~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: la Squadra Azzurra

Postby Г.Баяраа » Tue Mar 24, 2009 2:24 pm

нилээн дээр орчуулаад бичцэн байсан юм. Ямар ч байсан оруулчий

Өнгөрсөн сард Италийн шигшээ, эртний өрсөлдөгч Бразилд 2 : 0-ээр ялагдаж шүүмжлэлд өртсөн билээ. Тэр тусмаа ерөнхий дасгалжуулагч Липпиг ”хөгшчүүлээр багийнхаа цөмийг бүрдүүлж, залуу тоглогчдод боломж олгохгүй байна” хэмээн гоочлох хүмүүс олон байсан.

2 сарын 10-нд Флай Эмирэйтст түүний дуудсан бүрэлдэхүүн гэвэл

Хаалгач: Буффон (Ювентус), Амелиа (Палермо), Де Санктис (Галатасарай)

Хамгаалагч: Бонера (Милан), Каннаваро (Реал), Доссена (Ливерпуль), Гамберини (Фиорентина), Гроссо (Олимпик Лион), Легротальи (Ювентус), Замбротта (Милан);

Хагас хамгаалагч : Аквилани (Рома), Каморанези (Ювентус), Де Росси (Рома), Монтоливо (Фиорентина), Пепе (Удинезе), Перротта (Рома), Пирло (Милан);

Довтлогч : Ди Натале (Удинезе), Жилардино (Фиорентина), Якуйнта (Ювентус), Кваглиарелла (Удинезе), Ж.Росси (Виллареал), Луко Тони (Байерн Мюнхен).


Таны харж байгаачлан бүрэлдэхүүний дундаж нас гуч нилээн гарсан нь ойлгомжтой байна. 2010 оны ДАШТ хаяанд ирээд байгаа энэ үед хэнийг нь дуудаж, хэнийг нь орхих ёстойгоо Липпи одооноос шийдэх хэрэгтэй болсон мэт. Хэрвээ дариухан ”цус сэлбэлт” хийхгүй бол урьдчилсан шатны Монтенегро, Ирландтай хийх тулаан ч хүндхэн болно гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байна. Ингээд шигшээ багт багтах хэмжээний тоглолт үзүүлж буй зарим залуу тоглогчдыг, хэний байранд тавьж болох талаар багахан харьцуулалт хийе.

Де Санктис (Галатасарай) → Федерико Марчетти (Кальяри)

Де Санктиксийн нас нь явчихсан тэгээд ч талбайд гарах магадлал тун бага. Иймээс Кальеригийн залуу одыг эртхэн дуудаж туршлага суулгасан нь дээр гэж бодож байна.

Бонера (Милан) → Марко Мотта (Рома)

Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой болоод байгаа зүйл. Бонера энэ улиралд бэртэл гэмтлээс салахгүй байгаа. Гэмтлээсээ эргээд ирсэн ч өндөр түвшинд тоглож чадах эсэх нь эргэлзээтэй тул Ромагийн залуу тоглогчоор нэн даруй солих нь зүйтэй. Мотта Ромд ирснээсээ хойш ахархан хугацааны дотор Спаллеттигийн итгэлийг олж гарааны тоглогч болоод байна. Аваргуудын лигт Арсеналын эсрэг хийсэн тоглолтыг нь ч мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн. Моттаг зөвхөн шигшээд дуудаад ч зогсохгүй баруун талыг хариуцуулж гараанд гаргасан ч буруутах зүйлгүй. Тэр бол италийн ирээдүй.

Гамберини (Фиорентина) → Киеллини (Ювентус)

Өнгөрсөн долоо хоногт Палермогийн эсрэг хийсэн тоглолтонд Гамберини өөрийгөө муу талаас нь хангалттай харуулсан. Түүний алдаанаас болж эсрэг багийн Микколи жинхэнэ дураараа аашилж байлаа. Харин Киеллинигийн хувьд шигшээд альхэдийнэ дуудагдсан ч, бэртлийн улмаас Бразилтэй хийсэн тоглолтыг өнжсөн билээ. ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтуудад энэ залууг дуудахгүй бол жинхэнэ алдас болох байлгүй.

