Банзукэ
- Code: Select all
Makuuchi
Y1e Asashoryu Mongolia Takasago 27.09.1980 184 148
Y1w Hakuho Mongolia Miyagino 11.03.1985 192.6 153.2
O1e Kotooshu Bulgaria Sadogatake 19.02.1983 203 151
O1w Chiyotaikai Oita Kokonoe 29.04.1976 181 155.5
O2e Kaio Fukuoka Tomozuna 24.07.1972 184 171.3
O2w Harumafuji Mongolia Isegahama 14.04.1984 185 126
O3e Kotomitsuki Aichi Sadogatake 11.04.1976 182 156
S1e Baruto Estonia Onoe 05.11.1984 198.5 172.8
S1w Kisenosato Ibaraki Naruto 03.07.1986 187 167
K1e Goeido Osaka Sakaigawa 06.04.1986 182 140.3
K1w Kyokutenho Mongolia Oshima 13.09.1974 191.6 156.4
M1e Hokutoriki Tochigi Hakkaku 31.10.1977 181.5 150
M1w Kakuryu Mongolia Izutsu 10.08.1985 187 134.8
M2e Kotoshogiku Fukuoka Sadogatake 30.01.1984 179.5 158.7
M2w Tochiozan Kochi Kasugano 09.03.1987 189 147.1
M3e Miyabiyama Ibaraki Musashigawa 28.07.1977 188 180.1
M3w Tokitenku Mongolia Tokitsukaze 10.09.1979 186 148.6
M4e Takekaze Akita Oguruma 21.06.1979 171 142
M4w Yoshikaze Oita Oguruma 19.03.1982 178 128.8
M5e Wakanosato Aomori Naruto 10.07.1976 185 156.3
M5w Aminishiki Aomori Isegahama 03.10.1978 185 136
M6e Tamanoshima Fukushima Kataonami 15.09.1977 187 156.6
M6w Toyonoshima Kochi Tokitsukaze 29.06.1983 170.5 144.2
M7e Homasho Yamaguchi Shikoroyama 16.04.1981 186 143.3
M7w Takamisakari Aomori Azumazeki 12.05.1976 188 138
M8e Tochinonada Ishikawa Kasugano 26.02.1974 187 160
M8w Kokkai Georgia Oitekaze 10.03.1981 189 152.2
M9e Dejima Ishikawa Musashigawa 21.03.1974 180 156.7
M9w Futeno Kumamoto Dewanoumi 28.08.1980 180 154
M10e Iwakiyama Aomori Sakaigawa 02.03.1976 184 171
M10w Tochinoshin Georgia Kasugano 13.10.1987 191 148.5
M11e Asasekiryu Mongolia Takasago 07.08.1981 185 140.5
M11w Aran Russia Mihogaseki 31.01.1984 185 139.2
M12e Kakizoe Oita Musashigawa 12.08.1978 176 132.5
M12w Shotenro Mongolia Musashigawa 31.01.1982 188 140.2
M13e Chiyohakuho Kumamoto Kokonoe 21.04.1983 180.4 135
M13w Yamamotoyama Saitama Onoe 08.05.1984 190 236.5
M14e Tamawashi Mongolia Kataonami 16.11.1984 189 149
M14w Shimotori Niigata Tokitsukaze 18.03.1978 188 150
M15e Tosanoumi Kochi Isenoumi 16.02.1972 186 156.5
M15w Kimurayama Wakayama Kasugano 13.07.1981 181 156.6
M16e Toyozakura Hiroshima Michinoku 12.03.1974 182 134.7
Сумогийн багц мэдээлэл
2009/03/05 • Сэдэв нь: Бусад хэвлэл, Спорт
Хоёр их аваргын хэн нь түрүүлэх вэ
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн энэ сарын 15-нд Осакад эхэлнэ. Өнгөрсөн жил гэмтлийн улмаас гурван тэмцээн өнжиж нэр хүндээ багагүй унагасан ч шинэ оны анхны тэмцээнд түрүүлж гарамгай их аварга гэдгээ нотолсон Асашёорюү зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах болов. Зүүн жигүүрийг тэргүүлнэ гэдэг их аварга цолтны хувьд нэр төрийн хэрэг байдаг.
