
Бонера (Милан) → Марко Мотта (Рома)
Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой болоод байгаа зүйл. Бонера энэ улиралд бэртэл гэмтлээс салахгүй байгаа. Гэмтлээсээ эргээд ирсэн ч өндөр түвшинд тоглож чадах эсэх нь эргэлзээтэй тул Ромагийн залуу тоглогчоор нэн даруй солих нь зүйтэй. Мотта Ромд ирснээсээ хойш ахархан хугацааны дотор Спаллеттигийн итгэлийг олж гарааны тоглогч болоод байна. Аваргуудын лигт Арсеналын эсрэг хийсэн тоглолтыг нь ч мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн. Моттаг зөвхөн шигшээд дуудаад ч зогсохгүй баруун талыг хариуцуулж гараанд гаргасан ч буруутах зүйлгүй. Тэр бол италийн ирээдүй.
Гамберини (Фиорентина) → Киеллини (Ювентус)
Өнгөрсөн долоо хоногт Палермогийн эсрэг хийсэн тоглолтонд Гамберини өөрийгөө муу талаас нь хангалттай харуулсан. Түүний алдаанаас болж эсрэг багийн Микколи жинхэнэ дураараа аашилж байлаа. Харин Киеллинигийн хувьд шигшээд альхэдийнэ дуудагдсан ч, бэртлийн улмаас Бразилтэй хийсэн тоглолтыг өнжсөн билээ. ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтуудад энэ залууг дуудахгүй бол жинхэнэ алдас болох байлгүй.
Аквилани (Рома) → Брихи (Рома)
Мэдээж хэрэг Аквилани бол Италийн ирээдүйг авч явах залуу . Гэхдээ яг одоогийн формоороо Брихи хамаагүй илүү байгаа. Ямар ч байсан урьдчилсан шатны тоглолтуудад Брихиг дуудаж, туршаад үзэхэд алдах зүйл үгүй. Харин Албертог бэртлээ бүрэн эдгээснийх нь дараа дуудвал зохилтой.
Перротта (Рома) → Ангела Паломбо (Сампдориа)
Перротта өдгөө 31 настай ч урьдын гайхалтай тоглолтоо үзүүлсээр байна. Липпи түүнд их итгэл хүлээлгэдэг учир ДАШТ-д оролцуулж болох ч хэзээ нэгэн цагт байраа тавьж өгөх нь ойлгомжтой. Харин хэн түүнийг орлох вэ ? Энэ асуултанд италийн хөгжөөн дэмжигчид Паломбо гэж хариулж байна. Сампдориагийн залуу тоглогчийг багийнхан нь. ”дундын шугамын мангас” гэдэг юм билээ
Каморанези (Ювентус) - Паскуаль Фогья (Лацио)
Яг одоо италид дрибль хийж, хамгаалагчдыг цөм цохидог хурдтай тоглогч хэрэгтэй байна. Энэ шаардлагыг хангах хоёр нэр дэвшигч байгаа нь Лациогийн Фогья, Ториногийн Росино нар юм. Гэхдээ эхний нэр дэвшигч нь илүү бололцоотой гэж би бодож байна. Каморанезигийн хувьд бэртлээс болоод шигшээ байтугай Ювентуст ч тус болж чадахгүй байгаа билээ.
Симоне Пепе (Удинезе) → Серхио Фроцари (Аталанта)
Яг одоо Фроцари ямар ч топ клубт очсон гологдохооргүй сайн тоглолтыг үзүүлж байна. ”Дахин төрсөн” гэж тодотгож болох түүний авьяас чадвар, хурд хүч италийн шигшээд тус болно уу гэхээс ус болохгүй. Симоне Пепе хэдий сайн тоглогч ч Зениттэй хийсэн тоглолтонд форм муу байгаа нь харагдсан. Ер нь ихэнх Аззурричууд түүнийг үнэлдэггүй нь нууц биш.
Лука Тони (Байерн) → Антонио Кассано (Сампдориа)
Лука Байернд тийм ч амжилттай тоглолт үзүүлж чадахгүй байгаа. Мөн бэртлээс болж ДАШТ-н урьдчилсан шатны хоёр тоглолтыг өнжих нь тодорхой болсон. Иймд түүнийг шигшээд байлгаад байх хэрэг байна уу ? 33 настай довтлогч ДАШТ-д гялалзаж чадах болов уу ? Энэ олон асуултын хариулт одоохондоо тодорхойгүй л байна. Кассаногийн хувьд он гарсаар үнэхээр гайхалтай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр өөрөө ч дахин боломж олдвол дасгалжуулагчийн итгэлийг алдахгүй гэдгээ саяхан мэдэгдсэн юм. Юу болохыг харж л байя.
Жилардино (Фиорентина) → Паззини (Сампдориа)
Хэрвээ Кассано шигшээд багтвал түүнтэй гайхалтай хосолдог Паззиниг дуудвал зүгээр юм шиг. Ерөнхийдөө Пиппо стилийн энэ залуу арван зургаа дотор маш тайван тоглож, олдсон боломжоо хэзээ ч алддаггүй. Хэрвээ түүнийг дуудвал дамжуулалтыг нь гаргаж өгдөг туслах довтлогч хэрэг болно. Өөрөө хэлбэл Липпи тактикаа 4-3-3 руу шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Одоогоос жилийн өмнө энэ талаар ярьсан бол биелэлээ олох ч байсан байж магадгүй.