Аквилани (Рома) → Брихи (Рома)

Мэдээж хэрэг Аквилани бол Италийн ирээдүйг авч явах залуу . Гэхдээ яг одоогийн формоороо Брихи хамаагүй илүү байгаа. Ямар ч байсан урьдчилсан шатны тоглолтуудад Брихиг дуудаж, туршаад үзэхэд алдах зүйл үгүй. Харин Албертог бэртлээ бүрэн эдгээснийх нь дараа дуудвал зохилтой.

Перротта (Рома) → Ангела Паломбо (Сампдориа)

Перротта өдгөө 31 настай ч урьдын гайхалтай тоглолтоо үзүүлсээр байна. Липпи түүнд их итгэл хүлээлгэдэг учир ДАШТ-д оролцуулж болох ч хэзээ нэгэн цагт байраа тавьж өгөх нь ойлгомжтой. Харин хэн түүнийг орлох вэ ? Энэ асуултанд италийн хөгжөөн дэмжигчид Паломбо гэж хариулж байна. Сампдориагийн залуу тоглогчийг багийнхан нь. ”дундын шугамын мангас” гэдэг юм билээ

Каморанези (Ювентус) - Паскуаль Фогья (Лацио)


Яг одоо италид дрибль хийж, хамгаалагчдыг цөм цохидог хурдтай тоглогч хэрэгтэй байна. Энэ шаардлагыг хангах хоёр нэр дэвшигч байгаа нь Лациогийн Фогья, Ториногийн Росино нар юм. Гэхдээ эхний нэр дэвшигч нь илүү бололцоотой гэж би бодож байна. Каморанезигийн хувьд бэртлээс болоод шигшээ байтугай Ювентуст ч тус болж чадахгүй байгаа билээ.

Симоне Пепе (Удинезе) → Серхио Фроцари (Аталанта)

Яг одоо Фроцари ямар ч топ клубт очсон гологдохооргүй сайн тоглолтыг үзүүлж байна. ”Дахин төрсөн” гэж тодотгож болох түүний авьяас чадвар, хурд хүч италийн шигшээд тус болно уу гэхээс ус болохгүй. Симоне Пепе хэдий сайн тоглогч ч Зениттэй хийсэн тоглолтонд форм муу байгаа нь харагдсан. Ер нь ихэнх Аззурричууд түүнийг үнэлдэггүй нь нууц биш.

Лука Тони (Байерн) → Антонио Кассано (Сампдориа)

Лука Байернд тийм ч амжилттай тоглолт үзүүлж чадахгүй байгаа. Мөн бэртлээс болж ДАШТ-н урьдчилсан шатны хоёр тоглолтыг өнжих нь тодорхой болсон. Иймд түүнийг шигшээд байлгаад байх хэрэг байна уу ? 33 настай довтлогч ДАШТ-д гялалзаж чадах болов уу ? Энэ олон асуултын хариулт одоохондоо тодорхойгүй л байна. Кассаногийн хувьд он гарсаар үнэхээр гайхалтай байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тэр өөрөө ч дахин боломж олдвол дасгалжуулагчийн итгэлийг алдахгүй гэдгээ саяхан мэдэгдсэн юм. Юу болохыг харж л байя.