1997 оноос өмнө мөрдөж байсан дүрмээр бол их аварга цолтнуудын эрэмбийг зөвхөн 15 өдрийн барилдааны дүнгээр тогтоодог байж. Өөрөөр хэлбэл, нэмэлт барилдааны дүн үүнд хамаардаггүй байсан аж. Хэрвээ хуучин дүрмээрээ явсан бол Хакүхо нэгдүгээр сарын тэмцээний сүүлийн өдөр Асашёорюүг унагаснаараа зүүн жигүүрийг тэргүүлэх байлаа.
Тухайн үед их аварга Мусашимару нэмэлт барилдааны дүнг чансаа тогтооход харгалзаж үзэх нь шударга ёсонд нийцнэ гэж зүтгэсээр байгаад санасандаа хүрчээ. Энэ нь ч сүмогийн гол онцлог болох шударга барилдааны мөн чанарыг гаргахад ихээхэн түлхэц өгсөн гэж домогт их аваргууд ярьдаг юм. Үүний дагуу Асашёорюү бүх бөхчүүдийн магнайд зогсоно.
Их аваргын хувьд тохойны гэмтэл нь бүрэн эдгэсэн тул энэ сарын тэмцээнд ширүүн өрсөлдөөн өрнүүлнэ гэж амлаж байна. Багшийнх нь ярьснаар бол Асашёорюү нэгдүгээр сарын тэмцээнд маш их ядарсан гэнэ. Тэрээр “Асашёорюүг ингэж их ядрахыг би үзээгүй. Макүшитад түрүүлснийхээ дараа л иймэрхүү байдалд орж байсан. Сэтгэл зүйн хувьд маш их дарамттай барилдсан нь бэлтгэл муутай байсан биеийг нь ядраахад нөлөөлсөн байх” гэж ярьжээ.
Энэ шалтгааны улмаас Асашёорюү бэлтгэл хийхээсээ илүү биеэ амраахыг илүүд үзэв. Багш нь ч түүнд ийм боломж олгожээ. Их аварга Хавайд амраад ирлээ. Тэрээр чансаагаа сонссоны дараа “Зүүн жигүүрийг тэргүүлэх болсондоо сэтгэл хангалуун байна. Биеийн болоод сэтгэл зүйн хувьд их сайхан боллоо. Түрүүлнэ гэж шууд хэлж болохгүй байх. Яагаад гэвэл, Хакүхо болон оозэки нар хүчтэй байгаа. Тийм ч амархан ялчихгүй. Ялангуяа залуу аварга өдөр ирэх тусам сайжирч байгааг хэлэх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр эдүгээ хөнгөн бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэл хийх үү гэсэн асуултад “Тэгэлгүй яахав” гэж хариулжээ.
Асашёорюү хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа, их аварга Тайхогийн 32 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэнэ гэж хэлж байсан билээ. Харин одоо ингэж хэлэхгүй байна. Мэдээж дээд амжилт эвдэхийг хүсч л байгаа. Асашёорюү эдүгээ дээд зиндаанд 23 удаа түрүүлээд байгаа. Тэгвэл их аварга Китаноуми 24, Чиёнофүжи 31, Тайхо 32 удаа түрүүлсэн бахдам амжилт эвдэгдээгүй хэвээр байна. Энэ жилийн үлдсэн таван тэмцээний хоёр нь түрүүлэхэд л Китаноумигийн өмнө зогсоно.
Хакухо амлалт өгөхгүй байна
Осакагийн тэмцээний бэлтгэлээ олны анхаарлыг таталгүй хийж байгаа бөх бол их аварга Хакухо. “Nikkansport”-д бичсэнээр бол их аварга жүрёо зиндааны бөхчүүдтэй ихэвчлэн бэлтгэл хийжээ. Өнгөрсөн баасан гаригаас л том цолтой бөхчүүдтэй тулж байгаа гэнэ. Тэрээр энэ жил нэг зорилго тавьснаа оны өмнөхөн хэлсэн. Тэр нь нэг жилийн 90 барилдааны 82-т нь ялсан Асашёорюүгийн амжилтыг эвдэх.
Харин хэдэн удаа түрүүлэх боломжтойгоо хэлээгүй. Хэдийгээр хэлээгүй ч 82-оос дээш ялж чадвал оны зургаан тэмцээний дор хаяж дөрөвт нь түрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр өөртөө хэр итгэлтэй байгаагаа үүгээр нотолж байна. Нэгдүгээр сарын тэмцээнд нэг л унасан билээ. Цагтаа уран, дайчин барилдаанаараа үзэгчдийг соронзон мэт татаж явсан Чиёнофүжи саяхан Хакухогийн талаар ийн ярьжээ. Тэрээр “Хакухо ер сандрахгүй юм. Энэ бол их аваргад зайлшгүй байх ёстой чанар. Бэлтгэлээ хэрхэн хийж буйг нь хоёр ч удаа харсан. Үнэхээр сайн хийдэг юм билээ. Хакухог энэ жилийн үлдсэн таван тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн байхад би гайхахгүй. Асашёорюү бол тэмцэгч бөх. Гэсэн ч Хакухог ялахад тун хэцүү болсон. Удахгүй Хакухо ганцаараа тэргүүлэх болно” гэв.