Жилардино (Фиорентина) → Паззини (Сампдориа)

Хэрвээ Кассано шигшээд багтвал түүнтэй гайхалтай хосолдог Паззиниг дуудвал зүгээр юм шиг. Ерөнхийдөө Пиппо стилийн энэ залуу арван зургаа дотор маш тайван тоглож, олдсон боломжоо хэзээ ч алддаггүй. Хэрвээ түүнийг дуудвал дамжуулалтыг нь гаргаж өгдөг туслах довтлогч хэрэг болно. Өөрөө хэлбэл Липпи тактикаа 4-3-3 руу шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Одоогоос жилийн өмнө энэ талаар ярьсан бол биелэлээ олох ч байсан байж магадгүй.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: la Squadra Azzurra

Postby ..::Affictor::.. » Thu Mar 26, 2009 10:58 am

U-21
Austria 2-2 Italy
Scorers: Sand 12 (A), Baumgartlinger 37 (A), Purcher og 58 (I), Paloschi 62 (I)
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: la Squadra Azzurra

Postby ..::Affictor::.. » Sun Mar 29, 2009 12:49 pm

Montenegro 0 - 2 Italy
Pirlo pen 10 (I), Pazzini 74 (I)
City Stadium, Podgorica
Montenegro: Poleksic; Pavlcevic, Basa, Batak, V Bozovic; Drincic, Pekovic (Vujovic 79), Boskovic; Jovetic, Vukcevic (Zverotic 88); Djalovic (Beciraj 71)
Italy: Buffon; Zambrotta, Cannavaro, Chiellini, Grosso; Palombo, Pirlo (Brighi 81), De Rossi; Quagliarella, Iaquinta (Pazzini 58), Di Natale (Pepe 8)
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: la Squadra Azzurra

Postby El Payaso » Sun Mar 29, 2009 6:22 pm

шигшээ баг ч нэлээн өөрчлөгдэжээ... Паломба, Паззини, Күйларелла гээд олон залуучуудтай болж... хальт тойм харсан танихгүй байна лээ шүү заримыг нь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: la Squadra Azzurra

Postby Forza Juve » Sun Mar 29, 2009 10:48 pm

Шигшээ баг шилжилтийн үедээ байгаа тул Липпи залуучуудыг туршиж үзэж байгаа юм. Хууччуулдаа ер нь байж бай, би шинэлэг зүйл туршмаар байна гэсэн юмнууд хэлсэн байна лээ.
2006 оны дэлхийн аваргуудаас Каморанези, Тони, Неста, Замбротта, Гроссо, Каннаваро, Ди Натали, Перротта, Оддо, Матерацци гээд л нэг үе өнгөрч байна. Ирэх 2010 онд эдгээр тоглогчдоос хэд нь шигшээд орж, аваргаа хамгаалахаар явах, хэд нь формлог байх гээд олон асуудлууд гарна. Залуу үе бидэнд хэрэгтэй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: la Squadra Azzurra

Postby Lucifer » Mon Mar 30, 2009 12:47 am

Пирлогийн пенальти бол хүүхдүүдэд яаж цохидогийг яруу тодоор харуулсан байна шдэ. Хөнгөхөөн өлгөж цохиод дээд буланд айн. :-D :-D

Харин Каннаварро улаан аваад хөөгддөг газар үнэн азтай шар аваад мултарчихаж. Хурдаа аваад бараг нэгийн эсрэг нэг гарч байхад ийм санаатай үйлдэл хийвэл шууд улаан байдаг шиг санагдах юм.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: la Squadra Azzurra

Postby ..::Affictor::.. » Mon Mar 30, 2009 11:42 am

эвгүй харагддаг цус вэ
Image
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: la Squadra Azzurra

Postby Forza Juve » Mon Mar 30, 2009 11:51 am

Сампдоригийн Паззинигийн шинэ амьдрал эхэлжээ. Фиорентинад Жилардино, Муту 2-д дарагдаад явахын түүс болж байсан....Сампдорид Кассанотой нийлээд гялалзаад л...шигшээдээ дуудагдаад анхны гоолоо хийгээд л....Кассано, Жилардино, Яквинта, Паззини, Тони, Квьярелла гээд л өрсөлдөөн хөөрхөн өрнөх нь дээ...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: la Squadra Azzurra