Хакухо сэтгүүлчдээс эвтэйхэн бултаж байгаа бөгөөд ерөнхий сорилгын дараа тодорхой асуултад хариулах боломжтой гэжээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар Осакагийн тэмцээнд хоёр их аваргын нэг нь л түрүүлэх нь гарцаагүй аж. Бусад бөхчүүд тэргүүн байрын өрсөлдөөнд оролцох магадлал тун бага гэнэ.
Харумафүжи ба бусад нь
Оозэки цолтойгоор анхныхаа тэмцээнд зодоглосон Монголын бөх Харумафүжи бэлтгэлээ тун чамбай базааж байна. Тэрээр шинэ оны анхны тэмцээний амжилтдаа сэтгэл дундуур байгаа. Уг нь анх оозэки болоод тавиас дээш хувийн амжилт үзүүлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Саяхан оозэки цолныхоо найрыг Японд хийсэн Харумафүжи Осакагийн тэмцээнд арваас дээш ялах зорилго тавьсан аж.
Үзэгчдийн хайртай бөхчүүдийн нэг оозэки Котомицүки энэ тэмцээнд цолоо хамгаалж барилдах боллоо. Энэ нь түүний хувьд анхны тохиолдол юм. Тэрээр 2007 оны есдүгээр сард оозэки цол хүртсэн билээ. Түүхэнд 1969 оноос хойш оозэки цолоо хамгаалж барилдсан 112 дахь тохиолдол нь энэ болох юм. Тэрээр “Хэдийгээр бэлтгэл муу байгаа ч оозэки цолоо заавал хамгаалж барилдана. Тэгэхгүй бол зодог тайлж ч магадгүй” гэж мэдэгдлээ.
Залуу бөх Гойэдо комүсүби цолоо буцааж авсандаа сэтгэл хангалуун байгаа ажээ. Дээд зиндаанд олон жил сайн барилдаж буй Кёкүтэнхо комүсүби цолоо эргүүлэн авлаа. Тэрээр хамгийн сүүлд 2006 оны тавдугаар сарын тэмцээнд комүсүби цолтой зодоглож байсан юм. Осакагийн тэмцээний өмнөх ерөнхий сорилго барилдаанаас л хэн нь бэлтгэл сайтай байгаа нь харагдана гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Н.Энхбаяр
Барүто: Хэнээс ч айхгүй тэр тусмаа их аваргуудаас
Мэргэжлийн сүмод барилдаж буй гадаадын залуу бөхчүүдээс сэкивакэ Барутог их аварга болно гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрээр өнгөрсөн тэмцээнд ес ялсан билээ. Баруто “Майничи”-д ярилцлага өгчээ.
-Тэмцээний бэлтгэлээ хэр хангаж байна вэ. Хамтарсан бэлтгэлд анхаарч байгаа гэж сонслоо?
-Өмнө нь бэлтгэлээ яаж хийдэг байсан. Тэгж л хийж байгаа.
-Хамтарсан бэлтгэл хийх ямар шаардлагатай байдаг юм бэ?
-Үүнийг би биш, багш л мэднэ. Багш бэлтгэлийн төлөвлөгөөг нарийн гаргадаг. Бид тэр дагуу л бэлтгэлээ хийдэг. Яахав, том цолтой болохоор хааяа бие даах шаардлага гарах л юм.
-Таныг ойрын хугацаанд оозэки болно гэж мэргэжилтнүүд болон хөгжөөн дэмжигчид ярьж байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Сонсоход таатай л байна. Харин энэ жил оозэки болно гэж хэлж чадахгүй.
-Яагаад?
-Хүчтэй бөх олон байна. Тэгээд ч оозэки болно гээд амалчихвал надад сэтгэл зүйн дарамт болно. Би үүнийг огт хүсэхгүй байна. Мэдээж оозэки болохыг хүсэлгүй яахав.
-Та сэкивакэ цолтойгоор гурав дахь тэмцээндээ зодоглох нь. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Сайхан байлгүй яахав. Сэкивакэ болсноор миний амьдралд их өөрчлөлт орсон.
-Ямар?
-Том цолтой болохоор танилын хүрээ ч өөр болох юм. Бас ивээн тэтгэгчдийн дэмжлэг их байна. Олон хүний итгэлийг хүлээнэ гэдэг сайхан юм. Энэ нь бэлтгэлээ шантралгүй сайн хийхэд нөлөөлж байна.
-Осакагийн тэмцээнд их аваргууд ширүүн өрсөлдөх нь тодорхой. Таны хувьд ямар зорилго тавьж барилдах вэ?
-Эхний зорилго бол сэкивакэ цолоо хамгаалах. Боломж гарвал 10-аас дээш давахыг хүсч байна. Хамгийн гол нь өвдөгний гэмтэл сэдэрчихгүй бол учиртай.
-Их аварга, оозэки цолтнууд таныг тийм ч амархан 10 давуулчихгүй болов уу?
-Тэгэлгүй яахав. Намайг ч болгож өгнө шүү дээ. (инээв) Тэглээ гээд би шантрахгүй. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ялангуяа их аваргуудтай сайн барилдана. Өнгөрсөн тэмцээнд их аварга Хакухотой барилдахад боломжийн санагдсан болохоор ингэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ нь их аваргуудыг басч байна гэсэн үг биш шүү.
-Та өөртөө их итгэлтэй болжээ. Ямар нэг шалтгаан байна даа?
-Сэтгэл санаа өөдрөг байгааг нуугаад яахав. Сүйт бүсгүйтэй болсондоо их баяртай байгаа.
-Орос бүсгүйтэй гэрлэхээр болсон гэл үү?
-Тийм ээ. Тэр маань их сайн бүсгүй. Намайг их сайхан халамжилдаг. Би их аз жаргалтай байна.
-Та хоёр хаана танилцсан юм бэ?
-Елена маань Токио дахь жижиг Орос рестораны эзний охин юм. Би орос хоол идэж яваад л танилцсан хэрэг. Жүрёод байхдаа анх Еленатай танилцсан л даа. Улаан манжинтай шөл авчирч өгөөд, чамайг сайн сүмоч гээд байх юм. Үнэн үү гэж асуусан. Их нүүрэмгий байсан л даа. Би эхэндээ ичсэн. Дараа нь намайг хоёр удаа хоолонд урьсан. Тэгж яваад нэг л мэдэхэд сэтгэлтэй болсон.
-Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна вэ?
-Би хүүхдэд их хайртай. Олон л бол хэд ч байсан хамаагүй. Нутагтаа байхдаа хоёр хүүхэдтэй л болно гэж боддог байлаа. Тэр үед мөнгө муутай байсан. Харин одоо бол хэдэн хүүхэд тэжээх чадалтай болсон. Олуулаа бужигнаад л хайртай бүсгүйтэйгээ байхыг мөрөөдөж байна. Би өөрийн амьдрал, спортын замналыг өөдрөгөөр харж байгаа.
Н.Энх
Масацукаса зодог тайлах уу
Дайчин барилдаанаараа үзэгчдийг баясгадаг Масацукаса өнгөрсөн тэмцээнд дөрөв ялж, арван нэг ялагдсан билээ. Ингэж муу барилдсан нь баруун мөрний гэмтэлтэй холбоотой ажээ. Тэрээр” Уг нь их хичээж байгаа. Гэхдээ гэмтэл яах ч аргагүй болгох юм. Ужгирсан гэмтлийг эдгээхэд хэцүү юм билээ. Заримдаа зодог тайлдаг юм уу гэж бодох боллоо. Барилдах хүсэл буураад байна.” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Бэлтгэлээ сайн хийж байгаа
Дээд зиндааны хамгийн хүнд жинтэй бөх Ямамотояма ийн ярьжээ. Тэрээр” Дээд зиндаанд үлдэж чадсандаа Сэтгэл хангалуун байна. Үнэхээр мэрийж байж
50-иас дээш хувийн амжилт үзүүллээ. Үүнээс ч олон ялах боломж байсан. Какизоэ, Точинонада нарыг ялсан барилдаанаа сайн болсон гэж бодож байгаа. Заримдаа үнэхээр хурд дутаад байх юм. Тэглээ гээд хүссэнээрээ жингээ хасч чадах биш” гэв.
http://sonin.mn/2009/03/05/%D1%81%D1%83 ... %8D%D0%BB/