Postby ..::Affictor::.. » Mon Mar 30, 2009 12:13 pm

танай Бразил яахын бол
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: la Squadra Azzurra

Postby Nomer 10 » Wed Apr 01, 2009 10:02 pm

Үеийн үед Итали бусдаас нэг юмаар онцгой ялгардаг. Энэ нь тэдэнд хэзээ ч сул байрлал гэж нэг ширхэг ч байдаггүй. Энэ удаад харин довтлогч нар их сул харагдаад байгаам даа. Тони формгүй, угаасаа үе нь өнгөрч байна. Кассано Жила 2 том тэмцээнд хэцүү шд. Якуинта жаахан лазан талдаа. Ди Наталэ явцгүй гэдэг нь Еврогоор харагдсан. Амауриг авлаа гэхэд 1-р сонголт байна гэж хэзээ ч үгүй. Шинэ залуус нь туршлага нимгэн. Дэлхийн хөлбөмбөг дэх итали довтлогчдын нэгэн агуу үе өнгөрч байна даа. Бажог Виери залгаж ирсэн, тэгээд Инзаги, дел Пьеро, Тотти... гээд л. Дасгалжуулагч болгоны шүлсээ гоожуулдаг байсан довтлогчид доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: la Squadra Azzurra

Postby RBK » Thu Apr 02, 2009 4:55 am

1:1...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: la Squadra Azzurra

Postby ..::Affictor::.. » Thu Apr 02, 2009 7:23 am

Паззини ёстой магтсан хүүхэн хурим дээрээ унгана гээч боллоо до
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: la Squadra Azzurra

Postby Forza Juve » Thu Apr 02, 2009 9:32 am

Паззини, Паззини.....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: la Squadra Azzurra

Postby Чуугий » Thu Apr 02, 2009 6:44 pm

Липпи тоглолтын дараа шүүгч маш муу шүүсэн гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: la Squadra Azzurra

Postby Forza Juve » Thu Apr 02, 2009 9:04 pm

Чуугий wrote:Липпи тоглолтын дараа шүүгч маш муу шүүсэн гэнэ.


Манай босс шүүгчийн талаар баахан хатуу үг хэлсэн байна лээ...Итали, Итали гээд л байсан, европын хачин шүүгчид багуудад гай болсоор байна гээд л.. :mrgreen:
ОШеагийн хөмсөг нь задарсан нь шүүгчийг хатуу шийдвэр гаргахад нэрмээс болсон л доо. Уг нь тэр Германы шүүгч нэлээд сайн шүүгч дээ...
Тоглолтыг үндсэндээ алчихсан л даа....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: la Squadra Azzurra

Postby Forza Juve » Thu Apr 02, 2009 9:08 pm

Nomer 10 wrote:Үеийн үед Итали бусдаас нэг юмаар онцгой ялгардаг. Энэ нь тэдэнд хэзээ ч сул байрлал гэж нэг ширхэг ч байдаггүй. Энэ удаад харин довтлогч нар их сул харагдаад байгаам даа. Тони формгүй, угаасаа үе нь өнгөрч байна. Кассано Жила 2 том тэмцээнд хэцүү шд. Якуинта жаахан лазан талдаа. Ди Наталэ явцгүй гэдэг нь Еврогоор харагдсан. Амауриг авлаа гэхэд 1-р сонголт байна гэж хэзээ ч үгүй. Шинэ залуус нь туршлага нимгэн. Дэлхийн хөлбөмбөг дэх итали довтлогчдын нэгэн агуу үе өнгөрч байна даа. Бажог Виери залгаж ирсэн, тэгээд Инзаги, дел Пьеро, Тотти... гээд л. Дасгалжуулагч болгоны шүлсээ гоожуулдаг байсан довтлогчид доо.


Жилардино, Кассано, Яквинта, Паззини 4 л дараа жил дэлхийн аваргад явах шиг л харагдаад байгаа шдээ...Нэг нэгнээ сайн нөхөх, өөрийн гэсэн онцлогтой довтлогчид шиг харагддаг....Жилардиног хүмүүс хэтэрхий бага үнэлээд байдаг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: la Squadra Azzurra

Postby Чуугий » Thu Apr 02, 2009 9:11 pm

Куаглиарэлла ч бас дажгүй л довтлогч шдээ........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: la Squadra Azzurra

Postby ..::Affictor::.. » Sat May 09, 2009 6:38 pm

Энэ жил сайн байгаа итали залуучууд
10. Vincenzo Fiorillo (Sampdoria)
9. Fabiano Santacroce (Napoli)
8. Luca Cigarini (Atalanta)
7. Domenico Criscito (Genoa)
6. Robert Acquafresca (Cagliari)
5. Claudio Marchisio (Juventus)
4. Davide Santon (Inter)
3. Mario Balotelli (Inter)
2. Giuseppe Rossi (Villarreal)
1. Sebastian Giovinco (Juventus)
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: la Squadra Azzurra

Postby Чуугий » Fri May 29, 2009 7:15 pm

Italy squad to face Northern Ireland on June 6:

Goalkeepers: De Sanctis (Galatasaray), Marchetti (Cagliari);

Defenders: Cassani (Palermo), Dossena (Liverpool), Gamberini (Fiorentina), Grosso (Olympique Lyonnais), Esposito (Lecce), Legrottaglie (Juventus), Santon (Inter);

Midfielders: Biagianti (Catania), Brighi (Roma), D’Agostino (Udinese), Galloppa (Siena), Gattuso (Milan), Montolivo (Fiorentina), Palombo (Sampdoria);

Forwards: Foggia (Lazio), Mascara (Catania), Pazzini (Sampdoria), Pellissier (Chievo), Rossi (Villarreal).
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: la Squadra Azzurra

Postby Чуугий » Wed Jun 03, 2009 4:25 pm

Конфрэдэшинс капд дуудагдсан тоглогчид.
GOALKEEPERS: Amelia (Palermo), Buffon (Juventus);
DEFENDERS: Cannavaro (Juventus), Chiellini (Juventus), Zambrotta (Milan);
MIDFIELDERS: Camoranesi (Juventus), De Rossi (Roma), Pirlo (Milan);
ATTACKERS: Gilardino (Fiorentina), Iaquinta (Juventus), Pepe (Udinese), Quagliarella (Napoli), Toni (Bayern Munich).
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: la Squadra Azzurra

Postby LeMoN » Wed Jun 03, 2009 6:17 pm

ХҮҮЕ БЭНЧ БАЙХГҮЙ ЮМУУ АЙН. :aain: :aain:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: la Squadra Azzurra

Postby Чуугий » Wed Jun 03, 2009 6:20 pm

би ч гэсэн гайхаал байжийн...........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: la Squadra Azzurra

Postby Г.Баяраа » Wed Jun 03, 2009 7:46 pm

хамгаалагчдаасаа олон довтлогчтой явах нь л дээ :-o өөр байгаа байлгүйдээ..
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: la Squadra Azzurra

Postby Чуугий » Wed Jun 03, 2009 7:48 pm

This is the list of the 13 Azzurri players called-up by national team coach Marcello Lippi for the Confederation Cup scheduled between 14 and 28 June
GOALKEEPERS: Amelia (Palermo), Buffon (Juventus);
DEFENDERS: Cannavaro (Juventus), Chiellini (Juventus), Zambrotta (Milan);
MIDFIELDERS: Camoranesi (Juventus), De Rossi (Roma), Pirlo (Milan);
ATTACKERS: Gilardino (Fiorentina), Iaquinta (Juventus), Pepe (Udinese), Quagliarella (Napoli), Toni (Bayern Munich) гэцэн л байгаамдаа...........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: la Squadra Azzurra

Postby ТӨӨГӨӨ » Wed Jun 03, 2009 11:04 pm

3хан хамгаалачтай :-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron